зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4561 4562 4563 4564 4565 4566 4567
  • Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна
    2017 оны 3 сарын 15
    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна
  • Шуурхай: Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын ялыг хэвээр үлдээлээ
    2017 оны 3 сарын 14
    Шуурхай: Ц.Амгалангбаатар нарын ялыг хэвээр үлдээлээ
  • Өнгөрсөн сард 4.7 мянган эх амаржиж 4771 хүүхэд төржээ
    2017 оны 3 сарын 14
    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны хоёрдугаар сард 304.5 тэрбум төгрөг болж өмнөх сараас 63.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.
  • 500 мянгаас доош цалинтай хүмүүсийн тоо буурчээ
    2017 оны 3 сарын 14
    Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны 4 дүгээр улиралд нийт 37.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 577.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.
  • Хоёр сарын дотор 4.8 мянган гэмт хэрэг бүртгэгджээ
    2017 оны 3 сарын 14
    Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 4.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалт, захиргааны журмын эсрэг, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт хэргийн үзүүлэлтэд гол төлөв нөлөөлжээ.
  • Орон байрны хулгайч нарыг үйлдэл дээр нь барьжээ
    2017 оны 3 сарын 14
    Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ.

  • Ховд аймагт зэгсний түймэр гарчээ
    2017 оны 3 сарын 14
    Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн нутаг ”Хонгорж” хэмээх газарт энэ сарын 8-нд буюу өнгөрсөн лхагва гарагт Зэгсний түймэр гарчээ.
  • Хийлч О.Байгаль Соёл урлагийн газрын дарга болох уу
    2017 оны 3 сарын 14
    БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын даргаар хийлч О.Байгаль томилогдох шуум дуулдаж эхэллээ.
  • “Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
    2017 оны 3 сарын 14
    Увс аймгийн Улаангом сумын Чандмань гэдэг газар 2017 оны нэг, хоёрдугаар саруудад их хүйтрэлттэй холбоотойгоор газар хагарсны улмаас гүний усаар тэжээгддэг голуудын усны түвшин нэмэгдэж халиа, тошин гүйснээс айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр усанд автах эрсдэл үүсээд байгаа юм.
  • Майли Сайрус хуримаа хийжээ
    2017 оны 3 сарын 14
    Дуучин Майли Сайрус, “Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин Лиам Хемсворт нар хуримаа хийжээ.
  • Монголын сонгуулийг ажиглах их сонирхолтой байдаг гэв
    2017 оны 3 сарын 14
    Монголын сонгуулийг ажиглах их сонирхолтой байдаг гэв
    Танай сонгууль их өрсөлдөөнтэй болдог учир манай ажиглагчид Монголд очиж сонгууль ажиглах их сонирхолтой байдаг. Түүнээс гадна сонгууль зохион байгуулж буй Монгол Улсын туршлага болон сонгууль ажигласан талаарх манай ажиглагчдын тайлан зөвлөмжүүд, тэдгээрийг Монголын сонгуулийн байгууллага хэрэгжүүлж буй байдлаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бусад орон их зүйл авч байгаа билээ.
    Энэ тухай Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал ноён Михаэль Линк Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр онцлон тэмдэглэв.
    Тэрээр мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын урьдчилсан судалгааны баг Монголд ирж сонгуулийн урьдчилсан төлөв байдлыг судалж ажиглаад энэ талаарх тайлангаа удахгүй хэвлүүлж нийтийн хүртээл болгох гэж буй талаар танилцууллаа. Ноён Михаэль Линк цаашид шинжээчдийг Монголд ирүүлж сонгогчдод зориулсан хэвлэмэл материалыг хэвлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
    Уулзалтад оролцсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны сонгуулийн асуудал эрхэлсэн газрын дарга А.Шлык, Монголын парламентын 2016 оны сонгуулийг ажиглаад “эерэг” гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд сонгуулийн байгууллагын ажилтнуудын мэдлэг өндөр, хуулиа баримталж ажиллаж байсныг тэмдэглэв. Сонгогчид ч сонгуульдаа итгэлтэй оролцсон тухай, сонгуулиудад автоматжуулсан системийг сонгож, ашиглаж буй талаар тодорхой мэдлэгтэй болсоноо тэрээр онцоллоо.
    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын тайлан зөвлөмж сонгууль зохион байгуулах, үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход их хувь нэмэр болж байгааг тэмдэглээд эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.
    Төлөөлөгчид тус байгууллагын бүсийн гишүүн орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн явц, байдалтай танилцах ажлын хүрээнд ийнхүү Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна.
    Ноён Михаэль Линк ХБНГУ-ын Гадаад харилцааны нэгдүгээр дэд сайд, Европын харилцааны асуудал хариуцсан төрийн сайд, мөн ХБНГУ-ын парламентын гишүүн байсан гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
    //////////////////////// //////////////////////////// ////////////////////////////////////
    Мөн өдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргилтой ажил хэргийн уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр гадаад улсад байгаа монгол иргэдийн санал авах ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлын талаар ярилцаж санал бодлоо солилцов гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

    2017-03-14
  • Шуурхай: Шүүх хурал шүүмжийн шатандаа явж байна
    2017 оны 3 сарын 14
    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал түр завсарлаад 16.00 цагаас үргэлжлүүлэн хуралдлаа. Яг одоо хурал шүүмжийн шатандаа явж байна.

  • Инфографик: УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хуулиудын танилцуулга
    2017 оны 3 сарын 14
    Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаархи танилцуулга, инфографикийг цувралаар хүргэж байна.
  • Айлын гэр ачиж байсан хулгайчийг үйлдэл дээр нь баривчилжээ
    2017 оны 3 сарын 14
    Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Шархадны “Эмнэлгийн” гудамжинд оршин суух айлын хашаанаас бариатай байсан таван ханатай
  • Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллана
    2017 оны 3 сарын 14
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 14 хоног тутамд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн аль нэгэнд иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсч зарим асуудлыг шийдвэрлэж өгдөг билээ. Хотын дарга энэ удаа НЗДТГ-ын байранд иргэдтэй уулзав. Уулзалтад НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Худалдан авах ажиллагааны дарга Э.Болормаа, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

    Энэ өдрийн уулзалтад ирсэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Мөнхбаяр хаягдал дугуйг дахин боловсруулж, резинен хавтан хийдэг өөрийн компанийнхаа талаар нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Тэрбээр “Энэхүү технологи нь Улаанбаатар хотын хог хаягдал, утааг бууруулахад маш их ач холбогдолтой. Бид нийслэлийн тохижилт үйлчилгээнд өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хямд үнээр гэрээ хийж, нийлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээлээ.

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллах бодлого барин ажиллаж байгаа гэдгээ нийслэлийн Засаг дарга С.Батболд тодотгоод “Та бүхэн бүтээгдэхүүн болон үнийн саналаа Үйлдвэрлэл инновацийн газар, Худалдан авах ажиллагааны газар болон бусад холбогдох газруудад хүргүүлэх хэрэгтэй. Дотооддоо үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр бий болгож буй залуустай бид хамтран ажиллах болно” хэмээлээ.

    Хан-Уул дүүргийн иргэн Г.Энхбаатар 20 гаруй жил МУБИС-ийн гадаа хуучин номын худалдаа эрхэлдэг байсан аж. Тухайн хэсэгт автозам барихаар болж 2014 онд худалдааны төвийг нь буулгасан байна. Дахин номын худалдааны төвийг барьсан хэдий ч лангуу олж авч чадаагүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг тэрбээр Засаг даргаас хүссэн юм.

    “Тухайн хэсэгт дахин баригдсан номын худалдааны төв Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд харьяалагддаг. Тиймээс иргэн Г.Энхбаатарыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөртэй биечлэн уулзуулж, ажлын байраар хангах үүрэг өгөх болно” гэдгийг нийслэлийн Засаг дарга хэлж байлаа.

    “Баянгол дүүргийн ахмадуудын чийрэгжүүлэлтийн төвийг 2011 оноос эхлэн хариуцан ажиллуулдаг байсан. Өөрсдийн эзэмшлийн байргүйгээс өнөөдөр төв маань ажиллах боломжгүй болоод байна. Ахмадууд бид нэгдэж хотоос гадна ч хамаагүй газартай болж чийрэгжүүлэлтийн төвөө байгуулаад, газар тариалан эрхлэхээр шийдэж хөөцөлдсөн юм. Газрын асуудлыг шийдэгдэж бүх хүмүүсээс мөнгө хурааж газрын гэрчилгээний мөнгийг тушаасан. Ингээд 2014 оноос хойш юу ч шийдэгдсэн юмгүй байсаар байна. Холбогдох албаны хүмүүст нь хэлж түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” хэмээн Баянгол дүүргийн иргэн, ахмад настан М.Хулганаа хүсэлт тавьсан. Түүний хүсэлтийн хариуд нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Газрын асуудлыг яаралтай шийдэрлэж өгнө” хэмээлээ.

    Иргэн н.Ганбаатар Оросын хөрөнгө оруулалттай компаниудын удирдлагуудтай хамтран орон сууцны 7-р хорооллын ерөнхий төлөвлөгөөний дагуу 6837 ам метр талбайг барилгажуулах ажилд туслан гүйцэтгэгчээр оролцох болсон аж. Барилгын ажлыг эхлүүлэн суурийг цутгасан ч газрын маргаан гарч дөрвөн жилийн хугацаанд шат шатны байгууллагад хандсан боловч шийдэгдэлгүй өдийг хүрчээ. Одоо тэрбээр барилгын суурийг цутгасан газрыг өөрийн компанид эзэмшүүлж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Нийслэлийн Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газартай уулзаж тохиролцоод, эргэн ярилцах хэрэгтэй. Тухайн газарт 7-р хорооллын барих барилгын компанитай шүүхийн асуудалтай учраас ажил нь зогссон байгаа. Энэ асуудал шийдэгдсэний дараа танай асуудлыг шийдэж өгөх болно” гэсэн тайлбарыг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Шуурхай: С.Зоригийн хэргийн шүүх хурал завсарлалаа
    2017 оны 3 сарын 14
    Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж буй С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал дөнгөж сая завсарлалаа.
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчөөр Т.Аюурсайхан сонгогджээ
    2017 оны 3 сарын 14
    Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр тохиодог билээ. Тэгвэл энэ өдрийн босгон дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
  • Хуучин орон сууцны үнэ буурсаар байна
    2017 оны 3 сарын 14
    Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 2-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
    Тус судалгаагаар өнгөрсөн 2-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 0.9%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 2.85 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 2-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,44 хувиар буурсан байна. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
    Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1,44 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,33 хувиар буурсан хэвээр байна.
    Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 7,8%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,26 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 5,53 хувиар буурсан үзүүлэлт юм.
    Үзүүлэлт
    Ерөнхий
    Шинэ о/с
    Хуучин о/с
    Индекс
    1,01
    1,14
    0,92
    Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/
    0,9%
    14,3%
    -7,8%
    Өмнөх сартай харьцуулахад
    2,85%
    1,44%
    0,26%
    Оны эхэнтэй харьцуулахад
    -0,07%
    -1,03%
    -0,05%
    Өмнөх оны мөн үетэй харьцуулахад
    -4,44%
    -2,33%
    -5,53%

    ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4978 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
  • АНУ-ын цэргийн онгоц Улаанбаатарт ослын буулт хийжээ
    2017 оны 3 сарын 14
    Өнөөдөр 14 цаг орчим Улаанбаатарт АНУ-ын цэргийн онгоц ослын буулт хийжээ. АНУ-ын цэргийн С-10 маркийн онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож,
  • Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхижиж байна
    2017 оны 3 сарын 14
    Манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй бөгөөд Орхон гол, Увс нуурын сав, Хангайн нурууны Идэр, Богд, Завхан, Чулуут, Хэнтэйн нурууны Хэрлэн, Улз, Их Хянганы нурууны Халх голын сав дагуу газраар цасны зузаан 15-25 см, цасны нягт 0.10-0.15 гр/см3 байна.



    Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар их хэмжээний цас орсны улмаас 2016-2017 оны өвөл нийтдээ 17 аймгийн 156 сум, нийслэлийн 2 дүүрэгт (Багануур, Налайх) өвөлжилт хүндэрсэн байсан. Харин өнөөдрийн байдлаар хаваржилтын нөхцөл байдал 17 аймгийн 124 суманд хүндэрсэн мэдээтэй байна.



    Ихэнх нутгаар дулаарч гол, мөрөн, нуурын мөс хайлж, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл идэвхижиж байгаагийн зэрэгцээ голуудын сав газарт мөсний зузаан эрчимтэй буурах, голуудын эрэг, татам орчимд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын болон орон нутгийн чанартай автозам, гүүр усанд автаж болзошгүй байна.



    Иймд иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хаврын шар усны үер болон мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.





4561 4562 4563 4564 4565 4566 4567
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    3 цаг 59 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    4 цаг 31 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    4 цаг 41 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    5 цаг 14 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    5 цаг 34 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    5 цаг 59 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    6 цаг 16 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    6 цаг 30 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    6 цаг 55 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    7 цаг 2 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    7 цаг 27 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    7 цаг 39 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    8 цаг 21 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    8 цаг 27 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    8 цаг 28 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    8 цаг 49 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    9 цаг 1 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    9 цаг 26 мин
  • Эмгэнэл
    9 цаг 31 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    9 цаг 32 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК