Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн онол ба ”Монгол” онол

2014-8-17
0
ЖИРГЭХ

Snapshot_2014-08-17_143342Манайхны эдийн засгийн төсөөлөл дундад зууных. Харин эдийн засгийг удирдах тухай төсөөлөл бүр балар эртнийх. Бүр төр удирдаж байгаа нөхдүүд хүртэл “төр эдийн засагт оролцох эсэх” талаар лаг сүртэй “онолын” маргаан хийнэ. Өөрсдөө л онол гэж гэж бодож байгаа болохоос тэдний маргаанд онолтой хавьтах юм юу ч байхгүй. Тийм болохоор л практик нь хамгийн утгагүй, үр дүнгүй байдаг юм. Манай эдийн засгийг харахад энэ бүхэн дэндүү ойлгомжтой. Усан тэнэгүүд төр барьж, удирдаж болдоггүй гэдгийг Монголын эдийн засаг, нийгмийн өнөөгийн үхээнц байдал хангалттай харуулав. “Нийгмийг удирдахын тулд нийгмийн дунджаас илүү боловсролтой байх ёстой” гэж ноосферийн онолыг үндэслэгч, академич В.И.Вернадский хэлж билээ. Ингээд энэ талаар зарим асуудал хөндөх гэсэн юм…

Дэлхийн онол

1960 онд Рональд Коуз “Нийгмийн (социал) зардлын асуудал өгүүлэл бичив. 1968 онд Гэрри Беккер “Гэмт хэрэг ба ял шийтгэл: эдийн засгийн хандлага” өгүүлэл бичив. 1970 онд Ричард Познер “Эрхийн эдийн засгийн шинжилгээ” ном бичив. 1992 онд мөнөөх Гэрри Беккер “Микро эдийн засгийн анализыг хэрэглэх хүрээг өргөтгөсний” учир Нобелийн шагнал хүртэв. “Хүний капитал” ойлголт бүтээж, Economic theory of crime and punishment буюу Ф.М.Достоевскийтэй адил нэртэй “Гэмт хэрэг ба ял шийтгэлийн эдийн засгийн онол” бүтээсэн Гэрри Беккер саяхан 2014 онд нас барсан юм. Энэ суут хүн дээр дурдсан Ричард Познерын хамт Low and economics буюу “Эрхийн эдийн засгийн онол” гэсэн шинэ чиглэл бий болгосон юм. Өөрөөр хэлбэл эрх зүйд эдийн засгийн шинжилгээ хийдэг болсон юм.

Энэ жагсаалтын хамгийн эхэнд дурдсан Рональд Коуз гэгч суут хүн насан туршдаа ганц ч ном бичээгүй, харин хэдхэн өгүүлэл бичсэн. Тэгэхдээ ихээхэн товч өгүүлэл бичдэг хүн юм. Гэвч түүнийг теоремыг бүх дэлхий хэрэглэж иш татдаг. Мэдээж хэрэг Монголоос бусад оронд шүү дээ.

Ингээд Рональд Коуз-д “Эдийн засгийн үйл ажиллагаанд транксаци (хэлцлийн) зардал, өмчийн эрхийн ач холбогдлыг тайлбарласан хийгээд нээсэн” тул 1991 онд түүнд Нобелийн шагнал олгосон юм. Рональд Коуз өөрийгөө теорем нээсэн гэж хэлээгүй, харин өөр нэг Нобелийн шагналт Стиглер түүнийг томъёоллыг “Коузын теорем” гэж нэрлээд улмаар алдаршсан хэрэг. Коузын алдарт теорем энэ байна: “Хэрэв гэрээ хэлэлцээрийн (транксаци) зардал тэг бол нөөцийн үр ашгийн эцсийн байршил өмчийн эрх анхандаа хэрхэн хуваарилагдсанаас үл хамаарна.” Энэ богинохон өгүүлбэр орчин үеийн эдийн засаг дахь хөгжлийн олон шинэ чиглэлийн үндсийг тавьсан юм.

Одоо транксаци гэх үгийн тухай. Энэ нь латины transactio буюу гэрээ, хэлцэл гэсэн үгнээс гаралтай. Эхний утга нь харилцан буулт хийсэн улс төр, хууль зүйн гэрээг хэлдэг. Удаах утга нь ямар нэг зорилгоор мөнгөн хэрэгслийг шилжүүлэх, түүний дотор гадаадад шилжүүлэх банкны операцийг хэлнэ.

