Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын дүү "Ах надад ашиг хүртээнэ. Тусгай зөвшөөрлөө "Алтай групп"-ийн ерөнхийлөгчид шилжүүлчих гэсэн" гэж мэдүүлэг өгчээ

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2020-4-27
0
ЖИРГЭХ

Жаргалтулгын Эрдэнэбат. Сэлэнгэ аймгийн Засаг ноёноос Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд болоход ердөө наймхан жилийн зарцуулсан нэгэн. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулах үедээ УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдоод байсан түүнд итгэл хүлээлгэж танхим удирдах эрх олгосон. Гэвч үүнээс гурван жилийн дараа буюу 2019 онд нийслэлийн Прокурорын газраас түүнийг яллагдагчаар татах тогтоол баталсан нь Засаг огцрох шалтгаан болж байв. Түүнийг прокуророос шалгах болсон үндэслэл нь өнөө л Тост, Тосон бумын тусгай хамгаалалттай бүс дэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал.

Бүр нарийвчилбал, тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалаас 2017 оны есдүгээр сарын 8-нд огцорсноос хойш У.Хүрэлсүх Засгийн газрын толгойлох хүртэл 28 хүрэхгүй хоног үүрэг гүйцэтгэгчээр ажилласан байдаг.

Гэвч эл хугацааг ашиглаж Өмнөговь аймгийн Тост, Тосон бумба, Сэлэнгэ аймгийн Ноён уул, Булган аймгийн Тэшиг сумдын тусгай хамгаалалттай газар нутагт олгосон тусгай зөвшөөрлийн хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрлийг цуцалж,  эзэмшигчтэй нь хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох Засгийн газрын 256 дугаартай “Нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбилцол батлах тухай” шийдвэр гаргажээ.

Улмаар уг шийдвэрээ үндэслэн н.Соргогбаатар захиралтай “Элбэг орд” компанид “Улаан сайр-1”, “Улаан сайр-2”  буюу нийт 8397.7 га талбайг  нөхөн олговрын зориулалттаар тусгай зөвшөөрөл шинээр олгосмон байгаа юм. Үүнээс нь “Улаан сайр-2” талбайгаа н.Соргогбаатар 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон түүний төрсөн дүү Э.Эрдэнэтөгс нар хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанид ердөө ТАВХАН САЯ төгрөгөөр худалджээ.

Мөрдөн шалгалтын явцад “Хэрх илч” компанийн 31 хувийг Ж.Эрдэнэбат, үлдсэн 69 хувийг түүний төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс эзэмшдэг болох нь тогтоогоод зогсохгүй дээрх тавхан сая төгрөгөөр худалдсан 1463.82 га талбай нь Ашигт малтмал, газрын тосны газрын 7/6063 дугаартай лавлагаагаар стратегийн ач холбогдол бүхий орд газарт авагдсан талбайтай бүхэлдээ давхацсан болох нь нотлогджээ.

Эндээс үзвэл, улсын тусгай хамгаалалттай нутагт тусгай зөвшөөрөл авахын тулд “Элбэг орд” гэх компанийг өмнөө барьж, хуулийхныг төөрөгдүүлэх гэсэн явцуухан санаархал байсан нь харагдана.

Түүгээр зогсохгүй эл хэрэг нь илчлэгдсэн учир нь хэргээ нуун дарагдуулах зорилгоор өөр нэгэн компанийг татан оруулсан байдаг. Энэ нь дээрх тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдаж авснаас хойш тавхан сарын дараа “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбатын дөнгөж шинээр байгуулаад байсан “Бэст лэнд майнинг” компанид НЭГХЭН САЯ төгрөгөөр худалдсан асуудал.

Энэ талаар Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нь “Хайгуул хийгээд юм гарвал чамд ашиг хүртээнэ. Тусгай зөвшөөрлөө Х.Эрдэнэбатад шилжүүлчих” гэсэн гэж мэдүүлсэн бол “Алтай групп”-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбат “Ж.Эрдэнэбат над руу яриад “Манай дүү Өмнөговьд нэг тусгай зөвшөөрөлтэй юм байна. Хайгуул хийгээд юм гарвал Ж.Эрдэнэтөгстэй хувь тохирч хувааж авъя” гэсэн” гэж мэдүүлжээ.

Хэргийн эл процесс нь найз нөхөд, гэр бүлийн хүрээллээрээ дамжуулж, албан эрх мэдлээ урвуулан улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөл авч ашиг хонжоо олох гэсэн чөтгөрийн гурвалсан тойрог болох нь харагдаж буй байх. Ингэхдээ бүр хамгийн анх “Элбэг орд” компанид дээрх тусгай зөвшөөрөл шинээр олгохдоо 2010 онд батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэхүүн эх, усны сан бүхий газрын хамгаалалтай бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” тухай хуулийг зөрчиж нэг га талбайг 4500 төгрөгөөр бодож олгожээ. Ингэж олгосон талбайгаа дээр хэлсэнчлэн таван сая төгрөгөөр худалдаж аваад “Ашигт малтмал олдвол хувааж авах” нөхцөлтэйгээр өөрийн найз “Алтай групп”-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбатад НЭГ САЯ төгрөгөөр худалдсан байгаа юм.

Түүний эл үйлдлийг мөрдөгчид шалгаад тогтоочихсон. Тиймдээ ч прокуророос 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол баталсан юм.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Ж.Эрдэнэбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгажээ.

Прокуророос тогтоол батлаж хэргийг АТГ-т шилжүүлэв. Үүний дагуу Ж.Эрдэнбатад прокурорын тогтоолыг танилцуулах гэж мөрдөгчид удаа дараа оролдсон боловч тэрбээр тогтоол шийдвэртэй танилцсангүй, зугтсаар өнөөг хүрсэн байна.

Үндсэн хуулийн 1.2-т зааснаар ардчилсан ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг. Ж.Эрдэнэбат нь Монгол Улсын Ерөнхий сайдаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон туршлагтай гээд хэн их буруудчихгүй улстөрч, хууль тогтоох байгууллагын нэг эд эс нь. Гэсэн атлаа хууль дуудсан цагт хуулиас зугтаж, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдгээр далайлгаж, хуулийн байгууллагын гар, хөлийг дөнгөлж сууна.

Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, халдашгүй байдалтай УИХ-ын гишүүдийг хазаарлах боломж прокурорт ганц бий. Тэр нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх.

Хэрвээ прокуророос аргаа бараад ийм шийдвэр гаргавал тун удахгүй болох УИХ-ын сонгуульд МАН-ынхан барьц алдах нь лавтай. Тиймээс хуулиа дээдлээд прокурорын босго давах уу, эс бөгөөс ийн зугтсаар ирэх сонгуулийг угтах уу.

Нэгэн цагт тэрбээр “Би буруугүй. Хийсэн гэм байхгүй” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл ийн мэдэгдэж байсан шигээ, үнэн, худлын дэнсийг ажиллуулах боломжийг хуулийнханд олгоно уу гэж эрхэм гишүүнээс хүснэм.

Ташрамд дурдахад тэрбээр Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө жилийн орлого нь 99 сая төгрөг, гурван орон сууц, дөрвөн компаниас хувь эзэмшдэгээс нэг нь түүний 100 хувийн мэдлийнх, хадгаламж, бэлэн мөнгө нь 21.9 сая төгрөг гэж АТГ-т мэдүүлж байжээ. Тэгвэл Ерөнхий сайдын албанаас буусны дараа хөрөнгө орлого нь 169.8 сая болж өсөж, хадгаламж, бэлэн мөнгө, картны үлдэгдэл нь 114.3 төгрөг болтлоо 5 дахин нэмэгджээ.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    7 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    15 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    45 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 5 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    1 цаг 19 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    1 цаг 58 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    2 цаг 12 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    2 цаг 23 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    2 цаг 35 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    2 цаг 36 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    2 цаг 38 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    3 цаг 5 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    3 цаг 8 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    3 цаг 8 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    18 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    21 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    22 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    22 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    23 цаг 26 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК