Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4441 4442 4443 4444 4445 4446 4447
  • Орон нутгийн замд зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө
    2017 оны 9 сарын 21
    Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замд нойтон цас орж замын зорчих хэсэг мөстсөн, хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох мөн хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.
  • Соёлын өвийг хамгаалахад сэтгүүлчидтэй хамтарна
    2017 оны 9 сарын 21
    Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудыг соёлын биет бус өвийг хамгаалах ажилд татан оролцуулах, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн хэрэгжилтэнд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг БСШУСЯ, Соёлын өвийн Үндэсний төв, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны Зөвлөл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтран ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага болох БНХАУ-д төвтэй Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP)-ийн дэмжлэгтэйгээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд Дархан хотноо амжилттай зохион байгууллаа.

    Сургалтанд Улаанбаатар хотын болон 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас нийт 40 сэтгүүлч хамрагдав. Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа тус сургалтын явцыг ажиглахаар CRIHAP-ийн ерөнхий захирал Лиан Бин, сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ли Тонг, Танг Хайжао, “Хятадын Соёл” өдөр тутмын соёлын сонины сэтгүүлч Шүэ Шуай нар оролцсон юм.

    Сургалтанд Монголын Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Г.Энхбат “Монгол улс дахь соёлын биет бус өвийн хамгаалал”, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Монгол улс дахь Соёлын биет бус өвийн ашиглалт, хамгаалалтад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан ба ЮНЕСКО-гийн итгэмжит багш нар болох Рахул Госвами (Энэтхэг)болон Александра Денес (АНУ) нар “СББӨ-г хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”, “СББӨ ба тогтвортой хөгжил”, “Ёс зүй ба үүрэг хариуцлага”, “Урьдчилан мэдээлсэн, сайн дурын үндсэн дээр өгсөн зөвшөөрөл”, сэдвээр хичээл зааж, БНХАУ-ын “Хятадын Соёл” өдөр тутмын сонины сэтгүүлч Шүэ Шуай “БНХАУ-ын сэтгүүл зүйн жишээ” сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлж ажиллалаа. Танхимд заасан онолын мэдлэгийг хээрийн дадлага ажилтай хослуулах үүднээс оролцогчдыг 5 бүлэгт хувааж, Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол сумдын нутаг дэвсгэрт уламжлалт аргаар мал маллан цагаан идээ боловсруулах, уламжлалт аргаар эмийн ургамал ашиглан эм хийх, Казак бий биелгээ болон эсгий ширмэл хийх, малд хануур, хатгуур хийх, уламжлалт уран хатгамал (зоосон ширээ)хийх арга ухаан, мэдлэгийг үе уламжлан өвлөж ирсэн өвлөн уламжлагчидтай уулзуулж, тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг, мэдлэг чадварыг сурвалжлах ажлыг багуудаар хийлгэв.



    Түүнчлэн сургалтаар соёлын биет ба биет бус өвийн талаарх онцлог ялгаа, соёлын биет бус өвийг тогтвортойгоор өвлүүлэн уламжлуулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид ямар үүрэг оролцоотой оролцох талаарх БНХАУ, Энэтхэг, Тайланд зэрэг улс орны сэтгүүлчдийн туршлагаас суралцлаа.

    Сэтгүүлчдийн баг бүр сэтгүүл зүйн нийтлэл, богино хэмжээний нэвтрүүлэг, танилцуулга, ярилцлага, слайдыг бэлтгэж Соёлын биет бус өвийг баримтжуулав. Эндээс нүүдэлчин ахуй дагасан олон соёлын биет өв, ялангуяа биет бус өв алдагдаж, гээдгэж мэдэх хэмжээнд ирж байгааг сэтгүүлчид өөрийн сурвалжлагын явцад онцолж, түүнийг хадгалан хамгаалахад анхаарч ажиллахын чухлыг онцолж байв. Тийм ч учраас соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, түүний өвлөн уламжлагчдыг таниулан алдаршуулахад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо хэмжээлшгүй их гэдгийг сургалтыг зохион байгуулагчид онцолж байв.

    Цаашид сэтгүүлчид соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, түүний өвлөн уламжлагчдыг олон нийтэд таниулан сурталчлах, алдаршуулахад заавал үүрэг оролцоогоо нэмэгдүүлж ажил хэрэг болгох, энэ чиглэлийн бүтээл туурвихаар болов. Энэхүү сургалтын үр дүнд сэтгүүлчид СББӨ-г хамгаалах тухай ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцийн суурь ойлголтыг олж аваад зогсохгүй, СББӨ-г хамгаалахад өөрсдийн эрх, үүрэг, оролцоог тодорхойлж, цаашид СББӨ-г хамгаалахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд хэрхэн хамтарч ажиллаж болох тухай зөвлөмж боловсруулсан юм.
  • Залуус мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явжээ
    2017 оны 9 сарын 21
    Мансууруулах төрлийн өвс түүж, тээвэрлэж явсан залуусыг саатуулжээ. Энэ сарын 20-нд буюу өчигдөр
  • Ри Ён Хо: Трампын сүрдүүлэг жинхэнэ нохойны мөрөөдөл
    2017 оны 9 сарын 21
    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр НҮБ-ын индэр дээрээс “Хойд Солонгосыг бүрмөсөн устгах болно.
  • Багш нарын сануулах ажил хаялт цаашид хугацаагүй болно гэдгийг мэдэгдэв
    2017 оны 9 сарын 21
    ”Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-оос энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу өнөөөдөр багш нар ажил хаялт зарлаж байгаа юм. Энэ талаар ”Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос дөнгөж сая мэдээлэл хийлээ.
  • Автомашин худалдагчдын газрын эрхийг цуцална
    2017 оны 9 сарын 21
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газрын албатай хамтран төвийн зургаан дүүрэгт ил задгай автомашин худалдан борлуулж байгаа 69 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, мэдэгдэл хүргүүлжээ.
  • МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шинэ НИТХ-ын дарга тодорно
    2017 оны 9 сарын 21
    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. тэд энэ удаагийн хуралдаанаараа НИТХ-ын шинэ даргад нэр дэвшигчийг тодруулах аж. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр
  • LIVE: Багш нар ажил хаялт зарласан талаараа мэдээлэл хийж байна
    2017 оны 9 сарын 21
    ”Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-оос энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу өнөөөдөр орон нутгийн бүх сургуулиуд, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 80 хувь нь ажиллахгүй гэдгээ мэдэгдэн хүүхдүүдээ амрааж байна. Тэгвэл тэд энэ талаараа мэдээлэл хийж байна.
  • Гамшгаас хамгаалах сургалтыг иргэдэд илүү ойроос хүргэн ажиллалаа
    2017 оны 9 сарын 21
    Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв үйл ажиллагаагаа иргэдэд илүү ойроос хүргэх зорилгоор Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгт оролцон үйл ажиллагаагаа сурталчлан ажиллалаа.



    Гамшгаас хамгаалах сургалт, дадлагуудыг иргэдэд биеэр мэдрүүлж, сургалт, дадлагыг бодитоор үзүүлэх, хүүхэд, багачууд, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулдаг нь тус төвийн онцлог байдаг.



    Иргэд өдөрлөгийн үеэр аврах хоолойгоор хэрхэн гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглаж сурах зэрэг дадлагуудыг ихэд сонирхон оролцож байлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Багш нар ажил хаялт зарлаж байна
    2017 оны 9 сарын 21
    ”Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-оос энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу өнөөөдөр орон нутгийн бүх сургуулиуд, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 80 хувь нь ажиллахгүй гэдгээ мэдэгдэн хүүхдүүдээ амраалаа.
  • М.Энхболд Ө.Энхтүвшин намын даргын суудлаа “өвлүүлэхээр” болжээ
    2017 оны 9 сарын 21
    МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн өдрөөсөө эхлэн бужигнаж, хөнжил дотроо хөлөө жийлцэж эхэлсэн. Одоогийн МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн учир тэрбээр хариуцлагаа хүлээж, намын даргын суудлаа өгөхөө мэдэгдээд буй. Тэгвэл намын дарга болоод Ерөнхий сайдын төлөөх тэмцэл МАН дотор газар авч, тогооноосоо хүртэл халиад байгаа билээ.
  • МАН-ын дараагийн лидер хэн бэ
    2017 оны 9 сарын 21
    Намрын улстөрийн сцинарийг хэн сайн тохироо хийж чадна, тэр хүн л гол зохиолыг нь гаргаад байх шиг. Ямар нэг наадам, цэнгээнд найрааг нүдний гэм мэт үзэж, шударгаар барилдахыг шаарддаг бол улс төрчдийн тохиролцоог бараг л баярлах нь холгүй хүлээж авдаг болсон нь нэгийг нь бодогдуулам. Уг чанартаа бүгд л шударга ёсыг эрхэмлэх байтал хүч бяраараа олныг баясгагч бөхчүүдээ хуйвалдааны жинхэнэ эздээс ч дорд үзэх нь өнөөгийн нийгмийн шинж мэт.

  • З.Энхболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг гардуулав
    2017 оны 9 сарын 21
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг тус зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүдэд өнөөдөр гардуулан өгөв.

    Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр 30 дугаар зарлиг гаргаж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчилж баталлаа.

    Хуучин журамтай харьцуулахад нэлээд өөрчлөлт орсон. Түүний хувийг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, зөвлөлийн төлөөлөлд гардуулж байна. Журамд заасан зүйлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, олон нийтийн зүгээс тавих хяналтыг үр дүнтэй тавина гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч итгэж байгаа” гэлээ. Энэ хяналт бол төрийн хяналт биш, иргэд, олон нийтийн хяналт байх ёстой гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцгойлон сануулж хэлсэн юм.

    Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Олон нийтийн хяналт бол хамгийн дээд хүч байдаг. Үүнийг харуулахын тулд чин сэтгэлээсээ хариуцлагаатай ажиллах зорилт тавьж байна” гэлээ.
  • Төмс, хүнсний ногооны үнэ буурчээ
    2017 оны 9 сарын 21
    Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
  • Г.Отгонжаргал цэргийн дэлхийн аварга боллоо
    2017 оны 9 сарын 21
    Бөхийн төрлүүдийн цэргийн ДАШТ өнөөдөр Литвын Клайпеда хотод эхэллээ. 32 дахь удаагийн тэмцээнд 26 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг-ын жингийн барилдаан болов. Манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож буйгаас эхний өдөр гурав нь зодоглож бүгдээрээ медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 53 кг-ны жинд Испанийн Гранпригийн хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ болон насанд хүрэгчдийн улсын аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал алтан медаль хүртэж, Литвын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллаа эгшүүлэв. Тэрбээр манай улсаас чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчин болж юм.
    Түүнчлэн эрэгтэйчүүдийн 65 кг-д 2015 оны насанд хүрэгчдийн УАШТ, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий хүрэл медальт, спортын мастер Ганхуягийн Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Оршихын Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ. Маргааш эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 58, 60, 63 кг-ын жингийн барилдаан болно.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм
    2017 оны 9 сарын 21
    09.00 цагт “Туушин” зочид буудалд АШУҮИС-аас “Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээ” олон улсын хурал зохион байгуулна.
  • ОБЕГ-ын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо
    2017 оны 9 сарын 21
    ​

    Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо.
  • Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно
    2017 оны 9 сарын 21
    Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
  • Улсын төсвийн 183 тэрбум төгрөгийн 126 төсөл хэрэгжиж байна
    2017 оны 9 сарын 21
    Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн танилцуулав.
  • Аялал жуулчлалын төслүүд хэрэгжүүлнэ
    2017 оны 9 сарын 21
    Өгийнуур, Ганга нуурын экосистемийг хамгаалан, нөхөн сэргээж тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Монголын эзэнт гүрэн музей” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролд, төслүүдийг гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид хамруулж санхүүжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд даалгалаа.
4441 4442 4443 4444 4445 4446 4447
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    11 цаг 2 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    11 цаг 6 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    15 цаг 39 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    16 цаг 50 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    17 цаг 36 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    18 цаг 56 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    20 цаг 9 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    20 цаг 42 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    20 цаг 48 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    20 цаг 51 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    21 цаг 1 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    21 цаг 9 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    21 цаг 23 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    21 цаг 25 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    21 цаг 28 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    22 цаг 5 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    22 цаг 47 мин
  • Байнгын хороод хуралдана
    22 цаг 53 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    23 цаг 2 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК