Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4375 4376 4377 4378 4379 4380 4381
  • Н.Багабанди, С.Баяр нарын улс төрийн арга барил юу байв
    2017 оны 10 сарын 26
    Н.Багабанди, С.Баяр нар нь ерөнхийдөө хүчирхийллээр асуудлыг шийдэх арга барилтай хүмүүс юм. 1998-онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг өөрийн хувийн өмч мэт зарцуулж, уг үйлдвэрийн хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг хувьчлаж авах гэж байсан Ш.Отгонбилэгийн хэрэг илчлэгдэж, ЗГ шүүхэд шилжүүлсэн байв. Ш.Отгонбилэгийг шүүх дээр Алтанхуяг (хожим нь Е-Прокурор болсон), Ганбат(ерөнхий шүүгч болсон) нар өмгөөлж байв.
  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана
    2017 оны 10 сарын 26
    Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана



    Ирэх сард ОХУ-д болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв.



    Хуралдаанаар өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилт болон худалдаа, эдийн засаг, санхүү, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.



    Тухайлбал ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах, УБТЗ-ын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх, мал, амьтны гоц халдварт өвчин, шүлхийтэй тэмцэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсад хийгдсэн геологийн судалгааны тайланг шилжүүлж авах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.



    Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Шадар сайд ахална



    Талуудын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэн зохицуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах шаардлагыг харгалзан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол-Хятадын зөвлөлийн Монголын хэсгийн даргаар томиллоо.

  • П.Орхонд гавьяат тамирчин цол олгохоор болжээ
    2017 оны 10 сарын 26
    Дэлхийн аварга П.Орхонд гавьяат тамирчин цол олгохоор болжээ.

  • “Абу Даби-2017” гран при тэмцээн өнөөдөр эхэлнэ
    2017 оны 10 сарын 26
    Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо маргааш жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Абу Даби-2017” гран при тэмцээн эхэлнэ. Уг тэмцээнд манай улсаас найман тамирчин хүчээ үзэх юм.

    Эрэгтэй:

    -60 кг: Г.Болдбаатар

    -66 кг: Д.Төмөрхүлэг

    -66 кг: Г.Хэрлэн

    -73 кг: Г.Одбаяр

    -81 кг: Г.Дагвасүрэн, О.Ууганбаатар

    Эмэгтэй:

    -52 кг: Б.Хорлоодой

    -57 кг: Д.Сумьяа

    Энэ удаагийн гран прид 48 орны 290 гаруй жүдоч барилдана. Үүнээс ОХУ-ын жүдогийн баг хамгийн олон буюу 25 тамирчинтай байна. ОХУ-ын тамирчдын хувьд манай улсад хамтарсан бэлтгэл хийж байгаад явсан билээ.
  • Засгийн газар стартегийн салбар болох МЦХ компанийн хувьцааг худалдаж авна
    2017 оны 10 сарын 26
    Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

    Засгийн газар 20 жилийн дараа стратегийн салбар болох “МЦХ” компанийн хувьцааг худалдаж авна

    “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани дахь БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10,348,111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах 2. 550, 000 /хоёр сая таван зуун тавин мянга/ ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох агентлагийн дарга нарт даалгав.

    “Монголын цахилгаан холбоо” компанийг цаашид үр ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг мөн үүрэг болголоо. Тус компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа Телеком” корпораци, 5.33 хувийг дотоод, гадаадын иргэд эзэмшдэг юм. “Кореа Телеком” корпораци өөрийн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдах саналаа энэ оны зургаадугаар сард ирүүлжээ.



    Талуудын хоорондох харилцан ойлголцлын Санамж бичгийн төсөлд тусгасны дагуу төлбөрийн нөхцлийг судлан, төлбөрийг үе шаттай хийх чиглэлээр хэлэлцээ хийх юм.

    Өнгөрсөн оны эцсийн байдлаар “Монголын цахилгаан холбоо” компани суурин утасны 28.19, интернетийн 12, кабелийн телевизийн тав, лавлах утасны 12, олон улсын ярианы зах зээлийн 16 хувьд үйлчилгээ үзүүлж байна. Компани 1996 оноос хойш өнөөг хүртэл 18 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж Засгийн газарт 10 гаруй тэрбумын ногдол ашиг хуваарилжээ.

    Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдана

    Ирэх сард ОХУ-д болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв.

    Хуралдаанаар өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилт болон худалдаа, эдийн засаг, санхүү, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

    Тухайлбал ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах, УБТЗ-ын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх, мал, амьтны гоц халдварт өвчин, шүлхийтэй тэмцэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсад хийгдсэн геологийн судалгааны тайланг шилжүүлж авах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

    Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Шадар сайд ахална

    Талуудын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэн зохицуулах, салбар хоорондын уялдаа холбоог хангах шаардлагыг харгалзан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын Монголын хэсгийн, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол-Хятадын зөвлөлийн Монголын хэсгийн даргаар томиллоо.

    Эрэн хайх, аврах ажиллагааг зогсоолоо

    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авирч байгаад осолдсон 17 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийв.

    Осолдсон иргэдийн цогцсыг олж Улаанбаатар хотод авчирсан бөгөөд ар гэрийнхэнд нь таниулж дууссан байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй аврагч, уулчин, шүхэрчин, аврах тусгай анги, цагдаа, эмнэлгийн байгууллагын 200 гаруй хүн ажиллажээ.

    Цаашид ямар уул, хайрханд хэзээ авиралт хийж байхыг хатуу журамлах, холбогдох төрийн төрийн бус байгууллага хяналтаа чангатгаж, иргэд сахин биелүүлж байх хэрэгтэйг Шадар сайд онцоллоо.

    Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

    Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг Засгийн газрын маргаашийн /2017.10.26/ хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ-ын чуулганаар хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 10 сарын 26
    УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу энэ сарын 26, 27-ны өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан байна. Чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 10 сарын 26
    Өнөөдөр болох зарим үйл явдлууд
  • Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 10 сарын 26
    Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан хязгаарлана
  • Дохио: Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
    2017 оны 10 сарын 26
    Дохио: Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
    2017 оны 10 сарын 26
    Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Улаанбаатарт өдөртөө 15 хэмийн дулаан байна
    2017 оны 10 сарын 26
    Улаанбаатарт өдөртөө 15 хэмийн дулаан байна
  • Алт тушаалт 8 хувиар, ГВАН 40.05 хувиар нэмэгдэв
    2017 оны 10 сарын 25
    Монголбанк энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар аж ахуйн нэгж, иргэдээс нийт 16.8 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувийн өсөлттэй байна.

    Монголбанк энэ онд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 20 тонн алт худалдан авах зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд Монголбанкнаас “Монгол алт” аяныг 2017 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаатай зарлан, алтны олборлолт, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл түгээж ажиллаж байгаа юм.

    Алт тушаалт нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн хэмжээ ч нэмэгдэж байна. Тодруулбал, энэ оны 8-р сарын эцсийн байдлаар ГВАН 1599.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.05 хувиар нэмэгдэв.
  • Ерөнхийлөгч Япон Улсын Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзав
    2017 оны 10 сарын 25
    Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван саналыг онцлон хөндөж ярьсан юм.

    Нэгд, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын ажлыг түргэвчлэх нь зөвхөн хоёр орны харилцааны асуудал төдийгүй хоёр талын хооронд аялал жуулчлал, эдийн засгийн салбарыг өргөжүүлэн тэлэх нэг боломж юм гэдгийг онцлов. Мөн Говь үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэгэн адил бас нэг томоохон үйлдвэртэй болохыг хүсдэг гэлээ.

    Хоёрт, 458 км урт шинэ төмөр замын асуудал нь Монголын эдийн засгийг хөгжүүлэх стратегийн төмөр зам юм. Монголчууд арьс шир, ноос, ноолуур, алт, зэс, жонш, нүүрс, бусад түүхий эдээ түүхийгээр нь ганц зах зээлд гаргадаг. Тиймээс боловсруулах салбарт илүү анхаарах хэрэгтэй байна. Говь үйлдвэр шиг хоёр үйлдвэртэй бол ноолуураа 100 хувь дотооддоо боловсруулах боломжтой.

    Гуравт, уул уурхайн салбарт Японы томоохон компани оруулж ажиллуулах боломжтой гэлээ.

    Хоёр орны хооронд дипломат харилцаанаас гадна ард түмний харилцаа чухал. Монголчууд сумо, жудо бөхөөр амжилт гаргаж, хөгжүүлж байгаа нь ард түмний харилцааны нэг гол тулгуур багана юм гэдгийг Элчин сайд М.Такаока тэмдэглэв.

    Тэрээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналуудыг Японы холбогдох хүмүүст уламжлахаа илэрхийлж, өнөөгийн хүрсэн түвшнээс харилцаагаа улам өргөжүүлэх тал дээр санал нэг байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн үр дүнг олон нийтэд харуулж ажиллах нь чухал гэлээ.
  • 38 дугаар сургуулийн шинэ байрны нээлт боллоо
    2017 оны 10 сарын 25
    Баянгол дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Орчин үеийн стандарт бүхий шинэ барилгын нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, “Од энд партнерс” ХХК-ийн захирал Т.Хосбаяр болон тус сургуулийн удирдлагууд, ажиллаж байгаа болон ахмад багш нар, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.

    Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургуулийн барилгыг өргөтгөн шинээр барьснаар суудлын тоо 10680-аар нэмэгдсэн. Өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байсан бол энэ тоог өнөөдрийн байдлаар таваар буулгасан. байгаа. Цаашид энэ тоог бууруулах чиглэлээр ажилласаар байна. Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн хувьд хичээлийн шинэ байртай болсноор сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, секц дугуйлангуудыг хичээллүүлэх, багш нарын ажиллах орчин сайжирч, сурагчдын сургалтын амжилт, чанарыг дээшлүүлэх боломж бий болж байгаад баяртай байна. Монгол Улсын хойч үе, хүүхэд бүрийн хөгжил, сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүчээ зориулан үр бүтээлтэй ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч багш нартаа болон эрдмийн оргил руу тэмүүлэн, сурч, хөгжиж байгаа хүүхэд багачууддаа, элбэрэл хайраар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй эцэг эхчүүд та бүхэнд амжилт хүсье” хэмээлээ.

    Сургуулийн шинэ барилга нь 1500 хүүхдийн суудалтай, урлаг спортын заалтайгаар ашиглалтад орлоо. Ингэснээр тус дүүргийн “Эрдмийн өргөө”, “Эрдмийн ундраа” цогцолбор, 20, 51, 73 дугаар сургуулийн ачаалал буурч, 1 ба 4 дүгээр хорооны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуульдаа явах боломжтой болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хээрийн удирдлагын штабыг буулгалаа
    2017 оны 10 сарын 25
    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж аврагчид шуурхай ажиллан осолдсон иргэдийг цогцсыг бүрэн олж, эрлийн ажиллагааг дуусгасан билээ.

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ОБЕГ, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв, Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах анги, Зэвсэгт хүчний 325, 303 дугаар анги, Цагдагийн ерөнхий газар, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Шүүхийн шинжилгээний алба, Уулын холбооны гишүүд, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Отгонтэнгэр тусгай хамгаалалтын захиргаа, сумын иргэд, Монголын Уулчдын үндэсний холбоо, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний алба, МҮОНТ-ийн нийт 204 алба хаагч, 30 техник хэрэгсэл, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

    Эрлийн ажиллагааамжилттай болж дууссантай холбогдуулан Отгон суманд байгуулаад байсан хээрийн удирдлагын шуурхай штабыг буулган хүн, хүч хэрэгслийг татаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Фото: Пёнчаны өвлийн олимпийн бамбарыг асаах ёслол Грект боллоо
    2017 оны 10 сарын 25
    “ПЁНЧАН-2018” ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДМЫН БАМБАРЫГ АСААХ ЁСЛОЛ ГРЕКТ БОЛЖЭЭ
  • Өргөдлийн байнгын хороо ажлын төлөвлөгөөгөө батлав
    2017 оны 10 сарын 25
    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2017.10.25/ 14 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

    Хуралдааныг тус Байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Билэгт даргалж, Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөөг танилцуулав.



    Байнгын хороо Улсын Их Хурлын хууль тогтоох чиг үүргийн хүрээнд 11 асуудал, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд 6 асуудал, мөн Бусад асуудлын хүрээнд 3 асуудал шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж Байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох; Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх; Туул голын бохирдлын асуудлаарх Байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоол, 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах; Бага, дунд боловсролын сурах бичгийн агуулга, түүнд тавигдах стандартын асуудлаар ирүүлсэн өргөдлүүдийг хэлэлцэх; “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барих асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх; Байнгын хорооны 2016, 2017 оны тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг шалгах, хуралдаанаар хэлэлцэх /хариуцсан сайдын мэдээлэл сонсох/ зэрэг ажлууд багтсан байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санал хэлж, Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж Байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох асуудлын хугацааг нэг сараар хойшлуулах буюу энэ оны арваннэгдүгээр сард хэлэлцэх санал гаргасныг олонхийн дэмжлэг авав. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Өргөдлийн байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Зэвсэгт хүчний уураг тархи болсон их сургуулийг сэтгэлгээний шинэ түвшинд дэмжинэ
    2017 оны 10 сарын 25
    УИХ-ынгишүүн, ЗасгийнгазрынгишүүнБатланхамгаалахынсайдН.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харъяа агентлаг, байгууллагуудад ажиллаж байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб болон харьяа байгууллагуудын дарга удирдлагуудтай уулзаж ажлаа эхлүүлсэн бол өнөөдөр ЖанжинСүхбаатарыннэрэмжитСүхбаатарынболонБайлдааныгавьяаныулаантугийнодонтМонголУлсынболовсролынууганбайгууллагаҮндэснийбатланхамгаалахынихсургуульболонЦэргийнтөвэмнэлгээсхарьяабайгууллагуудынажилтайтанилцажүүрэг, чиглэлөглөө.

    БатланхамгаалахынсайдН.Энхболд ҮБХИС болон Цэргийн төв эмнэлгийн биебүрэлдэхүүндшинэЗасгийнгазрынбодлого, Батланхамгаалахсалбартхэрэгжүүлэхүйлажиллагаанычиглэлээтанилцууллаа. Тэрээр дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэнүгэндээ: “ 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Шинээр байгуулагдсан Засгийн газрын гол баримтлах зарчим бол ”Шударга, ёсзүйтэйгээртөрийналбанүүргээгүйцэтгэх” гэдгийгонцоллоо. Үндэсний батлан хамгаалах сургуулийн хувьд сургалтын хөтөлбөр болоод ном товхимолд өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай байгааг дурдаад ”БатланхамгаалахсалбарынболовсонхүчнийгбэлтгэдэгЗэвсэгтхүчнийуурагтархиболсонихсургуулийгсэтгэлгээнийшинэтүвшинддэмжинажиллах”-ааилэрхийлэв. Цэргийнтөв эмнэлгийн алба хаагчидтай уулзах үеэрээ төр засгаас та бүхний ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн учир сахилга хариуцлага өндөр иргэдийн зүгээс ямар нэг гомдол чиргэдэл гаргахгүй үүргээ сайн биелүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. Тэрээр цааш нь хэлэхдээ бид сэтгэлгээний өөрчлөлт болон шинэчлэл хийхгүйгээр цэрэг армиа орчин үеийн болгоно гэсэн ойлголт байж таарахгүй. Саяхан олон жил яригдсан Батлан хамгаалахын багц хуулиа батлуулж чадсан бол одоо Дайчилгааны тухай хууль , Орон нутгийн хамгаалалтын тухай хууль гарна. Мөн 2001 оноос мөрдөгдөж байгаа Монголын цэргийн номлол шинэчлэгдэхээр яригдаж байна. Өнгөрсөн 16 жилд цэргийн шинжлэх ухаан,дайны арга барил, хүмүүсийн мэргэжлийн түвшин, мэдлэг боловсролд маш их өөрчлөлт орсон. Манай батлан хамгаалахын багц хууль нь дайчилгаа, орон нутгийн хамгаалалт, зэвсэгт хүчний гурвалсан суурин дээр өөрийгөө хамгаалах хүчнээ бэхжүүлэхасуудал өнөөдрийн энэ нөхцөл байдал, эрх зүйн орчиндоо өөр болох ёстой. Үүн дээр энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд бүрэн өөрчилж гүйцэхгүй гэхэд суурийг тавьсан байх ёстой гэлээ. Харьяа байгууллагуудын ажилтай танилцах үеэр Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Бригадын генерал Х.Батбилэг болон БХЯ-ны удирдлагуудбайлцлаа.

  • “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив
    2017 оны 10 сарын 25
    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.25) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 30 минутад эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

    УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

    Хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төслийн талаар танилцуулав. Хугацаа нь тулсан гадаад өрийг эдийн засагт сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх, зах зээлд оролцогчдын итгэлийг сэргээх, санхүүгийн хямралаас сэргийлэх зэрэг Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт олон сорилт тулгарсныг даван туулахаар ажиллаж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд тэмдэглэн хэлсэн.

    Хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлогод итгэх итгэлийг сэргээх, доноруудаас санхүүгийн тусламж авч эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, цаашид тогтвортой өсөх суурийг тавих зорилгоор Олон улсын валютын сантай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хамтран боловсруулж, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-тэй уялдуулан 2017-2020 онд баримтлах макро эдийн засгийн цогц бодлогыг тодорхойлж хэрэгжүүлж байгаа гэв. Макро эдийн засагт бодит эерэг өөрчлөлтүүд эхнээсээ мэдрэгдэж эхэлж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 5.3 хувьд хүрсэн бол ажил эрхлэлт 9.4 хувиар өсөв. Гэсэн хэдий ч дунд, урт хугацааны гадаад төлбөрийн дарамт, өрийн түвшин өндөр хэвээр байгаа тул төсөв, мөнгөний бодлогыг эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэх шаардлага хэвээр байгааг танилцуулгын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцоллоо. Энэ шаардлагын хүрээнд ирэх он жилүүдэд хэрэгжүүлэх мөнгөний бодлогыг Төв банкны нээлттэй байдал, хариуцлага, засаглалыг сайжруулах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг тусган боловсруулсан байна.

    Инфляци 2017 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн 5.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд жилийн 5.4 хувьд хүрч, өмнөх саруудаас өсөх хандлагатай байна. Ойрын хугацаанд эдийн засгийн сэргэлттэй уялдан эрэлт, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон зарим төрлийн татвар нэмэгдэх нөлөөгөөр инфляци өсөх ч Төв банк бууруулахаас илүүтэйгээр 8 орчим хувьд тогтворжуулах нь чухал хэмээн үзсэн байна.



    Монгол банк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх зорилготой нийцтэй байдлаар тодорхойлжээ. Мөн тэрбээр Төв банкны бие даасан байдал, үйл ажиллагаа, засаглалыг олон улсын шилдэг туршлага, зарчимд тулгуурлан шинэчлэх зорилгоор Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, банкны салбарт итгэх итгэлийг хадгалах, банкны хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтыг банкны хууль тогтоомжид нэвтрүүлэх зорилгоор Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, мөн активын удирдлагын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Активын удирдлагын тухай хууль, валютын нэгдсэн зохицуулалтыг бий болгох, хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэх ажил хийгдэж байгааг дурдсан.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Эрдэнэбат, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Баттөмөр нар асуулт асуулаа. Тухайлбал, зээлийн хүүг бууруулахад чиглэлээр Монгол банк ямар бодлого, арга хэмжээ авч байгааг тодруулсан асуултад Ажлын хэсэг хариулт өглөө. Төв банк зээлийн хүүг буурлах цаг болсон хэмээн үзэж өргөн мэдүүлээд буй Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэлд зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулж, хэрэгжүүлэх заалт оруулсан байгаа. Тус баримт бичгийг боловсруулахаар мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, холбогдох төрийн байгууллагууд, банк, иргэдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байгааг дуулгав. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй Банкны тухай хуулийн төсөлд зээлийн болон хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эрхийг Монгол банкинд олгох тухай заалтыг тусгасан байгаа гэв. Мөн гишүүдийн тодруулсны дагуу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсад хууль, эрх зүйн орчныг ФАТФ-ын 40 Зөвлөмжид нийцүүлэн богино хугацаанд өөрчлөх, 2018 оны 10 дугаар сард эргэн тайлагнах үүрэг даалгавар өгөгдөөд байгаа талаар мэдээлэл өгсөн юм. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буйтай холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Б.Жавхлан нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Ийнхүү Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 92.9 хувийн саналаар дэмжив. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгууллаа.

    Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хойшлуулав
    Дараа нь 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцууллаа.


    Монгол Улсын Компанийн тухай хуульд заасны дагуу төрөөс төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн өмч давамгайлсан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийх, ТУЗ-ийн гишүүдийг сонгох, гүйцэтгэх удиирдлагыг томилох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд зарим нэг хүндрэл гарч байна хэмээн үзсэн байна. Иймд төрийн өмч давамгайлсан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит, ээлжит бус хурал хийх, ТУЗ-ийн хурал болон шийдвэр хүчин төгөлдөр болохтой холбоотой үүсэх харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Дамба-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж, үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн.
    “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив

    Үүний дараа Засгийн газраас аравдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцсэн юм. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.



    Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс Азийн хөгжлийн банкны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, тус банкны Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг тус тус олгохоор төлөвлөжээ. Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй ажээ.

    Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-Очир, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийг Монгол Улс авахыг дэмжиж байгаа ч зарцуулалтыг оновчтой болгоход Сангийн яам, Засгийн газар анхаарч ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэлж байлаа. Тухайлбал, экспортод чиглэсэн жижиг дунд үйлдвэрлэл, боловсрол, нийслэлийн шинэ дүүргийг зохион байгуулах, нэн шаардлагатай нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхийг дэмжиж байгаагаа тэмдэглэж байлаа.



    Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаан оролцсон гишүүдийн 73.3 хувь нь Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг дэмжив. Эдийн засгийн байнгын хороо энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замыг ашиглалтанд орууллаа
    2017 оны 10 сарын 25
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, СХД-ийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

    Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй тус замын шинэчлэл, засварын ажил өнөөдөр дуусч 3.6 км урт, 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялгатай, 42 метр болон 38 метр урт хоёр том гүүр, гэрэлтүүлэгтэй иж бүрэн замыг бүрэн ашиглалтанд хүлээлгэн өглөө. Замын ажлыг “Тотал инж” ХХК гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

    Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгинохайрхан дүүргийн хувьд 330 мянга гаруй хүн амтай том дүүрэг болсон. Толгойтын замыг шинэчлэх нь хотын удирдлагуудын хувьд чухал асуудал байсан. Энэ зам хоёр жил дамжин хийгдсэн. Зам хийгдэхэд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байлаа. Өнөөдрийн замын нээлтээр энэ жилийн нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч байна. Бид тавьсан зорилтоо бүгдийг нь биелүүлж чадсан” хэмээв.

    “Аливаа улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын санхүүжилт нь цаг хугацаандаа олгогдоод явбал хувийн хэвшлийн байгууллагууд ажлаа цаг хугацаанд нь хийж болдог гэдгийг энэ зам харууллаа” хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярилаа.

    УИХ-ын гишүүн Б.Ундармаа “СХД-ийн олон хороодын нутаг дэвсгэрийг дамждаг томоохон зам байгаа. Дүүргийн иргэд энэ замыг шинэчлэх хүсэлтийг олон удаа ирүүлж байсан. МУ-ын Хөгжлийн бакны санхүүжилтээр хийгдэж байгаа энэ зам маань цаг үеэ олсон маш чухал ажил бож байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
4375 4376 4377 4378 4379 4380 4381
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    32 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    1 цаг 18 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    2 цаг 38 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    3 цаг 51 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    4 цаг 24 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    4 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    4 цаг 33 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    4 цаг 43 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    4 цаг 51 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    5 цаг 6 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    5 цаг 7 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    5 цаг 10 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    5 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 29 мин
  • Байнгын хороод хуралдана
    6 цаг 35 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    6 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    6 цаг 58 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    7 цаг 3 мин
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
    7 цаг 24 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК