Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэд суллагдлаа, баярлалаа хуульчид аа!

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-12-18
0
ЖИРГЭХ

Улстөрчдийн увайгүй зан, иргэний хөдөлгөөнийхний эрээгүй зан нийгэм дэх бухимдлыг яг л гал дээр тос асгасан мэт өрдөх болсон энэ цаг үед дарин давс нэмсэн дуулианы нэг нь дуучин Б.Амархүүд холбогдох мансууруулах бодисны хэрэг. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан түүнийг үйлдэл дээр нь барьсан. Цагдан хорьсон. Шүүхээс нэг сар хорьсны эцэст анхан шатны шүүхээс хоёр жилийн ял авсан. Гэвч Буриад улсын дуучинд шүүхийн эл шийдвэр хэтэрхий хатуудсан гэж үзсэн учир өмгөөлөгчөөрөө дамжуулж гомдол гаргаадахав. Гомдлын дагаа давж заалдах шатны шүүх хуралдаж, Б.Амархүүг суллах шийдвэр гаргасан байдаг. Хамгийн хачирхалтай нь, түүнийг суллах болсон, хоёр жилийн ялыг хүчингүй болгосон шийдвэрийг шүүхээс гаргахдаа тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй, нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй, хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон гэдэг утгаар нь ийм шийдвэр гаргалаа гэж шүүхээс мэдэгдсэн.

Харин энэ талаар цагдаагийн мөрдөгчид гарын үсэг дутуу зүйл бий байх. Түүнээс нотлох баримтыг бүрэн цуглуулсан, мансуурсан байхад нь баривчилсан, өөрөө хүлээн зөвшөөрсөн гээд "Ядаж хилийн хориг тавьж болоогүй юм байх даа" хэмээн харуусаж, толгой сэгсэрсэн.

Цагдаа нарын, хуульч нарын хэлсэн шиг Б.Амархүүд хилийн хориг тавих хэд хэдэн шалтгаан бий.

Эхнийх нь түүний гэргий Лондонгийн загварын агентлагт ажилладаг. Энэ утгаараа Европи руу зугтаах эрсдэлтэй. Үгүй юм гэхэд гэр бүл нь Буриадад бий. Тийшээ явахыг ч үгүйсгэхгүй. Шүүхээс энэ мэт эрсдэлийг тооцох ёстой байтал “Үгэнд чинь орно оо” гэсэн амлалт маягын юм аваад л суллачихсан гэж байгаа.

Хууль хэрэгжүүлэх, үнэн худлыг дэнслэх байгууллагууд ийн мэдэгдэхээс өмнө Б.Амархүүг өмөөрөх, хайрлаж, энэрэх давалгаа цахим орчноор зохион байгуулалттайгаар хөвөрсөн. Ингэлээ гээд нийгмийн дэмжлэгийг тэр бүр авсангүй. Харин ч суллах шийдвэрийг шүүхээс гаргасны дараа Б.Амархүү олон дайсан, үзэн ядагчтай боллоо. Үүнийг нь нэгхэн хоногийн дотор цахим ертөнцөд өрнөсөн үйл явдал гэрчлэх биз ээ.

“Б.Амархүү гэх мансуурагчтай боллоо, Буриад руу нь хөө” гэсэн давалгаа үүсэхтэй зэрэгцэн Мотив хамтлагийн дуучин Жижигээ буюу Г.Эрдэнэбаяр мөн л хар тамхины хэрэгт холбогдов. Түүнийг өөрийн оффистоо мөс хэрэглээд байхад нь цагдаагийнхан гардсан, саатуулсан.

Гэвч тэрбээр “Би юу ч хэрэглээгүй. Намайг хорлочихлоо. Миний амьдрал сүйрэх нь” гэж гоншигносон.

Бүр гартаа гавтайгаар шүүхээс зугтаасан гэх мэдээлэл хүртэл энэ зуур гараад амжив. Угтаа бол түүний ингэж уйлж, унжиж, худлаа дүр эсгэсэн нь ганц энэ удаагийнх биш. 2018 оны зургадугаар сард мөс хэрэглэсэн, хадгалсан хэргээр мөн л баригдаж байсан. Шүүхээс хоёр жилийн ял оноохоос өмнө инээж, хөөрч пээдийж байгаад хоёр жилийн ял оноолоо гэж шүүгч алх цохих үед бараг л бахирч, орилох нь холгүй юм болсон. Гэхдээ тэр азтай. Азтай, азтай гэхэд дэндүү азтай нэгэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулиар бага жилтэй ялтнуудыг магадлангаар оруулдаг зохицуулалт бий. Г.Эрдэнэбаярын өмгөөлөгч энэ заалтыг зүгээр өнгөрөөнө гэж юу байхав. Магадлангаар оруулсны дараа хоёр жилийн ял нь нэг жил болж хөнгөрч, улмаар хөнгөн хэрэг гээд зургаахан сарын ялыг биеэр эдлээд суллагдав.

Амташсан хэрээ 13 дахина гэж үг бий. Энэ гайхамшигтай үг ямар үнэн болохыг Мотивоор овоглосон Г.Эрдэнэбаяр ядах юмгүй баталж, дахиад л мөс хэрэглээд баригдсан нь энэ.

Мөс хэмээх химийн аргаар гаргаж авдаг хөнөөлт эдэд хэдийнэ донтсон түүнийг даанч хуулийнхан бас суллачихлаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос мөс хэрэглэсэн Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлсэн байгаа юм. Уг саналыг нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоон суллах шийдвэр гаргажээ. Ийнхүү прокурор, шүүгч нар нь гайхалтай энэрэнгүй хүмүүс гэдгээ хар тамхины хэргээр баривчлагдаад байсан хоёрын хоёр дуучинг нэгхэн өдрийн дотор сулласнаараа дахин баталлаа.

Хамгийн гол нь хар тамхи хэрэглэсэн болгон, хүүхэд залууст буруу үлгэр дуурайлал болсон бүхэн хуулийн сул талыг ашиглаж хэдий болтол эрх чөлөөтэй зугаалах бэ. Зөвхөн хар тамхичдыг хашраахаар бүх төрлийн гэмт хэргийг нэг малгай дор хамруулж, хуулийг заалтыг чангаруулах нь хэт өрөөсгөл. Тиймээс ядаж хар тамхины хэрэгтнүүдийг магадлангаар оруулж, ял хөнгөлдөг хуулийн заалтыг Эрүүгийн багц хуулийн нэмэлт, өөрчлөлт тусгаж өгөх нь зүйтэй. Тэгж байж л хар тамхичдад, мансуурагчдын эрх чөлөөг багатугай хязгаарлана.

Өнөөдөр Б.Амархүү, Г.Эрдэнэбаяр хоёр сулагдсанаар мансуурч, донтсон ч эрх чөлөөтэй амьсгалж, алхаж болдог юм гэдгийг нийгэмд батлан харууллаа. Баярлалаа, хуулийнхаан. Та нар мансуурагчдадаа, хөвгүүддээ дэндүү хайртай хүмүүс юм.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    1 цаг 14 мин
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
    1 цаг 20 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
    1 цаг 30 мин
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
    1 цаг 42 мин
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
    1 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    17 цаг 44 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 8 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    18 цаг 11 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    18 цаг 23 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    18 цаг 30 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    20 цаг 37 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    20 цаг 52 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    23 цаг 53 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    Өчигдөр 10 цаг 47 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    Өчигдөр 09 цаг 43 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК