-
2017 оны 10 сарын 31
НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын 12 дугаар хуралдааныг нээж үг хэллээ. Тэрбээр, ”Нутгийн удирдлагын болон төрийн захиргааны байгууллагуудын ажиллах хүчийг улам нэмэгдүүлж, гүйцэтгэлийн чадамж, сахилга хариуцлагыг дээшлүүлснээр богино цаг хугацаанд харьцангуй бага хөрөнгөөр зорилго, зорилтдоо бид хүрч ажиллах боломж байна. 2018 оны Үндсэн чиглэлийн төсөлд 410 ажил арга хэмжээг хийж, хэрэгжүүлхээр тусгажээ. Төлөвлөж буй ажлыг хэрэгжүүлэх гадаад дотоод санхүүгийн эх үүсвэр боловсон хүчний нөөц бидэнд багагүй бий. Тиймээс цаашид бид ажилтан албан тушаалтан нэг бүрээс ажлын хариуцлага биелэлт, эцсийн үр дүнг шаардаж, төрийн албаны бүтэц, ажиллах хүчийг хүнд суртлын бааз биш төр түмний хэргийг шийдвэрлэх гарц, ажлын гүйцэтгэлийн чадавх болгоход анхаарч шат, шатанд хяналт тавьж ажиллана. Бид ирэх жилд хотын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх нийслэлийн төсвийн зарцуулалтыг оновчтой болгох замаар оршин суугчдад ээлтэй олон төсөл, хөтөлбөрийг харьцангуй бага зардлаар хэрэгжүүлхийг гол чиг шугамаа болгон ажиллах ёстой” гэлээ. Тэрбээр ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа ийнхүү онцлон танилцуулж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын нийслэлийн үүргийг гүйцэтгэж буй Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн амин чухал асуудал нь эрх зүйн орчны шинэчлэл. Үүнийг УИХ, Засгийн газар анхааралдаа авч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хотын асуудлыг тусган бүх нийтээр хэлэлцэж байгааг та бид сайн мэднэ. Үүний зэрэгцээ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг ч УИХ-аар тун удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ чухал асуудалд нийслэлчүүд бид туйлын санаачилгатай, хариуцлагатай хандах учиртай.
Нийслэлийн эрх зүйн чадамж хэрхэн тодорхойлогдож, яаж хэрэгжихэээс иргэдийн амьдрал, хот тосгоны тогтвортой хөгжил, цаашлаад бусад аймаг, орон нутаг төдийгүй эх орны ирээдүйн хөгжил бүхэлдээ хамаарна.
Хотын үндсэн хууль хэмээн өргөмжлөгддөг ”Хотын ерөнхий төлөвлөгөөний концепцийг боловсруулж, ерөнхий төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлыг хангах”-аар үндсэн чиглэлд тусгасан байна. Энэ ажилд 450 сая төгрөг зарцуулна. Бидний одоо мөрдөж буй ерөнхий төлөвлөгөө 2020 оноор дуусгавар болж 2021 оны эхнээс шинэ ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх ёстой. Хотын дунд, урт хугацааны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах нь бидний хэнтэй ч хуваалцах учиргүй, алдах эрхгүй үүрэг билээ. Бэлтгэлээ хангах ажилд нэг жил шаардах юм бол боловсруулах хэлэлцүүлэх батлуулах нөр их ажилд хоёрхон жил хүрэлцэхгүй. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор энэ талаарх тайлбар дүгнэлтээ хийж байр сууриа илэрхийлэх нь зүйтэй байна.
Нийслэлчүүд бидний өмнө тулгамдаад буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх гол эх үүсвэр болсон төсвийг оновчтой төлөвлөх хотын хөгжлийг урьдчилан харсан бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай байгууллага дундын бүртгэл мэдээллийн бааз суурь дээр тулгуурласан төрийн нэгдмэл бодлого шийдэл үр дүн агаар мэт чухал байна.
Монгол Улсад Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог байгуулах тухай үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын тогтоолоор баталснаар нийслэлийн түвшинд энэ чиглэлээр тодорхой ахиц гарч байгаа. Гэхдээ бодит амьдралд нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагууд ил тод байдлыг бий болгох асуудалд хэт хойрго байгаа. Үүнээс мэдээллийн сангууд нь харилцан холбогдоогүй хоорондоо хөрвөх боломжгүйгээс шийдвэр гаргах үйл явц удааширдаг. Үүнээс үүдэн төсвийн хөрөнгө оруулалт оновчтой бус төлөвлөгдөж, төрийн ажил үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүд хэрэгцээтэй газраа хүртээмжгүй, төр иргэн хоорондын харилцаа холдож, хүнд суртал нэмэгдэж нарийн зохион байгуулалттай авлига, хээл хахууль үржиж хөгжих, нөхцөлийг бүрдүүлсээр байна. Иймд хариуцлагаа чанд ухармсарлаж төрийн залгамж чанар ой санамжийг цаг ямагт бэхжүүлэн ажиллаж, нийслэлийн бүх шатны үйл ажилалгааг иргэд олон нийтэд ил тод нээлттэй болгоход онцгой анхаарал хандуулан, үг үйлдлээ нэгтгэж ажиллах нийгмийн захиалгыг биелүүлэх ёстой.
Нийслэлий эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг илүү оновчтой бөгөөд тодорхой болгох, нийгмийн захиалга болсон олон арван асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд чиглэсэн дараах асуудлуудыг ирэх оны зорилтод тусган, яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Үүнд
Хот байгуулалт дэд бүтцийн норм стандартаас эхлээд нийгмийн эрүүл мэнд, боловсрол нийтийн үйлчилгээ, хүнсний хэрэглээ, цаашлаад амьдрах орчин, гудамж талбай, иргэд оршин суугчдын аюулгүй байдал зэргийг хангахтай холбоотой хотын хөгжлийн цогц стандартыг шинээр боловсруулж бүх салбарт нэвтрүүлэх ажлыг нийслэлд эхлүүлэх
Нийслэлийн ногоон хөгжлийн тусгай санг байгуулж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулахад нэн шаардлагатай хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх
Утаа, агаарын бохирдлын эх үүсвэр болсон зуух янданг хязгаарлаж, шинээр нэмэхгүй байх журмыг судлан боловсруулж хэрэгжүүлж нийслэл дүүрэг хороодын хэсгийн ахлагчдын агаарын чанарыг хангах, байгаль орчны байцаагчийн давхар үүрэг гүйцэтгэх асуудлыг шийдвэрлэх, утааны эх үүсвэрийн багагүй хувийг эзлэж буй бүх төрлийн нам даралтын зуухнуудыг 2018 онд багтаан төвийн шугамд холбох эсвэл бүрэн цахилгаан болгож ажлыг зохион байгуулж, шаардаж хэрэгжүүлж, хяналт тавих
Байгаль орчинд их хохирол учруулдаг, агаар хөрсний бохирдол болон нарийн тоосжилт их үүсгэдэг, иргэдийн эрүүл мэндэд нэн хортой тоосго төмрийн үйлдвэрүүдийг нийслэлийн нутаг дэсвгэр, суурьшлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх
Төрийн ажлыг түргэн шуурхай зохион байгуулах, төсвийг ур ашигтай зарцуулах, хүнд суртал авлига хээл, хахуулийг таслан зогсоох ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд хүнд суртал авлига хээл хахуулийг таслан зогсоох ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжих бүх төсөл хөтөлбөрийн тендер худалдан авах үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд нээлттэй дамжуулан олон нийтийн эрх ашиг их хотын ирээдүйн хөгжлийн зорилт, иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах хүсэл зорилгод бүрэн нийцнэ. Санал болгож буй эдгээр ажлууд, дурьдсан зүйлүүдийг үзэл баримтлал гарц, шийдэл эерэг сөрөг үр дагавар хүрэх үр дүнгийн харьцуулалт судалгааг боловсруулан иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, НИТХ-аар энэ ондоо багтаан хэлэлцүүлэн шйдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн хэллээ гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 31
Нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аян Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт явагдаж дуусаад өнөөдрөөс Баянгол дүүрэгт эхэлж байна. Ингэхдээ Баянгол дүүргийн 7 хорооны 269 нэгж талбарт өмчлөх боломжтой гэсэн судалгаа гарсны дагуу 10 хоногийн хугацаатай тус дүүргийн иргэдийн газар өмчилж авах хүсэлтийг үндэслэн холбогдох материалыг бүрдүүлэн авах юм.
Аян эхэлснээс хойш 2 сарын хугацаанд хүн ам хамгийн ихээр суурьшсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 3631 өрх айлаар орж, 877 иргэний газар өмчлөх хүсэлтийг хуулийн дагуу бүрдүүлэн авч нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлээд байна.
Баянзүрх дүүрэгт газар эзэмшигч иргэдийн хувьд олон жил амьдарсан газраа баталгаажуулахаар 530 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар 408 иргэн, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахаар 87 иргэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхээр 188 иргэн, нийт 1213 иргэний хүсэлтийг дүүргийн Газрын албанаас захирамжийн төсөл бэлтгэн дүүргийн Засаг даргад өргөн барьсан боловч Засаг дарга захирамж гаргахгүй, иргэдийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа нь аяны явцыг удаашруулж, иргэд хуулийн дагуу газраа өмчилж авах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 31
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллах ажлын хэсэг Хэнтий аймгаас ажлаа эхлүүллээ.
-
2017 оны 10 сарын 31
Отгонтэнгэр хайрханд авиралт хийж байсан уулчид харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан билээ. Энэхүү эмгэнэлт осолтой холбогдуулан уулын аялал, авиралтын талаар зөвлөлдөх уулзалт өчигдөр Төрийн ордонд болов. Тэгвэл тухайн ослын талаар болон уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.
-
2017 оны 10 сарын 31
Нийслэлийн цагдаагийн газрын даргаар Д.Ядамдоржийг томилжээ
-
2017 оны 10 сарын 31
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогджээ. Хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
-
2017 оны 10 сарын 31
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
-
2017 оны 10 сарын 31
2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 10 сарын 31
Үс засуулбал: Эрхтэн хурц болно.
Наран ургах, шингэх: 07.41-17.37
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Огторгуй
-
2017 оны 10 сарын 31
2017 оны 10 дугаар сарын 30-ны 20 цагаас 10 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2017 оны 10 сарын 30
Энэ оны энэ сарын 16-аас эхлэн томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байгаа билээ.
-
2017 оны 10 сарын 30
Монгол бөхчүүд ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртлээ
-
2017 оны 10 сарын 30
С.Ганбаатараас 50 сая воныг хурааж, 1.4 сая төгрөгөөр торголоо
-
2017 оны 10 сарын 30
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Султан Аль Мансуриг өнөөдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр тал дээд, өндөр түвшинд болон байгууллага хооронд төлөөлөгчид харилцан айлчлуулж ирсэн. Катар улсын Эрхэм дээд Эмир Монгол Улсад айлчлах албан ёсны урилга нь хүчин төгөлдөр хэвээрээ байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайдаас хүслээ.
Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, Катарын тал Монгол Улсад Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэлээ.
Катар Улстай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Санхүүгийн чадавхитай Катар улс Монголд хөрөнгө оруулалт хийх өргөн боломжтой гэж үзэж байна. Катарын тал Монголд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа хэллээ.
Катар Улс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүхий л салбарт хамтран ажиллахад Элчин сайдаас шалтгаалах бүхнийг хийхэд бэлэн. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр, дээд түвшний айлчлал чухал гэдгийг Элчин сайд тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Катар Улсад айлчлахыг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 10 сарын 30
ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ЗӨСҮТ-тэй хамтран “Монгол - Оросын нутагт хил залгасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдлийг бууруулах” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс тус төвд хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53.100.000 төгрөгний үнэ бүхий иж бүрэн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож хэлсэн үгэндээ: Дэлхий дахинд Эбола, Зика, шувууны томуу зэрэг шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Сүүлийн жилүүдэд зоонозын шалтгаант өвчин хил дамжин тархаж, олон оронд зөөвөрлөгдсөн нь “халдварт өвчинд хил хязгаар үгүй” бөгөөд үүнтэй тэмцэхэд хөрш орнуудын мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулж байна. Үүний нэг илрэл нь Зоонозын өвчин судлалын үндэсний төв хөрш зэргэлдээ ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй ная гаруй жил хамтран ажиллаж, зоонозын өвчнийг тандан судлах, өвчний төлөв байдлыг тогтоох, мэдээлэл солилцох, эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. ОХУ-д тарваган тахал өвчин шинээр сэргэж байгааг тус улсын мэргэжлийн байгууллагууд албан ёсоор зарлаж, уг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа өнөө үед “Монгол-Оросын нутагт хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох, тархвар судлалын эрсдэлийг бууруулах” 3 жилийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, цаг үеэ олсон чухал арга хэмжээ байна гэлээ.
-
2017 оны 10 сарын 30
”Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагынхан энэ сард хэд хэдэн жагсаал зохион байгуулахаар болжээ.
-
2017 оны 10 сарын 30
Улсын филармони 45 жилийн ойн хүрээнд Дэлхийн болон “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концертыг 11 дугаар сарын 17,18-нд Улсын Филармонийн тоглолтын танхимд тоглох гэж байна. Концерт нийт хоёр хэсгээс бүрдэх ба 1-р хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжмийг толилуулах бол 2-р хэсэгт “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжмүүд тоглогдох юм. Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга Удирдаач Д.Нямдаш, Д.Түвшинсайхан Б.Батбаатар нар оролцох юм.
“Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийг Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр бичсэн бөгөөд зөвхөн тус кинонд зориулан өөр өөрийн онцлог бүхий 10 өөр хөгжмийн бүтээл бичжээ.
Тоглолтын тасалбарыг Филармонийн билетийн касаар болон https://www.ticket.mn/event/337/ сайтаар худалдан авах ба Unitel-ын хэрэглэгчид 100GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн авах боломжтой.
-
2017 оны 10 сарын 30
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тээврийн хэрэгслийн дуут дохиог цэгцлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ дагуу Замын цагдаагийн газраас зөвшөөрөлгүй дуут дохиог хурааж эхэллээ.
-
2017 оны 10 сарын 30
Монгол Үндэсний Ардчилсан Намын шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.
-
2017 оны 10 сарын 30
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гэр бүлийнхнийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаадын компанид зарсан талаар цахим хуудснаа бичсэн байсан.