Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бээжин: Гурван улсын төрийн тэргүүн дахин уулзана

2014-9-08
0
ЖИРГЭХ
Хоёр хөрш бидэнд маш том боломжийг нээж өгөв. Харин зөрүүлээд маш том дэмжлэгийг хүсэх нь дамжиггүй. Тэр юу байх вэ?
элбэгдорж    БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын дараалласан айлчлал олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Хоёр орны төрийн тэргүүн хоёул манайд ижил төстэй яриа хэлэлцээр хийв. Нэн тэргүүнд хоёр орон 2020 он гэхэд Монголтой хийж байгаа худалдаа эргэлтээ тус бүр 10 тэрбум ам.долларт хүргэхээр болов. Мөн Монголоос экспортлох бараа бүтээгдэхүүний татвар квотыг чөлөөлж, транзит тээврийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон. БНХАУ Монголд найман боомтоо нээж өгсөн бол, ОХУ Монголтой хамтран байгуулсан төмөр замаа хос шугамтай, цахилгаан зүтгүүртэй болгон хүчирхэгжүүлэхээр боллоо. Ийнхүү Монгол Улс Евро азийг холбосон транзит улс жинхэнэ утгаараа болов. Хоёр хөршдөө визгүй зорчих боломж нь энэ аварга зах зээлийг хооронд нь холбох бодит гүүр болно.  Энэ бүхэн хөрөнгө оруулагчдад таатай мэдээ хүргэж хөрөнгийн зах зээл дээрхи Монголын гэх тодотголтой компаниудын хувьцаа сэргэх хандлагатай боллоо.

    ОХУ Европ, АНУ-ын эсрэг хүнсний хориг арга хэмжээ авснаар өөрийн зах зээлээ Ази, Бриксийн орнуудад нээнэ гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр Аргенти, Бразил зэрэг улсууд хэдийн ОХУ-руу олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн. Мөн Филиппин улс жимс нийлүүлэхээр хөөцөлдөж байна. Монгол Орос хоёр орны Засгийн газрын түвшний яриа хэлэлцээрүүдийг яаралтай эхлүүлж Монголоос худалдаж авах бараа бүтээгдэхүүний талаар яаралтай тохиролцоонд хүрэхийг Ерөнхийлөгч В.Путин засгийн газартаа үүрэг болгов.

    Ийнхүү манай улс хоёр хөрштэйгээ харилцаагаа илт шинэ түвшинд сэргээлээ. Уул уурхайн эдийн засгийн өсөлт саарч, хөрөнгө оруулагчид нүүр буруулж байгаа ийм цагт хөршүүдээ түшихээс өөр сонголт бидэнд байсангүй. Харин үүнд манай гуравдахь хөрш гэгдэх зарим орнууд санаа зовниж эхлэв. Тухайлбал АНУ-аас манай оронд суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд  Пайпэр Энн Уинд “Монгол Улс гуравдахь хөршүүдээ бага анхаарч байна” гэсэн агуулгатай байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нэн тэргүүнд хоёр хөрштэйгээ найрсаг сайн харилцаатай байх түүний дараа гуравдахь орнуудтай найрсаг сайн харилцаатай байхаар ач холбогдлоо эрэмбэлсэн байдаг. Гэтэл бид нэг хэсэг хоёрдугаарт эрэмбэлэгдсэн гуравдагч хөршийн бодлогоо тэргүүнд тавиад тэргүүн зэргийн ач холбогдолтой хоёр хөршийн бодлогоо хоёрдугаарт тавьж явсан. Зарим мэргэжилтнүүд одоо л Монгол Улсын гадаад бодлого зөв байрандаа орж байна гэж тайлбарлаж байгаа бол Монгол Улсын гадаад бодлогыг Монголчууд өөрсдөө тайлбарлахаас АНУ-ын элчин сайдаар тайлбарлуулж болохгүй энэ нь улс орны дотоод хэрэгт оролцож байгаа явдал гэж хандах хүн цөөнгүй байна.

    Өргөн утгаар нь авч үзвэл БНХАУ, ОХУ-ын дунд хугацааны худалдаа эдийн засгийн харилцаа тодорхой болсон нь өрсөлдөгчдийн анхаарлыг татахгүй байхын аргагүй. Тэр тусмаа ОХУ, БНХАУ-г холбосон Монголын төмөр зам, Монголоос санаачилсан “талын зам” төслүүд нь бүс нутгийн худалдаа эдийн засгийн том бүтэц болох шинжтэй болж байна. Товчхондоо Монгол Улс жинхэнэ утгаараа ази европыг холбосон транзит улс боллоо. Хоёр хөрш рүүгээ визгүй зорчино. Харин хоёр хөрш маань хоорондоо визтэй зорчино. Тэгэхээр Монгол Улс БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүнээ нийлүүлэх, БНХАУ-аас өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг ОХУ-ын Буриад, Алтай, Тува улсуудад маш бага өртөгөөр нийлүүлэх боломжтой болж байна. Бид өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хувцас хүнс, цахилгаан бараа үйлдвэрлэж БНХАУ-ын зах зээлд гарах хэцүү. Харин Краснодарын хязгаар, Алтай, Тува, Буриад зэрэг Москва, БНХАУ-аасаа хол зайтай 7 сая хүн ам бүхий зах зээл Монголд шинэ боломжийг олгож болох юм.

    Хоёр хөрш бидэнд маш том боломжийг нээж өгөв. Харин зөрүүлээд маш том дэмжлэгийг хүсэх нь дамжиггүй. Тэр юу байх вэ?

    БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган БНХАУ-ын дарга Ши Жинпин болон, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын талаар хэвлэлийн бага хурал хийлгэсэн нь цоо шинэ үзэгдэл болов. Тэрээр “БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь өндөр ач холбогдолтой бөгөөд хоёр орон нийтлэг ойлголцолд хүрч чадсан” гэдгийг онцолсон байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд улсад айлчилсантай холбогдуулж “Монгол Улс нь ОХУ,  БНХАУ гэсэн хоёр л хөрштэй. Орос Монгол хоёр орон бол уул, усаараа залгагдсан хөрш түншүүд юм. Орос Монголын харилцааны хөгжил бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ашигтай байгаасай гэж Хятад улс хүсч байгаа учраас Орос, Монголтой хамтран бүс нутгийг тогтвортой хөгжүүлэхэд бэлэн гэж хэлжээ. Цаашлаад удахгүй ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулахаар яг одоо зөвшилцөж байгаа гэжээ. Гурван Улсын харилцаа хэзээ ч ийм өндөр түвшний сэргэлт авч харилцан ач холбогдлоо илэрхийлж байсангүй. Тэгэхээр Бээжин гурван улсын төрийн тэргүүний уулзалтыг дахин зохион байгуулахаар ажиллаж байгаа нь тодорхой боллоо. Ноён Ши Жинпин манай Ерөнхийлөгчийг 11-р сард болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтанд уриад байгаа. Энэ үеэр В.Путин Бээжинд саатах шалтгаан гарч болзошгүй нь.

    Өнгөрөгч долоо хоногт Бээжин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тайланг авч хэлэлцсэн байна. Дэлхийн нийт хүн амын ¼-г хамарч байгаа улс орнуудыг нэгтгэсэн хүчтэй байгууллагын гол үндэс нь эдийн засгийн харилцаа байв гэж дүгнэжээ. Энэ байгууллагыг цэргийн эвсэл болох өндөр магадлалтай гэж олон улс ихээхэн болгоомжилдог. Ийм болгоомжлол ч Монголчуудад бий. Монгол Улс 2004 оноос хойш ШХАБ-ын ажиглагч гишүүн орны статустай явж ирсэн. Харин Монголыг жинхэнэ гишүүнээр элсүүлэхэд бэлтгэх хэрэгтэй гэж БНХАУ-ын гадаад харилцааны яам саяхнаас мэдэгдэх болсон. ОХУ ч энэ байгууллагад гишүүнээр элсвэл их баярлана шүү гэдгээ илэрхийлээд байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • ankha (112.72.13.24)
    Jinhene Mongol uhaanaar l toglohgui bol ene 2horsh bidnees gazar nutgiig mine heden myangan jileer ongolzoj yawdag uls shuude. Mash ih uhaan heregtei. Bidnii ovog deedsuud chadsan
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • хр (112.72.13.251)
    Бидны хэрэг энэ АНУ гэдэг өөрийнхөө тивд дайн хийдэггүй цагаан гартай цустай нүдтэй алуурчидад ямар хамаа байна
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Элбэг (103.26.193.3)
    Элбэг очоод бантан болгочих байлгүй дээ.
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • aaa (103.23.51.11)
    sain bn. Elbegeed bayar hurgie. Zasag aa togtvortoi bailgaaraa
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • shine (211.36.146.18)
    zov bodlogo barij chadval ulsad mini heregteil uym bn.
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • zochin (182.160.43.120)
    Yadarsan hund uyed 3 dahi hurshuud maani hurungu oruulaltaa tataj ulam hetsuuduulj baisan shuu dee. Harin hoyor hursh maani tusheed avch baihad tulheh setgel bidend baihgui. Ene hoyortoigoo evtei baijhugjsun ni geer
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.20.192)
    ZOOMLION үйлдвэрийн албан ёсны дистрибьютор МОНМАЧ ХХК нь Автокран, Цамхагт кран, БЕТОН ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭР, Mixer, Автопомп, Суурин помпын үйлдвэрийн үнээр байнга худалдаалж байна. Баталгаат хугацаа засвар үйлчилгээ бид хариуцна. Утас 99081752
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • зочин (27.123.214.113)
    Хоер их гурний тоглоом л болчихгуй бол боллоо. Аймшигтай санагдаж байна шуу
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • doogii (103.26.193.8)
    Хятад орос 2визтэй бид 2ууланд визгуй одоо л дунд нь бизнэс хийх алтан боломж
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • зочин (122.254.127.34)
    хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байх нь нэн чухал. дараа нь америктай харьцана биз. ер нь АНУ дэлхийн цагдаа юмуу хаашаа юм. бүх юманд л хутгалдаж оролцож байх юм. Манай Энхбаяр гэж нэг тийм нөхөр байсан, түүнтэй адил санагдаад байх боллоо.
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Болдоо (203.91.117.4)
    hoyr hursh manai ruu biztei bh uu?
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
    • Орос Визгүй, Хятад визтэй
      2014 оны 09 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    7 цаг 28 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    20 цаг 13 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    21 цаг 17 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 24 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    22 цаг 7 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    2026-08-28
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    2026-08-28
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    2026-08-28
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    2026-08-28
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    2026-08-28
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    2026-08-28
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК