Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4456 4457 4458 4459 4460 4461 4462
  • Говь-Алтай аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
    2017 оны 9 сарын 13
    Онцгой байдлын ерөнхий газраас Говь-Алтай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 алба, 36 мэргэжлийн анги, 29 аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүн 2017 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд астрономийн 30 цаг, оперативын 240 цагийн багтаамжтайгаар гурван шат, зургаан үетэйгээр ажиллах юм.

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа.



    Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, нурангиас эрэн хайх, аврах ажиллагаа, мал, амьтны гоц халдварт өвчин, зуд, хүчтэй цасан шуурганы үед нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллаж байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Израйл улсын зургаан иргэнийг хайх эрлийн баг гарлаа
    2017 оны 9 сарын 13
    Израйл улсын зургаан иргэн Алтай таван богдод цасанд боогдсон гэсэн мэдээллийг өнөө өглөөний 10:17 минутад аймгийн Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

    Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан найм, Цагдаагийн хэлтсийн нэг алба хаагч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийг 11.30 цагт гаргасан байна. Аймгийн төвөөс Алтай таван богд хүртэл 220 орчим км юм байна.



    Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга, хошууч Б.Анхбаяраас тодруулахад, Израйл улсын таван иргэн, нэг казак хөтөчтэйгээр өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт Алтай таван богдын чиглэлд явсан бөгөөд Алтай таван богдоос 20 км-ийн наана автомашинаа үлдээн явганаар явсан байна” гэлээ.

    Хөтөлбөрийн дагуу бол өнөөдөр эргэж ирнэ гэсэн мэдээллийг орон нутгийн иргэд өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • “ТЭЦ IV”-ийн под станцад гарсан галыг унтраахаар ажиллаж байна
    2017 оны 9 сарын 13
    Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим хүчний гудамж байрлах Дулааны IV Цахилгаан Станцийн хашаан дахь подстанцид өнөөдөр гал гарсан байна.



    Нийслэлийн Онцгой Байдлын газарт ”ТЭЦ IV”-ийн хашаан дахь подстанцид гал гарлаа гэсэн дуудлага 12:21 цагт ирсний дагуу гал түймэр унтраах, аврах таван ангийн аврагчид галыг унтраахаар ажиллаж байна. НОБГ-аас галын шалтгаан тодорхойгүй байгааг мэдээллээ.
  • LIVE: АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
    2017 оны 9 сарын 13
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fdempartym%2Fvideos%2F1467472796675073%2F&show_text=0&width=267” width=”267” height=”476” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • Замын-Үүд, Сайншанд чиглэлийн галт тэргэнд IP TV үйлчилгээ нэвтэрлээ
    2017 оны 9 сарын 13
    <iframe src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Ftraveltv.mn%2Fvideos%2F1832881120370301%2F&show_text=0&width=560” width=”560” height=”315” style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0” allowTransparency=”true” allowFullScreen=”true”></iframe>
  • Булгийн эхийг тохижуулж, хамгаалалтад авлаа
    2017 оны 9 сарын 13
    Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дээндийн амны ”Сайхан булаг”, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ”Халзан амны булаг”, ”Хөндлөнгийн амны булаг”-ийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.

    Булгийн хамгаалалтын хашаа, шонг анх удаа хүнсний зориулалттай хаягдал хуванцарыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан. Худгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах явдал түгээмэл гардаг байсан бол дахин боловсруулсан материалиар орлуулснаар ашиглалтын хугацаа уртсаж, дээрх зөрчил багасах боломжтой болж байна. Мөн тохижилтийн ажлын хүрээнд явган хүний замыг байгалийн чулуу ашиглан хийж, булгийн усны найрлага, ашигт чанарын мэдээллийг байрлуулсан.

    Нийслэлийн нутаг дэвсгэрт 82 булаг шанд бүртгэгдсэнээс 30-ийг нь хашиж хамгаалаад байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


  • Бүлэглэн хулгай хийж байсан өсвөр насны хүүхдүүдийг баривчилжээ
    2017 оны 9 сарын 13
    Бүлэглэн хулгай хийж байсан өсвөр насны хүүхдүүдийг баривчилжээ
  • Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэнэ
    2017 оны 9 сарын 13
    Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэнэ
  • “Улаанбаатар түншлэл-2017” үзэсгэлэн, худалдаа амжилттай болж өндөрлөв
    2017 оны 9 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 42 дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн, худалдааг энэ сарын сарын 7-10-ны өдөр “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

    Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг “Эрүүл Хүнс-Эрүүл Монгол Хүн”, жил болгон зарласантай холбогдуулан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, түншийн харилцааг хөгжүүлэх, зах зээлийг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус үзэсгэлэнд ОХУ, Пакистан, Тайван улсаас оролцож байгаагаараа онцлог болов.

    Үзэсгэлэнд хүнс, хөнгөн, гоо сайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн дотоодын нийт 60 гаруй, гадаадын 12 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож, шинэ бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа.

    Энэ удаагийн үзэсгэлэнгийн “Гран при” буюу шилдгийн шилдгээр ерөнхий ивээн тэтгэгч “Жүр үр” ХХК шалгарч, нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Өргөмжлөл”-ийн эздээр “Өгөөж-Чихэр боов” ХХК, “Дэнд” ХХК, “Бүрэн сүх” ХХК-иуд тус тус шалгарлаа гэж нийслэлийн ХХААГ-аас мэдээллээ.

  • Израйл улсын зургаан иргэн Алтай таван богдод цасанд боогджээ
    2017 оны 9 сарын 13
    Израйл улсын зургаан иргэн Алтай таван богдод цасанд боогдсон байна.
  • Гудамж талбайн тоноглолыг угааж өнгө үзэмжийг сайжрууллаа
    2017 оны 9 сарын 13
    “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглол буюу хогийн сав, сандал, авто замын хязгаарлах зурвасын хайш хашлагуудын арчлалт, цэвэрлэгээг хариуцан ажиллаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглолыг нойтон угаалга, цэвэрлэгээг 14 хоног тутамд хийж байна. 2017 оны есдүгээр сарын 12-нд “Бөмбөгөр” худалдааны төв, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамжинд байрлах хогийн сав, автобусны буудлуудын сандал болон Нарны гүүрний шат, Нарны гүүр /Барс захын ар/, Геологийн лаборатороос 21-р хороолол хүртэлх замын хязгаарлах зурвасын хайш хайшлагуудыг угааж, өнгө үзэмжийг сайжруулав гэж нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
  • Пауэрлифтингийн тамирчид 8 алт, 4 мөнгөн медаль хүртлээ
    2017 оны 9 сарын 13
    Энэ сарын 07-12-ны өдрүүдэд Филиппиний Манила хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Азийн АШТ амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин оролцож, найман алт, дөрвөн мөнгөн медал хүртсэн бахдам амжилт гаргажээ.
    Тэмцээний хэрэглэлтэй төрөлд /equipped/:
    -120 кг жинд Б.Чимэдцэрэн алт /world record 362,5кг/
    -120 кг жинд Т.Эрдэнэхүү мөнгө
    -105 кг жинд Л.Бархасбаатар мөнгө
    Мастер 1 ангилалд:
    +120 кг жинд Ц.Баярхүү алт
    -120 кг жинд П.Отгонбаатар мөнгө
    -105 кг жинд С.Баяртөгс алт
    Тэмцээний /Raw Classic/ хэрэглэлгүй төрөлд:
    Т.Эрдэнэхүү алт /207,5кг/
    -105 кг жинд Л.Бархасбаатар мөнгө /182,5кг/
    -93 кг жинд Отгондалай алт /210кг/
    Мастер 1 ангилал:
    +120 кг жинд Ц.Баярхүү алт /172,5кг/
    -120 кг жинд Д.Отгонбаатар алт /165кг/
    -105 кг жинд С.Баяртөгс /182,5кг/ алтан медаль тус тус хүртжээ.
  • Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Сүхбаатар аймагт ажиллаж байна
    2017 оны 9 сарын 13
    Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Сүхбаатар аймагт ажиллаж байна
  • МАН-ын удирдах зөвлөл яг одоо хуралдах гэж байна
    2017 оны 9 сарын 13
    Монголын ардын намын удирдах зөвлөл өнөөдөр 11:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдана.
  • Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Олон Улсын нүүдэлчдийн зам хүүхэлдэйн наадамд зочноор оролцлоо
    2017 оны 9 сарын 13
    Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан ”Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” тоглолтыг энэ сарын 13-нд буюу өнөөдөр 16.30 цагаас тоглохоор болжээ.

  • Ногоон бүсэд зөгийн аж ахуй эрхлэхийг уриалж байна
    2017 оны 9 сарын 13
    Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын зөгийчдийн нийгэмлэг хамтран “Балт болон тоост ургамлын тархалтыг нэмэгдүүлэхэд зөгийн үр нөлөө” сэдэвт сургалтыг байгаль хамгаалагчдын дунд зохион байгууллаа.
  • “Монголын нууц товчоо”-г соёлын өвд бүртгүүлэх ёслол өнөөдөр болно
    2017 оны 9 сарын 13
    Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн аж ахуй амьдрал, ёс заншлыг харуулсан бүтээлийг урлажээ.
  • Холбоо, хороо, ТББ-ын нэр зүүж тархи “угаадаг” гажиг тогтолцоог авто худалдаа эрхлэгчид цэцэглүүлж байна
    2017 оны 9 сарын 13
    Сүүлийн жилүүдэд иргэд эрх ашгаа хамгаалахын тулд нэгдэн нийлж, төрийн бус байгууллага, холбоодыг байгуулан төр засаг, ард түмэнд дуу хоолойгоо хүргэдэг моод дэлгэрчээ. Үүнийг буруутгах аргагүй ч холбоо, хороо, ТББ-ын нэр зүүж, тамга тэмдэг өвөртөлсөн нөхдүүд ээлж дараалан элдэв мэдээлэл хийж, олон нийтийг тархийг “угаах” гачиг тогтолцоотой болчихов.
  • ”Балдорж” шагналын эзэд тодорчээ
    2017 оны 9 сарын 13
    “Балдорж” сангаас ес дэх жилдээ зохион байгуулж буй сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 2017 оны “Балдорж” шагналын гранприг ”Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт ”Нулимстай бөхөн” нийтлэлээрээ хүртжээ.

    ​

    Харин шилдэг аравт дараах бүтээлүүд шалгарсан юм.



    Л.Ганчимэг, ’Аавын эзгүйд’ сурвалжлага (Өнөөдөр)
    Г.Одгарав, “Хар тугалга” нийтлэл (GoGo.mn)
    Ц.Оюундарь, Х.Шинэ-Од, “Дүрвэгсдийн жимээр” баримтат кино (МҮОНТВ)
    Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ, ’Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд хайчдаг вэ?’ цуврал сурвалжлага, ярилцлага, нийтлэл (МҮОНР)
    Б.Баярмаа, Б.Ганбаяр, “Амины үнэтэй халуун тогоо” гэрэл зургийн сурвалжлага (Засгийн газрын мэдээ)
    Ж.Сувдмаа, ’Хүдэрийг самарчид самарч байна’ сурвалжлага (Өнөөдөр)
    Б.Энхзаяа, ’Хогонд дарагдсан Хөвсгөл, Туулын тахинд цахилгаан хөрөө тачигнаж байна’ (Зууны мэдээ )
    Э.Хүрэлбаатар, ’Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна’ (Өдрийн сонин)
    Б.Ерөнтэй, ’Эмээлийн мөнгөн Эврика’ (Open Door)
    Э.Харцага ’Халдлагад өртсөн туул’ гэрэл зургийн сурвалжлага (Өнөөдөр сонин)
  • Дайны ирмэг дээрх дэлхий
    2017 оны 9 сарын 13
    ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, ОХУ-ын БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, ОХУ-ын баатар, армийн генерал Валерий Васильевич Герасимовын бичсэн дайны онолын өгүүллийг орчуулан хүргэж байна. В.Герасимов ОХУ-ын Цэргийн Шинжлэх ухааны Академи дээр уншсан лекц дээрээ тулгуурлан энэ өгүүллийг саяхан буюу 2017 оны 03 дугаар сарын 13-нд бичсэн байна.
4456 4457 4458 4459 4460 4461 4462
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    3 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    10 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    33 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    56 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    1 цаг 19 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    1 цаг 21 мин
  • Сэрэмжлүүлэг
    2 цаг 2 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    2 цаг 4 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    2 цаг 10 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    2 цаг 11 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    2 цаг 19 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    2 цаг 51 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
    2 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 13 мин
  • Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
    3 цаг 18 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    3 цаг 44 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    14 цаг 41 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    14 цаг 45 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    19 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    19 цаг 29 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК