Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4743 4744 4745 4746 4747 4748 4749
  • Улсын төсвийн 2017 оны тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
    2017 оны 4 сарын 13
    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2017.04.12) нэгдсэн хуралдаан 19.30 цагаас үргэлжилж, Монгол Улсын 2017оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
  • Төсвийн байнгын хороо хуралдана
    2017 оны 4 сарын 13
    УИХ дахь Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Хуралдаанаар



    Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.-ийг хэлэлцэнэ.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 4 сарын 13
    09.00 цагт “Пума империал” зочид буудалд Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх 482 “Хамтарсан баг”-т мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт болно.

    10.00 цагт Хагас жил тутамд гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулах аргаа хэмжээ Дэлхийн Банкинд болно.

    10.00 цагт МҮХАҮТ-д “Аялал Жуулчлалын Бизнес Эрхлэгчдийн Чуулган” болно.

    10.00 цагт НЗДТГ-т ХААИС болон НЗДТГ хамтран ”Та сүүгээ уусан уу” уулзалт зохион байгуулна.

    11.00 цагт Туушин зочид буудалд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлан”-г танилцуулна.

    11.00 цагт ЭМЯ-нд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээлэл хийнэ.

    11.30 цагт Спортын төв ордонд Шинэ Зеланд улсад болох мастеруудын дэлхийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно.

    15.00 цагт Сонгуулийн Ерөнхий Хороонд тус хороо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.

    Төрийн ордонд

    УИХ-ын чуулган хуралдана.

    09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

    10.00 цагт УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо, Үндэсний статистикийн хорооноос Зөвлөлдөх санал асуулгын түүвэр судалгааны талаар мэдээлэл хийнэ.

    “Монгол ньюс” мэдээллийн төвд

    11.00 цагт “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос ТЕГ-т албан шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

    11.30 цагт “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэнгийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

  • 24 баримт: ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер юу ярив!
    2017 оны 4 сарын 13
    Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагандаа хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан байна. Тухайлбал энэ хөтөлбөрийг Засгийн газар өөрөө боловсруулсан бөгөөд ямар зардлыг танах эсэх нь өөрийнх нь асуудал гэдгийг ч онцоллоо. Ингээд түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг “24 баримт”-аар хүргэж байна.
  • “Петровис”-ын Ж.Оюунгэрэл оффшорын мөнгөөрөө алтны орд бөөнджээ
    2017 оны 4 сарын 13
    Оффшорчдыг үл тэвчих олон нийтийн сэтгэл зүй нэгэнт бий болсноор тэд хилийн чанадад булсан мөнгөө сэмхэн нааш татаж эхэлсэн гэнэ.
  • Шүүхийн шийдвэрийн эргэн тойронд
    2017 оны 4 сарын 13
    Хэд хоногийн дараа (1962.04.20), МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд байсан С.Зоригийн 55 насны ой болно.
    Өнөөдөр С.Зоригийн амийг хохироосон хэрэгт шийтгүүлээд байгаа иргэдийн гэм бурууг үнэн зөв тогтоосон эсэх дээр нийгэм олон нийтийн санал хуваагдсан байдалтай байна.
    Мөн МУ-ын ерөнхий прокурорын зүгээс ЦЕГ ба ТЕГ-ын хамтарсан бүрэлдхүүнтэй ажлын хэсэг гарган дээрх улс төрийн шинж чанартай гэмт хэргийн захиалагчдыг илрүүлэх үүргийг өгөөд байгаа билээ.
    Дээр хэлсэн эргэлзээг тайлах үүднээс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс сэдэлт гаргаж, хавтаст хэргийн зарим хэсгийг нууцлалаас хасч, иргэд олон нийтэд танилцуулсан.
    Үүний дараа, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болон зарим хуульчид ТВ ба бусад мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдэгдэл хийв.
    Гэтэл одоо эргээд Ц.Нямдоржийн эсрэг компанит ажил янз бүрийн сувгаар хийгдэж байна.
    Ингэж олон тал болон улс төржин тэмцэлдэх нь уг гэмт хэргийн захиалагчдыг тогтоох үйл ажилгаанд маш их саад учруулна гэдгийг санах хэрэгтэй.
    Энэ хэргийг захиалсан этгээдүүд нь хөрөнгө мөнгөтэй, улс төрийн эрх мэдэлтэй, хүчирхэг бүлэглэд хамаарагддаг этгээдүүд болохыг төвөггүй ойлгож болох бизээ.
    Миний ажиглаж байгаагаар, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс өмнө уг хэргийг илрүүл гэж шахснаар яаран сандран гэмгүй иргэдэд хилсээр ял өгсөн болов уу гэх эргэлзээ байх шиг байна.
    Нөгөө талаас С.Зориг нь одоо ч улс төрийн нэр нөлөөтэй хэвээр байгаа учир ерөнхийлөгчийн сонгуульд Намууд энэ хэргээр сөрөг этгээдээ цохих хэрэгсэл болгон ашиглах бодлого барьж байхыг ч үгүйсгэж болохгүй юм
    Бас манай хууль хүчний байгуулагуудын гэмт хэрэг илрүүлэх арга технологи бүрэн хөгжчөөгүй, хөгжлийн явц дундаа байна гэдгийг хэлэх хэрэгтэй.
    Ц.Нямдоржийн хэлж байгаа шиг дээрх гэмт хэргийн гүйцэтгэгч нарыг ялласан болоод, уг хэргийг улсын нууцад хамруулан 25 жил хав дарна гэж бол байхгүй байхаа.
    Учир нь УИХ-д тогтоол гарган, дээрх хэргийг нууцлалаас хасч, олон нийтэд нээх бүрэн эрх нь байгаа юм. УИХ энэ ажлаа хэзээ ч хийж болно.
    Товчоор хэлбэл: УИХ-д 65 гишүүнтэй олонхийн бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн гарт энэ эрх байгаа юмаа.
    Энэ хэргийн захиалагчдыг тогтоох үйл ажилгаанд саад болохооргүй, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдаж, улс төрийн тогтворгүй байдал савалгаа үүсгэхээргүй, бас мөрдөн шалгах ажилгааны арга технологийн нууцыг задруулахааргүй байх нөхцөлтэйгөөр орон зай цаг хугацааны тохиромжтой үеийг тааруулан УИХ-аас тогтоол гарган дээрх хавтаст хэргийг нууцлалаас хасч нээлттэй болгож болох буй заа.
    Үүнээс өмнө, улс төр халсан энэ цаг мөчид, бие биенийхээ эсрэг янз бүрийн мэдэгдэл хийж, тогтворгүй байдал үүсгэх нь хэнд хэрэгтэй бэ?
    Ц.Нямдорж гуайд хандаж хэлэхэд: Наадмаар юмуу, Цагаан сараар ард иргэдийг уужуу, тайван болсон үед тогтоолоо гаргаж, уг хавтаст хэргийг нууцлалаас нь хасч, олон нийтэд дэлгэнэ гээд амалчих.
    Тэрнээс наана бүгд хийдгээ хийцгээж, амьдардагаараа амьдарцгааж бай гээд хэлчвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дайтаж, хэн хэнийхээ мэдэрлийн эд, эсийг үхүүхэхгүй амгалан тайван болох буй заа.
    Мөн энэ гэмт хэргийн захиалагчдыг илрүүлэхээр ажиллаж байгаа Прокурор ба мөрдөгчдөөс шүүхэд шилжүүлсэн өмнөх хавтаст хэргийг чинь хэзээ нууцлалаас хасч дэлгэх бэ? тохиромжтой хугацаагаа хэл гэсэн ч болно шүү дээ.
    Улс төр бол нийгмийн шинжлэх ухааны нэгэн салбар аж. Нямка энэ шинжлэх ухааны тогоонд 20 гаруй жил чанагдсан хүн тул нилээ боловсорсон байх ёстой.
    ЖИЧ: Булганыг бүтэн жил хорьчоод гэрч ч биш, хохирогч ч биш, хэн ч биш болгоод шүүх хуралд оруулсангүй гэдэг хүмүүст хандаж хэдэн үг бичье.
    Булганы тухай шалгаж мухарлахаар ноцтой баримт ба мэдүүлгүүд цугларчээ. Захиалга өгсөн хүмүүс нь Булгантай хамсаатан ч байж мэдэхээр аж.
    Тиймээс Булганыг Шүүх хуралд оролцуулбал өөрт ашигтай байдлаар Шүүх хуралд нөлөөлөх мэдүүлэг өгч мэднэ гэх үндэслэлээр шүүх хуралд оруулсангүй.
    Харин захиалгч нарын хэргийг Шүүх явцад Булганыг гэмт хэргийг нуун дарагдуулсан, хуурамч мэдүүлэг өгч төөрөгдүүлсэн, Мөн гэмт хэрэгт хуйвалдан оролцсон гэх мэтийн аль нэгээр түүнийг яллаж магадгүй юм.
  • УИХ-ын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ
    2017 оны 4 сарын 13
    04 дүгээр сарын 13-ны Пүрэв гарагт:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • Дараах таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 4 сарын 13
    Баянзүрх 10:30-16:00 8-р хороо Хилийн цэргийн 288, Эрдэнэтолгойн 1, 40, 41, 50-52, задгай, гудамж, 92-р сургууль, Ачлахуй өрхийн эмнэлэг, ХЦ-ийн 199-р анги, ЭМН-15-р төв болон эдгээрийн ойр орчмоор
    11:00-17:30 10, 20, 23-р хороо Баатархайрхан, Хужирбулангийн 1-19-р гудамж, Баяндөхөм орчмоор
    Чингэлтэй 10:30-16:00 4-р хороо Бага тойрог 6, 17, 21, 37, 61, 62-р байр, ТЗГАБ, Монгол ТВ, МСМ групп болон эдгээрийн ойр орчмоор
    Баянгол 10.30-15.00 10-р хороо 4-р хороолол, Гэмтлийн эмнэлгийн хойд талын АОС-ууд болон эдгээрийн ойр орчмоор
    11:00-17:30 20-р хороо Дэвшил трейд, Дэвшил САА, Ургамал хамгаалал АШ хүрээлэн, Шатахуун нөөцийн салбар болон эдгээрийн ойр орчмоор
    Хан-Уул 11:00-18:00 УСУГ-ын худгууд
    Сонгино хайрхан 11:00-18:00 8, 20-р хороо 5-р бааз, Оддин, Мон Сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Нефтийн байр, ХЦХ-ны 1-12-р байр, Зүүн Баян-Уулын 12-14-р гудамж
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
    2017 оны 4 сарын 13
    2017.4.13, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17

    ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САР
    ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.4.13, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 06.07-19.39
    Үс засуулбал: Өнгө зүс доройтно
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт 16 хэмийн дулаан байна
    2017 оны 4 сарын 13
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна.
  • ”Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форм” ирэх сард болно
    2017 оны 4 сарын 12
    Монгол улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдах ”СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ” 2017 оны тавдугаар сарын 05-ны өдөр “Corporate hotel and Convention center” -т зохион байгуулагдана. Тус форумын Ерөнхий зохион байгуулагчаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв болон Монголын салхины эрчим хүчний ассоциаци, хамтран зохион байгуулагчаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл тус тус ажиллаж байна.
  • ”Хүүхэд харах үйлчилгээ”-нд шалгалт хийнэ
    2017 оны 4 сарын 12
    УИХ-аас хоёр жилийн өмнө Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, тус хууль өнгөрөгч оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
  • ЭМЯ: 8 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас барсан
    2017 оны 4 сарын 12
    Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч,
  • Алаг-Эрдэнэ сумыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтад 800 гаруй иргэн хамрагдлаа
    2017 оны 4 сарын 12
    Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

    Сургуулийн хүрээнд өнөөдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд газар хөдлөлтийн цагийн байдал зарлаж нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион явуулав.

    Тус сумын хэмжээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх аюулгүй талбайн 61 түр обьектыг барьж байгуулсан бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд 800 гаруй иргэн хамрагдлаа.

    Дадлага сургуульд орон нутгийн иргэд идэвхитэй оролцож, аймаг, орон нутгийн удирдлагууд ч идэвхи санаачлагатай ажиллаж байгааг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Д.Эрдэнэбат: Иргэдтэй холбоотой, хүндрэл үүсэж болзошгүй зүйлүүдээ эргэж харах шаардлагатай байна
    2017 оны 4 сарын 12
    Д.Эрдэнэбат: Иргэдтэй холбоотой, хүндрэл үүсэж болзошгүй зүйлүүдээ эргэж харах шаардлагатай байна
  • Ямааны 1 кг ноолуурын үнэ 100 мянган төгрөг байна
    2017 оны 4 сарын 12
    Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2017 оны 3 дугаар сард үхрийн
  • Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв
    2017 оны 4 сарын 12
    Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хяналтын шатны журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар хуульчилсан нь Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх, өөрийгөө өмгөөлөх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох иргэний эрхийг хязгаарласан эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
    Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх тухай хууль хэрэглээний асуудлыг хянан хэлэлцдэг онцлогтой билээ. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх зохицуулалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Хүүхдүүдэд хордлого гэсэн онош тавьж ХӨСҮТ рүү явуулсан ч очоогүй гэв
    2017 оны 4 сарын 12
    Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид хоолондоо хордож,
  • АН-ын бүлэгт 5 хоногийн завсарлага хүссэн ч гурван цагийн завсарлага өглөө
    2017 оны 4 сарын 12
    АН-ын бүлэгт 5 хоногийн завсарлага хүссэн ч гурван цагийн завсарлага өглөө
  • Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулав
    2017 оны 4 сарын 12
    Сонгуулийн тухай хуульд, Сонгуулийн төв байгууллага аймаг,нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар заасан байгаа билээ.
    Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталлаа.
    Аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороодод сонгуулийн талаарх хууль тогтоомжийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана.
    Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг батлав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
    2017-04-12

4743 4744 4745 4746 4747 4748 4749
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 22 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 30 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 47 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 58 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК