
Энэ жилийн “Алтан бүргэд” их наадам дуу, хөгжим, бүжиг, “Айтыс” буюу харилцаа дуу, “Казах күрес” буюу казах бөхийн барилдаан, “Кыз куар” буюу морьт залуусын наргиант уралдаан, “Көкпар” буюу тулам булаацалдах тэмцээн, казахын урчуудын гэр, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэрэг төрлөөр явагдах юм байна. Соёл, урлагийн арга хэмжээний бүх төрлийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан багийг наадмын нэрэмжит “Шилжин явах цом”, мөнгөн шагналаар урамшуулах аж.
Сэтгэгдэл (1)