
Зуны адаг цагаагчин хонь сар
Элдэв тэнгэртэн одтой, хар хулгана өдөр
Аргын тооллын: 2014.8.9, Бямба гараг
Наран ургах шингэх: 05.47-20.14
Үс засуулбал: Эд мал арвидна
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.