Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4312 4313 4314 4315 4316 4317 4318
  • Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
    2017 оны 11 сарын 24
    Монгол Улс тунхагласны 96 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргасан ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр /2017.11.24/ боллоо.
  • Эрдэнэтийн иргэн 20 сая төгрөгийн азтан болжээ
    2017 оны 11 сарын 24
    НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлоор Орхон аймгийн иргэн 20 сая төгрөгийн эзэн болжээ.
  • Улсын нөөцөд өвс, тэжээл худалдаж авна
    2017 оны 11 сарын 24
    Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэн улсын нөөцөд нэмж өвс, тэжээл худалдан авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгав.

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдыг шагнаж, урамшуулав
    2017 оны 11 сарын 24
    Монгол Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа ШШГБ-ын зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгох, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

  • Банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоов
    2017 оны 11 сарын 24
    Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар Монголбанк өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан тогтоодог.

    Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг нөхөх гол үүрэгтэй юм. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой хэмжээ нь улс орны банк, санхүүгийн тогтолцооны найдвартай, хэвийн байдлыг хангахад гол нөлөө үзүүлдэг бөгөөд банкны үйл ажиллагааны алдагдлыг шингээж чадахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байснаар банкны актив чанаргүй болох үед банкийг төлбөрийн чадваргүй болохоос тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг.

    Банкны хяналт шалгалтын дунд хугацааны стратегийг хэргжүүлэх хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100.0 (зуун) тэрбум төгрөг болгож тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр нь 2017 оны 8 дугаар сараас эхлэн арилжааны банкуудад хийгдэж байгаа активын чанарын үнэлгээ, түүний үр дүнтэй холбоогүй юм. Активын чанарын үнэлгээний гол зорилго нь банкны санхүүгийн тайлан тэнцэлд бүртгэгдсэн байгаа зээл, түүнтэй адилтган тооцох актив хөрөнгийн ангиллыг бодитой үнэлсэн эсэх, зээлийн эрсдэлийн санг зохистой байдлаар байгуулсан эсэх, зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл учирсан тохиолдолд алдагдлыг шингээх хангалттай хэмжээний нөөц бололцоо байгаа эсэхийг үнэлнэ.

    Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлсэнээр банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадварыг сайжруулах нөхцөл бүрдэх юм. Мөн жижиг банкуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, санхүүгийн салбарт зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хүүгийн түвшинг бууруулах боломж бүрдэнэ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тогтоож байгаа нь ирэх дөрвөн жилийн туршид манай улсын эдийн засгийн байдал сэргэж, өснө гэсэн тооцоолол судалгаанд үндэслэн гаргав.
  • Хөвсгөл аймагт авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
    2017 оны 11 сарын 24
    Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ тус аймгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлж ажиллав.
  • Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум болголоо
    2017 оны 11 сарын 24
    Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум болголоо
  • Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
    2017 оны 11 сарын 24
    Үржлийн бус бог мал экспортлохыг зөвшөөрөв
  • Тасарсан эд, эрхтэн залгах мэс ажилбар үнэгүй хийж байна
    2017 оны 11 сарын 24
    ГССҮТ-д тасарсан эд, эрхтэн залгах мэс ажилбар үнэгүй хийгдэж байна. Манай улсад тасарсан эд
  • “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ”-ИЙН ХАМТ ОЛОН МИНЬ, ХҮҮД МИНЬ ТУСЛААЧ
    2017 оны 11 сарын 24
    “Олны хүч оломгүй далай гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүд минь туслан хоёр хөл дээрээ явахад нь туслаач” хэмээн 1 дүгээр баазад 11 жил шалгагчаар ажиллаж байгаа Н.Эрдэнэтуяа “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хамт олондоо хандлаа.

    Түүний хүү Тэмүүжин одоо 7 настай, эхээс 1 кг дутуу төрөн, 2 хөлний шөрмөс, түнхний гэмтэлтэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй болж, 7 жил эмчилгээ, сувилгаа хийлгэсэн ч эдгээгүй.

    Тиймээс БНСУ-д 30 сая төгрөгийн төлбөртэй мэс засал хийлгэж хөлд оруулахаас өөр аргагүй болсон тул хамт олноосоо чин сэтгэлээсээ тусламж хүсэж байна. Хамт олны минь өгсөн хандив хүүг минь газар дээр гишгэх хөлтэй болгоно” гэсэн юм.

    “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлага, захиргаа, “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооноос түүний хүсэлтийг дэмжин нэгтгэлийн хэмжээнд хандивын аян өрнүүлэхээр болов.

    Аян өрнүүлэх хурлын үеэр удирдлагууд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1500 ажилтан ажиллагсад хамт ажиллаж байгаа нэгэндээ зовсон цагт нь ямагт тусалсаар ирсэн. Өвчин хэлж ирдэггүй болохоор хүүгийн эрүүл мэнд, ирээдүйн сайн сайхны төлөө нийт ажилтан ажиллагсад хандивын аянд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

    “Намайг өвдсөн үед ээжийн минь хамт олон надад тусалж хөл дээр нь босгосон юм шүү” гэж баярлатал сэтгэл зүрхээ гарган хандивын аянд нэгдэж хүүг хөл дээр нь босгоцгооё” гэв.



    АЗ ЖАРГАЛЫГ БИ ХҮНИЙ СЭТГЭЛИЙН ГАЛААР ТӨСӨӨЛДӨГ БОЛОХООР

    АЛТАН НАР ИЛЧЭЭ АВ АДИЛХАН ХАЙРЛАДАГ БОЛОХООР

    АМЬД ЯВАХЫГ БИ БУСДАД БУЯН ТҮГЭЭХИЙН НЭР ГЭЖ БОДДОГ

    АЗ ЖАРГАЛЫГ БИ БУСДААС ХАЙР ХҮЛЭЭХИЙН НЭР ГЭЖ ОЙЛГОНОМ
  • Согтуу жолооч осол гаргаж хүний аминд хүрчээ
    2017 оны 11 сарын 24
    Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт НИК-ийн агуулахын гадна согтуу жолооч хүн дайрсан хэрэг гарчээ.
  • Мэйли Сайрус хөл хүнд болжээ
    2017 оны 11 сарын 24
    “Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин
  • ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг: Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье
    2017 оны 11 сарын 24
    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, цагдаагийн байгууллага, хууль тогтоох дээд шатны байгууллагууд хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ.



    Хэвлэлийн бага хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлөн дэд сайд С.Мөнгөнчимэг оролцсон бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь, ХЭҮТ-ийн эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, хуульч Н.Арвинтариа, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Г.Арсланхуяг, ”Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, зураач Х.Ариунзаяа нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултанд нь хариуллаа. Мөн хэвлэлийн хурлын үеэр уран бүтээлч Х.Ариунзаяагийн ”Нүдээ нээ” уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болсон юм.

    Дэд сайд С.Мөнгөнчимэгийн хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн хугацаанд хүчирхийлэлтэй тэмцэх, тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар товч мэдээлэл өгсөн юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилт, жендэрт суурилсан хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх байр сууриа илэрхийллээ.



    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжилж уриалсан бөгөөд энэхүү аянг дэлхийн 180 гаруй оронд 6000 гаруй байгууллага нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгдэж, ижил цаг хугацаанд нэгэн зэрэг зохион байгуулдаг байна. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдэж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ жил бүр хариуцан зохион байгуулж, аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд түүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтран, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж ирсэн. Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хeвгvvд, эрчvvдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдvvлэх ба аянд оролцогчид нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэдгээ илэрхийлж, амлалт өгдөг юм.



    Аяныг 12 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг угтаж, 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 16 хоногийн турш зохион байгуулдаг юм. 2017 онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхийн энх тайван руу” гэсэн уриан дор “Боловсролыг бүх нийтэд” сэдвийг хөндөж байгаа бөгөөд Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход бүх нийтийн оролцоог дэмжих, чиглүүлэх зорилгоор “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” уриагаар энэхүү аянд нэгдэж байна.

    Аяны хүрээнд дараах тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэдэг. Үүнд:

    11 дүгээр сарын 25- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр
    11 дүгээр сарын 25- Цагаан туузтаны хөдөлгөөн
    11 дүгээр сарын 29- Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн өдөр
    12 дугаар сарын 1- ДОХ-той тэмцэх өдөр
    12 дугаар сарын 2- Боолчлолыг таслан зогсоох өдөр
    12 дугаар сарын 3- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр
    12 дугаар сарын 5- Сайн дурынхны өдөр
    12 дугаар сарын 10- Хүний эрхийн өдөр
  • УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хэрэг үүсгэжээ
    2017 оны 11 сарын 24
    УИХ-ын гишүүн Ж.Батзанданд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбүрэн иргэний хэрэг үүсгэжээ.
  • Д.Анундарь ”Miss Pacific International-2017” тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ
    2017 оны 11 сарын 24
    “Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд мисс Д.Анундарь Филиппин улсад зохион байгуулж буй “Miss Pacific International-2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, усны хувцастай шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ. Тэрбээр “Мисс Монголиа-2017” тэмцээний Дэд миссийн эзэн болсоны зэрэгцээ “Мисс бикини” номинацийн ялагч болж байсан юм.

    Мисс Д.Анундарь нь 2015 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр төгссөн 22 настай бүсгүй юм. Түүний хувьд телевизийн салбарт ажиллах сонирхолтой бөгөөд хөтлөгчөөр ажилладаг.

    Ийнхүү мисс Д.Анундарийн оролцож буй “Miss Pacific International-2017” тэмцээний финалийн шалгаруулалт энэ сарын 29-нд болох нь ээ.







  • Нийтийн тээвэрт шалгалт хийжээ
    2017 оны 11 сарын 24
    Нийслэлийн Тээврийн газраас Улаанбаатар Смарт Карт ХХК, Сити баз консалтинг ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавилаа.
  • Бүжгийн урлагийн их мастер Д.Нанжидын 70 жилийн ойг тэмдэглэнэ
    2017 оны 11 сарын 24
    СУИС-ын хүндэт профессор, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Нанжидын бүжгийн урлагт ажил, амьдралаа зориулан зүтгэсэний 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
  • Засгийн газар хуралдаж байна
    2017 оны 11 сарын 24
    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад 4.6 тэрбум төгрөг нэмж зарцуулна
    2017 оны 11 сарын 24
    НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Нийслэлийн 2017 оны төсвийн орлого өнгөрсөн сарын эцсийн байдлаар 34.3 тэрбум төгрөгөөр тасарчээ.
  • Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж байна
    2017 оны 11 сарын 24
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн
4312 4313 4314 4315 4316 4317 4318
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
    8 цаг 52 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    9 цаг 27 мин
  • Олимпын таеквондогийн Ази тивийн АШТ эхлэхэд нэг хоног үлдлээ
    10 цаг 3 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
    10 цаг 26 мин
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
    11 цаг 33 мин
  • Хүнд хэлбэрийн Эбола вирусын тархалтын улмаас 90 орчим хүн нас бараад байна
    11 цаг 58 мин
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
    12 цаг 11 мин
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
    12 цаг 34 мин
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
    12 цаг 57 мин
  • The Huns дахин шилдгүүдийн эгнээнд: PGL Astana 2026 тэмцээний үр дүн
    13 цаг 10 мин
  • CS2-д аваргын бөгжний уламжлал нэвтэрч The MongolZ анхны эзэд нь боллоо
    13 цаг 25 мин
  • Д.Трамп Иранд анхааруулга өглөө
    13 цаг 43 мин
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
    14 цаг 1 мин
  • "Oklahoma City Thunder" багийн хамгаалагч Шай Гилгеус-Александер хоёр жил дараалан NBA-ийн MVP боллоо
    14 цаг 57 мин
  • Украины арми ОХУ-ын нийслэл Москва хотыг бөмбөгдөв
    15 цаг 28 мин
  • Нигерт явуулсан тусгай ажиллагааны үеэр "Исламын улс" бүлэглэлийн томоохон удирдагч алагджээ
    15 цаг 41 мин
  • Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраалаа
    15 цаг 42 мин
  • Нийслэл 2024-2025 онд нийт 233 км авто замыг шинэчлэв
    15 цаг 51 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
    15 цаг 56 мин
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    16 цаг 49 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК