Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?

2026-8-04
0
ЖИРГЭХ

-Хүний амины төлөөстэй, шахмал түлшний ээлжит “Эзэнтэй” шалгаруулалт-

Нийслэлчүүдийн ирэх өвөл хэрэглэх хагас коксон түлшний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер хоёрхон хоногийн дараа нээгдэх гэж байна. Хачирхалтай нь, зургадугаар сарын 26-нд нээгдсэн эл тендерт өнөөдрийг хүртэл нэг ч оролцогч саналаа ирүүлээгүй байх юм.

Мөнгөн дүнг нь бага тавьж, унац ашиг багатай болоод компаниуд сонирхохгүй байна уу гэвэл тийм биш /288,780,676,800 төгрөгөөр хагас кокс худалдаж авна, түүний 195,958,316,400 төгрөгийг энэ онд санхүжүүлнэ гэжээ/, харин өнгөрсөн жил яг энэ тендерт өрсөлдөгчгүй, давуу эрхтэйгээр, Монголын талаас санал болгосон үнийг бараг бууруулалгүй шалгарч байсан “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” хэмээх хятад компани энэ  жил дахин шалгарахаар “хор найруулж” байгаа гэсэн мэдээлэл чих дэлслээ.

Монголын коксжих нүүрсний хэрэглээг яагаад “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” гэх компани хоёр жил дараалж монопольдохоор зүтгэж байгаа, түүнд нь монголчууд оролцсон гэх ямар сэжиг таамаг байгаа талаараа уншигчдад мэдээлэл хүргэе.    

“Улсын мөнгө уйлдаггүй” буюу эхний тендер

Нийслэлчүүд өнгөрсөн жилээс эхлэн өвлийн хэрэгцээндээ БНХАУ-аас импортлосон хагас коксон шахмал түлшийг хэрэглэх болсон билээ. Хэдий шахмал түлш үйлдвэрлэхээ больсон ч савлах, түгээх дэд бүтцээ хадгалж үлдсэн гэдэг утгаараа БНХАУ-аас хагас кокс худалдан авах захиалгыг Нийслэлийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-д хариуцуулсан бөгөөд тус компани 226 тэрбум төгрөгөөр 306 мянган тонн хагас кокс, сайжруулсан шахмал түлшийг худалдан авах тендер зарласан юм.

Эл тендерт БНХАУ-ын “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэр өрсөлдөгчгүйгээр, төсвөөс зарласан 226 тэрбум, 287 сая төгрөгийн үнийн саналыг бараг буулгалгүй буюу 225 тэрум, 981 сая тэрбум төгрөгийн үнийн дүн санал болгон шалгарсан байдаг.

“Улс ер нь яах гэж тендер зарладаг вэ” гэж уншигчдаасаа асуувал бүгд л “Шаардлага хангасан бараа, ажил үйлчилгээг хамгийн хямд үнээр худалдаж авахын тулд” гэж хариулах байх. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд тендерээ аль болох эрт зарлах, аль болох олон оролцогч өрсөлдүүлэх боломжийг нээж өгдөг. Гэтэл хагас коксын худалдан авалт дээр энэ зарчим гажууджээ.

Өнгөрсөн жилийн тендерт “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэр ганцаараа орж ялахад олон нийт “Дотооддоо энэ асуудлаар шийдэлд хүрэлгүй хугацаа алдсан, Багануурын нүүрс пиролизын үйлдвэр эхлээгүй, “Тавантолгой түлш” ХХК түүхий эдгүй болсон гэх зэрэг шалтгаанууд нөлөөлж, цаг хугацааны хувьд давчуу байсан нь нөлөөлсөн байх” гэсэн ойлголттой л үлдэцгээсэн. Гэтэл үнэндээ өөр таван ч компани оролцохыг оролдсон боловч чадаагүй гэсэн мэдээлэл сонсоод гайхав. Тэдгээр таван компани орсон бол “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэр ялах байсан уу, бусад компани хэдэн төгрөгийн үнэ санал болгох байсан бэ, Монгол Улс, монголчууд 306 сая биш, хэдэн арван тэрбум төгрөг хэмнэх боломж байсан юм биш үү гэсэн асуулт гарах нь тодорхой. Гэвч яагаад ч юм бэ, манай тал энэ боломжоо ашиглалгүй өнгөрүүлжээ.   

Гэтэл өнгөрсөн жилийн нийлүүлэлтийн явцад “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотойгоор ноцтой хүндрэлүүд үүссэн. Тухайлбал, үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцээгүйн улмаас бүтээгдэхүүнийг өөр үйлдвэрт үйлдвэрлүүлэх шаардлага гарсан бөгөөд үүний үр дүнд шахмал түлшний чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан. Хүний амь нас үрэгдсэн тохиолдол ч олон гарсан билээ.

Түүнчлэн тус үйлдвэр нь гэрээт нийлүүлэлтийг хугацаанд нь бүрэн хангаж чадаагүйгээс түлшний хомсдол үүсэж, энэ нь иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулан, нийгэм, эдийн засгийн хувьд ихээхэн дарамт бий болгож, “Цаашид нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа үйлдвэрлэлийн бодит хүчин чадал, чанарын тогтвортой байдал, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх чадамжийг нэн тэргүүнд үнэлэх шаардлагатай” гэсэн шүүмжлэл гарч байв. 

“Амташсан хэрээ 13 дахихын үлгэр” буюу хоёр дахь тендер

Эхэнд бичсэнчлэн, “Тавантолгой түлш” ХХК ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлэх хагас коксыг 288,780,676,800 төгрөгөөр худалдаж авах тендерийг өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр зарласан. Гэвч өнөөдрийн /VIII.03/ байдлаар нэг ч компани материалаа ирүүлээгүй байна. Тодруулбал, тендер нь төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг tender.gov.mn цахим хуудаст байршсан боловч “Өөрчлөлтийн хүсэлт гарсан” гэдэг тайлбартай, тендерт оролцохыг хүссэн компани материалаа байршуулах боломжгүй байдалтай байгаа юм.

Энэ бүхнийг зохион байгуулалттай гэж хардаж байгаа нэг бус шалтгаан байна.

Тухайлбал, тендерийн тусгай нөхцөлд Гэрээний ерөнхий нөхцлийн

-2.5 “Бараа нийлүүлэх газар: Тухайн улсын Монгол Улстай хиллэх төмөр замтай хилийн боомт”,

-2.10 “Бараа хүлээлгэн өгөх нөхцөл: Барааг захиалагчийн шаардсан бараа хүргэх эцсийн цэгт хүргэнэ” гэсэн заалтыг авч онцолж оруулсан.

Тусгай нөхцөл бол захиалагчийн зүгээс шаардсан, оролцогчийн зүгээс бол заавал хангасан байх ёстой нөхцөл гэж ойлгож болно. 

Өөрөөр хэлбэл, манай талаас БНХАУ-ын Хөх хотын төмөр замтай гэрээ байгуулсан байх шаардлага тавьсан бөгөөд хамгийн ноцтой нь, “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэр тендерийг нээгээгүй байхад Хөх хотын төмөр замтай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр хүртэл шилжүүлсэн, энэ жилийн тендерт оролцохоор бэлтгэж буй бусад компаниуд Хөх хотын төмөр замтай гэрээ байгуулах хүсэлт гаргахад, “Зөвхөн өнгөрсөн жилийн нийлүүлэгчтэй гэрээ байгуулна, бусад компанитай гэрээ хийх боломжгүй” гэсэн хариу өгсөн гэсэн мэдээлэл байна.

Энэ бол Монголын талаас захиалагч буюу “Тавантолгой түлш” ХХК тендерийн шаардлагадаа тусгай нөхцөл бичиж, “Shaanxi Coal Chemical Industry Group Shenmu Energy Development Ltd. Wuzhou Branch” үйлдвэр нь Хятад талдаа хөх хотын төмөр замтай мөн давхар тохироо хийн бусад оролцогчдын өрсөлдөх боломжийг бодитоор хязгаарлаж байгаа юм биш биз, тендерийн ил тод, шударга өрсөлдөөний зарчим алдагдсан юм биш үү гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлж байгаа юм.

Хамгийн харамсалтай нь, тендерт оролцогчийн тоог хааж боосноор хэн хохирох вэ. Монгол Улс, монголчууд хохирно. Татвар төлөгчдийн хөлсөө урсган байж бүрдүүлсэн, Монголдоо үлдэж болох байсан мөнгө гадагшаа урсана. Магадгүй, хилийн цаана дахин хуваарилалтад ордог байхыг ч үгүйсгэх аргагүй. 

Иймд уг нөхцөл байдалд холбогдох байгууллагууд хараат бус байдлаар шалгалт хийж, тендерийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу ил тод, тэгш нөхцөлтэй явагдсан эсэхийг нягтлан тогтоох, шаардлагатай тохиолдолд хүчингүйд тооцож, бусад ААН-үүдэд саналаа өгөх боломжоор хангах нөхцлийг бүрдүүлэх нь зөв үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мексикээс АНУ-д хүнсээр дамжсан гэж үзэж буй үхлийн аюултай Cyclospora паразитын халдвар
    5 мин
  • Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
    40 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    57 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    1 цаг 16 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    1 цаг 23 мин
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    12 цаг 56 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    16 цаг 49 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    18 цаг 11 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    18 цаг 43 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    20 цаг 7 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    20 цаг 8 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    20 цаг 16 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    20 цаг 20 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    23 цаг 0 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    23 цаг 30 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    23 цаг 45 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    23 цаг 50 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК