зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4289 4290 4291 4292 4293 4294 4295
  • “Лексус-570” автомашиныг хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна
    2017 оны 9 сарын 19
    Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Энхжин” хотхоны VII байрны гаднаас энэ сарын 16-17-нд шилжих шөнө “Лексус-570” машинаа хулгайд алдсан хэрэг гарсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

  • АТГ 7 хүний амь нас хохирсон зам тээврийн ослын хэргийг шалгаж эхэллээ
    2017 оны 9 сарын 19
    Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Авлигатай Тэмцэх
  • З.Энхболд: Ерөнхийлөгч төсөв хөрөнгө хэмнэх үүднээс Давос, НҮБ-ын чуулганд оролцохгүй
    2017 оны 9 сарын 19
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулганд оролцоогүй хэмээн мэдэгдсэн билээ.
  • Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг шүлхий өвчний хорио цээр тогтоосон бүс нутагт ажиллаж байна
    2017 оны 9 сарын 19
    Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа сумдад өнөөдрөөс/2017.09.18/ эхлэн ажиллаж эхэллээ.
  • Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Ланд круйзер 200” маркийн автомашинаараа осол гаргасан уу
    2017 оны 9 сарын 19
    Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн 0001 АРА улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашин осолдсон
  • “Хятадын соёлын өдрүүд 2017” Улаанбаатарт нээлтээ хийлээ
    2017 оны 9 сарын 19
    “Хятадын соёлын өдрүүд 2017” арга хэмжээ нээлтээ хийлээ
  • Хяналтын постуудын үйл ажиллагааг эрчимжүүлж эхэллээ
    2017 оны 9 сарын 19
    Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 11 нээс эхлэн улсын чанартай авто замуудад байрлах 13, орон нутгийн 19 постыг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэллээ.



    Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Оюутнууд хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлжээ
    2017 оны 9 сарын 19
    Оюутнууд хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүлжээ
  • Улаанбаатар хот шинэ өнгө төрхтэй боллоо
    2017 оны 9 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар: Аз жаргалтай хот” брэндийг танилцуулж,
  • Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ
    2017 оны 9 сарын 19
    2017 оны 9-р сарын 18-ны Даваа гарагт Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 42 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.
    Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 383 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын шинжтэй 283 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч 16 хүн гэмтэж бэртсэнээс 4 хүүхэд бага насны хүүхэд байсан байна.
    Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигчийг мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
    Тухайлбал:
    1. ЧД-ийн нутаг Тасганы овооны уулзварын замд H.Grace маркийн автомашины жолооч О нь T.Prius маркийн Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 20 настай Т, 19 настай Э, 35 настай Б, 31 настай Ж, 5 настай О, 48 настай П, 14 настай Ж нарын нийт 7 хүн гэмтсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
    2. БГД-ийн нутаг TBD андуудын урд замд амины T.Kluger маркийн автомашины жолооч А нь явган зорчигч, 69 настай эмэгтэй И мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна.
  • ”Хүүхдийн мөнгийг 50 мянга болгосон гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл”
    2017 оны 9 сарын 19
    Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж байгаад харамсч байна.


  • Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарлалаа
    2017 оны 9 сарын 19
    Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зарлалаа. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд ирэх сарын 6-ны өдөр нээлттэй явагдана.

  • Эзэмшил газраа өмчлөх аян Баянзүрх дүүрэгт сарын хугацаанд явагдана
    2017 оны 9 сарын 19
    Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4-ий өдөр эхэлсэн аян Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хороонд явагдаж энэ долоо хоногт дуусна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 350 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн аваад байна. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд ирэх долоо хоногт буюу 2017 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 28-ы өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хороодод ажиллаж, иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.



    Үүнд:

    1.Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө.
    2.Хорооны Засаг даргын тодорхойлолт
    3.Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувыг хавсаргана/
    4.Иргэний үнэмлэхний хуулбар
    5.Газрын кадастрын зураг /эх хувь/
    6.Газрын төлбөр төлсөн баримт



    Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
  • Картаар зорчоогүй иргэдийг торгоно
    2017 оны 9 сарын 19
    Картаар зорчоогүй иргэдийг торгоно
  • Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохгүй
    2017 оны 9 сарын 19
    АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулган өнөөдөр эхэлж байна. Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч
  • Энхийг сахиулагчдыг шагнаж урамшууллаа
    2017 оны 9 сарын 19
    Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VI мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.

  • Микро автобус онхолдож долоон хүн гэмтжээ
    2017 оны 9 сарын 19
    Өчигдөр өглөө 07 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр,
  • Усанд осолдсон иргэдийг эрэн хайж байна
    2017 оны 9 сарын 19
    Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ иргэн 33 настай эрэгтэй С Сэлэнгэ мөрөнд 2017.09.17-ны өдрийн 09 цагт осолдсон тухай дуудлагыг 2017.09.17-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 36 иргэн долоон морь, таван мотоцикльтой, нийт 49 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
  • Г.Гэрэлцэцэг: Мөөгөнцөр өвчин хүний биеийн дархлаа сул байгааг харуулдаг
    2017 оны 9 сарын 19
    Эмэгтэй хүн бүрийн амьдралд урилгагүй зочилдог өвчин бол үтрээний үрэвсэлт мөөгөнцөр юм. Тиймээс бүсгүйчүүддээ мөөгөнцөр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор, дэслэгч Г.Гэрэлцэцэгээс тодрууллаа.
    -Мөөнгөнцөр өвчин юунаас болж үүсдэг юм бэ?
    Үтрээний хэвийн орчинд мөөгөнцөр тодорхой хэмжээгээр байдаг. Харин тоо нь ихсээд ирэхээрээ зовиурлаж эхэлдэг. Юунаас болж мөөгөнцөрийн тоо ихсэж байна вэ гэхээр антибиотикын замбараагүй хэрэглээ болон эмэгтэйчүүдийн савангийн хэт их хэрэглээнээс шалтгаална. Мөн стресстэж ядарснаас болж хүний дархлаа сулрах үед мөөгөнцөрийн тоо ихсэдэг. Мөөгөнцөр өвчин жирэмсэн эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог. Учир нь жирэмсэн болмогц ихэс үүсч, түүнд даавар их хэмжээгээр ялгарна. Дааврын түвшин өөрчлөгдөхөд мөөгөнцөр үржих нь элбэг. Үүнээс гадна согтууруулах ундаа ихээр хэрэглэх, өтгөн хар цай, кофе, кола уухад мөөгөнцөр сэдэрдэг. Түүнчлэн хэт таргалалттай хүмүүст ч мөөгөнцөр өвчин тохиолдох нь бий.
    -Илрэх шинж тэмдгийн хувьд?
    Эмэгтэй хүн хоёр өндгөвчтэй. Түүний үйл ажиллагааны явцад даавар ялгарч байдаг тул үтрээнээс тодорхой хэмжээний ялгадас гарч, хэвийн орчинг нь хангаж байдаг. Эрүүл эмэгтэйн биеэс сарын тэмдгийн гол хэсэгт өнгөгүй цэлцгэнэсэн, сарын тэмдэг ирэх дөхөхөөр шаргал, бусад үед саарал ялгадас гарч байдаг.
    Харин үрэвсэлт өвчний үед өнгө, үнэр, хэмжээнд өөрчлөлт гардаг. Тиймээс бүсгүйчүүд маань мазокны шинжилгээгээр бактерын гаралтай үрэвсэл, мөөгөнцөрийн гаралтай үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчин байна уу гэдгийг тодорхойлуулаад түүнд нь тохирсон эмчилгээг хийлгэх нь зөв юм. Мөөгөнцөр өвчний үед доошоо тараг шиг өнгөтэй ялгадас гарч, загатнах шинж тэмдэг илэрдэг.
    -Хилийн заставуудад үзлэгээр явж байхад мөөгөнцөр өвчин хэр их байна вэ?
    Заставуудаар явж байхад ээжүүд “Манай хүүхдээс доошоо юм гараад байна” гэж их асуудаг. Бага насны хүүхдээс цагаан юм гарах нь ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчин биш. Энэ нь цагаан хорхойн шинж тэмдэг. Хүүхдийг унтаж байх үед бөгснөөс нь гарсан цагаан хорхой үтрээгээр орж бактер тараадаг. Тэгэхээр үтрээ баасны бактераар бохирдчихоор доошоо ногоон шаргал ялгадас гардаг. Үүнийг ээжүүд сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
    -Мөөгөнцөр өвчнийг бүрэн эмчилж болох уу?
    Юунаас болж мөөгөнцөр өвчин сэдрээд байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж л энэ өвчнөөс сэргийлж чадна. Тухайлбал, ядарч сульдсанаас болж дархлаа суларч мөөгөнцөр өвчин нь сэдэрдэг хүн байлаа гэхэд хавар намартаа дархлаагаа дэмжих витамин ууж, амралт ачааллаа тэнцүүлж байх хэрэгтэй. Хүн бүр мөөгөнцөр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
    -Бид ямар нэгэн өвчин туслаа гэхэд шууд л дур мэдэн антибиотик уудаг. Тэгвэл мөөгөнцөрийн эсрэг эмийг антибиотик ууж байх үедээ давхар хэрэглэх шаардлагатай юу?
    Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар антибиотик уувал давхар мөөгөнцөрийн эсрэг эмийг тохиорох тунгаар хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүд гээд бүгд уух ёстой. Бүсгүйчүүдээс гадна эрчүүд ч мөөгөнцөртдөг шүү дээ.
    Эрчүүдэд улайж, загатнах шинж тэмдэг илэрдэг. Эрчүүд мөөгөнцөртсөн үед 500 мл буцалсан усанд нэг хоолны халбага хүнсний сода хийгээд долоо хоногт хоёр удаа угаагаад, зориулалтын тос, эмийг хэрэглэх шаардлагатай.
    -Мөөгөнцөр өвчний үед хүний биед илрэх шинж тэмдэг зовиураасаа гадна, үлдэх хор уршиг бий юу?
    Харьцангуй хор нөлөө бага. Гэхдээ мөөгөнцөр өвчин хүний биеийн дархлаа сул байгааг илтãэж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дохиог өгч байдаг.
  • НОБГ-ын алба хаагчид 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    2017 оны 9 сарын 19
    Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүд энэ оны эхний есөн сард хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцлээ.

    НОБГ-ын харьяа бүтцийн нэгжүүдийн дарга, захирагч нар офицерын бүрэлдэхүүнд мэдээллийг хүргэсэн юм.

    Нийслэлийн Засаг Даргын 2017 оны эдийн засаг нийгмийн зорилт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, бүтцийн нэгжүүдийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэлийн чанар, хүртээмжийн талаар тэд онцолж байлаа.

    НОБГ-ын бие бүрэлдэхүүн нь энэ оны эхний есөн сарын байдлаар ой, хээрийн түймрийн 18, объектын гал түймрийн 1934, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 223 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ.

    Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 7,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 693 хүний амь бие, аж ахуйн нэгж байгууллага, төр, иргэний 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран, хамгаалж ажилласан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
4289 4290 4291 4292 4293 4294 4295
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 40 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 41 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 56 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 4 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 32 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК