
Хорват Улсын Загреб хотноо 2014 оны залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Энэхүү тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг-ын жингүүдийн барилдаан болж, манай дөрвөн бөх зодоглосноос 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг бүх өрсөлдөгчөө ялж, залуучуудын дэлхийн аваргаар шалгарлаа. Тэрээр залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын долоо дахь, эмэгтэй бөхчүүдийн хувьд гурав дахь тамирчин болов.
А.Батцэцэг нь “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайханы шавь нараас төрсөн хоёр дахь дэлхийн залуучуудын аварга бөх болж байна. Өмнө нь 2007 онд олон улсын хэмжээний мастер Т.Даваахуяг БХНАУ-ын Бээжин хотод дэлхийн залуучуудын аварга болж байсан юм.
Сэтгэгдэл (1)