“Аливаа зүйл эрт орой хэзээ нэгэн цагт сайн муу аль нэгэн байдлаар хэвшиж тогтдог” гэсэн гүн ухааны зарчим байдаг. Манайд бол хамгийн муугаар тогтсоныг хэлэх нь илүүц хэрэг. Транксаци нь үүнтэй л адил. Гэхдээ энд гэрээ хэлцлийг төдийгүй, нийт эрх зүйг хамарсан өргөн утгыг илэрхийлж байгаа.

Энэ дэлхий дээр тэгтэй тэнцүү “цэвэр” транксаци зардал гэж байхгүй. Зүгээр л онолын хийсвэрлэл юм. Гэхдээ их ач холбогдолтой. Ухаандаа бид физикт “ваакум” гэсэн ойлголтыг түгээмэл хэрэглэдэг ч цэвэр ваакум хаа ч байдаггүйтэй адил юм. Түүнтэй адил “тэг транксаци зардал” практикт байхгүй, гэхдээ онолын хувьд боломжтой нөхцөл байдал юм. Транксаци зардал эерэг байгаагаас шалтгаалж энэ дэлхийн олон сайхан зорилго, санаа, загварууд гүйцэд хэрэгжиж чаддаггүй. Эдийн засагт “үрэлтийн хүч” байдаг учраас тэр. Иймээс л ямар ч мундаг санаа, төлөвлөгөө дээд оргилдоо (оптимум) хэзээ ч хүрч байгаагүй. Цаг ямагт холимог зохист (субоптимал) шийдвэр гардаг. Өөрөөр хэлбэл трансакци зардал байгаа учраас хорвоо дэлхий дээр олон янз байдал бий болдог. Төгс байдалд хэзээ ч хүрч чадахгүй бол олон янз байдалд бол хүрч болно.

Тэгээд эрхийн эдийн засаг чинь хаа байгаам ? гэж асуух гэж байгаа биз !!! Хэрэв транксаци зардал тэгтэй тэнцүү бол эдийн засаг өөрөө автоматаар тэнцвэртэй төлөв байдалд орох байсан. Төрөөр үхснээ хийхийм…

Даанч харамсалтай нь транксаци зардал ямагт эерэг байдаг бөгөөд тэгтэй хэзээ ч тэнцдэггүй, эдийн засаг, тухайлбал зах зээл өөрөө аяндаа тэнцвэрт байдалд хэзээ ч ордоггүй. Энд эрхийн хэм хэмжээ хэрэгтэй болдог. Төр хэрэгтэй гэсэн үг. Эрх, түүнийг хэрэгжүүлэх аргууд, институтууд хэрэгтэй, ингээд эрх зүй зайлшгүй шаардлагатай байдаг ба энэ нь Коузын теоремоос гардаг юм. Энэ бол зөвхөн онолын гаргалгаа юм.

АНУ-ын Дээд Шүүхийн шүүгч Ричард Познер томоохон фирмүүдийн эсрэг хамгийн хүнд хэцүү, антитрастын хэргүүд дээр шүүгч ямар шийдвэр гаргадаг тухай судлаад ” Antitrast paradox” хэмээх алдарт ном зохиосон юм. Ингээд Коузын онолын замаар олсон үр дүнд Ричард Познер практик замаар хүрсэн байна.

Эдийн засгийн онолд Познерийн теорем гэж нэрлэгддэг түүний нээлт энэ байна: “Эрхийн хэм хэмжээ, шийдвэр нь эдийн засгийн агентууд өөрсдөө ирж, энэхүү транксаци эерэг зардалд саад болохгүй байхуйцаар эрхийн хуваарилалтыг тогтоох ёстой.”

Транксаци эерэг зардал байгаагаас эрхийн хэм хэмжээ зайлшгүй, ийм учраас энэхүү хэм хэмжээ, шийдвэр нь автомат механизм байхгүй байгааг нөхөж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл бид өөрсдөө энэ ертөнцийг эрх зүйн шинэ хэм хэмжээгээр нөхөж өгөх ёстой. Энэ нь Беккерийн удаах теоремийн үндэс болсон юм.

Беккер хүний капиталын үзэл баримтлалыг бүтээснээрээ дэлхий дахинаа алдаршсан боловч инээдтэй алдаа хийсэн юм. Нобелийг шагналыг зүгээр ч нэг өгдөг биш л дээ. Энэ онол нээгдэхэд олон хүн баярласан юм. Яагаад гэвэл энэ мөнгөө боловсролд, энийг нь эрүүл мэндэд зарцуулна гэдгээ мэддэг болсон юм. Манайхан ч гэсэн нэг хэсэг хүний хүчин зүйл гэж дагаж баахан орилов шүү дээ. Гэхдээ Монголын тэгж их орилсон улс төрч, эдийн засагчдаас Беккерийг уншсан хүн ганц ч байхгүй гэж би баталгаатай хэлж чадна. Монгол хүн дандаа сураг ажгаар хөөрч давхидаг өвчтэй.

Беккерийн хүний капиталын онол буруу буюу алдаатай байсан аж. Коузын ойлгож байсан зүйлийг ойлгоогүй байснаараа Беккер алдаа хийжээ. Беккер хүн дээд сургуульд орохдоо өөрөө мэргэжлээ сонгодог, ямар сургуульд элсэн орохоо урьдчилан хардаг, 10 жилийн дараа ямар мэргэжил илүү эрэлттэй болохыг мэддэг гэж бодож онолоо гаргасан байна. Тэр хүмүүсийг ухаантай гэж боджээ.

Үнэн хэрэг дээрээ ийм юм хэзээ ч байдаггүй аж. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн хүмүүс голдуу тэнэг шийдвэр гаргадаг аж. Дэлхийд ийм байхад Монголд бол бүр усан тэнэг шийдвэр гаргах нь мэдээж хэрэг. Энэ нь зөвхөн дээд сургуульд элсэх асуудалд төдийгүй, Та бидний бүх шийдвэр, Засгийн Газар, хууль шүүх, бизнес бүх юманд хамаатай аж. Энэ үүднээс бид юмыг зохистой болгох тухай шийдвэр гаргахыг хичээдэг. Хичээгээд хичээгээд чаддаггүй эл байдлыг “хязгаарлагдмал зохист байдал” гэж нэрлэдэг. Энэ бол үнэн хэрэгтээ хүн төрөлхтөн “тэнэгийгээ” аятайхан хэлсэн л хэрэг юм.

Ингээд Беккер алдаагаа олж харжээ. Тэр “хязгаарлагдмал зохист байдал” буюу “тэнэглэлийг” төрүүлж буй түрэмгий зан авирийг судалжээ. Мэдээж хэрэг эдийн засаг талаас нь. Ингээд тэр Crime and Punishment Theory буюу Гэмт хэрэг ба ял шийтгэлийн онолоо бүтээсэн юм. Хоёрдахь онол нь шүү дээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн гэмт хэрэг яагаад гардгийг тайлбарласан гэсэн хэрэг.

Герри Беккерийн теорем энэ байна: Хэрэв өөр цаг хугацаанд, өөр арга замаар олж болох үр ашгаас буруу аргаар олох үр ашиг нь илүү гарсан тохиолдолд хүн гэмт хэрэг үйлдэнэ.

Одоо манай аваргууд яагаад худал хэлээд, хулгай хийгээд байгаа нь ойлгомжтой гэж санана. Манайд бол төрд байж байгаад хулгай луйвар хийх хамаагүй амар хялбар нь хэний ч мэдээжийн хэрэг. Энэ талаар Беккерийн гаргасан томъёо хүртэл бий. Манай аваргууд онол, улс төр яриад гэмт хэргээ хаацайлна гэж бодож байвал их эндүүрч байна. Эдийн засгийн гэмт хэргийг томъёогоор нь бодож гаргах их амархан ш дээ. Тэгээд ч манай Монголын эдийн засаг эх захаа алдсан “том юм” байгаа биш…

Хуучин төсөөллөөр бол энэ теорем эрх зүй, улс төр, социологи, төрийн онолын хүрээний асуудал юм. Бүхнийг эдийн засгийн үүднээс судлах Беккерийн энэ үзлийг “эдийн засгийн империализм” гэж өөчилдөг ч бүгдээрээ нийлж судлах ёстой болж байна. Дашрамд дурдахад “эдийн засгийн империализмын” асуудал мөнөөх К.Маркаас иш үндсээ авсан бөгөөд сүүлийн үеийн эдийн засгийн алдартнууд онолын энэ чиглэлээр мандаж байгаа. Харин манайд К.Марксыг нулимдаг хууч гажиг өвчтэй. Ядаж энэ өвчнөөсөө эхлээд салах хэрэгтэй л дээ.

“Эдийн засгийн империализмын ачаар” бидний ярьж буй эрхийн эдийн засгаас нийгмийн сонголтын онол, гэр бүлийн эдийн засаг, клиометрика, эдийн засгийн шинэ түүх зэрэг олон шинэ шинжлэх ухаан үүссэн юм. Эдгээр нь Монголоос бусад оронд ид хөгжиж байна. Монгол бол дундад зууны болон балар эртний үедээ байна. Эдийн засгаа сүйрүүлчихээд эдийн засгийн онол ярьсан мангуунууд Монголоор дүүрэн байна. Монголын төрд бол пиг дүүрэн байна…

Цаашаа явъя. Гэмт хэрэг бол үндсэндээ эдийн засгийн үйл ажиллагаа байдаг. Сайн муу нь хамаагүй, ямар ч гэсэн “эдийн засгийн үйл ажиллагаа” юм. Тийм биз дээ. Ухаандаа хулгай луйвар хийхийг эдийн засгийн үйл ажиллагаа биш гэж хэн ч нотолж чадахгүй. Үүнчлэн манай улс төрчдийн үйл ажиллагааг хулгай зэлгий, заль луйвар биш гэж бас л хэн ч нотолж зүрхлэхгүй.

Эндээс эдийн засгийн онолын цоо шинэ төсөөлөл гарч байгаа юм. Мөн эндээс эдийн засгийг удирдахын тулд хууль эрх зүйн хэм хэмжээ хэрэгтэй, үүний тулд төр гэсэн том институт, түүнээс салбарласан эдийн засгийн болон бусад олон институт хэрэгтэй гэсэн цорын ганц дүгнэлт гардаг юм.

Ингээд энэ дэлхий дахин эдийн засагт төр хэрэгтэй, хэрэггүй асуудлыг аль дивангалавт шийдчихсэн юм. Харин Монголын улс төрч, эдийн засагчид өнөөдөр “онолын маргаан” хийгээд одоо шийднэ гэвэл хуцваа л байна. Гэхдээ ингэдэг усан тэнэгүүдийг Та бид өдөр болгон Монголын телевизээр харж болно л доо…

“Монгол онол”


Ингээд бид “монгол онол” руу орж ирж байна. Энийг ярих үнэн зовлонтой. Зовлонтой юу байхав, ичиж үхмээр. Ингээд “монгол онол”-ын тулгамдсан асуудлуудыг авч үзье.

Нэг. Төр хэрэгтэй, хэрэггүй. Монгол онолын хамгийн гол асуудал эдийн засгийг удирдахад төр хэрэгтэй юу гэдэг асуудал болно. Уг нь энэ асуудал угаасаа буруу юм. Учир нь төр хэрэгтэй, би удирдана гэж сонгогдож гарч ирчихээд төрийн оролцоо хэрэггүй гэж орилох бол зүгээр л усан тэнэгийн ажил юм. Гэвч монгол төрийн бүх түвшинд энэ асуудлаар онолддог. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ маргааны тэргүүн эгнээнд явдаг. Гэвч их зөрчилтэй, олон нүүртэй. Өөрөө эрх мэдэл багатай үедээ төр эдийн засагт оролцох ёсгүй гэж бусдыг загнана. Харин өөрт нь эрх мэдэл их бол төрийн удирдлага, ухаалаг төр энэ тэр гэж орилно. Хэдийд төрийн удирдлага “хэрэгтэй”, хэдийд төрийн удирдлага “хэрэггүй” нь Ц.Элбэгдоржид хэр их эрх мэдэл байгаагаас хамаарна. Засгийн Газар хийгээд бусад нам, тэдгээрийн удирдагчид бүгдээрээ ийм хөгийн ааш араншинтай. Ухаандаа манай Ерөнхий сайд оролцохгүй, хийхгүй юм байхгүй, тэгээд чаддаг, гүйцээдэг ажил гэж бас л байхгүй. Зүй нь төрийн удирдлагын зарчим, хэм хэмжээ, стандартууд бүгдээрээ бэлэн л байж байгаа ш дээ. Нетэд хүртэл “овоолоостой” байгаа. Зүгээр л бэлэн байгаа ийм зүйлсийг аваад манай нөхцөлд тохируулаад бага зэрэг засвар хийгээд хатуу мөрдвөл болчих юм.

Хоёр. Эрх зүйн орчин байхгүй, эсвэл эрх зүйн орчин боловсронгуй биш. Энэ үг манайд хамгийн их моодонд орсон бөгөөд улс төрч болгоны, эдийн засагч болгоны амнаас байнга унадаг. Үүнийг монгол хэлнээс монгол хэлэнд орчуулбал “хууль байхгүй” гэсэн утга болно. Яг ийм монгол утгаар ойлговол Монголд хуультай юм ганц ч байхгүй. Эндээс Монголын төр хуулиа хийж чаддаггүй гэсэн цорын ганц дүгнэлт гарна. Хэрэв хуулиа хийж чадахгүй бол, ялангуяа эдийн засгийн хуулиа хийж чадахгүй бол эдийн засгийн үйл явц урсгалаараа явагдана гэсэн үг. Ингэхлээр эдийн засаг өөдлөхгүй байгаагийн шалтгаан нэн тодорхой.

Гурав. Хувийн хэвшил амь аврана. Эдийн засаг нь дан ганц улсын юмуу, эсвэл дан ганц хувийн хэвшлээс тогтсон улс орон энэ дэлхийд ганц ч байхгүй. Мөн бүх өмч хөрөнгөө хувьчилсан улс орон бас л ганц ч байхгүй. Харин улс шиг улс байя гэж бодвол эдийн засгийн хамгийн амин чухал салбараа улсын мэдэлд байлгадаг. Хуучин социализмын үед бүх өмчийг нийтийн буюу улсын болгоно гэж дайрдаг байсан бол одоо бүгдийг нь хувийн болгоно гэж дайрдаг болж. Энэ хоёр хоёулаа туйлшрал гэдгийг нотлоход түвэггүй. Зүй нь хувийн, төрийн, нийтийн өмчийн зохист харьцааны асуудлыг ярих ёстой. Ерөнхий сайд нар нь “таавчик барьсан” мангуу улс орон энэ дэлхийд байхгүй. Бусад оронд Ерөнхий сайд нар нь хөдөлмөрийн нарийн хуваарь бүхий үйлдвэрийн газраар ордог, хоршооллыг дэмждэг. Энэ нь ард түмнийхээ хамтын хөдөлмөрийг дэмжиж буй хэрэг юм. Ямар ч үндэстэн хар амиа бодож ганц ганцаараа биш, харин хоршоолол болж хамтран ажиллаж эдийн засгаа хөгжүүлдэг. Зөвхөн Монголд “хар амиа бод” гэдэг учраас монголчууд бүгд бэртэгчин болсон, бас болгосон. Үүнийг нийгэм атомжих гэдэг.

Дөрөв. Гадаад “ийм тийм” байдаг. Манай бараг бүх хүмүүсийн тархинд байдаг гажиг, хуулбарлах сэтгэлгээний нэг тод илрэл. Яг үнэндээ бол гадаадад байгаа тэр зүйлээ тулхтай судалсан, уг үндэс, шалтгаацлыг нь анхаарсан хүн бараг байхгүй. Онол ярих хамгийн дуртай хүмүүс бол монголын сэхээтэн нэрт усан тэнэгүүд. Гэхдээ онол биш, онолын тухай л ярьдаг. Нарийндаа бол эрдэмтний нэр, онолын нэрийг л ярьдаг. Түүнээс цаашихийг үл сонирхдог. Монголыгоо судалдаг сэхээтэн бараг ганц ч байхгүй. Монгол улс төрч, сэхээтнүүд зөвхөн гадаадыг л судалдаг. Судалдаг ч гэж дээ, зүгээр л сураг ажгаар худлаа иш татан ярьж сүржигнэдэг, хуулбарлахыг оролддог. Гэхдээ олигтой хуулбарлаж ч чаддаггүй. Яагаад гэвэл Монгол сэхээтний дийлэнхи олонхи ямар ч ажил хийж чаддаггүй, хоосон чалчаанууд болсон…

Тав. Бүх шинжлэх ухааныг “мэддэг” ба үүнийгээ гүн ухаан гэж ойлгодог. Юу ч үл мэдэх учраас зөвхөн “гүн ухааны дүгнэлт” л хийж чаддаг. Хөгжил гэж юу вэ, Монгол хөгжих хэрэгтэй юу, боловсрол чухал уу, мэдлэг чухал уу, ямар арга зүй хамгийн мундаг вэ гэх мэт хачин тэнэг, мулгуу асуудлын шийдлийг олох гэж тэнэгтэж суухдаа жигтэйхэн дуртай. Энэ хэнд ч хэрэггүй “гүн ухаан” дээрээс монгол хүний геополитикийн “асар өндөр” мэдлэг хийгээд фантазийг нэмэх юм бол өнөөгийн Монгол хүн нэг бол Бурхан, нэг бол Чөтгөр. Лав л хүн биш…

Зургаа.
Дүгнэлт үл хийх, алдаагаа үл шинжлэх. Одоо 100 хоногийн ажил дүгнэх гэж байна. Энэн шиг утгагүй юм байхгүй. Анхаасаа өөрийгөө болон бусдыг хуурсан ажил утгагүй байх нь мэдээж. Улмаар Засгийн Газрын ажлыг дүгнэх “онолын” асар их маргаан өрнөх нь гарцаагүй. Жилийн өмнө Засгийн Газрын ажлыг дүгнэх гэж УИХ дээр 2 долоо хоног “онолын маргаан” болсон ба одоо тэр архаг өвчин сэдрэх нь мэдээж хэрэг. Уг нь бол дэлхий дахинд “үндэсний тооцооллын систем” гэж хатуу тогтсон үзүүлэлтүүд байдаг. Хэрэв дэлхий нийтийн энэ жишгээр хэмжих аваас манай эдийн засаг, нийгэм мөхлийн ирмэг дээр ирсэн нь хэн бүхэнд ойлгомжтой. Түүнчлэн Засгийн Газар, түүний агентлагуудын ажил,түүний үр дүнг үнэлж дүгнэх үзүүлэлт шалгуурын систем бүх улсуудад мөн адил тов тодорхой байдаг. Энд чинь маргаад онолдоод сүйд болоод байх юу ч байхгүй. Сөнөсөн, сөнөөсөн, өөр юу байсийм…

Зүй нь сүүлийн 20 жилийн алдааг оноог нэгтгэн дүгнэсэн байх ёстой. Гэтэл ингэхийг оролдсон ямар ч улс төрийн хүчин Монголд байхгүй. Ингэж системийн анализ хийгээгүй тохиолдолд юу хийхээ мэдэхгүй бөгөөд энэ нь улс орон, эдийн засаг өөдлөхгүй байгаагийн цорын ганц шалтгаан болно.

Долоо. Элдэв янзийн “онол” гаргах. Юу ч үзэж харахгүй, судлахгүй байж элдэв янзийн “онол” гаргах, худал чалчих өвчинд Монгол Улс бүхэлдээ автаад байна. Монголын нийгэм бүтцийн хувьд олон давхаргүй, нарийн нийлмэл бүтэцгүй, түвэгтэй харилцаа байхгүй юм. Ийм атал түүнийг хөгжингүй барууны нийгэмтэй дүйцүүлэн сайжруулах нэрээр эвдэж байгаа нь алдаа дутагдлын үндсийн үндэс мөн. Монголд шинэ онол хэрэггүй, онол гаргах шаардлага байхгүй. Зүгээр л цомхон, хүчтэй төвлөрсөн, социал төртэй байдаг жамтай. Монголд монгол онол л хэрэгтэй. Үүнийгээ харин судлахгүй, мэдэхгүй байгаа нь бодит баримт юм.

Иймээс худал чалчдаг, онол ярьж сүржигнэсэн этгээдүүдийг нэн даруй цээрлүүлэх ёстой. Энэ их амархан. Ердөө л энэхүү ярьж буй “онолоороо” тэдний Монголдоо хийсэн судалгаа, туурвисан бүтээлийг тоолж шалгах ёстой. Ингээд шалгаад үзвэл Монголоос онолч, судлаач бараг гарахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Түүнчлэн төр, засгийн эрх мэдэлтнүүд хийгээд намын дарга нарын “онол зохиох” хачин тэнэг явдлыг таслан зогсоох ёстой. Н.Энхбаяр 5-8 “онол”, Ц.Элбэгдорж 3-5 “онол” дэвшүүлээд Монгол Улс юу хожив ?!

Найм. Тусгаар тогтнолыг мөнгө эд баялгаар солих. Эцэст нь хамгийн аюултай, хортой, хорлогчинтой энэ бузар булай үзэл, үйлдлийг дурдаж байна. Мөнгө л олж байвал бусад нь хамаагүй гэсэн хорт үзэл, үйлдлийг эрх мэдэлд хүрсэн “эдийн засгийн империалист”, хар захын наймаачны сэтгэхүйтэй адгийн шаарууд санаа зовох юмгүй, түвэггүй хийдгийг бид харж байна. Үүнийг нэмж тайлбарлах шаардлагагүй ч эрх баригчид алхам тутамдаа Монголыг, Монголын баялгийг, Монголын ирээдүйг зарж мөнгө олж байна. Тэдэнд мөнгөнөөс өөр бодож санах юм юу ч байдаггүй аж. Тэд үндэсний язгуур эрх ашгийг хөсөр хаясан байна…


Украины хямралаас болж том жижиг улс гүрнүүдийн төр стратегийн байр суурь олж авахын тулд эдийн засгийн ямар арга хэмжээ авч байгааг бид бүгдээрээ харж байна. Төр эдийн засагт оролцохын дээдээр оролцож байна. Энэ бол төрийн мөн чанар юм. Төрийн удирдлага гэж үүнийг хэлдэг юм.

Харин Монголын төр ганцхан зүйлийг хамгийн сайн хийж чаддаг. Тэр нь юу вэ гэвэл Монголын төр ямар ч их мөнгийг хамгийн богино хугацаанд ор мөргүй үрэн таран хийж алга болгож чаддаг. Үүнийг бол энэ дэлхийн ямар ч онол тайлбарлаж чадахгүй, харин Монгол судлаач мөнгө хаашаа алга болсныг нэгд нэгэнгүй мэдээд байдаг юм. Даан ч ард түмний нэлээд нь судлаачдаа биш, хулгайчдаа үнэмшээд байдагт зовлон нь байдаг…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 08 дугаар сарын 17.
Эх сурвалж:Ganaa.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.21.113.106)
    ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ. ОРОСЫН САЙТ ДЭЭР БИЧСЭН ГАЛЗУУ СОЛИОТУУДЫН ОРЧУУЛГЫГ ХУУЛБАРЛАХДАА ЯДАХДАА ОРЧУУЛГЫГ НЬ ТАВЬЧИЖ СУР. НААДАХ ЧИНЬ НЭГ ОЮУТНИЙ КУРСЫН АЖИЛ БАЙНА ХӨ....статья Рональда Коуза ½Проблема социальных издержек╗ 1968 – статья Гэри Беккера ½Преступление и наказание: экономический подход╗ 1970 – книга Ричарда Познера ½Экономический анализ права╗ 1992 г. – Нобелевская премия Гэри....
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • Цогтгэрэл МҮАН (203.91.118.162)
    Ганхуяг гуай та сонирхолтой бичсэн байна. Өнөөгийн хүндрэлийг нэг хоёр жилээр биш 20 гаруй жилийн явж ирсэн түүхтэй нь харахгүй бол их өрөөсгөл болно. Би нам дээр нэг судалгаа хийлгэж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Бид чинь 20 жилд биш 200 жилд хөгждөг замыг сонгочихоод байгаа юм билээ. Тогтолцоо өрчилөөгүй цагт дараа дараагийн сонгуульт жилүүд ийм л байх болно.
    2014 оны 08 сарын 18 | Хариулах
  • зочин (103.26.193.11)
    Ер нь үнэн л юм хэлээд байгаа. Гэхдээ түүнийг хэрэгтэй гээд авах цаг болоогүй дээ.
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.81)
    Хар масс их уед ойлгох хун ховор хуч хомсдоно
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Алтан (202.179.2.115)
    Шvvмжилж дайрдаг хvмvvс чив чимээгvй болчихож.
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Баатар (202.21.124.131)
    Энэ нийтлэлийг тараа
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.169.54.45)
    good article
    2014 оны 08 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    5 цаг 41 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    5 цаг 45 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    10 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    10 цаг 29 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    11 цаг 28 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    12 цаг 14 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    13 цаг 34 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    14 цаг 47 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    15 цаг 20 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    15 цаг 30 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    15 цаг 40 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    15 цаг 48 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    16 цаг 2 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    16 цаг 4 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    16 цаг 6 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    16 цаг 44 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 25 мин
  • Байнгын хороод хуралдана
    17 цаг 31 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    17 цаг 40 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК