-
2011 оны 11 сарын 30
Монгол улс Итали улсад элчин сайдын яамаа нээхээр болсон. Итали улстай хамтарч ажилладаг гол салбар нь арьс, шир, түүхий эд юм. Тэгэхээр өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Т.Гандиг Италид ажиллах элчин сайдаар томилох тухай хэлэлцэж шийдэх юм байна.
-
2011 оны 11 сарын 30
Засгийн газраас 100 тэрбумыг салгаж чадсан, дөрвөн ч компанийн зээлийн барьцаанд байгаа Олон овоотын шинэ хувьцаа эзэмшигчээр “Алтжин” ХХК-ийн захирал Г.Алтан тодорлоо. “Зоос”, “Анод”, “Голомт”, “Хадгаламж” банкуудад нийт 150 тэрбум гаруй төгрөгийн зээлтэй мөн татварын байгууллага болон бусад хувийн компаниудад 190 тэрбум гаруй төгрөгийн өртэй “Олон овоот”-ыг авч байгааг бодоход Г.Алтангийн байдал нэлээд сэргэсэн бололтой.
-
2011 оны 11 сарын 30
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, сайд Ц.Нямдорж хоёрын тэмцэлдээн сөргөлдөөн тэдний хэмжээнээс хэдийн хальж гэр бүлийн хүрээнд ороод байгаа билээ. ХЗДХ-ийн сайдын хүү Н.Анхбаяр холын АНУ-г зорьж консул болж байхад хуучин ерөнхийлөгчийн хүү Э.Батшугар Ганц худагт хоригдох болоод байна.
-
2011 оны 11 сарын 30
Цаагуур чинь төрийн өмчит уул уурхайн талбайгаас алдагдаж бөөн эрэл болж байна. Хэн авчихав, хэний захиалга байв гээд бөөн хардлага явж байх шиг байна шүү. Сонсох нь ээ төрийн өмчит “Шивээ-Овоо”-гийн ашиглалтын талбайгаас ”Шинэ-Шивээ”, ”Адуун чулуу”-ны нүүрсний уурхайн талбайгаас ”МАК”, ”Багануур”-ын нүүрсний уурхайн ашиглалтын талбайгаас ”Алтай гоулд” компани авчихсан гэнэ.
-
2011 оны 11 сарын 30
Засгийн газар өнөөдрийн ээлжит 56 дугаар хуралдаанаа яг одоо эхлүүлж байна. 10 цагт товлогдсон уг хуралд шадар сайд М.Энхболд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам батлах, гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх журам батлах асуудлыг оруулан хэлэлцэнэ.
-
2011 оны 11 сарын 30
Сүүлийн үед Иргэний хөдөлгөөнийхөн намд элсдэг моод дэлгэрээд байна. М.Ичинноров, Б.Лхагважав хоёр МАН-д элсэж Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх болсон. Харин О.Магнай, Ж.Батзандан тэргүүтнүүд АН-д элссэн. Ж.Батзандан Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн гишүүн болж амаа үдүүлсэн. Ийнхүү иргэний нийгмийнхэн “улс төр хийхэд багийн тоглолт хэрэгтэй” гэдэг шалтгаанаар намд элсээд бараг дууслаа.
-
2011 оны 11 сарын 30
-
2011 оны 11 сарын 30
Нээлтээ хийгээд дөрөв хонож буй Тусгаар тогтнолын ордны цахилгаан шат одоо болтол ажиллагаагүй байна. Тусгаар тогтнолоо тунхагласан өдөр амжуулж нээсэн барилгыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хүлээн авчээ. МХЕГ-ын дарга Р.Содхүү батламжийг нь хүртэл гардуулан өгч байв.
-
2011 оны 11 сарын 30
Санал тоолох машин ашиглалаа гээд 2012 оны УИХ-ын сонгууль луйваргүй болно гэх баталгаа алга. Харин ч эсрэгээрээ санал тоолох автомат машин нь сонгууль будлиантуулах сайхан далим болж мэдэх зарим баримт байна. Санал хураалтын дүнг богино хугацаанд шуурхай гаргана хэмээн хөөрцөглөж байгаа ч бидэнд бодох, болгоомжлох зүйл их байна.
-
2011 оны 11 сарын 30
-
2011 оны 11 сарын 30
-
2011 оны 11 сарын 30
-
2011 оны 11 сарын 30
Өчигдөр Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гаднах жорлонгоос нярай хүүхдийн цогцос олджээ. Тодруулбал, “Дэнжийн мянга”-ын нийтийн байрны гаднах жорлонд энэхүү хэрэг гарсан байна. Тус байранд хоёр айл амьдардаг аж.
-
2011 оны 11 сарын 30
Өнөөдөр дийлэнх нутгаар үүлэрхэг, төвийн болон говийн нутгийн баруун хэсэгт цас орох төлөвтэй. Бусад нутгаар цас орохгүй. Хангайн уулсаар 15-20 хэм хүйтэн, Алтайн өвөр, говийн нутгаар 0-5 хэм дулаан байх юм.
-
2011 оны 11 сарын 30
-
2011 оны 11 сарын 29
-
2011 оны 11 сарын 29
-
2011 оны 11 сарын 29
-
2011 оны 11 сарын 29
-
2011 оны 11 сарын 29
Сүүлийн үед хүүхэд зам тээврийн осол, хэрэгт өртөж амь насаа алдах, гэмтэх нь ихэсчээ. Иймд Замын цагдаагийн газар, ЗГХА-Хүүхдийн төлөө газар, УБ хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Монголын Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг ТББ-ууд хамтран жолооны курсын сургалтын хөтөлбөрийг хүний аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар жолооны курсын удирдах ажилтнуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.