Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

266 сая төгрөгийн хахууль авсан сайд асан М.Сономпилийн хэргийг "хэрэгсэхгүй" болгожээ

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-7-25
0
ЖИРГЭХ

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан албан тушаалтнуудад холбогдох хэрэг шүүхийн шатанд шилжсэнээс хойш хэрхэн шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байсаар олон жилийн нүүр үзэж буй. Тэгвэл авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон эрхмүүдэд ял оноосон сүүлийн хоёр жилийн хугацаан дахь анхны тохиолдол өчигдөр боллоо.

 

Энэ бол хятадын компанид давуу эрх олгох замаар 266 сая төгрөгийн хээл хахуул авсан Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэрэг. Түүнийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэж, дөрвөн жилийн ял оноож, гэмт хэрэг үйлдэх замаар олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан юм. Гэхдээ энэ бол анхан шатны шүүх гэдгийг санах хэрэгтэй. 

Ийнхүү сайд асан М.Сономпил нь албан ёсоор ялтан болж, хорих ангид хоригдсон. Гэхдээ түүнд ялаас мултрах хоёр боломж бий. Энэ бол хяналтын болон давж заалдах шатны шүүх хурал. Тухайн ялтан шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эсэхээ шийдэх учиртай. Гэхдээ өнөөгийн практикаар бол гэм буруутай тооцогдсон болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг алгаа тосоод хүлээж авсан удаа нэгээхэн ч байхгүй. Энэ утгаараа М.Сономпил давж заалдах нь тодорхой.

 

Хамгийн хачирхалтай нь, шүүх танхимаас М.Сономпилд үүсгэсэн эрүүгийн хэргээс нэгийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас М.Сономпилд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “...хахууль авсан...” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн юм.

Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан үндэслэл буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-гээс 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна” гэж заасан үндэслэлээр яагаад ч юм бэ, хэрэг хүлээлгэхээс татгалзаж, шүүгч хэргийг нь хэрэгсэхгүй болсон байгаа юм.

Тайлбар нь маш инээдтэй.

Дэлгэрүүлбэл, шүүх бүрэлдэхүүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болсон шалтгаанаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарлаж. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл буюу Хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн хэсгийн 1.1-т ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ гэж заасан байх юм.

Угтаа бол АТГ болон нийслэлийн Прокурорын газраас сайд асан М.Сономпил нь гэмт хэрэг үйлдсэн байна, хахууль авсан байна, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байна. Энэ нь нотлох баримтаар нотлогдлоо гээд шүүхэд шилжүүлсэн байлтай. Гэтэл шүүх танхимаас гэмт хэргийн шинжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгох нь ямар учиртай юм бэ.

Хэрвээ прокуророос үйлдсэн яллах дүгнэлтээр М.Сономпилийг шүүсэн бол тэрбээр 4-хөн жилээр эрхээ хасуулсан төдийхнөөр ял завших боломжгүй байв. 

Эндээс л Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүхийн шинэчлэл үнэхээр нүдээ олж байгаа эсэхэд эргэлзэхэд хүрч байна.

Ийнхүү прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргээс нэгийг нь хэрэгсэхгүй болгосноор төрийн өндөр албан тушаалтнууд ял завшдаг, шүүгч нар хуулийг “гажуудуулдаг” гэдгийг бүрэн утгаар нь нотлон харууллаа. Тиймээс л Ерөнхийлөгч өө, төрийн өндөр албан тушаалтнуудад тооцох хариуцлагын тогтолцоо шүүхийн танхимд үгүйлэгдэж байна. Шударга үнэний сэлмээ хурцлаач гэж хүсье.

 

Хэрэв зээ, энэ мэт үйлдэл удаа дараа давтагдвал Сангийн сайд асан С.Баярцогт болон Ерөнхий сайд асан С.Баяр, Жастын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг буюу УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдох хэрэг М.Сономпилийн араас салхинд хийсэх нь тодорхой биз ээ.

Г.Нацаг-Эрдэнэ

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    1 цаг 8 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    6 цаг 11 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    7 цаг 40 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    7 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    8 цаг 18 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    8 цаг 38 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    8 цаг 53 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    9 цаг 31 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    9 цаг 45 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    9 цаг 57 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    10 цаг 8 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    10 цаг 9 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    10 цаг 12 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    10 цаг 38 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    10 цаг 41 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    10 цаг 41 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    10 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК