
Ер нь, хүүхдийн эрхийг хамгаалж байна гээд эцэг, эх байх эрхийг нь хасах нь нөгөө талаас хүүхдийг хохироож байгаа хэрэг ажээ. Тиймээс хүүхдээ харж хандаж чадахгүй байгаа ухамсаргүй эцэг эхийн эрхийг хасах гэхээсээ илүүтэй нийгэмшүүлэх ёстой гэдгийг хэлж байгаа юм.
Нэгэнт эцэг эх байх эрхээ хасуулсан бол эргээд хүүхдээ өөр дээрээ авах нь хүндрэлтэй байдаг гэнэ. Нөгөө талаас хүүхэд гэр бүлээсээ хол хөндий өсдөг. Тиймээс хүүхэд гэр бүлтэйгээ ойр байх ёстой гэсэн зарчмын дагуу гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна.
Сэтгэгдэл (1)