-
2017 оны 4 сарын 13
2017.4.13, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17
ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2017.4.13, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.07-19.39
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
-
2017 оны 4 сарын 13
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна.
-
2017 оны 4 сарын 12
Монгол улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдах ”СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ” 2017 оны тавдугаар сарын 05-ны өдөр “Corporate hotel and Convention center” -т зохион байгуулагдана. Тус форумын Ерөнхий зохион байгуулагчаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв болон Монголын салхины эрчим хүчний ассоциаци, хамтран зохион байгуулагчаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл тус тус ажиллаж байна.
-
2017 оны 4 сарын 12
УИХ-аас хоёр жилийн өмнө Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, тус хууль өнгөрөгч оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
-
2017 оны 4 сарын 12
Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч,
-
2017 оны 4 сарын 12
Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Сургуулийн хүрээнд өнөөдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд газар хөдлөлтийн цагийн байдал зарлаж нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион явуулав.
Тус сумын хэмжээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх аюулгүй талбайн 61 түр обьектыг барьж байгуулсан бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд 800 гаруй иргэн хамрагдлаа.
Дадлага сургуульд орон нутгийн иргэд идэвхитэй оролцож, аймаг, орон нутгийн удирдлагууд ч идэвхи санаачлагатай ажиллаж байгааг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 12
Д.Эрдэнэбат: Иргэдтэй холбоотой, хүндрэл үүсэж болзошгүй зүйлүүдээ эргэж харах шаардлагатай байна
-
2017 оны 4 сарын 12
Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны 3 дугаар сард үхрийн
-
2017 оны 4 сарын 12
Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хяналтын шатны журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар хуульчилсан нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх, өөрийгөө өмгөөлөх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох иргэний эрхийг хязгаарласан эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх тухай хууль хэрэглээний асуудлыг хянан хэлэлцдэг онцлогтой билээ. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх зохицуулалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 12
Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид хоолондоо хордож,
-
2017 оны 4 сарын 12
АН-ын бүлэгт 5 хоногийн завсарлага хүссэн ч гурван цагийн завсарлага өглөө
-
2017 оны 4 сарын 12
Сонгуулийн тухай хуульд, Сонгуулийн төв байгууллага аймаг,нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар заасан байгаа билээ.
Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталлаа.
Аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороодод сонгуулийн талаарх хууль тогтоомжийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана.
Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг батлав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
2017-04-12
-
2017 оны 4 сарын 12
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч ар” клуб хамтран энэ сарын 14-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж ахуйн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага оролцоно.
Тус өдөрлөгийн зорилго нь нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил олгогчид шаардлагатай ажиллах хүчнээр хангагдахад дэмжлэг үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад оршино. Нээлттэй өдөрлөгийн онцлог нь төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Нэг өрх-нэг ажлын байр” уриан дор иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос хүргэх, нөгөөтэйгүүр их, дээд сургууль төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэх, ажил олгогч байгууллагууд шинэ залуу боловсон хүчнээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
Өдөрлөгөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
Ойрын болон дунд хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэх
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон төвийн 6 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх
Ажил олгогч 70 орчим аж ахуйн нэгж байгууллага сул чөлөөтэй болон шаардлагатай, хомсдолтой 2000 орчим ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх
Мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд ажил горилогчдод “Маргаашийн ажилтан” сэдэвт ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх
Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 4 сарын 12
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
-
2017 оны 4 сарын 12
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу бүх яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ.
-
2017 оны 4 сарын 12
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргийн хяналтын цогц систем,
-
2017 оны 4 сарын 12
Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид хоолондоо хордож,
-
2017 оны 4 сарын 12
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болсон ослын талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.
-
2017 оны 4 сарын 12
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
2017 оны 4 сарын 12
“Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”-ыг энэ зургадугаар сараас дагаж мөрдөх юм.