Хятадын цагдаа нар 10 тэрбум долларын залилан хийсэн 15 компанийн хэргийг илрүүлж, прокурорт шилжүүлжээ. Эдгээр компаниуд хуурамч гүйлгээ хийн мөнгө босгож байсан гэнэ. Мөн тэдний үйл ажиллагаанд оролцсон банкуудыг буруутгав. “Хуурамч худалдааны гэрээ нь улсын эдийн засагт муу нөлөөтэй. Тэд мөнгөний урсгалыг боогдуулаад зогсохгүй хөрөнгийн зах зээлд хууль бус сувгийг бий болгодог” гэж Гадаад биржийн төрийн захиргааны байгууллагын орлогч дарга Ву Руилин ярьсан байна. Санхүүгийн гэмт хэрэг өнгөрсөн онд 13 мужид гарсан бол энэ жил 24 болж өргөжжээ. Хятад улс нь худалдан авалтад хязгаарлалт тавьж, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн худалдааг хянах замаар хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах хатуу бодлого хэрэгжүүлдэг. Мөн Хятадад худалдаа наймаа эрхэлж буй гадаадынханд энэ хязгаарлалт үйлчилдэг байна. Циндаогийн боомтоор нэвтрэхдээ хуурамч орлого бүрдүүлсэн компаниудын хэрэг илэрсний дараа дэлхийн бараа бүтээгдэхүүний зах зээл савлаж эхэлсэн юм. Олон улсын банк санхүүгийн байгууллага энэ хэргээс болж 900 сая долларын зарга үүсгэжээ.

























































