-
2017 оны 11 сарын 22
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломменыг хүлээж авч уулзан Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар санал солилцсон юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт “Хүнс тэжээл, нийгмийн халамж”, “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх”, “Салбар орон нутгийн хөгжлийн жендерийн мэдрэмжтэй бодлого, үйл ажиллагаа” төслүүд хэрэгжиж буй бөгөөд ирэх оноос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулж оролцоог нэмэгдүүлэх” төсөл хэрэгжиж эхлэх юм.
С.Чинзориг сайд хэрэгжиж буй төслүүдийн талаар өөрийн саналаа хэлж, үйл явцынх нь талаар тодорхой саналуудыг тавьсан. Тэрбээр “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийг онцлон дурдсан. 2015-2019 онд хэрэгжих уг төслөөр мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн сайжруулснаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэхэд бодитой үр дүн гарна хэмээн хүлээж байгаа төслийн үйл ажиллагаа удаашралтай явж буйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж “Би 2015 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа уг төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулж, УИХ-аар соёрхон батлуулсан төдийгүй төслийн нэгжийг байгуулж үйл ажиллагаа явуулах бүхий л нөхцөл боломжийг хангасан. Гэтэл төсөл батлагдаад 2,5 жилийн хугацаа өнгөрсөн атал өнөөг хүртэл нэг ч долларын хөрөнгө оруулалт хийгээгүйд миний хувьд сэтгэл гонсгор байна” хэмээсэн. “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн хүрээнд 2017 онд 5,0 сая ам.долларын хөрөнгө оруулалт мэргэжлийн боловсрол сургалтын салбарт орж тэр хэрээр төслийн үр өгөөж нэмэгдэх ёстой байтал энэ ажил хийгдээгүй нь АХБ-тай гэхээсээ хариуцсан яам, төслийн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой хэмээн үзэж буйгаа С.Чинзориг сайд дуулгаад цаашид төслийн үйл явцыг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хүлээгдэж байсан хэд хэдэн асуудлыг шийдсэн болон ажил сайжруулах үүргийг холбогдох хүмүүст өгсөн гэдгээ ч хэлсэн. Түүнчлэн төслийн үйл ажиллагаа хэтэрхий удаашралтай байгааг санхүүжүүлэгч тал ч мөн анхаарч ажиллахыг Суурин төлөөлөгчөөс хүсч тодорхой саналуудыг тавьсан. Тодруулбал, 2017 онд санхүүжүүлэхээр төслийн баримт бичигт тусгасан хөрөнгө оруулалтыг ирэх оных дээр нэмж тусган төлөвлөсөн үйл ажиллагааг явуулах боломжоор хангах асуудлыг шийдвэрлэхийг санал болголоо. Мөн “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн үйл ажиллагааг хариуцсан ажилтныг АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраасаа томилж ажиллуулбал Монголын Засгийн газраас тавьж буй санал, хүсэлтийг заавал төв оффисоос шийдвэр хүлээж цаг алдахгүй хурдан шуурхай шийдэж байх боломжтой гэдгийг тайлбарласан юм.
С.Чинзориг сайд төслийн үйл ажиллагааг идэвхтэй, эрчимтэй явуулахад манай талаас шалтгаалсан зүйл нэг биш байгааг анхаарч бүтэцтэй холбоотой зарим нэг өөрчлөлтийг хийхээ амласан. Үүнтэй адил асуудал “Салбар орон нутгийн хөгжлийн жендерийн мэдрэмжтэй бодлого, үйл ажиллагаа” төслийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй Жендерийн үндэсний хорооны ажлын албанд байгааг тайлбарлаад өмнө нь Ерөнхий сайдын дэргэд байсан уг албаны статусыг өөрчилж яамны нэг газарт харьяалуулсныг өөрчилж сайдын дэргэдэх болгож бүтэц, зохион байгуулалтад нь өөрчлөлт оруулж, статусыг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан.
Мөн ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтоо үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийн тулд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь чухал байгаа бөгөөд үүний тулд залуучуудыг ур чадвартаа түшиглэн өөрөө өөртөө ажлын байр бий болгох, зохион байгуулалттайгаар хөдөлмөрөө хорших санаачлагыг дэмжиж, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, гарааны бизнесийн дэмжлэг үзүүлж шаардлагатай тоног төхөөрөмжийг бага хүүтэй лизингээр олгох зэрэг ажлыг төслийн үйл ажиллагаатай уялдуулах боломжтой эсэхийг тодрууллаа. Мөн ажилгүй хүн бүрийн ур чадварын судалгааг нарийн гаргасан мэдээллийн нэгдсэн сан үүсгэх шаардлага байгааг ч онцолсон.
Ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангахаас гадна бага орлоготой иргэдээ анхаарч тэднийг ядуурал өртүүлэхгүй байх бодлого хэрэгжүүлэх шаардлага бий. Үүний тулд ажлын байрыг хадгалах, орлогыг бодитоор нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг Засийн газраас авч эхэлж буйг сайд ярианыхаа үеэр онцолж байлаа.
Мөн Монголын нийт ажиллагсдын 50 гаруй хувь нь тогтмол орлогогүй малчид, хувиаараа хөдөлмөр эрхлэгчид байдаг бөгөөд үүнээс шалтгаалан малчдын 80 шахам хувь нь нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүйг өөрчлөх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө манхүүгийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа тул энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх боломжийг судлахыг АХБ-ны Суурин төлөөлөгчид уламжиллаа.
Хатагтай Ёлонда Фернандез Ломменыг сайдын тавьсан асуудлуудыг анхааралтай судалж, шуурхай шийдвэрлэхээ амласан юм. Ялангуяа “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн явц удаан байгаад дүгнэлт хийж сайжруулах, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байхын тулд боломжтой бүх арга хэмжээг авна гэлээ.
-
2017 оны 11 сарын 22
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Д.Ядамдорж 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн машинт эргүүлийн 480 гаруй алба хаагчидтай уулзаж, тэдний ажлын нөхцөл байдлын талаар санал хүсэлтийг нь сонсож, улмаар хуулиар хүлээх үүрэг, хариуцлагын талаар, цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаанд ард иргэд ямар үнэлэмж өгч байгаа болон цаашид юуг анхаарах талаар зөвлөмж, ажлын чиглэл өглөө.
-
2017 оны 11 сарын 22
Япон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлдэг ‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ хөтөлбөр Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуульд амжилттай хэрэгжлээ.
Хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн хичээлийн болон дотуур байрны засварын ажлыг ‘’И Эс Мон’’ компани гэрээний дагуу хугацаандаа хийж гүйцэтгэж дуусав. Иймд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон Япон улсын Элчин сайдын яамны бусад төлөөлөгчид‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ хөтөлбөрийн хэрэгжилттэй очиж танилцсан юм.
Дашрамд мэдээлэхэд 85 дугаар сургуульд уг хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 20 дугаар хорооны 850 орчим хүүхэд, багачууд дулаан сургууль, халаалттай байртай болж илүү ая тухтай, тохилог орчинд суралцаж эхлээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 22
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа х
-
2017 оны 11 сарын 22
Ирэх онд ойролцоогоор 4000 орчим айлыг орон сууцжуулах боломжтой хэмээн Барилга, Хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 22
Онцгой байдлын албанд туслах иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аян үргэлжилсээр байна. Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах зорилготой энэхүү хандивын аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллага нэгдэж өнөөдрийн байдлаар хандивын дансанд 809,6 сая төгрөг цуглаад байгаа юм.
Тухайлбал, “Кофенд дурлагсдын клуб”-аас гаргасан “Монгол улсын иргэн бүр 5000 төгрөг” хандивын аяныг дэмжин Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбоо, ОБЕГ, НОБГ, Улсын нөөцийн салбар, 20 аймгийн Ахмадын хороо, зөвлөл, салбарын гишүүд нэгдсэн байна.
Хандивын уриалгыг Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооны тэргүүн Д.Хишигбаатар, ОБЕГ-ын Ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хошууч генерал Г.Махбариад, Л.Уртнасан, Р.Мажигсүрэн, Баян-Өлгий аймгийн Ахмадын салбарын дарга Т.Ерлан, гишүүн Д.Баяраа нар хошуучлан оролцсон бөгөөд нийт 5.729.000 төгрөгийн хандивыг цуглуулан ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Мөн ахмадууд Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийг нэг өдрийн цалинтай тэнцэх хэмжээний хандив өргөхийг уриаллаа.
Ард түмний хандиваар жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/, нисэх аппарат, гамшгийн голомтод ажиллаж буй гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур, хорт хий утаанаас хамгаалах баг зэрэг Онцгой байдлын албанд нэн тэргүүнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 22
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гарагт /2017.11.20/ хуралдаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
-
2017 оны 11 сарын 22
Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Тарас хотод болно. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас 61 кг-ын жинд спортын мастер Алтансувдын Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс), 70 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн (хоёул Алдар), 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо (Хүч), спортын мастер Энхбаатарын Төгөлдөр (Хасу-Мегастарс) нарын зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцоно. Тус тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар 2014 онд түрүүлж байв.
-
2017 оны 11 сарын 22
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр аравдугаар хорооллын уулзвараас Чулуун-Овоо хүртэл Нарны замын 2 талаар 1-1,5 метрийн өргөнтэй 15 238м дугуйн зам барихаар төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар замын хойд хэсгийн ажил бүрэн дууссан, урд талдаа аравдугаар хорооллоос Энхтайваны гүүр, “Өгөөмөр” худалдааны төвөөс Чулуун–Овооны уулзвар хүртэлх дугуйн замын ажил хийгдэж, нийт ажлын явц 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Ажлын гүйцэтгэгчээр “ОДНД” ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 22
Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хот суурин газар амьдарч буй энэ цаг үед эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн 70 гаруй хувь нь хотуудаас ялгарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд хотууд өөрсдийн санаачилгаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдрах орчныг таатай, тогтвортой байлгах чиглэлд анхаарал хандуулж байна.
-
2017 оны 11 сарын 22
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна.
-
2017 оны 11 сарын 22
Цагдаагийн ерөнхий газрын Санхүү Хангамжийн газраас алба хаагчдаа томуугийн вакцинд хамруулжээ. Томуугийн вакцинд Замын цагдаагийн албаны 13 хэлтсийн 218 алба хаагчид үнэ төлбөргүй хамрагдсан байна.
-
2017 оны 11 сарын 22
Хайр, хайрыг нь хайрла хүмүүсээ
Гашуухан урсах нулимсыг нь арч, нэгнийхээ
Ирээд буцах амьдралын гэрэл сүүдэрт
Сэтгэл зүрх хоёр хайрыг хүснэ.
-
2017 оны 11 сарын 22
Ж.Батзандан: Д.Эрдэнэбат Б.Хурцтай нийлж, бүлэглэлийн гишүүн болсон
-
2017 оны 11 сарын 22
Өнөөдөр НҮБ-ын командлал өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосоос оргож ирсэн цэргийн видео бичлэгийг бүрэн эхээр нь цацжээ.
-
2017 оны 11 сарын 22
2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 391 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 13 хүн гэмтэж бэртсэн.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, мөргөлдөх хэлбэрээр гарсан ослоос шалтгаалж 3 зорчигч гэмтсэн осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгджээ.
Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон.
Тухайлбал:
1. Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо Худагын замд Hyundai Grace маркийн автомашины жолооч Д нь амины Mitsubishi Canter автомашины жолооч С тэй мөргөлдөж, жолооч Д, Э нарын 2 хүн нас барсан хэрэг гарч Төв аймгийн Замын цагдаагийн тасаг шалгаж байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын болон зорчих хэсгийн нөхцөл байдал тохируулан, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцож байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна
-
2017 оны 11 сарын 22
“Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 25-нд буюу Бямба гарагт 19.00 цагаас Улаанбаатар
-
2017 оны 11 сарын 22
УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Б.Хурц заналхийлж, улмаар Ж.Батзанданг төрийн хамгаалалт хүссэн билээ.
-
2017 оны 11 сарын 22
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэгт орон нутагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа билээ.
-
2017 оны 11 сарын 22
СЗХ-ны Улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн албан шаардлагын дагуу үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан “АПУ” ХК, “Жинст-Увс” ХК, “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК, болон “Даваанбулаг” ХК-иудын арилжааг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоохоор боллоо.