Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр "Тайгам Алтай" компанийн нэхэмжлэлтэй ШӨХТГ-т холбогдох хэргийг өнгөрсөн баасан гарагт шүүжээ. "Тайгам Алтай" компанийг орон сууцны талбай дутааж хэрэглэгчдийг хохироосон хэмээн ШӨХТГ-аас өнгөрсөн онд торгууль ногдуулж, хохирлоо барагдуулахыг үүрэгдсэн юм. Гэвч тус компаниас орон сууцны талбайн стандарт хууль бус төдийгүй ШӨХТГ-ын торгуулийг төлөх үндэслэлгүй хэмээн шүүхэд хандаад байсан. Тэгвэл шүүгчид тэдний гомдлыг хүчингүй болгож, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиар шийдэх асуудал гэж үзжээ.
Д.Ундрах