Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4455 4456 4457 4458 4459 4460 4461
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    2017 оны 9 сарын 14
    2017.9.14, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24

    НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САР
    ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.9.14, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 06.27-19.07
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Мунхрахуй
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
  • Улаанбаатарт 20 хэмийн дулаан байна
    2017 оны 9 сарын 14

    2017 оны 09 дүгээр сарын 13-ны 20 цагаас 09 дүгээр сарын 14-ний 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 3-8 градус, Өдөртөө Баян-Өлгийн нутгаар 10-15 градус, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Архангай, Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
  • Хориглосон бүсээс 3000 орчим толгой малыг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлжээ
    2017 оны 9 сарын 13
    Нийслэлийн онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед шуурхай ажиллах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа “Суурьшлын бүсээс мал амьтныг гаргах, зөвшөөрсөн бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх” ажлын явцын талаар хэлэлцлээ.
  • Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
    2017 оны 9 сарын 13
    Нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсээс “Цэцэн хуульч” хууль зүйн нөхөрлөлтэй хамтран энэ сарын 15-нд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 15-нд буюу баасан гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын байранд 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргалаа
    2017 оны 9 сарын 13
    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргажээ
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    2017 оны 9 сарын 13
    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон байна.
  • Улсын хэмжээнд 29767 тонн үр тариа хураан аваад байна
    2017 оны 9 сарын 13
    2017 онд улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.

    Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна. 9 дүгээр сарын 12-ны байдлаар 12.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 36.0 мянган га-гаас 29.7 мянган тонн үр тариа, 1.3 мянган га-гаас 13.1 мянган тонн төмс, 1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо, 2.1 мянган га-гаас 3.4 мянган тонн тэжээлийн ургамал, 2.4 мянган га-гаас 1.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
  • “ТЭЦ IV”-ийн под станцад гарсан галыг бүрэн унтраажээ
    2017 оны 9 сарын 13
    Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд байрлах под станцад гал гарсан дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

    Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан тасгийн 60 гаруй алба хаагч шуурхай ажиллан 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон бол 13:10 цагт бүрэн унтраалаа.

    Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтын дараа тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • 500 ээж, аав хүүхдийн хүмүүжлийн асуудлаар чуулна
    2017 оны 9 сарын 13
    Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран Монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.
  • Энэ сарын 17-нд буудлагын олимп, дэлхийн аваргууд халз тулалдана
    2017 оны 9 сарын 13
    Монголын буудлагын спортын холбооноос буудлагын спортын олимп, дэлхийн аваргуудын халз тулааныг есдүгээр сарын 17-нд зохион байгуулна.

    Энэ халз тэмцээнийг Монгол Улс олимпийн наадмаас буудлагын спортын төрлөөр медаль хүртсэний 25 жилийн ойд зориулж байгаа юм. Олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгарын Мария Гроздева, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн Ясна Секарич, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр нарын шилдгүүдийн халз тулаанд урьсан байна.

    Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр нарын спортын түүхэн үзэсгэлэн ”Бльюмон” үзэсгэлэнгийн танхимд есдүгээр сарын 16-18-нд болох юм.
  • С.Эрдэнэ: МАН-ын хоёрдугаар ээлж хоолонд орох эсэх нь эрх барьж буй намын дотоод асуудал
    2017 оны 9 сарын 13
    УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

  • Александр Богомоев жилийн дараа дэвжээндээ эргэн ирнэ
    2017 оны 9 сарын 13
    “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, ОХУ-ын гурван удаагийн аварга Буриадын хөнгөн жингийн шилдэг бөх Александр Богомоев есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-нд Якутад болох нэрт дасгалжуулагч Дмитрий Коркин агсны нэрэмжит ОУТ-д оролцохоор болжээ. Богомоев өнгөрсөн жил Оросын аваргад түрүүлснээс хойш ганц ч тэмцээнд оролцоогүй байсан бөгөөд ийнхүү жилийн гаруй хугацааны дараа дэвжээндээ эргэн ирэхээр болж байна. Түүний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард ёслолын хүлээн авалтын дараа танхай этгээдүүдэд хутгалуулж, азаар амь насанд нь аюул учраагүй. Тэрбээр Коркиний тэмцээний дараагаар Кемеровод болох “Шахтерская Слава” уламжлалт тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм. 10 дахь удаагийн тэмцээнд Богомоевоос гадна буриадаас Евгений Жербаев, Цыбик Максаров, Алексей Боровицкий, Тамир Гармаев тэргүүтэй бөхчүүд Якутад хүч үзнэ.
  • МАН Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулахаар болжээ
    2017 оны 9 сарын 13
    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намын бага хурлаа товлолоо. Ингээд эрх баригч МАН-ын Бага хурлыг энэ есдүгээр сарын 25-нд хийхээр болжээ.

  • Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдөр тохиож байна
    2017 оны 9 сарын 13
    Одоогоос яг 27 жилийн тэртээ буюу 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажиж, төлөвшин хөгжиж байна.
  • М.Энхболд: Шинээр байгуулагдах ЗГ-т бидний үйл ажиллагааны бодлого, зорилт хэвээр үргэлжлэх болно
    2017 оны 9 сарын 13
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Цүтомү Такэбэ-г хүлээн авч уулзлаа.

  • Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо” нээлтээ хийлээ
    2017 оны 9 сарын 13
    Монголын нууц товчооноос сэдэвлэн Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр нээлтээ хийж Монголын ард түмний хүртээл боллоо.

    “Хан хэнтийн урчууд” ХХК-ны хамт олны санаачлагаар Баялаг бүтээгчдийн холбооны дэмжлэгтэйгээр хоёр жилийн хугацаанд Монголын баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр зүтгэлээр бүтээгдсэн тус бүтээлийг 21 аймаг, 9 дүүргээр аялуулж, үйлчид, гар урчууд бүтээлд учиг шингээж бүтээжээ.

    Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо”-ны албан ёсны нээлтийн үйл ажиллагааг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв зэрэг олон байгууллагууд дэмжин ажилласан бөгөөд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг мөн Монгол туургатны ӨМӨЗО, Тува зэрэг Улсуудаас зочид төлөөлөгчид, үйлчид, гар урчууд хүрэлцэн ирж оролцсон юм.
  • МҮЭ-ийн холбооноос ЗГ-ыг яаралтай байгуулахыг хүссэн мэдэгдэл хүргүүллээ
    2017 оны 9 сарын 13
    Засгийн газрыг яаралтай байгуулахыг хүслээ
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    2017 оны 9 сарын 13
    МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хуралдаанаар бага хурал хуралдуулах тов болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм.
  • Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
    2017 оны 9 сарын 13
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг хойшлуулалгүй шийдвэрлэх талаар хөндөж ярилцлаа.

    УИХ-ын дарга М.Энхболд парламент хоорондын хамтын ажиллагаа сайн хөгжиж байгааг тэмдэглээд, хамтран ажиллах хууль эрх зүйн орчныг сайжруулах нь харилцаа олон талтай, үр ашигтай байх гол хөшүүрэг юм гэж онцоллоо.

    Элчин сайд А.Язал Туркт үүссэн улс төрийн нөхцөл байдлаас болоод сүүлийн 2 жилд өндөр, дээд хэмжээний айлчлал хийгдсэнгүй. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ч боломж нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй байна. Тиймээс улс төрийн харилцааг идэвхжүүлэх, Туркийн хөрөнгө оруулагчдыг урьж ирүүлж, Монголын бизнесийн орчинтой танилцуулах талаар Элчин сайдын зүгээс онцгой анхаарч ажиллах болно гэлээ.



    Энэ үеэр Туркийн Засгийн газраас амласан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Монгол дахь турк сургуулиуд, тэнд суралцагчдын асуудал, “Туркиш Эйрлайнз” компанийн нислэгийн давтамж, багтаамжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах зэрэг асуудал хөндөгдөв.

    Элчин сайд А.Язал Монголын талаас Засгийн газрын баталгаа гаргах нь чухал байгаа юм. Ийм баталгаа гаргасан тохиолдолд зээлийн хугацаа, хүү зэрэг асуудлыг тохиролцох боломжтой гэв.

    Турк сургууль төгсөгчдийн боловсролын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэх, сурагчид, эцэг эхчүүдийн эрх ашгийг эн тэргүүнд бодолцож, тэднийг хохироохгүй байхад онцгой анхаарах нь чухал байна гэсэн УИХ-ын дарга М.Энхболдын байр суурийг дэмжиж байгаагаа Элчин сайд А.Язал илэрхийллээ.

    “Туркиш Эйрлайнз” компанийн нислэгийн асуудлаар хоёр талын холбогдох яамны хүмүүс ойрын үед уулзаж ярилцах юм байна. Тэр үеэр нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байна. Аялал жуулчлал бол манай хоёр орны хооронд хөгжүүлж болох ирээдүйтэй салбарын нэг. Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах танай талын саналыг дэмжиж байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • ”ТЭЦ-4”- ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарчээ
    2017 оны 9 сарын 13
    Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хашаан доторх под станц шатаж байна гэх дуудлагагаар газар дээр нь ажилласан НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 14, 10, 30 дугаар ангиийн албан хаагчид галыг бүрэн унтраагаад байна.
4455 4456 4457 4458 4459 4460 4461
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    3 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    10 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    33 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    56 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    1 цаг 19 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    1 цаг 21 мин
  • Сэрэмжлүүлэг
    2 цаг 2 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    2 цаг 4 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    2 цаг 10 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    2 цаг 11 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    2 цаг 19 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    2 цаг 51 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
    2 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 13 мин
  • Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
    3 цаг 18 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    3 цаг 44 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    14 цаг 41 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    14 цаг 45 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    19 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    19 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК