Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Скаутын хөдөлгөөн хүүхэд залуучуудад амьдрах ухаан, хүндрэл бэрхшээлийг даван туулах чадварыг олгодог"

Нийтлэлч: Д.Батчулуун 2022-7-26
0
ЖИРГЭХ

"Жембори бол скаутуудын олимп" хэмээдэг. Энэ удаагийн скаутын олимп Найрамдал зусланд зохион байгуулагдаж байгаа юм. Манай сурвалжлах баг 870 гаруй скаут цугларсан Найрамдал зусланг зорилоо. Оролцогчид долоон өдөр, зургаан шөнийг Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан үе тэнгийн хүүхдүүдтэй танилцаж, цагийг зугаатай өнгөрөөж байлаа. Жемборийн үеэр хүүхдүүд майханд байрлаж, олон төрлийн өртөөчилсөн арга хэмжээнд оролцон, салаагаараа хоолоо хийдэг тул цаг ямагт шинэ туршлaга хуримтлуулж, багаар ажиллах чадварт суралцдаг хэмээн скаутууд онцолж байв. Мөн Монголын скаутын холбооны үе үеийн зураг, бүч, гарын авлага, тэмдэгтүүд бүхий үзэсгэлэн дэлгэгджээ. Мөн Монгол Улсад скаутын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд үе үеийн удирдагч багш нар, скаутууд цугларчээ. Ийнхүү долоо дахь удаагийн Жемборид оролцож буй багш, скаутуудын сэтгэгдлийг хүргэж байна.


Б.Ариунболд: Скаутын хөдөлгөөн хүүхэд залуучуудад амьдрах ухаан, хүндрэл бэрхшээлийг даван туулах чадварыг олгодог


Сайн байна уу? Намайг Ариунболд гэдэг. Скаутууд маань Анна гэж дууддаг. Бид ихрүүд. Бид скаутад 1993 оноос хойш одоог хүртэл явж байна. Би Үндэсний товчооны гишүүнээр ажилладаг. Скаутын хөдөлгөөн хүүхэд залуучуудад амьдрах ухаан, хүндрэл бэрхшээлийг даван туулах чадварыг олгодог. Скаут бол хүн бүрийг олон хүнтэй найзалж нөхөрлөх, өөрийгөө нээж илрүүлэх, шинэ зүйлийг сурч мэдэх амьдралын маш том сургууль юм. Өнөөдөр Найрамдал зуслан дээр Үндэсний Жембори болж байна. 30 жилийн ойн Жемборид оролцож байгаа скаутууд, үе үеийн удирдагч багш нартаа бүгдэд нь баярын мэнд хүргэе.

Б.Барсболд: Хүүхдүүд маань биднийг хооронд нь ялгахгүй их андуурдаг


Намайг Барсболд гэдэг. Биднийг скаутууд маань Анна, Барсаа гэдэг юм. Бид хоёр наймдугаар ангиасаа эхлээд скаутын багш хийж байлаа. Мөн Сүхбаатар дүүргийг удирдаж ажиллаж байсан. Одоо хувиараа өөр ажил хийж байна. Скаут бол нөхөрлөл, хувь хүнд биеэ даах чадвар, төлөвшлийг олгодог. Бид зэрэг скаутад яваад, хамт багш болж байлаа. Байнга хамт л явдаг байсан. Өөр өөр дүүрэг удирдаад явж байлаа. Тухайн үед хүүхдүүдээ их хуурна. Биднийг хооронд нь ялгахгүй учир их андуурдаг юм л даа. 1996 онд анхны Жемборид мянган хүүхэд цуглуулчхаад хоёр талцуулж тоглуулж байлаа.  Үе үеийн удирдагч багш нар, скаутууд, шавь нартаа хамгийн сайн сайхныг хүсье.

 

Т.Сувд-Эрдэнэ: Үзэсгэлэнгийн материалуудыг олон жил багшилсан, скаутын үйл ажиллагаанд идэвхтэй байнга оролцдог хүмүүсээс бүрдүүлсэн


Намайг Т.Сувд-Эрдэнэ гэдэг. 2016 оноос хойш скаут хэмээх зүйлийг олж мэдээд, оролцож ирсэн. Энэ удаа тав дахь удаагийн  оролцож буй скаутын үйл ажиллагаа болж байна. Би сайн дураар ажиллаж байгаа. Ингэхдээ үзэсгэлэнгийн ажлыг хариуцаж авсан. Сайн дурын 100 гаруй хүүхэд оролцож байна.

Энэхүү жааз, дүрэмт хувцас бол Монголын скаутын үйл ажиллагааг хамгийн анх зохион байгуулсан Болдбаатар багшийн дурсгалд зориулж энэ буланг гаргасан. Мөн үе үеийн скаутуудын зургууд дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн маань дурсамжийг агуулсан юм. Энэхүү тэмдэгтүүд бол Болдоо багшийн тэмдгүүд болон гадаадад оролцож байсан үйл ажиллагааны тэмдэгтүүд  байна. Хамгийн анх 1996 онд олон улсын үйл ажиллагаанд оролцож байсан юм билээ.

Жемборийн үйл ажиллагааны бүч, малгай, футболкнууд харагдаж байна. Жил болгон бүч, футболк үүргэвчийг хүүхэд болгонд өгдөг. Майхант цугларалтын үеэр бусад орны хүмүүстэй солилцож авсан болон бэлгэд авсан тэмдэгтүүд дэлгэгдсэн байгаа. Кабын шагнал, жил жилийн сонин, анхдагч скаутуудын гаргасан гарын авлага, номууд мөн харагдаж байна. Үзэсгэлэнгийн материалуудыг олон жил багшилсан, скаутын үйл ажиллагаанд идэвхтэй байнга оролцдог хүмүүсээс бүрдүүлсэн.

 

М.Мөнхдорж: Бүч бүхэн өөрийн өнгө аяс, түүхийг илэрхийлж байдаг


Монголын скаутын холбооны товчооны гишүүн, хүүхэд залуучуудын зөвлөлийн дарга М.Мөнхдоржоос үзэсгэлэнд өлгөөстэй бүчнүүдийн талаар тодрууллаа. М.Мөнхдорж “Энд байгаа бүчнүүд өнгөрсөн 30 жилийн хугацааны скаутуудын түүхийг хадгалж үлдсэн он цагийн товчоон гэж хэлж болно. Бүч бүр өөр өөрийн гэсэн өнгө аяс, түүхэн цаг хугацааг илэрхийлдэг. Жишээлбэл, хамгийн анхны буюу 1996 онд зохион байгуулагдсан Жембори, 1999 оны анхны Rover moot буюу насанд хүрэгчдийн Жемборийн бүч, АНЭУ-ын бүч зэрэг харагдаж байна. Үүнээс гадна бүлгүүд өөр өөрийн гэсэн өнгө аясыг илэрхийлэх бүчтэй байдаг.

Бүч нь гурвалжин алчуурны хэлбэртэй, friendship буюу дөрвөлжин хэлбэртэй зангиддаг, эсвэл заавал бүчлүүр ашигладаг. 

 

С.Уламбаяр: Хүүхдүүд энд бүлэг, найз нөхдөөрөө тойрч суугаад түүдэг асаах, дуулж бүжиглэх гээд хүссэнээ хийх боломжтойгоос гадна open mic ажиллаж байна


Нэгдсэн үйл ажиллагааны талаар Жемборийн зохион байгуулах хорооны менежментийн дарга С.Уламбаяраас тодрууллаа. Тэрбээр “Энэ удаагийн Жембори нь Монгол Улсад скаутын хөдөлгөөн үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ давуу талтай бөгөөд хэд хэдэн шинэлэг үйл ажиллагааг хөтөлбөртөө тусгаж өгсөн. Энэ удаагийн майхант зуслангийн хөтөлбөрт маант 21 аймаг, есөн дүүргийн 870 орчим скаут хүүхдүүд, 200 орчим багш, сайн дурын ажилчид хамрагдаж байна. Жемборийн үеэр хүүхдүүдэд зориулсан адал явдалт тоглоом, спорт, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хөгжлийн хотхон болон танин мэдэхүйн төвүүд ажиллаж байна. Мөн энэ удаагийн хөтөлбөрт чөлөөт цагийн цогцолбор нэмэгдсэн. Энэ нь 24 цагийн үйл ажиллагаатай, өөрөөр хэлбэл шөнийн үйл ажиллагаатай. Хүүхдүүд энд бүлэг, найз нөхдөөрөө тойрч суугаад түүдэг асаах, дуулж бүжиглэх гээд хүссэнээ хийх боломжтойгоос гадна open mic ажиллаж байна” гэв.

М.Зөнбилэг: Миний анхны Жембори учир маш сонирхолтой байна


Намайг М.Зөнбилэг гэдэг. Сүхбаатар аймгаас оролцож байна. Одоо аравдугаар ангид сурдаг. Миний анхны Жембори учир маш сонирхолтой байна. Бодож, төлөвлөөгүй зүйл их болдог юм байна. Олон хүүхдүүдтэй танилцлаа. Би нөхөрлөл бүлгийн Ирээдүй салааны багийн ахлагч. Манай аймгаас 108 хүүхэд, гурван багш ирсэн. Манай салаанд хамгийн бага нь тав, зургаадугаар ангийн хүүхдүүд бий. Сүхбаатар аймгаас хамгийн олон хүүхэд байна гэж багш нар ярьж байна лээ. Улсын "Их дуулга" арга хэмжээнд Мөнххаан сумаас скаутууд оролцож таван удаа цом авч байсан. Эхний өдөр бороотой өдөр угтсан. Чийгтэй газар майхангаа барихад жаахан хүндрэлтэй байсан. Долоо хоног бороотой гэж байсан ч цаг агаар сайхан байна. Бидэнд хүнс тавьж өгөөд өөрсдөө майхандаа хоолоо хийж иддэг.

 

С.Сувдаа: Шинжлэх ухааны цогцолборт ирснээр хүүхдүүд янз бүрийн туршилтууд хийж үзэх боломжтой


Жемборийн хөтөлбөрт 150 орчим сайн дурын ажилчид оролцож байгаагийн нэг нь С.Сувдаа. Тэрбээр СЭЗИС-ийн нягтлан бодох бүртгэлийн ангид суралцдаг. Тэрбээр анх удаа Жемборийн хөтөлбөрт сайн дурын ажилтнаар оролцож байгаа сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцлаа.

Сайн уу. Намайг С.Сувдаа гэдэг. Энэ жил дөрөвдүгээр курст орно. Миний хувьд багаасаа бүрэг, даруухан хүүхэд байсан болоод ч тэр үү өөрийгөө илэрхийлэх, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхгүй хүүхэд байсан. Харин оюутан болж ирээд өөрийнхөө сул талыг давуу тал болгохоор шийдсэн. Ингээд 2016 оны өвөл анх скауттай танилцаж, салаан дарга бэлтгэх сургалтад хамрагдаж байлаа. Энэ удаагийн “Жембори”-д би анх удаа сайн дурын ажилтнаар оролцож байна. Надад хүүхдүүдтэй ажиллах хөгжилтэй байгаа. Өөрийнхөө хийж байгаа ажлаас танилцуулбал, Хөтөлбөрийн хороонд багтаж “STEM” буюу шинжлэх ухааны цогцолбор төвд ажиллаж байна. Энэхүү цогцолборт ирснээр хүүхдүүд янз бүрийн  шинжлэх ухааны туршилтуудыг өөрсдөө хийж үзэх боломжтой.

Д.Батчулуун, Т.Мөнхжаргал

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    24 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    27 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    31 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    43 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    45 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    48 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    1 цаг 19 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    1 цаг 25 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    1 цаг 32 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 44 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    2 цаг 16 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    2 цаг 24 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    2 цаг 36 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    17 цаг 54 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    18 цаг 37 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    19 цаг 34 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    20 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    20 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 1 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    21 цаг 49 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК