-
2017 оны 11 сарын 04
Үс засуулбал: Өлзийтэй сайн
-
2017 оны 11 сарын 04
Улаанбаатарт өдөртөө 10 хэмийн дулаан байна
-
2017 оны 11 сарын 03
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2017.11.03/ 17.30 цагт үргэлжлэн хуралдаж Зарим Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
-
2017 оны 11 сарын 03
Ё.Баатарбилэг, Д.Лүндээжанцан нарыг байнгын хороон даргад дэмжлээ
-
2017 оны 11 сарын 03
НӨАТ-ын баримтаа бүртгүүлээд 50 сая төгрөг хожих боломжтой
-
2017 оны 11 сарын 03
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.11.03) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар өргөн мэдүүлэв.
-
2017 оны 11 сарын 03
МҮЭ-ийн холбооны Хяналтын хороо тусгай комисс гаргаж дахин шалгалт хийжээ
-
2017 оны 11 сарын 03
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн захирал Габриела Спирли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
-
2017 оны 11 сарын 03
НИТХ-ын 12 дугаар хуралдааны хэлэлцэх бүх асуудлаар АН-ын бүлэг энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа.
-
2017 оны 11 сарын 03
У.Хүрэлсүх: ОУВС-ийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ
-
2017 оны 11 сарын 03
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээ өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд эхэллээ.
-
2017 оны 11 сарын 03
Хүүхдийн амь аварсан Б.Алтанбаярыг ”Шударга журам”-аар шагналаа
-
2017 оны 11 сарын 03
Нисдэг тэргээр түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ
-
2017 оны 11 сарын 03
“Отолт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 9-р байрны гадна
-
2017 оны 11 сарын 03
2017 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг нийслэлийн Засаг дарга НИТХ-д өргөн барьжээ. Энэ асуудлаар НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2017 оны 11 сарын 03
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.03) нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлав..
-
2017 оны 11 сарын 03
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Майкл Б.Доршнерийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр тал Монгол Улс, АНУ хоорондын гамшгаас хамгаалах чиглэлийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг улам өргөжүүлж, бүс нутгийн хэмжээний оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан.
Дэд хурандаа Майкл Б.Доршнер хоёр орны гамшгаас хамгаалах чиглэлийн цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд өөрийн зүгээс анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 03
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, 2017 оны ногоон байгууламжийн арчилгаа, тарилт суулгалтын ажилд технологийн хяналт тавих 3 Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллага нь Том модны усалгаа, арчилгаанд давхар хяналт тавьж байнгын үзлэг шалгалт хийж 7 хоног бүр дүгнэлт гарган хамтарч ажилладаг юм.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Төрийн бус байгууллагуудын 2017 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажилласан “Мөнх Ногоон хэрэм хөдөлгөөн” ТББ, “Нийслэлийн ногоон байгууламжийн хяналтын иргэний зөвлөл” ТББ-уудад Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөлөөр шагналаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 11 сарын 03
Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ. Энэхүү арга хэмжээнд нийт 205 орны үндэсний олимпийн хороод, олон улсын холбоод, хүндэт зочид, ажиглагчид зэрэг 1300 гаруй төлөөлөгчид оролцож байгаагаараа түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй том хурал болон рекорд тогтоож байна.
Чуулганыг нээн ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах, АОЗ болон ANOC-ийн ерөнхийлөгч Шейх Ахмад Ал-Фахад Ал-Сабах нар үг хэлж, олимпийн хөдөлгөөний сүүлийн үеийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. МҮОХ-г төлөөлөн ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Badaruugan Enkhbat тэргүүтэй төлөөлөгчид уг хуралд оролцож байгаа юм.
Хурал 11-р сарын 3-ны өдрийг дуустал үргэлжлэн явагдана.
-
2017 оны 11 сарын 03
“Нарны хороолол”-ын зүүн талд барьж буй барилгын краны сум унаснаас болж Энхтайваны гүүрэн доогуурх замыг өнөөдөр өглөөнөөс түр хаалаа.
Тодруулбал, “Нарны хороолол”-оос зүүн тийш буюу шууд Энхтайваны гүүрэн доогуур гардаг замын хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаа нар түр хязгаарласан байна. Хэр хугацаанд хаах нь одоогоор тодорхойгүй байна. Зам хааснаас болж энэ хэсэгт түгжрэл үүсчээ.