-
2017 оны 3 сарын 10
УДБЭТ-ын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн ”Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн ”Ламбугайн нулимс” дуурийг маргааш үзэгчдэд өргөн барина.
-
2017 оны 3 сарын 10
Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Дугуй ширээний 7 дугаар уулзалт 2017 оны 3 дугаар сарын 9-нд Оттава хотноо болж өндөрлөв. Дугуй ширээний уулзалтыг монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын монголын хэсгийн дарга Ц.Дашдорж, канадын талаас Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиаш нар ахлан явуулж, Монгол, Канадын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Талууд хоёр орны харилцаанд эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг нотлохын зэрэгцээ уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж ажиллахаар болов. Саяхан хүчин төгөлдөр болсон Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр нь Монгол, Канадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.
Мөн хөгжлийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэхээр хэлэлцэн тохиров. Канадын Засгийн газар Монгол Улсыг хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг орнуудынхаа жагсаалтад 2014 онд оруулсан бөгөөд эдүгээ уул уурхай, хөдөө аж ахуй, төрийн алба зэрэг салбарт 6 төслийг амжилттай хэрэгжиж байна.
Уулзалтаар олон улсын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар мэдээлэл солилцож, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, НҮБ-ын шинэчлэл, энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.
Монгол, Канадын хамтын ажиллагаа “өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд амжилттай өргөжин тэлж, эдүгээ Канад нь манай улсын Хойд Америк дахь чухал түнш, гуравдагч хөрш, тэргүүлэх хөрөнгө оруулагч болсон билээ.
Монгол, Канадын Дугуй ширээний 7 дугаар уулзалт нь хоёр орны өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, ажил хэрэгч, үр дүнтэй болж өндөрлөв.
-
2017 оны 3 сарын 10
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Москва хотын Засгийн газрын сайд, Гадаад эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга С.Е.Черёминтай түүний хүсэлтээр 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Москва хотын захиргааны байранд уулзав.
-
2017 оны 3 сарын 10
Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Энэ жил уг өдрийг ”Сүрьеэгүй ирээдүйн төлөө нэгдэцгээе” /Хэнийг ч орхигдуулахгүй байх/ нь уриан доор тэмдэглэнэ. Энэ хүрээнд ямар ажлууд зохион байгуулах болон сүрьеэгийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл өгөхөөр Өнөөдөр эрүүл мэндийн яаманд холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд ЭМЯ-наас НЭМГ-ны дарга Д.Ганцэцэг, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт-У, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Б.Цогтбаатар, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн зохицуулагч А.Оюунбилэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний улмаас нас барьж байна. Ялангуяа сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 1 саяд хүрч 200.000 орчим хүүхэд эндэж байна. Өвчлөлийг бууруулах идэвхтэй үйл ажиллагаануудын үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22 хувиар буурсан, цаашид 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар бууруулахаар зорьж байна. Монгол улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж, жил бүр 4.000 гаруй хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж байна.
Монгол улс дахь бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалтыг 2013 онд 100.000 хүн амд 254 гэж тооцоолж байсан ч 2014-2015 оны хооронд хийсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар бүх хэлбэрийн сүрьеэгийн тархалт бүх насны 100.000 хүн ам тутамд 757 байгаа бөгөөд тооцооллоос 3 дахин их байгаа нь тогтоогдсон. Энэ нь 3 сая гаруй хүн амтай манай улсын хувьд сүрьеэтэй 22.000 буюу түүнээс олон хүн амьдарч байна гэсэн үг юм. Mанай улсын хүн амын дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ нэн өндөр байгаа нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт өртөх эрсдлийн нэмэгдүүлэхийн зэрэгцээ дундаж наслалтыг бууруулах, эрт нас барах, амьдралын чанарыг доройтуулах шалтгаан байж болох юм. Иймд хүн амд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас татгалзах талаар эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх, олон нийт, гэр бүл, иргэдийн оролцоо, тэдний санал санаачилгыг өрнүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо ихээхэн үүрэгтэй юм. Хэдийгээр дэлхий дахинд олон сая хүн сүрьеэгээр өвчилж, сүрьеэгийн улмаас нас барж байгаа хэдий ч энэхүү өвчнөөр эмчлэгдэж бүрэн төгс эдгэрсэн сая сая хүн байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй юм. Сүрьеэ өвчин эдгэрдэггүй гэсэн ойлголт аль хэдий нь үгүй болж сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо эмчилгээнд хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмээ байнга ууж эмчлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой юм. “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр“ аяны үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудас www.ncph.gov.mn, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн цахим хуудас www.nccd.gov.mn авна уу.
-
2017 оны 3 сарын 10
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын хоёрдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар “Тэтгэвэр урьдчилан олгох журам” батлагдлаа.
Тус журам нийгмийн болон эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг нь хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.
Тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий банкаар дамжуулан жилд нэг удаа урьдчилан олгох бөгөөд тухайн тэтгэвэр авагчийн 3 хүртэлх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байхаар журамд заасан байна.
Мөн тэтгэвэр авагч тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх ба хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст /байцаагч/ өөрийн биеэр гаргах боломжтой.
Харин банк урьдчилан тэтгэврээ авагчийн тэтгэврийг урьдчилан олгохдоо хүү, шимтгэл тооцохгүй бөгөөд итгэмжлэл бүхий иргэнд тэтгэврийг урьдчилан олгохгүй гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 10
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Авто зам ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөр хураамж авах талаар зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуульд зааснаар 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 дүгээр сард, 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 дугаар сард багтаан албан татвараа төлөх ёстой. 1, 2 дугаар сард татвараа төлвөл зохих нийт 170 мянга 260 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаагаас 77 мянга 533 буюу 41,6 хувь нь татвараа төлжээ.
-
2017 оны 3 сарын 10
Булган аймгийн Тэшиг суманд байрлах Монгол улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0286 дугаар ангийн хилчид хилийн зөрчил илрүүллээ.
-
2017 оны 3 сарын 10
Намбарын Энхбаяр одоогоос 25 жилийн өмнө буюу 1992 оноос эхлэн дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогджээ. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан юм. Ингээд 2000 оны долдугаар сарын 26-нд Ерөнхий сайдаар томилогдов. Дараа нь 2004-2005 онд УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байгаад 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
-
2017 оны 3 сарын 10
НӨАТ-ын урамшууллын 2017 оны хоёр дахь удаагийн сугалааны тохирол энэ сарын 19-ний ням гаригт 19:35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
-
2017 оны 3 сарын 10
УИХ-аас 2016 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан. Уг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалтыг АТГ-аас зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, яамдын төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга нар хүрэлцэн ирж оролцов.
-
2017 оны 3 сарын 10
Дундговь аймгийн ХХАА-ын дэргэдэх Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн эмч нар ишиглэж чадахгүй, төллөлт удааширсан ямаанд кесарева
-
2017 оны 3 сарын 10
БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглож буй Монголын тамирчин М.Нандин-Эрдэнэ сая ам.долларын төлөө энэ сарын 15-нд тулалдана.
-
2017 оны 3 сарын 10
Монгол Улсын Гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан болно. Анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү тэмцээний шагналын сан 50 сая төгрөг аж.
-
2017 оны 3 сарын 10
“Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалт маргааш болно
-
2017 оны 3 сарын 10
УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай
-
2017 оны 3 сарын 10
Иргэд, албан тушаалтнаас мэдээллийг нээлттэй авч, бодит байдлыг нягтлан үзэж, холбогдох эрх бүхий байгууллагад
-
2017 оны 3 сарын 10
2016 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүй тодорчээ
-
2017 оны 3 сарын 10
МАХН-аас Эрдэнэтийн 49 хувь болон ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар мэдэгдэл гаргажээ.
-
2017 оны 3 сарын 10
Менингококкт халдвараар саяхан 1,6 сартай хүүхэд өвчилсөн байна. Иймээс энэ өвчний талаарх мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэж байна.
-
2017 оны 3 сарын 10
МАХН-ын Бага чуулган хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Бага чуулганаар МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийг шинэчлэн томилсон байна.