-
2017 оны 5 сарын 24
Их Британийн Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэхэд болсон террорист халдлагатай холбогдуулан тус улс орон даяар онц байдал зарлалаа.
-
2017 оны 5 сарын 24
Зуслангууд нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн хүлээн авахаар болжээ.
-
2017 оны 5 сарын 24
Говийн уурхайнууд 100 хувь гүний ус ашиглаж байна
-Гэтэл зарим газрын гүний ус бараг 10.000 жилд нөхөн сэргээгддэг-
Г.Батзориг
Монгол орны байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа, шинжилгээний мэдээ, тоо баримтыг нэгтгэн дүгнэж байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг боловсруулсан. Уг тайлангаар байгаль орчин ихээхэн доройтож байгааг анхааруулсан юм. Иймээс тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлж, хамгаалах шаардлагатай аж. Харамсалтай нь үүнд уул уурхайн лиценз олголт томоохон бэрхшээл тарьж байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваатай ярилцлаа.
-Саяхан Монгол оронд 200 гаруй газрыг тусгай хамгаалалтад авах шаардлагатай тухай судалгааг танилцуулж байсан. Мөн нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт дэвшүүлээд байгаа. Уг зорилтыг биелүүлэх боломжийн талаар тодруулахгүй юу?
-Монгол орны хэмжээнд нийт 50 сая га газар хамгийн сайхан байгальтай, эсвэл ундны усны эх үүсвэр болсон, түүх дурсгалын нандин өвтэй буюу тусгай хамгаалалтад авч хамгаалбал зохилтой чухал газрууд байдаг. Үүнийг олон улсын байгууллагууд судлаад тогтоосон. Үүнээсээ бид аль болох олон газрыг тусгай хамгаалалтад авч хамгаалах ёстой. Ер нь бол улсын хэмжээнд нийт газрын дөнгөж 17.4 хувийг тусгай хамгаалалтад авчихаад сүүлийн 6-7 жилд ерөөсөө нэмэгдээгүй байж байгаад өнгөрсөн оны УИХ, энэ жилийн Засгийн газрын шийдвэрээр Тост, Тосонбумбыг тусгай хамгаалалтад авлаа. Ингэснээр 17.85 хувь болж нэмэгдсэн.
Ер нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас барьж байгаа бодлого бол Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгагдсанчлан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар буюу “Урт нэртэй” хуульд хамаарагдах нутгийнхаа 50 хүртэл хувийг тусгай хамгаалалтад оруулахаар зорилт тавиад ажиллаж байна. Одоогоор 45 хувьтай байна. Мөн яамнаас 16 газрыг улсын тусгай хамгаалалтад оруулахаар үндэслэл, тооцоо судалгаагаа хийгээд бэлтгэчихсэн байгаа. Уг ажлыг хэрэгжүүлнэ.
-Ер нь газар нутгийг тусгай хамгаалалтад авахад уул уурхайн лицензийн асуудал хамгийн том бэрхшээл болж байна?
-Тийм ээ. Энд тохиолдож байгаа хамгийн том бэрхшээл бол тусгай хамгаалалтад авах гол газруудыг маань лицензжүүлчихсэн. Ихэвчлэн хайгуулийн лицензид орсон байдаг. Ингээд тусгай хамгаалалтад авах асуудал үүсдэг. Гэтэл хайгуулийн лиценз эзэмшигч аж ахуй нэгж тодорхой хэмжээний зардлыг хайгуулийн ажилд зарцуулсан тохиолдолд улсаас нөхөн төлбөр гаргах хуулийн заалттай. Энэ нь гол бэрхшээл болж байна. Жишээлбэл, хамгийн сүүлд Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахад тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг засгаас гаргахаар болж байна. Тусгай хамгаалалтад авсан газарт зургаан тусгай зөвшөөрөл байгаа. Түүний төлөө 660 сая төгрөгийг төлөх болж байгаа юм.
-Гэхдээ дээрх компаниуд хайгуулийн ажил хийгээгүй гэсэн дүгнэлт, баримтыг сумын засаг захиргаа, мэргэжлийн хяналтын байцаагч нь баталдаг. Тиймээс нөхөн олговор өгөх ёсгүй гэсэн зүйл хэлдэг? Харин Ашигт малтмал газрын тосны газраас үүнийг үгүйсгэж, хайгууль хийсэн гэдэг юм билээ?
-Би Ашигт малтмал, газрын тосны газраас тодорхойлоод, тогтоогоод манайд ирүүлсэн бичгийг үндэслэж ярьж байгаа.
-Манай улсад уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа, говийн бүсэд томоохон ордууд төвлөрчээ. Гэтэл нөгөө талд усны нөөц, хэрэглээний асуудлыг шийдэлгүй яваад байна. Тодорхой хугацааны дараа говийн гүний усны нөөц шавхагдсанаар томоохон асуудал үүснэ. Уг нь “Орхон говь” төсөл эрчимтэй яригдаж байсан ч таг болсон. Уг ажил урагшлах боломжтой юу?
-Гол бэрхшээл нь ОХУ-тай холбогдож байгаа юм. Байгаль нуурын эх авдаг, гол тэжээл болсон Сэлэнгэ мөрөнд экологийн сөрөг нөлөөлөл үзүүлэх гэж байгаа учраас Монгол оронд гольдролын тохиргоо хийж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, урагш говь руу суваг татаж болохгүй, усан цахилгаан станц барьж болохгүй гэж хориг тавиад байгаа юм. Тийм учраас манайх хилийн усны зарчмаар, түүнээс гадна “Орхон говь” төслийн хэмжээнд Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулах болон бусад асуудлаар ОХУ-ын ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж байна. Өнөөдрийн байдлаар манай яамны Усны бодлогын газрын дарга ОХУ-д ажиллаж байна. Бид үүн дээр ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхээргүй байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээд, эрсдэлтэй, болзошгүй чиглэл дээр нь холбогдох арга хэмжээг авч зөв болгож явуулна. Үүн дээр үндэслэж Шүрэн, Эгийн усан цахилгаан станцыг барьна гэсэн чиглэлтэй байгаа.
Нөгөө талаар говийн бүс нутаг руу ус татах явц бол Монгол орны өөрсдийн эрх ашиг юм. Яагаад гэвэл Монгол орны ихэнх том уурхай говьд байна. Тэдгээр нь 100 хувь гүний ус ашиглаж байна. Гэтэл Монгол орны гүний ус маш удаан хугацаанд, зарим нэг газрын ус бараг 10.000 жил хүртэл хугацаанд нөхөн сэргээгддэг. Одоогийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад хуурайшилт, ялангуяа ууршилт нь хур борооноосоо давамгайлсан нөхцөлд говийн гадарга болон гүний усны нөхөн сэргээгдэх боломж бараг байхгүй. Тийм учраас бид говийн бүсэд ажиллаж байгаа уул уурхайн усан хангамжийн асуудлыг аль болох гадаргын усаар хангах, хоёрдугаарт усаа 100 хувь эргүүлж ашигладаг болгох ёстой. Гуравдугаар, говьд байгаа усны нөөцийн судалгааг эрчимжүүлж бусад усны нөөцүүдийг илрүүлэх учиртай. Дөрөвдүгээрт, говийн усны нөөцийн өөрчлөлтийн асуудлыг хянадаг мониторингийн системийг бий болгох хэрэгжүүлж ажиллах шаардлагатай.
-Өнгөрсөн онд байгалийн нөөц ашигласны төлбөрт 70 тэрбум төгрөг төвлөрснөөс дөнгөж 29 хувийг нь байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд эргүүлж зарцуулжээ. Экологийн байдал ийм эмзэг болсон. Ялангуяа, говийн бүсийн усны нөөцтэй холбоотой асуудал шийдлээ олоогүй энэ үед дээрх хөрөнгийг зориулалтын дагуу зөв зүйтэй зарцуулах нь ихээхэн чухал баймаар?
-Бид өнөөдөр та бүхэнд танилцуулж байгаа төлөв байдлын тайланг Засгийн газарт танилцуулсан. Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулсан. Ингээд бодлого шийдвэр гаргахад та бүхэн маань орон нутагт байгалийн нөөц ашигласны төлбөрөөс орж байгаа орлогыг хуулийн дагуу зарцуулагддаг байх чиглэл дээр хатуу анхааралтай хандаж шийдвэр гаргаж өгөөч ээ, төсөв төлөвлөгөө боловсруулахдаа анхаараач ээ гэж байгаа. Харамсалтай нь энэ мөнгө хуулиар орон нутгийн дансанд орчихдог. Орон нутгийн иргэдийн хурал, Засаг даргын мэдэлд шууд шилждэг. Тэгэхээр яамнаас тэр бүрд зохицуулалт хийх менемжентийн хувьд боломж багатай. Харин Байгаль орчны сайд аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулахдаа энэ заалтуудыг оруулж өгөх асуудлыг ярьсан. Жишээ нь ус ашигласны төлбөрийн 35-аас доошгүй хувийг эргээд усан сан бүрдүүлэхэд зарцуулагдсан байх ёстой. Ойн нөөц ашигласан бол 85 хувь, ан агнуур бол 50 хувь гэх мэтээр өөр өөр хувь байдаг. Үүнийг хэрэгжүүлээд явах ёстой. Тэгэхгүй бол өнгөрсөн жил 70 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт орчихоод байхад өнөөдөр дөнгөж 29.7 хувийг нь зөв зүйтэй зарцуулсан байна. Үндсэндээ 70 гаруй хувь нь буруу зүйлд зарцуулагджээ. Үүнийг улс орны эдийн засаг хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд бидний энэ тэргүүнд ашиглах ёстой нөөц боломж гэж харж, салбарын яам бүх чиглэлд мэдээлэл, ойлголт өгч байна.
-Та Ховд аймгийн Засаг даргаар улирч ажиллаж байсан. Тус аймгийн хувьд уул уурхайн үйлдвэрлэлд харьцангуй бага өртсөн. Ер нь орон нутгийн байгаль орчин, уул уурхайн лиценз олголт дээр ямар байр суурь барьж ирсэн бэ?
-Би аймгийн Засаг даргаа найман жил хагас ажиллахдаа сумдын Засаг дарга нарт өгдөг нэг л хатуу чиглэл байсан. Өнөөдрийн лиценз олголтод хууль эрхзүйн таатай орчин нөлөөлж байгаа тохиолдолд эдгээрээс хамгаалах ганцхан арга бий. Энэ бол орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах асуудал юм. Өөр ямар ч арга байхгүй. Яагаад гэвэл лиценз авах санал ирэхлээр аймгийн Засаг дарга нь “манай тэр сум багийн иргэд нь зөвшөөрөхгүй байна” гээд буцаагаад явуулчихдаг. Гэтэл эргээд “та хууль зүйн үндэслэлгүй татгалзсан учраас энэ лицензийг олголоо” гээд Ашигт малтмалын газраас хариу ирдэг. Тэр нөхцөлд яах вэ гэхээр хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа газраа ерөөсөө л орон нутаг, эсвэл улсын тусгай хамгаалалтад авах ёстой. Тийм учраас би ажиллаж байх хугацаандаа аймгийнхаа нийт нутгийн 34 хувийг тусгай хамгаалалтад оруулсан. Энэ бол миний орон нутагт байхдаа газарзүйч хүний зүгээс олж харж хийсэн гол бодлого гэж боддог.
Хоёрдугаарт, элдэв төрлийн нинжа гарахаас хатуу сэргийлж байсан. Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, шүүх, прокурор гээд бололцоотой бүх байгууллагыг татан оролцуулж нинжа нартай тэмцсэн. Тэрний хүчинд манай Ховд аймагт нинжа нар тэр болгон дэлгэрээгүй. Түүнээс биш, манай нутаг их баялагтай. Ялангуяа, Алтайн уулархаг нутаг, Алтайн өврийн говь маань алтны шороон ордоос эхлээд гялтагнуур бусад чиглэлийн орд олонтой. Хэдийгээр нутаг орондоо хэрэгжүүлсэн бодлого зөв байсан ч нийт газар нутгийн 60 хувь нь лицензид орчихсон аймаг байгааг хараад харамсдаг.
-
2017 оны 5 сарын 24
МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы “Ундраагийн Баярсайхан” цомог уншигч, сонсогчдын сонорт хүрэхэд бэлэн боллоо. Уг цомогт орсон дууг Монгол Улсын гавьяат жүжигчин “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, Х.Болормаа, “Харанга” хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, поп дива С.Наран, дуучин Н.Баасандорж, Д.Намсрайноров, Э.Төрмандах нар дуулж, өөрийн болгожээ.
-
2017 оны 5 сарын 24
ОУВС-ийн захирлуудын зөвлөл өнөөдөр хуралдаж, манай улсыг “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах эсэхийг шийдэнэ.
-
2017 оны 5 сарын 24
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
-
2017 оны 5 сарын 24
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Санжийн Баяр анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр өөрийг нь эсэргүүцэн Лондонд жагсаал зохион байгуулж буй хүмүүсийн талаар болон Оюутолгойн гэрээг маш муу хувилбараар үзэглэсэн хэмээн ам нээсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар өгүүлсэн байна. Түүний ярилцлагаас онцлох 24 баримтыг хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 24
2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 329 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөн байна.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Дэнжийн мянгын гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 9 настай М-г мөргөж гэмтээгээд гэрт нь хүргэж өгөөд явсан.
Орон нутагт:
1. Увс аймгийн Түргэн сумын нутаг Рашаант гэх газар асфальтан замд ВАЗ-21099 маркийн К жолоочтой автомашин онхолдож зорчигч М,Б нарын 2 хүний амь нас хохирсон хэргийг Увс аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
-
2017 оны 5 сарын 24
Зам, тээврийн хөгжлийн яамны ”Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулна. Арга хэмжээний нээлт 10:30 цагаас болох бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат үг хэлнэ.
Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулахаас гадна хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаарх мэдээллийг авах боломжтой.
Мөн “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”ыг танилцуулна.
Өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой үзүүлэн болох АН-2 онгоцыг монгол инженер, техникчид шинэчлэн засаж, шинэ онгоц үйлдвэрлэх гэж байгаа талаарх мэдээллийг аваарай. Түүнчлэн шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа болно.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
-
2017 оны 5 сарын 24
Нийслэлийн нутаг дэвсгэрт тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж байна. Сүүлийн жилүүдэд тархац нутаг нь эрчимтэй хумигдаж, амьдрах орчин нь зуслангийн бүсийн суурьшлаар хязгаарлагдсан тоо толгой нь цөөрч цаашлаад устах аюулд хүрээд байгаа цөөнгүй тооны тарвага нийслэлийн ногоон бүсэд байдаг. Газар малтагч энэ амьтныг амьд “экскаватор” хэмээн зүйрлэдэг. Учир нь гурван метр гүн, олон салаа нүх ухдаг газрын өнгөн давхрааг сийрэгжүүлэн хольж, ус, агаар нэвтрэх боломжоор ханган, газрын гүнд байсан ургамлыг хөрсөн дээр гаргаж тэр нь үр болж ургадаг бөгөөд хөрсний бүтцийг сайжруулдаг байна. Ингэснээрээ ургамал ургахад асар их нөлөө үзүүлдэг аж. Тарвага байгаа учраас хуурай газарт үнэг нутаглаж, шувууд үүрлэх зэрэг бусад амьтны амьдрах орчны үндэс суурь нь болдог байна. Ийнхүү экосистемд чухал үйлчилгээ үзүүлж байдаг тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлд анх удаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар зуслангийн бүсээс нийт 15 тарвагыг нүүлгэн шилжүүлээд байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 24
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгийг тавдугаар сарын 26-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбай болон 9 дүүргийн Засаг даргын Тамгын газарт 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов. Өмнөх саруудад Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/ болон дүүргийн иргэний танхим, хороодооор дамжуулан иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн бөгөөд иргэдэд ихэвчлэн газрын харилцаа, өв залгамжлал, ажлаас үндэслэлгүй халагдсан болон хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг асуудлаар зөвлөгөө авсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 24
АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
-
2017 оны 5 сарын 24
Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр Улаанбаатар хотын төв талбай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадна ил задгай бие засаж олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан гадаадын хоёр иргэний талаарх мэдээллийг хүргэсэн.
-
2017 оны 5 сарын 24
9:00 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд ИТХ-ын үйл ажиллагаанд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, байгаль орчин, боловсролын
-
2017 оны 5 сарын 24
Зам дагасан хөгжил буюу Тэнгэр уулын хишиг – 1
2000 гаруй жилийн тэртээ өрнө дорно, өмнө умрыг холбон тасралтгүй хөвөрч байсан их жингийн цувааны гаргасан жим хожмоо түүхэнд “Торгоны зам” хэмээн мөнхрөн үлдсэн юм. Тодруулбал, жин тээдэг замын сүлжээг “Торгоны зам” хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү зам нь Ази Европыг холбож байсан дэлхийн гүүр байсан юм. Тиймдээ ч Италийн алдарт аялагч Марко Поло энэхүү замаар аялаж Европчуудад Хятадын баялагийн талаар мэдээ хүргэж байсан гэгддэг.
Монголчууд зам дагаж хөгжил хэмээдэг. Алдарт “Торгоны зам” дагасан хөгжил ч дэвшин дээшилсээр түүхт Шинжаан нутгийн хуучны дүр төрхийг бүрэн өөрчилжээ.
Олон үндэстний нутаг Шинжаан
Шинжаан-Уйгурын өөртөө засах орон нь БНХАУ-ын баруун хойд талд тус улсын нийт хуурай газрын зургааны нэгийг эзлэн оршдог. 1,6 сая км кв нутаг дэвсгэртэй.
Монгол, Орос, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Афганстан, Пакистан, Энэтхэг гэсэн найман улстай хил залгадаг ба байгалийн асар их нөөц баялагтай аж. Тухайлбал, Хятадын нийт нүүрсний 40, хуурай газрын нийт байгалийн хий, газрын тосны нөөцийн тус бүр 30 гаруй хувь нь Шинжаанд байдаг учраас байгалийн баялагт суурилсан үйлдвэржилт энэ нутагт хөгжжээ. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгурт амьдардаг байна. Хүн амын эзлэх тоогоороо хятад, уйгур, казахууд эхний гуравт орох ба дунган, монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, тузя, жуан, салар зэрэг олон үндэстэн ястнуудын өлгий нутаг болжээ.
“Үзэсгэлэнт бэлчээр” хот
Өөртөө засах орны нийслэл нь Өрөмч хотод өдгөө 3 сая гаруй хүн оршин суудаг аж. Өрөмч гэдэг нь Тэнгэр уулын мөнх цаст уулнаас эх аван урсдаг голын Монгол нэр аж. Хятадууд хотын нэрийг У-лу-му-чи гэх өөрийн дуудлагад нийцүүлэн өөрчилж англи үсгээр “Urumqi” гэж галиглах болсон байна.
Өрөмч гэдэг үгийг ойрдоор ”Үзэсгэлэнтэй бэлчээр” гэсэн утгатай гэж тайлбарладаг. Өрөмч хот нь Шинжаан-Уйгарын нийслэл төдийгүй, нийт Шинжааны улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, технологийн төв болжээ. Энэ хот нь шинжааны зам харилцааны гол зангилаа хот бөгөөд мөн Евроазийн эх газрын гүүр болж, хятад улсын баруун талыг гадаадад нээх үүд хаалга гэдэг. Өрөмч хот нь Евроазийн эх газрын хэвлийд орших Тэнгэр уулын хойд бэл, Зүүнгарын хотгорын өмнөд захад оршдог. Хятадын байгалийн цогцолбор газруудын нэг болох мөнх цаст Тэнгэр уул Өрөмч хотын урд хэсгээр үргэлжилнэ. Хотын оршин суугчийн хэлж байгаагаар Тэнгэр уул нь Шинжаан нутгийнханы тахиж шүтдэг хайрхан аж. Хойт үзүүрийн өндөрлөг хэсэгт мөнх цас нь гялалзан харагдах гурван шовх оргилыг “Богдын оргил” хэмээдэг. Мөн “Богдын оргил”-ын бэлд “Богдын нуур” бий. Жил бүр “Богдын оргил”-ыг хотын захад байх “Ямаат улаан” уулын оргил дээрээс тахидаг гэв. Мөнх цаст энэ сарьдаг руу очих жуулчдын хөл ч тасардаггүй гэнэ. Өрөмч хотод айлчилсан хэн боловч “Богдын нуур” руу очихгүйгээр буцдаггүй гэх. Энэ талаарх мэдээллийг хайж үзэхэд нутгийн иргэний хэлсэн “Богдын нуур” нь “Тэнгэрийн нуур” хэмээн эх сурвалжуудад бичигдэн үлдсэн байна. Харин “Богдын оргил” нь далайн төвшнөөс дээш 5445 метр өндөрт, “Тэнгэрийн нуур” нь 1928 метр өндөрт өргөгдсөн бөгөөд, урт нь 3400 метр, хамгийн өргөн нь 1500 метр, гүн нь 90 орчим метр, талбайн хэмжээ 4.9 хавтгай дөрвөлжин километр гэжээ.
Шинжааны билэг тэмдэг болсон мөнх цаст Тэнгэр уул нь төв нутгаар хөндлөн сунаж, баруун үзүүр нь Казахстаны хил даван оджээ. нийтдээ 2500 км үргэлжилсэн, 250-300 км өргөнтэй энэ уул нурууд далайн төвшнөөс дунджаар 5000 метр өргөгдөн ордог гэхээр мөнх цастай байх нь аргагүй юм.
Технологийн хувьсгал
Хуучны их “Торгоны зам” дагуух хот суурингууд орчин үеийн технологийн хөгжлөөс хоцорч гээгдсэнгүй. Тэр ч бүү хэл нэг алхам түрүүлж байгааг үгүйсгэхгүй. Учир нь бидний танилцсан технологийн паркуудын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн технологийн хувьсгалыг хийж чаджээ. Шинжааны программ хангамжийн паркаар зочиллоо. Тусгай программчлагдсан роботууд хүний асуусан асуултад хариулж, үйлдэл хийж чаддаг болж. Наад зах нь тухайн роботыг таних аппликейшныг суулгасаны дараа “Миний утас руу залгаарай” гэхэд таны утас руу дуудлага хийж чадна. Мөн “Бүжиглэ, дуул” гэх мэт командаар дуулж бүжиглэнэ. Бас “Дин дон” гэх үгийг сонсуутаа маш анхааралтай болдог аж. Робот гэж хэлэхийн аргагүй цлиндр хэлбэрт робот руу хандан “Дин дон” гэхэд л таныг анхааралтай сонсож байгаагаа илэрхийлэн дээд хэсгээрээ цэнхэр гэрэл асаана. Үүний дараа “Агааржуулагч асаа, унтраа” гэх командаар өрөөний агааржуулагчийг асааж эсвэл унтараах аж. Хамгийн сонирхолтой нь “Өрөөний хөшиг нээх хаах” үйлдэл нь. Дин дон-Өрөөний хөшиг нээгээрэй гэхэд хөшиг өөрөө нээгдэнэ. Харин дин дон-хөшиг хаагаарай гэхэд хөшгийг хялбархан хаах аж. Бас робот үйлчлэгч байна. Үйлчлэгчийн хормогч өмссөн 150 орчим см өндөртэй хөөрхөн охидууд танд үйлчилнэ гээд бод доо. Энэ робот нь ихэвчлэн ресторан зоогийн газруудад зориулагдсан байна. Ирээдүйд орчуулагч хөтөчийн хэрэг байхгүй болох нь. Учир нь ямар хэлээр ярьсан англи юм уу, хятад хэл рүү орчуулан хэлдэг программыг зохион бүтээж чаджээ. Эхний ээлжинд хятадаас англи хэл рүү орчуулан хэлдэг программыг бүтээж туршиж байгаа бөгөөд цаашид олон улсын хэлийг нэмж программчлах зорилго тавин ажиллаж байгаа аж. Мөн техник технологийн шинэчлэлийн тал дээр түлхүү анхаарч уул уурхай, газар тариалан, зам тээврийн салбарын техникуудыг шинэ өвөрмөц дизайнтайгаар, мөн нарийн ажиллагаатайгаар зохион бүтээж байгаа гэнэ.
Үргэлжлэл бий
-
2017 оны 5 сарын 24
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
-
2017 оны 5 сарын 24
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.
Баянзүрх дүүрэг
10:30-16:00 цагт: 14-р хороо 14-р хороолол Нарны замын 58, 71, 72, 253, Ахмадын хорооллын 1-9 байр, Эрэл, Монполимент, Мавангүй ЗГБХН, Өгөөмөр зах, Кинг палас, Цагаан Алтай ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
Сүхбаатар дүүрэг
11:00-17:00 цагт: 3-р хороо 5-р хорооллын 2А, Б, 8Б, 9Б, 14Б, 15, 16, 17Б, 20Б, 24Б, 28Б, 39Б, 45Б, Т-31-р байр, Наран трейд, Наран их дэлгүүр, МОХ 3-р сургууль, дүүргийн ЭМН-ийн салбар амбулатори, 160, 54-р цэцэрлэг, Далай ээж зах болон эдгээрийн ойр орчмоор
11:00-18:00 цагт: 18, 20-р хороо Сэлбэ, Гүнж, Цолмон, Хадатын ам, СБД-ийн тамгын газар, Гэрэлтүүлэг, 71-р сургууль, 166-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,
Баянгол дүүрэг
11.00-17.00 цагт: 1-р хороо Хурд группын орон сууцны хороолол,
Сонгинохайрхан дүүрэг
11:00-15:00 цагт: 18-р хороо 22 А, Б , 23 А-Г, 27/1, 27/2 байр, Газрын тосны газар, Монгео, Драгон холдинг, Хөвсгөл их тайга, Гурван гол бааз, Цомбо, Интер ХХК-ууд Бадрах СӨХ болон эдгээрийн ойр орчмоор.
-
2017 оны 5 сарын 24
2017.5.24, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28
ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.5.24, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.04-20.34
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
-
2017 оны 5 сарын 24
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговиййн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
-
2017 оны 5 сарын 23
Хоёр Солонгосын хил дээр өнөөдөр орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд буун дуу гарчээ.