Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан Б.Хурцтай “үзэлцэх үү”, эсвэл?

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2020-3-06
0
ЖИРГЭХ

Монголын улс төрд тун удахгүй гал авалцсан тулаан эхлэх бололтой. Дэвжээний зүүн буланд цагтаа гудамжны жагсагчаас Төрийн ордонд заларч “шударга таван гишүүн”-ий нэг гэх гуншинтай зүүсэн Ж.Батзандан гишүүн, харин баруун буланд тагнуулын байгууллагыг нэгэн үе толгойлж явсан хошууч генерал Б.Хурц.

Ж.Батзандан гишүүний хөрөнгө орлогийн мэдүүлгээс нь үзвэл, түүний гэр бүлийн орлого дөрөвхөн жилийн дотор 150 саяас 498,7 сая болж өссөн бол 398 сая төгрөгийн үнэлгээтэй байсан мал аж ахуй нь мөн л 1 тэрбум 375 сая төгрөг болж өсчээ.

Харин ажлын болоод улс төрийн туршлагын хувьд “Их засаг” их сургуульд эрдэмтэн багш, эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад  2006 оноос Иргэний хөдөлгөөний тэргүүн болж гудамжинд жагсаж явсан. Үүнээс дөрөвхөн жилийн дараа АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн болж амжсан бол нэгхэн жилийн дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болж дахиад ганцхан жилийн дараа УИХ-д сонгогдсон.

Гэрлийн хурдаар дээш мацсан түүнд энэ хугацаанд улс төрийн туршлага гээд хурааж  хуримтлуулсан мэдлэг хомс байсан болоод тэр үү, өнөө л гудамжны стайлаа Төрийн ордонд гаргах нь олон байсаар ирэв.

Гудамжны жагсагч байхаас үй зайгүй нөхөрлөж ирсэн О.Магнайгаа замын голоос “жийсэн” нь олны шүүмжлэлд өртөх шалтгаан болоод амжсан тэрбээр Их хурлын гишүүн Н.Учралтай багагүй зуз гэх. Учир нь “Их засаг” их сургуульд нь багшлаж, бүр эрдмийн зөвлөлийн гишүүн байсан гэдэг утгаараа Н.Учрал гишүүний аав Н.Ням-Осортой дотно харилцаатай аж.

Сав л хийвэл “эх оронч” гэх мэдэгдлийг хийж попордог түүний эл зан нь олон дайсантай болох шалтгаан болоод буй.

Тэр дайсны нэг нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц.

Хагарсан шаазанг цавуугаар нааж болох хэдий ч тэдний дунд өрнөсөн эл дайны галыг хэн ч зогсоож хүчрэхгүй болов уу. Дайсагнах, дайтах шалтгаан нь эрхэм гишүүний өнөө л поп зангаас үүдэлтэй гэхэд болно. Учир нь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг мөрдөн шалгахдаа гүйцэтгэх ажлын журам зөрчсөн гэх хэргээр шүүхийн хаалга татаад буй нэр бүхий хүмүүс шүүхээс ял авах уу, үгүй юү гэдэг нь Ж.Батзандан тэргүүтнээс багагүй хамааралтай гэхэд болно.

Тодруулбал, Монголын парламент түүхэндээ анх удаа эрүүгийн хэргийг хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжсэн байдаг. Ингэснээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн эсэх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэхийг шалгах эрхтэй түр хороо байгуулагдсан юм. УИХ-ын нэр бүхий таван гишүүнээс бүрдсэн ажлын хэсэгт О.Баасанхүү гишүүн орохыг хүссэн ч чичирсээр байгаад ажлын хэсэгт оруулаагүй учрын цаана эрх ашгийн зөрчил байна уу гэж хардахаар явдал болсон юм. Түр хороо байгуулагдсанаас хойш ялтан Б.Чимгээгийн бие тааруу байна, өлсгөлөн зарлана гэсэн, яаралтай суллах ёстой гэсэн шоуг байнга хийж, бүр Улсын Ерөнхий прокурорт тэднийг суллах ёстой гэсэн албан шаардлага маягын зүйлийг иргэний хөдөлгөөнийхөнөөр дайлгасан. Гэвч хуулийн хүрээнд ийм боломж хомс гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой байсан учраас хэрэг явдал өнөөдрийг хүртэл тэдний хүссэнээр шийдэгдээгүй л байна.

Түүний энэ мэт шоуны ард генерал Б.Хурц тэргүүтэй хүмүүс байж суух газраа олж ядаж байсан нь лавтай.

Тиймдээ ч эрхэм гишүүний тойрогт УИХ-д нэр дэвшихээр болсон гэх шуум тархав. Өөрөөр хэлбэл, гишүүн Б.Батзанданг генерал Б.Хурц амалж авсан бололтой юм. Үүнийг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ барин тавин баталсан. Ингэхдээ генерал Б.Хурц сонгуульд өрсөлдөх 100 сая төгрөгөө тушаасан гэдгийг яаран сандран бас онцолж ирээд мэдэгдсэний цаана бас л эрх ашиг нуугдаж буй мэт.

Хэний ашиг сонирхол нуугдаж байна вэ гэдгээс үл хамаарч генерал Б.Хурц гэж хүн бэ гэдэгт бага боловч хариулъя. Төрийн ордонд УИХ-ын нэр бүхий гишүүдийн “но”-г илчилнэ, “Цааш нь ярих уу, яаах уу” гэж шантаалжилж суусан түүнийг Дамрингийн Энхбатыг улс дамнуулан Монголд авчрах ажиллагааг гардан гүйцэтгэсэн, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн буруутанг илрүүлэх ажлыг түүчээлсэн гэдгээр нь андахгүй.

Эрт үеэс ганзагын наймаагаар хөлжиж, бизнесийн салбарт хөл тавьсан тэрбээр 2000 оноос тагнуулын байгууллагад ажиллах болсноор өнөөгийн замналаа зассан. Тагнуулын байгууллагын хэлтэс, газрын даргаас Унгар, Турк улсад суух ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх МИАТ-ын ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн ажлын албан дарга, АТГ-ын дэд дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан. Гэвч “Магтсан хүүхэн хурим дээрээ” гэгчээр нэг л өдөр мөрдөн шалгасан хэрэгтээ ороогдож шүүхийн хаалга татсан.

Магад энэ бүх үйл явдал нь түүнийг Их хуралд өрсөлдөх шалтаг шалтгаан нь болсон байхыг үгүйсгэхгүй.

Авлигатай тэмцэх газарт 5.5 тэрбумын үнэтэй орон сууц, барилгатай, 53.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлснээс хэдий хэр хэмжээний чинээлэг болохыг харж болохоор.

Ийнхүү Монголын цуутай хоёр эрхэм нэг тойрогт өрсөлдөх нь. Үхэхээс ч айхгүй гэж нэгэнтээ мэдэгдсэн Ж.Батзандан гишүүнийг хошууч генерал Б.Хурц үнэхээр амалсан бол өнөө цагийн улс төрд гал авалцсан үйл явдал тун удахгүй болох нь лавтай. Тиймдээ ч эрхэм гишүүн Ж.Батзандан зугтах уу, эс бөгөөс эцсээ хүртэл Б.Хурц генералтай үзэлцэх үү гэдэг удахгүй тодорхой болох биз ээ. 

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    3 цаг 53 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    5 цаг 23 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    5 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    6 цаг 1 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    6 цаг 21 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    6 цаг 35 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    7 цаг 14 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    7 цаг 28 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    7 цаг 39 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    7 цаг 51 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    7 цаг 52 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    7 цаг 54 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    8 цаг 21 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    8 цаг 24 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    8 цаг 24 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    8 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК