Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Ц.Алтантуяа "Монос"-ын эмийн санчийн буруутай үйлдлээс хордож эмнэлэгт хүргэгдсэн нялхсын биеийн байдал ямар байгаа талаар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус эмнэлэгт нийт 16 хүүхэд хүргэгдэн ирснээс хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусад хүүхдийн биеийн байдал сайжирч тогтворжсон талаар тэрбээр мэдээлсэн юм. Энэ үеэрээ “Одоогоор дөрвөн хоногтой нярай тус төвийн эрчимт эмчилгээний тасагт, нэг сартай хүүхэд нь хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүндэвтэр хэдий ч анх ирсэнтэй харьцуулбал сэргэж эхэлж байгаа. Харин бусад хүүхдийн бие харьцангуй сайжирч тогтворжиж байна” гэлээ. Хүүхдүүдийг эмнэлэгт ирсэн даруйд нь зохих арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд тус эмийн хүний биеэс гадагшлах хугацаа 90-120 цаг байдаг аж.
Түүний мэдээлж буйгаар наймдугаар сарын 9 буюу өнгөрөгч бямба гаригийн 12:35 цагт ЭХЭМҮТ-д эмэнд хордсон гэх эхний өвчтөн иржээ. Эмч өвчтнүүдийн биеийн байдалтай танилцаад "Фенобарбитал" эмийн тунг буруу хэрэглэснээс үүдэн буй болсон хордлого гэдгийг оношлон, “Монос” эмийн сантай холбогдож, нийт 23 хүүхдэд жороор эм олгосон гэх мэдээллийг авсан байна. Улмаар тэндээс эм худалдан авсан бүх хүүхдийг дуудан шаардлагатай гэх дөрвөн хоногтойгоос гурван сартай 16 хүүхдэд шинжилгээ хийн, хордлого тайлах эмчилгээг хийж эхэлсэн аж. "Фенобарбитал" эм нь тархины эмгэгшил, нярайн шарлалтад уудаг бөгөөд хүүхдүүдийн биед уух ёстой тун хэтэрнээс ийн аюултай байдалд хүрчээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)