-
2017 оны 6 сарын 19
Үл таних хүнд виза картаа ашиглуулахгүй байхыг санууллаа
-
2017 оны 6 сарын 19
Нэг нь амласан өгөх гэж улсаа хуйвхайлна, нөгөө нь амласнаа ямар нэгэн аргаа биелүүл гэж улс төр хийнэ. Энд хожих зүйл нэгээхэн ч үгүй. Амлалтаа биелүүллээ гээд амьдрал дээшилсэн зүйлгүй харин ч эсрэгээрээ уруудах нөхцөл байдал үүссээр. Энэ удаагийн сонгууль Ерөнхийлөгчийнх болохоор айхтар амлах нь хязгаартай байна. Харин үүний оронд төрийн байгууллагууд сайхан мэдээнүүд дуулгаж, түмний сэтгэлийг баясгаж эхэллээ. Иргэд сайн мэдээнүүд сонгуулийн шоу биш байгаасай хэмээн залбирч байна.
-
2017 оны 6 сарын 19
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль яг долоо хоногийн дараа буюу энэ сарын 26-ны даваа гарагт болно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль парламентад суудалтай АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нар дэвшээд байгаа билээ. Тэгвэл сонгуулийн санал хураах болон сонгогч саналаа өгөхдөө юуг анхаарах талаарх хуулийн заалтыг 24 баримтаар хүргэж байна.
-
2017 оны 6 сарын 19
Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд төлөвлөгөөт ажлын хуваариар тус авто замын урд талын эгнээ буюу баруунаас зүүн тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ны 23.00 цагаас эхлэн 25-ны 23.00 цаг хүртэл түр хязгаарлаж, авто замын зорчих хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэнэ. Энэхүү хугацаанд тээврийн хэрэгсэл авто замын хойд талын эгнээгээр сөрөг хөдөлгөөнтэй зорчих юм. Тус замын урсгал тус бүр нь 3 эгнээтэй нийт 18 метр өргөн болох бөгөөд гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 19
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 25 жилийнхээ ойд зориулж “Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал (онол, арга зүй, хэрэгжилт)” сэдэвт бүтээлийг эрхлэн нийтлүүлж, олны хүртээл болголоо.
Энэ бүтээлд, Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн үйл ажиллагааны үр дүн, сургамж, түүхэн гавьяа, алдаа оноо, эрх зүйн зохицуулалт, цаашид боловсронгуй болгох арга зам зэрэг асуудлыг тусгажээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, үндсэн хуульт ёсны хөгжил, тэрчлэн Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол, номлол, өмчлөх эрхийн Үндсэн хуулийн зохицуулалт, сонгох, сонгогдох эрхийн баталгаа зэрэг олон чухал сэдвийг хөндсөн байна.
Тус номыг бүтээхэд Үндсэн хуулийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан үе үеийн Цэцийн гишүүд болон Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачид сэтгэл зүтгэл, хүч оюунаа зориулжээ.
Уг бүтээлийг Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан хянан тохиолдуулав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 19
Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ зургадугаар сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болж, өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 20, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, БНСУ, Япон, Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Энэтхэг, Саудын Араб, Сири, Сингапур, Тайвань, Тайланд, Мьянмар, Вьетнам гэсэн 18 орны 168 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөв.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар (Женко), спортын мастер Ёндонпүрэвийн Батдархан (Хасу-Мегастарс), Батсайханы Идэрсайхан (Орхон, Ирээдүйн одод) нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай нутагтаа ирэхээр боллоо. Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэд залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын 12, 13 тамирчин болсон юм. Эрэгтэйчүүдийн 120 кг-д үндэсний шигшээ баг, “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 55 кг-д БТСДуС-ийн тамирчин Батсайханы Ариунболд, 84 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Мөнхбаатарын Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Буяндалайн Чимгээ хүрэл медаль хүртэв. Түүнчлэн манай дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан. Тайжуны дэвжээнд манайхан хэрхэн барилдсаныг хүргэе.
Эрэгтэйчүүдийн 50 кг: Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян Азийн аварга боллоо. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд 2013 оны өсвөр үеийн дэлхийн аварга Казахстаны Дархан Калкеновыг 17:13-гаар ялснаар Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Хамгийн сүүлд эрэгтэй бөхчүүдээс 2007 онд ОУХМ Дамдинбазарын Цогтбаатар энэ жинд тивийн аварга болж байв. Тэгвэл 10 жил тасраад байсан алтан медалийг Дарханы унаган хүү Н.Насанбуян эх орондоо авчирлаа.
55 кг: Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үе, залуучуудын улсын аварга БТСДуС-ын тамирчин Б.Ариунболд хүрэл медалийн эзэн болсон. Тэрбээр тэгшитгэлд Киргизстаны Бекболот Мирзаназар Уулутай тун хүнд барилдаан хийж, 5:5-аар ялсан ч 1/4 шигшээ барилдаанд Казахстаны Мухамбет Куатбект оноогоор цэвэр ялагдсан. Казах эр финалд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд Саудын Арабын Рамил Исмаэлийг оноогоор цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зон Ванхаог 5:0-ээр яллаа. Ингэснээр тэрбээр өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хос хүрэл медальтан болж байна.
60 кг: Энэ жилийн залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт “Аварга” сургуулийн тамирчин Э.Үнэт-Эрдэнэ тэгшитгэлд Ираны Али Акбар Эмамичогайд оноогоор цэвэр ялагдсан ч өрсөлдөгч нь алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ингээд дагах барилдаанд Киргизстаны Эдид Кадербик Уулуд 2:6-гаар ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
66 кг: 2017 оны Роман Дмитриевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгө, залуучуудын УАШТ-ий хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн тэгшитгэлд Мьянмарын Лар Таун Лианыг 10:0-ээр, 1/4 шигшээд эзэн орны Юү Чен Лог 12:2-оор тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Ираны Амирхоссейн Али Хоссейнид 6:13-гаар ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Каран Каранд 3:13-гаар ялагдснаар тавдугаар байрт оров.
74 кг: Эрэгтэй бөхчүүдээс хамгийн их найдвар тавьж байсан, өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Арслан” клубийн тамирчин З.Сумъяабазар 1/4 шигшээд Рюүки Йошидад 3:4-өөр ялагдсан. Түүнийг ялсан Японы бөх хагас шигшээд Ираны Мохаммад Алиашгар Моттагиниад 0:5-аар ялагдснаар З.Сумъяабазарт дагах барилдаан гараагүй бөгөөд санасныг бодвол эрт тэмцээнээ өндөрлүүллээ.
84 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин М.Цогтгэрэл шөвгийн наймд Киргизстаны Динисламбек Таалайбек Уулуг цэвэр ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга Энэтхэгийн Деепак Пунад цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Чол Йоныг 10:0 буюу онооны илт давуугаар ялж, Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирсан юм.
96 кг: Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга “Аварга” сургуулийн тамирчин Ч.Алтангэрэл тэгшитгэлд Энэтхэгийн Сингх Ловепреетийг цэвэр дарж, шөвгийн наймд Киргизстаны Канторо Талентбек Уулуд 9:10-аар ялагдав. Түүний өрсөлдөгч нь цаг дуусахтай зэрэгцэн нэг оноог авсан юм. Талентбек Уулу алтан медалийн төлөөх барилдах эрхтэй болсноор Ч.Алтангэрэл дагаж барилдах эрхтэй болсон. Дагах барилдаанд эзэн орны Юү Дэ Жаныг оноогоор цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Серик Бакитхановт 9:10-аар ялагдлаа.
120 кг: Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, “Монголиа Опен”, Дмитрий Миндиашвилигийн ОУТ-ий хүрэл медальт, “Аварга” сургуулийн тамирчин М.Лхагвагэрэл
мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрбээр шөвгийн наймд Энэтхэгийн Сингх Пушпендерийг 8:0-ээр, хагас шигшээд БНСУ-ын Ким Ки Бумыг 11:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Хасанбой Рахимовд цэвэр ялагдав. Үндэсний шигшээ багт данстай, 19 настай М.Лхагвагэрэлд тун их ирээдүй хүлээж байгаа. Гагцхүү уйгагүй бэлтгэл сургуулилт, түүний хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаална.
Эмэгтэйчүүдийн 44 кг: Залуучуудын улсын хошой аварга, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Г.Пүрэвсүрэн шөвгийн наймд БНХАУ-ын Чен Юмэйд оноогоор цэвэр ялагдсан. Нанхиадын бөх шигшээ барилдаанд шалгарсан тул Г.Пүрэвсүрэн дагах барилдаанд гарч, БНСУ-ын Шин Юн Гёонтой барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингээд хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын Азийн авараг Японы Хинако Сатод цэвэр ялагджээ.
48 кг: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медаль медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Чимгээ хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тэгшитгэлд эзэн орны Мен Сун Си, 1/4 шигшээ барилдаанд Вьетнамын Ти Суан Нгуенийг тус бүр 10:0-ээр ялсан ч хагас шигшээд БНХАУ-ын Зу Жианд оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанаа дөнгөж сая Казахсаны Марина Закшевскаятай хийж, 8:2-оор яллаа.
51 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин Т.Ариунзаяа тэгшитгэлд БНХАУ-ын Лиао Сужиаод 6:8-аар ялагдав. Түүнийг ялсан Хятадын бөх шөвгийн наймд Энэхтхэгийн Пожа Глетод 5:5-аар ялагдснаар манай бөхөд дагах барилдаан гарсангүй.
55 кг: Өсвөр үеийн улсын аварга, “Асашёорюү кап” ОУТ-ий аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа шөвгийн наймд Японы Томоха Учиод 4:5-аар ялагдсан. Түүнийг ялсан наран улсын бөх шигшээд шалгарч, дагах барилдаан гарсан юм. Дагах барилдаанд Узбекистаны Шаходат Жуллибаеваг цэвэр дарж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Киргизстаны Назира Марсбек Кизид 2:7-гоор ялагдлаа.
59 кг: 2016 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Чингэлтэй дүүргийн тамирчин Балжиннямын Энхтүвшин тэгшитгэлд Узбекистаны Ходиха Нажимоваг 4:0-ээр илүүрхэж яваад өөрийн хийсэн мэхэнд алдаа гаргаж цэвэр даруулсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд Вьетнамын бөхөд оноогоор цэвэр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
63 кг: Өсвөр үе, залуучуудын улсын аварга Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клубийн тамирчин Б.Сарнай шөвгийн наймд Энэтхэгийн Решма Анил Манэд 0:5-аар ялагдснаар үзэгчдийн суудалд шилжсэн.
67 кг: “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Г.Пүрэвцэцэг шөвгийн наймд Энэтхэгийн Дива Какраныг барилдаан эхлээд 17 секундэд өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Киргизстаны Меерим Жуманазаровад 3:13-аар, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Юү Ханд 0:6-гаар ялагджээ.
72 кг: Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр шөвгийн наймд Энэтхэгийн Поожа Поожаг 3:2-оор, хагас шигшээд эзэн орны Хуи Ци Чаныг 8:3-аар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-йи хүрэл медальт, Азийн аварга БНХАУ-ын Чучу Янтай барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Ингэснээр Б.Цэцэгбаяр залуучуудын Азийн аваргад түрүүлсэн Монголын долоо дахь эмэгтэй тамирчин боллоо. Сонирхуулахад, энэ жинд одоогоос 10 жилийн өмнө нь МУГТ Очирбатын Насанбурмаа Манилагийн дэвжээнээс эмэгтэй бөхчүүдээс залуучуудын Азийн анхны алтан медалийг авчирч байсан түүхтэй.
-
2017 оны 6 сарын 19
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны тавдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж,
-
2017 оны 6 сарын 19
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 6 дугаар 19-20-ны өдрүүдэд буюу ирэх долоо Даваа, Мягмар гарагт болох гэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь Монгол Улсын 865 мянган өрх, 3 сая гаруй иргэнд хүрч үйлчилдэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг томоохон салбар юм.
-
2017 оны 6 сарын 19
11:00 цагт: “Цахим сум” төслийн нээлтийн арга хэмжээ Шангри Ла зочид буудлын Ballroom танхимд болно. Нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно.
-
2017 оны 6 сарын 19
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой дээрэмдэх гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүллээ.
-
2017 оны 6 сарын 19
Авлигатай тэмцэх газраас 2017 оны 06 дугаар сарын 12-c 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 43 гомдол мэдээллийг шалгажээ.
-
2017 оны 6 сарын 19
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
-
2017 оны 6 сарын 19
тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
2017 оны 6 сарын 18
Бичлэг: ХААН банк харилцагчийнхаа данснаас 10 сая төгрөг ”хулгайлжээ”
-
2017 оны 6 сарын 18
Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн гэргий, загвар зохион бүтээгч Виктори Бекхэм ирэх сард худалдаанд гарах
-
2017 оны 6 сарын 18
“Элэгний С вирусын ачаалал тоолох” шинжилгээ хийх эрх бүхий лабораторийн жагсаалтыг та бүхэнд толилуулж байна.
-
2017 оны 6 сарын 18
2017 оны 06 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 6 сарын 18
Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн тавдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарсан.
-
2017 оны 6 сарын 18
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Эверестийн дараа ордог ч эрсдэлтэй гэдгээрээ дэлхийн хамгийн аюултайд тооцогддог К2 уулын оргилд гарахаар хилийн чанадыг зорьжээ.
-
2017 оны 6 сарын 18
Америкийн нэрт дуучин Ж.Бейонсе ихэр хүүхэд төрүүлсэн тухай бямба гарагт “People” сэтгүүлд мэдээллээ.