
Цагдаагийн байгууллагад 8-р сарын 07-аас 08-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1305 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 34 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Мөн хүний амийг бүрэлгэсэн 1, золгүй байдлаар нас барсан 7 , хулгайлах гэмт хэрэг 6, танхайрах гэмт хэрэг 3, зам тээврийн осол 24 гарч 21 хүн гэмтэж бэртсэн байна.