
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын харьяа хорих 423 дугаар ангиас, удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэнг Дархан-Уул аймаг дахь хорих ангиас өнгөрөгч сард Улаанбаатар хотод авчирсан. Тэднийг нийслэлд авчирсан шалтгаанаа холбогдох албан тушаалтнууд “Эмчилгээ хийнэ, хорих ангийг нь солино” гэж зөрүүтэй тайлбарлаж буй тухай “Гал үндэстэн” холбооныхон мэдээлж байсан. Тэгвэл Ц.Мөнхбаярыг өнгөрөгч долоо хоногт хоригдож байсан ангид нь буцаасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/