-
2011 оны 12 сарын 02
-
2011 оны 12 сарын 02
Мөрдөн байцаагчид Б.Тулгын цүнхнээс Н.Энхбаярын нууц ажиллагааны төлөвлөгөө гэгчийг олсон нь олон нийтэд хүрсэн билээ. Түүний стратегийн өмгөөллийн ажлын төлөвлөгөө гэх хүснэгтэд О.Магнай, А.Баатархуяг, Г.Уянга нарын нэр дурайж буй нь олны анхаарал татсан. Тэр төлөвлөгөө гэгч Н.Энхбаярынх мөн биш гэхээсээ илүү иргэний хөдөлгөөний дуу хоолой болсон залуус хэн нэгний гар хөл болж явдаг юм биш биз гэх хардлага нийгэмд төрүүлсэн билээ. Тиймээс ”Иргэний хөдөлгөөн”-ий удирдагч О.Магнайтай ярилцлаа.
-
2011 оны 12 сарын 02
-
2011 оны 12 сарын 02
-
2011 оны 12 сарын 02
Намуудын ар өврийн мэх, найраа хутгааг барж байдаг сонгуулийн чимээгээр эрх баригч намууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ярилцаж тохироод байна. Ойрын хэдэн жил хэн дуртай нь “Эцэг” хуулийг энд тэндээс нь эргүүлж, тойруулж мөлжих болсон. Харин Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах болсны “буян”-аар АН, МАН-ын бүлгүүд энэ сард багтааж Үндсэн хуулийн хоёр заалтыг өөрчлөхөөр гар, хөлөө барилцжээ.
-
2011 оны 12 сарын 02
-
2011 оны 12 сарын 02
Өнгөрсөн сарын 29-нд Хан-Уул дүүргийн 16-н сургуулийн сурагчид парламентын мэтгэлцээний тэмцээн зохиожээ. Тэднийг Батлан хамгаалахын сайд Л.Болдын санаачилсан нэг сарын мэтгэлцээний сургалтад хамруулжээ. Сурагчид мэтгэлцэх дүрэм ёсоор сонгосон асуудалд Засгийн газар, Сөрөг хүчин болж нотолгоо, няцаалтаар ялалт байгуулна гэдгийг сарын турш заалгасан байх нь. Гэвч хүүхдүүд парламентын мэтгэлцээнийг одоогийн УИХ-тай адилтган ойлгосон бололтой.
-
2011 оны 12 сарын 02
Мьянмар улсын ядуусын тосгоноос 400 гаруй км зайд байгуулагдсан шинэ нийслэл Ниапьядау хот оршин суугчгүй зэлүүд байгаа гэнэ. Учир нь хотыг босгохоор засгийн газраас зарцуулсан олон сая долларыг нөхөхөөр хурдны замын татварыг найман доллараар тогтоожээ.
-
2011 оны 12 сарын 02
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 16-21 хэм хүйтэн. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс болон Орхон, Ерөө, Туул Хэрлэн, Онон, Халх голын саваар 13-18 хэм хүйтэн байна.
-
2011 оны 12 сарын 02
-
2011 оны 12 сарын 01
Хятадууд дараагийн 10 жилд хоёр хулсны баавгайг Франц улсад зээлүүлэхээр болжээ. Ен Ен гэдэг хулсны баавгай 2000 онд үхсэнээс хойш францчууд анх удаа пандатай болж байгаа нь энэ. Хятадын удирдагч Ху Жинтао манай ерөнхийлөгч Николас Саркозид хоёр пандаг даатгаж, байгаль орчны хамгаалал, судалгааны ажилд хамтарна гэдэгт найдаж буйгаа мэдэгдсэн.
-
2011 оны 12 сарын 01
Өнөөдөр Индонезийн Ниасе арал дээр хүчтэй аадар бороо орсны улмаас газар нурж 5 хүн амиа алдаж, 30 хүн ор сураггүй алга болоод байгаа тухай орон нутгийн эрх баригчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
-
2011 оны 12 сарын 01
Монгол улсын баруун бүсийн босоо тэнхлэгт 293 км зам байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт хийх гэрээг Сангийн яам, Азийн хөгжлийн банк өнөөдөр үзэглэлээ. Азийн авто замын сүлжээнд холбогдсон Чойр-Замын үүд чиглэлийн 432 км, Ховдын Ярантаас Улаанбайшинт хүртэлх 731 км зам байгуулахад дээрх замын хөрөнгө оруулалт дутсан байсан юм.
-
2011 оны 12 сарын 01
-
2011 оны 12 сарын 01
-
2011 оны 12 сарын 01
-
2011 оны 12 сарын 01
Газраас 4.5 метрийн доор байрлах нүхэн замыг Мексикт илрүүлжээ. Тус улс хар тамхины худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын асуудлаар эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн сарын 16-нд яг үүнтэй ижил хонгилон замыг илрүүлсэн байна.
-
2011 оны 12 сарын 01
-
2011 оны 12 сарын 01
Хорь дугаар зууны далаад оны үесэд Их Монгол Улсын өнөөгийн нийслэл Улаанбаатар Азийн цагаан дагина хэмээх өхөөрдмөл тодотголтой уужим саруул, сийрэг сайхан хот байвай.
-
2011 оны 12 сарын 01
Цалингаа нэмүүлэхийг шаардсан багш нар Боловсролын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ж.Батзоригоор ахлуулан ажил хаясан билээ. Тэгвэл өнөөдөр өглөө ажил хаялтаа зогсоон МҮЭСТОрдонд Сангийн сайд С.Баярцогт, НХХЯ-ны сайд Т.Ганди, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нарт хүсэлт хүргүүлэн, 14 цагт уулзалт зохион байгуулахаар болсон.