-
2011 оны 11 сарын 29
-
2011 оны 11 сарын 29
Кувэйтийн төрийн тэргүүн, шэйх Сабах аль-Ахмад ас-Сабах Засгийн газрын шуурхай хуралдаанаас гарсан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтийг өнөөдөр хүлээн авлаа. Кувэйтийн нийслэлийн төв талбайд болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ерөнхий сайд, шэйх Насер Мухаммад аль-Ахмад ас-Сабахыг авлига авсан хэмээн буруутгаж огцрохыг шаардсан нь ийнхүү биеллээ олов.
-
2011 оны 11 сарын 29
НАТО-гийн цэргийн нисдэг тэргүүд Пакистаны хилийн заставт цохилт өгч 25 цэргийн албан хаагчийн аминд хүрсэн нь Америкийн тусгай ангийн даргын алдаанаас болсон хэмээн “Associated Press” агентлаг өнөөдөр мэдээлэв. Ийм явдал болсон, шалтгаан нь юунд байсныг тус агентлаг өчигдөр АНУ-ын Зэвсэгт хүчний эх сурвалжаас олж мэджээ.
-
2011 оны 11 сарын 29
Бага хурлын энэ удаагийн хуралдаан бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 87 жилийн ойн өдрүүдэд тохиож, шинээр сүндэрлүүлэн босгож, нээлтээ хийсэн Ардын намынхаа төв байр “Тусгаар Тогтнолын Ордон”-ныхоо саруул сайхан танхимд анхлан чуулж байгаад бэлгэшээж байна. Монголын ард түмэндээ, намын бүх гишүүд, дэмжигчиддээ “Тусгаар Тогтнолын Ордон”-ыхоо хүндэт индэр дээрээс, Монгол Ардын Намынхаа нэрийн өмнөөс баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-
2011 оны 11 сарын 29
Гудамж талбайд явган явахдаа халтирч гэмтвэл эмчилгээний зардлыг өөрөөсөө биш тухайн газрыг харъяалах байгууллагаас гаргуулахаар боллоо. Ийм шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргажээ. Ирэх сарын 2, 3-нд Улаанбаатарт бүх нийтийг хамарсан цас цэвэрлэгээний ажил хийх гэнэ.
-
2011 оны 11 сарын 29
Ерөнхийлөгчийн нэрэмжит 2011 оны шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаач шагналыг Японы Чиба үндэсний их сургуулийн дархлаа судлалын тэнхимийн багш, доктор Д.Нямбаяр хүртлээ. Тэрбээр ”NКТ эсийн хөгжил, түүний механизм” сэдэвт бүтээлээрээ сэрээ булчирхайд явагдах лимфоцитын ялгарал, СD4, СD8 давхар сөрөг NKT эсийн идэвхжих зүй тогтол болон хорт хавдрыг эмчлэхэд чухал ач холбогдолтой NKT эсийн үүсгэгч эсийг тогтоосон нээлт хийж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан юм.
-
2011 оны 11 сарын 29
ОХУ-ын Уралын тойргийн Сургут хотноо болж өндөрлөсөн олон улсын тэмцээнээс манай боксчид хоёр хүрэл медаль хүртэв. 52 кг-ийн жинд тоглосон манай П.Сэрдамба мөнгөн медалийн төлөө тоглолтод Азербайжаны Жавид Чалабаевт 12:9-өөр хожигдон хүрэл медаль дээр буужээ. Дэлхийн аварга, Олимпийн медальтай манай тамирчны хувьд Азербайжаны боксчин нь үнэндээ хэн ч мэдэхгүй хүүхэд байлаа.
-
2011 оны 11 сарын 29
-
2011 оны 11 сарын 29
XIY Далай лам ирэх 12 дугаар сарын 11-нд БНЧех улсад айлчлахаар болжээ. Далай лам Прагад өмнө нь хоёр ч удаа айлчилж байсан бөгөөд хамгийн сүүлд 2009 онд очиж байсан юм
-
2011 оны 11 сарын 29
-
2011 оны 11 сарын 29
Өнөөдөр баруун зүгийн зарим газраар бага зэрэг цастай бусад нутгаар үүлэрхэг байх нь. Дархадын хотгор, Хэнтийн уулс болон Идэр, Тэс голын сав болон Дорнод Монголын тал нутгаар 17-22 хэм хүйтэн.
-
2011 оны 11 сарын 29
-
2011 оны 11 сарын 28
-
2011 оны 11 сарын 28
-
2011 оны 11 сарын 28
Саяхан л МАН, АН-ын эсрэг иргэний дуу хоолой хэмээн өөрийгөө нэрийдэж, өлсгөлөн зарлаж явсан иргэний хөдөлгөөний Б.Лхагважав МАН-д элсэж олны гайхлыг төрүүлсэн. Гэтэл өнөөдөр болох Бага хурлын арав гаруй гишүүнийг нөхөн сонгох хуралд тэрээр элсэх гээд “цохиж” явна. Эхлээд МАН дараа нь Бага хурлын гишүүн болох гэж байгаа нь мэдээж сонгуультай холбоотой нь ойлгомжтой.
-
2011 оны 11 сарын 28
“Шударга ёс” хуульчдын эвслийнхэн яг одоо Улсын мөрдөн байцаах газрын өмнө жагсаал зохион байгуулж байна. Тэд Н.Энхбаярын туслах Б.Тулгыг буруугүй гэж үзэж байгаа бөгөөд суллахыг шаардсан бичгийг УМБГ болон ХЗДХЯаманд өгч байна.
-
2011 оны 11 сарын 28
МУИС уул уурхайн “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд боловсролоор дамжуулан хувь нэмрээ оруулах зорилготой юм.
-
2011 оны 11 сарын 28
МУИС-ын оюутны холбоо, Оюутан конгресс, НШУС-ын оюутны зөвлөлөөс 1000 оюутныг ажлын байртай болгохоор хамтран ажиллаж байгаа юм байна. Оюутнуудыг дараах ажлын байруудад авах бөгөөд 12 сарын 02-ныг хүртэл МУИС-ын оюутан конгресс дээр бүртгэх гэнэ.
-
2011 оны 11 сарын 28
Монгол үндэсний урлагийн нэгэн өвөрмөц төрөл болох лимбэний битүү амьсгааг ЮНЕСКО устах аюулд ороод буй соёлын бодит бус өвийн жагсаалтад оруулснаа өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Энэ удаа Монголоос гадна хэд хэдэн орны соёлын долоон өвийг энэ жагсаалтад оруулсан юм. Тэдгээрийг сонирхуулахад,
-
2011 оны 11 сарын 28
”...Төсөвт төвлөрөх ёстой их хэмжээний мөнгийг Монгол Улсын иргэн ажлаа хийгээд төлье гэж байна. Нөгөө талдаа Монголд татвар төлөгч томоохон компанийг авч үлдэж, 2000 гаруй ажлын байрыг сэргээхийн төлөө ажиллаж байна. Энэ нь Монголд ашигтай юу, эсвэл шууд дампууруулах нь зөв үү гэдгийг бодох хэрэгтэй”