Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4310 4311 4312 4313 4314 4315 4316
  • Амралтын өдөрт тань: Хялбар пицца хийх арга
    2017 оны 11 сарын 26
    Хялбар пицца хийх арга:
  • Гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ
    2017 оны 11 сарын 26
    Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс эрүүл мэндээ хамгаалж, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
  • Аймгийн засаг даргын орлогч нар Онцгой байдлын албатай танилцав
    2017 оны 11 сарын 26
    ймгийн Засаг дарга нарын орлогч нар өнөөдөр ОБЕГ-ын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, засаг даргын орлогч дарга нарт Онцгой байдлын албаны үйл ажиллагааг танилцуулсан юм.



    Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, гамшгийн үед шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах, төлөвлөх, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг хүн амд эзэмшүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргах зэрэг үүргийг бүх шатны Засаг дарга хуулиар хүлээсэн байдаг.

    Хуулиар хүлээсэн энэхүү үүргийг орон нутагт гардан хэрэгжүүлэх, хүн амд гамшгаас хамгаалах дадлага олгох, эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалт, дадлагуудыг орон нутагт тогтмол зохион байгуулах, ирэх онд Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулахад анхааран ажиллахыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр аймгийн Засаг даргын орлогч нарт үүрэг болголоо.



    Мөн 2017 онд орон нутагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийн талаар танилцуулга хийлээ. Энэ онд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг зохион байгуулсан. Харин энэ онд Булган, Хэнтий, Төв, Сүхбаатар, Увс аймгуудад Гамшгаас хамгаалах иж бүрэн болон Команд штабын сургууль, Ховд аймагт “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
    2017 оны 11 сарын 26
    Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

    Тэртээх 93 жилийн өмнөх энэ өдөр Хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилж, Монгол Улсаа хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд холбосон түүхэн гавьяатай юм. Анхдугаар үндсэн хуулиа баталсан явдал нь тусгаар тогтнолоо дэлхий даяар зарласны дайтай үнэ цэнэтэй билээ.

    Монгол Улсын тусгаар тогтнол, өнөөгийн хөгжил дэвшил бүхэн бидний өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар бүтсэн гэдгийг бид мартах учиргүй. Асар их үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолоо, анхдугаар Үндсэн хуулиар баталгаажуулсан түүхэн энэ өдрийг үеийн үед санах учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд ард иргэддээ хандаж дэвшүүлсэн мэндчилгээндээ онцолсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



  • Фото: ”Хар баасан гараг” дэлхий дахинд
    2017 оны 11 сарын 26
    Фото: ”Хар баасан гараг” дэлхий дахинд
  • Томуугийн вакцинаа хийлгэцгээе
    2017 оны 11 сарын 26
    Өвлийн улиралтай давхцаад утааны улирал ч ирлээ. Тиймээс бяцхан үрсээ болон өөрийгөө ханиад томуунаас урьдчилан сэргийлж вакциндаа хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
  • “Мөнхөд дуурсах аялгуу” Улсын Филармонид
    2017 оны 11 сарын 26
    Төрийн соёрхолт, УГЗ Сэвжидийн Сүхбаатар 12-р сарын 1,2-ны өдөр Улсын Филармонийн тайзнаа “МӨНХӨД ДУУРСАХ АЯЛГУУ” БаянМонгол жазз найрал хөгжмийн шинэ уран бүтээлийн концертыг найруулан тавих гэж байна.
    Тоглолт “БаянМонгол жазз найрал хөгжим” үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба тус найрал хөгжмөөс туурвигдсан олон арван шилдэг бүтээлээс дээжлэн шинэчлэн найруулан хүргэж байгаагаар онцлог болж байна.
    Тоглолтонд Улсын Филармонийн гоцлол дуучид болон Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчдөөс бүрдсэн 50 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний концерт юм.
    Тоглолтын тасалбарыг Филармонийн тасалбарын кассаар болон https://www.ticket.mn/event/337/ сайтаас худалдан авах ба Unitel-ын хэрэглэгчид 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.
  • Энэтхэг эмч нар ирэх сард үнэгүй үзлэг хийнэ
    2017 оны 11 сарын 26
    Цэргийн Төв эмнэлэг, Энэтхэгийн BLK Super Specialty эмнэлгийн эмч нарын хамтарсан үзлэг 2017 оны 12-р сарын 5-7ны өдрүүдэд Цэргийн төв эмнэлэг дээр хийгдэх бөгөөд Энэтхэг улсын Хавдрын Төвийн Захирал / Ахлах Зөвлөх эмч Панкаж Панде ҮНЭГҮЙ төлбөргүй үзлэг хийнэ.
  • Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
    2017 оны 11 сарын 26
    Ройтерс: Энэ долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
  • Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд 51361 хүн хамрагджээ
    2017 оны 11 сарын 26
    Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 24-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 51361 хүн хамрагджээ.



    Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, архаг өвчтэй хүн 11213, эрсдэлт бүлгийн хүүхэд 1091, жирэмсэн эмэгтэй 1550, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 21107, цэцэрлэгийн багш 3533, сургуулийн багш 6344, эрүүл мэндийн байгууллагын ажилчид 3596, бусад байгууллагын албан хаагчид 2339, сайн дурын дархлаажуулалтанд 588 иргэнийг хамруулсан байна.

    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
  • 16 настнууд тангараг өргөлөө
    2017 оны 11 сарын 26
    Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 15 дахь жилдээ болж 2017 онд 16 нас хүрч буй 64 мянган залуусын төлөөлөл 850 шинэ иргэн оролцлоо.



    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэний андгай өргөх” ёслолыг нээж хэлсэн үгэндээ,

    -Монгол Улсын Иргэн хэмээх хүндтэй, хариуцлагатай алдрыг дуурсгаж явах эрхэм дүү нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь амжилт хүслээ.

    Мөн манай улс бол залуучуудын орон. Нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны ид сурч, хөдөлмөрлөх залуучууд эзэлж байна. Төрөөс хүүхэд, залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг оновчтой, тогтвортой байлгахын талаар анхаарч ажиллаж байна.

    Монгол Улс залуучуудынхаа хөгжил оролцоог дэмжих албан ёсны хууль эрхзүйн орчныг бий болгосон цөөхөн улс орны нэг боллоо. Улсын Их Хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг 2017 онд баталснаар залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй орчинд амьдрах болон хувь хүний хөгжлийн асуудалд төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож өсвөр үе, залуучуудын хөгжих боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

    “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” 2018 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр 21 аймаг, есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдаж, сэтгэлзүй, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөх, эрүүл мэнд болон хууль эрхзүйн үйлчилгээнд холбон зуучлах, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хүүхэд, залуусынхаа ирээдүйд хувь нэмэр болох үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрүүдийг бүхий л талаар дэмжин ажиллана.



    Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад үеэ хүндэтгэн, улс орныхоо хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээн, зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр сурч, ажиллан, улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэлтэй байна.

    Өвөг дээдсийн ариун үйл хэрэг, тууштай тэмцлийн гэрч болсон арваннэгдүгээр сарын 26 буюу Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй та бүхэн Монгол Улсын бахархалт иргэн болсноо ёсолж байгаад баяр хүргэж аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

    Залуус УИХ, Засгийн газрын гишүүд, урлаг, спорт, бизнес, нийгмийн салбарын шилдгүүдээс иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгай уншлаа.

    Монгол Улсын иргэний андгайд:

    Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би

    Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж

    Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж

    Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн

    Бүрэн Эрхт ард түмнийхээ итгэлийг даан

    Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж

    Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж

    Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж,

    Энхтайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж

    Их засаг, хууль ёсыг чандлан сахиж

    Үнэнч шударга

    Цэвэр ариун

    Оюун төгс

    Хөдөлмөрч хичээнгүй Иргэн байхаа

    Их төрийнхөө дор андгайлж байна хэмээжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
  • Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян зарлав
    2017 оны 11 сарын 26
    Жил бүрийн 12-р сарын 10-нд тэмдэглэдэг “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг угтан, өнөөдрөөс эхлэн охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэлж байна.

    Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход бүх нийтийн оролцоог дэмжих, чиглүүлэх зорилгоор “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” уриан дор энэхүү аянг зохион байгуулах юм.

    11 сарын 25- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр
    11 сарын 25- Цагаан туузтаны хөдөлгөөн
    11 сарын 29- Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн өдөр
    12 сарын 1- ДОХ-той тэмцэх өдөр
    12 сарын 2- Боолчлолыг таслан зогсоох өдөр
    12 сарын 3- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр
    12 сарын 5- Сайн дурынхны өдөр
    12 сарын 10- Хүний эрхийн өдөр
  • Өнөөдөр музей үнэ төлбөргүй үзэж болно
    2017 оны 11 сарын 26
    Өнөөдөр Монгол Улс тунхагласны баярын өдөр. Одоогоос 93 жилийн тэртээ буюу 1924 оны энэ өдөр монголчууд Тусгаар тогтнолоо зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ.

    Тэгвэл энэхүү түүхт өдрийг тохиолдуулан дараах музейнүүд үнэ төлбөргүй үйлчилж байна. Тодруулбал,


    Богд хааны ордон музей 10:00-16:30 цагийн хооронд,
    Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей 10:00-17:00 цагийн хооронд,
    Чойжин ламын сүм музей,
    Монголын Театрын Музей,
    Монгол үндэснийн түүхийн музей 16.30 цаг хүртэл тус тус үнэгүй үйлчилнэ.
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв
    2017 оны 11 сарын 26
    Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМАУ тунхагласан ойн өдрийг тохиолдуулан ард иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээнд,

    Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,

    Эх орон нэгт ахан дүүс ээ,

    Өнөөдрөөс 93 жилийн өмнө Монголчууд бид анхдугаар Үндсэн хуулиа баталж, орчин цагийн эрх зүйт төр улсын үндэс суурийг дархалсан билээ. Энэ агуу түүхэн өдрийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

    Тэртээх 93 жилийн өмнөх энэ өдөр Хаант засаглалыг халж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчилж, Монгол Улсаа хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд холбосон түүхэн гавьяатай юм. Анхдугаар үндсэн хуулиа баталсан явдал нь тусгаар тогтнолоо дэлхий даяар зарласны дайтай үнэ цэнэтэй билээ.

    Монгол Улсын тусгаар тогтнол, өнөөгийн хөгжил дэвшил бүхэн бидний өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар бүтсэн гэдгийг бид мартах учиргүй. Асар их үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолоо, анхдугаар Үндсэн хуулиар баталгаажуулсан түүхэн энэ өдрийг үеийн үед санах учиртай.

    Анхдугаар Үндсэн хуулиараа бид хүнийг угсаа гарал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж байсан хамжлагын харилцааг халсан юм. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг Ази тивийн орнууд дотроос хамгийн түрүүнд хуульчилсан. XX зууны эхээр Бүгд Найрамдах засагт эрс шийдэмгий алхам хийж шилжсэн нь улс төр, нийгмийн хувьд том дэвшил болсон юм. Энэ бүхэн тухайн үеийн эх орончдын мятрашгүй зүтгэлийн үр шим байлаа.

    Бэрхшээл байгаа ч хөгжил дэвшил тасралтгүй үргэлжилж байна. Асуудал байгаа ч бид шийдвэрлэхийн төлөө ажиллах болно.

    Монгол Улсын нийт ард иргэддээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлье гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • УИХ ирэх долоо хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ
    2017 оны 11 сарын 26
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 27-ООС 12 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ




    НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 27-ны Даваа гарагт:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.
    ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 26-аас 28-ны өдрүүдэд:

    Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллана.
    11 дүгээр сарын 27-ны Даваа гарагт:

    Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    Мал амьтны, эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүдээс гаргасан томилгооны сонсгол хийх тухай асуудлыг судлах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.
    11 дүгээр сарын 28-ны Мягмар гарагт:

    Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд танилцуулах, хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга, ярилцлага 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;
    Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
    11 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт:

    Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилттэй Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Нийслэлийн зарим дүүргүүдэд ажиллах;
    Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
    ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 29-ний Лхагва гарагт:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
    11 дүгээр сарын 30-ны Пүрэв гарагт:

    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
    ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Монгол Улсын Гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар”.
  • Өнөөдөр 850 хүүхэд “Иргэний андгай” өргөнө
    2017 оны 11 сарын 26
    Монголын Залуучуудын Холбоо 15 дахь жилдээ “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын агентлагтай хамтран 2017 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагааны хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Оюуны өмч, Улсын Бүртгэлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, 21 аймгийн Засаг Даргын Тамгын газар, 21 аймгийн Залуучуудын Холбоо ажиллаж байгаа юм.


    Мөн Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний Хөрөнгө оруулалтын банк” ажиллаж байгаа бөгөөд Залуусын BE брэнд, Гоо брэнд, Монголын Үндэсний Музей дэмжин хамтран ажиллаж байна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНТ ажиллаж байгаа юм. Иргэний андгай өргөх ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцож иргэний андгайгаа өргөх бөгөөд оролцож буй сурагчдад BE брэндийн мөнгөн дугаар, Гоо брэндийн гарын бэлэг, Монголын Үндэсний Музейтэй үнэ төлбөргүй танилцах зэрэг бэлгүүдийг ивээн тэтгэгч байгууллагууд бэлдсэн байгаа юм.


    Уг үйл ажиллагааны бас нэгэн уламжлал болсон зүйл бол энэ цаг үед амжилттай яваа, залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхмүүдээс иргэний үнэмлэхээ гардаж авах байдаг юм. Энэ жилийн ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Киви хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, Загвар өмсөгч, Яг түүн шиг шоуны оролцогч Э.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар 16 настнуудад иргэний үнэмлэхийн гардуулж өгөх юм байна.


    Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг тоох соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байдаг. Монголын Залуучуудын Холбоо 2017 оныг “Залуусаа Нэмье” уриалгатай өрнүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, Монгол өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх их ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” билээ.
  • Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаантай
    2017 оны 11 сарын 26
    Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 93 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 26-нд болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох аж.

    Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байсан юм.
  • “Мангар бацаан”-ууд
    2017 оны 11 сарын 26
    МАНГАР БАЦААН ажил хийдэггүй мѳртлѳѳ уулзсан хүн болгондоо том том юм ярина. Удахгүй уул уурхайн орд авч мѳнгийг цѳм цѳм хийх тухай, улсын байгууллагад ажилладаг “хуурай” ах нь ашигтай санал тавьсан тухай, урагшаа гарч бараа татан “шахаа” хийж баяжих тухай ярингаа нүд нүд нь гѳлѳн гѳлѳн дальдчих нь энэ яриандаа ѳѳрѳѳ ч үнэмшихгүй байгаагийн илрэл.
  • 24 баримт: Өнөөдөр Тусгаар тогтнолоо тунхагласны 93 жилийн ойн баярын өдөр
    2017 оны 11 сарын 26
    Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Тусгаар тогтнолоо тунхагласны 93 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн тухай 24 баримтыг хүргэе.
  • Луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
    2017 оны 11 сарын 26
    2017.11.26, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

    ӨВЛИЙН ЭХЭН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
    ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.11.26, Ням гараг
    Наран ургах шингэх: 08.13-17.05
    Үс засуулбал: Нас уртасна
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
    Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
4310 4311 4312 4313 4314 4315 4316
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    8 цаг 37 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 13 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    9 цаг 49 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    10 цаг 11 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    11 цаг 19 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    11 цаг 44 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    11 цаг 57 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    12 цаг 20 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    12 цаг 43 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    12 цаг 56 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    13 цаг 11 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    13 цаг 29 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    13 цаг 47 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    14 цаг 43 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    15 цаг 13 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    15 цаг 27 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    15 цаг 27 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    15 цаг 36 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    15 цаг 41 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    16 цаг 35 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК