Энэ сарын 24-нд Баянхонгор аймгийн
Баян-Өндөр суманд ажил үүргээ гүйцэтгэж яваад ор сураггүй болсон АМГ-ын
ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан
Ашигт малтмалын газраас хөдөө орон нутагт томилолт аван, хайгуул
судалгаа хийж явсан бусад ажилчдаа эргүүлэн татжээ.
Тус газраас зуны улиралд ажилчдаа гурав гурваар нь томилон, хөдөө орон нутаг руу хайгуул, судалгааны ажилд явуулдаг юм байна.
Д.Дуулим





















































