-
2021 оны 11 сарын 20
Өнөөдөр коёозүна Тэрүнофүжи давсан (7:0)-аар башёг озеки Такакейшогийн хамтаар тэргүүлж байна.
-
2021 оны 11 сарын 20
Төв аймгийн ургацын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан тус аймгийн Биеийн тамир, спортын ордонд болж өндөрлөлөө.
-
2021 оны 11 сарын 20
Дархлаажуулалтын байнгын цэгүүдийн ажиллах цагийн хуваарь, хүний нөөцийн хангалт, ажлын ачаалал, ажиллах орчин нөхцөлд байнгын хяналт тавьснаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилготой юм.
-
2021 оны 11 сарын 20
Жүдо бөхийн залуучуудын УАШТ Спортын төв ордны жүдо бөхийн шигшээ багийн зааланд болж байна.
-
2021 оны 11 сарын 20
"Урьхан" компанийн зүгээс аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаярт "Ланд круйзер-300" маркийн автомашинаар бэлэг барив.
-
2021 оны 11 сарын 20
Даатгалын компаниуд хууль заасан үндэслэлгүйгээр ихээхэн ашиг орлогыг төрийн албадлагын аргаар жолооч, иргэдээс аваад 10 жил болж байна.
-
2021 оны 11 сарын 20
Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, харцага Б.Бат-Өлзий, Ц.Мөнхбаяр, начин Л.Лха-Очир, Б.Хишигбаатар тэргүүтэй 128 бөх барилдаж байна.
-
2021 оны 11 сарын 20
Улаанбаатарт 339 бол орон нутагт 197 хүн халдвар авсан байна.
-
2021 оны 11 сарын 20
Уулзалтаар оюутан солилцох, хамтарсан судалгаа хийх, сургалтын тэтгэлэг олгох, англи хэлний дадлагажигч багш Монгол Улсад илгээн ажиллуулах боломжийн талаар санал солилцсон байна.
-
2021 оны 11 сарын 20
Сүхбаатар аймагт улсын төсвийн 50 орчим тэрбум төгрөгөөр 19 төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн бол, орон нутгийн төсвийн 20 орчим тэрбум төгрөгөөр 75 санхүүжилж байгаа юм. Эдгээрээс зургаан төслийг өчигдөр нээлээ. Эдгээр нь Баруун-Урт сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн их засвар, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн төв, Баруун-Урт хот доторхи 18.8 километр автозам, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, мал эмнэлгийн ариутгалын пункт, гэр хорооллын гэрэлтүүлэг гэсэн зургаан төсөл юм.
-
2021 оны 11 сарын 20
Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын зааланд энэ сарын 27-нд өнөө жил тус аймгийн баяр наадамд түрүүлсэн хурц арслан М.Адъяахүүгийн чимэх мялаах 64 бөхийн барилдаан болно.
-
2021 оны 11 сарын 20
Ямар нэгэн шахаа хийсэн асуудал бол байхгүй. Хоёр улсын хооронд Гадаад харилцааны яам болон элчин сайдаар дамжуулж БНХАУ-ын үйлдвэртэй холбогдсон. Тухайн үйлдвэр Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн сертафикаттай компани байгаа. Оруулж ирсэн оношлуур маань өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертафикаттай гэсэн үг.
-
2021 оны 11 сарын 20
Д.Банди агсны гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх үүднээс түүний төрөлх нутаг Булган аймагт сүндэрлүүлжээ.
-
2021 оны 11 сарын 20
Улаанбаатар хотод явуулын 3, суурин 23, түр 23 цэгт 51 багийн 249 эмч, ажилтан ажиллаж, 4492 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
-
2021 оны 11 сарын 20
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.
-
2021 оны 11 сарын 19
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна. 2012 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн жорлонгийн өдөр” болгон зарласан. Энэ өдөртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан манай улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.
-
2021 оны 11 сарын 19
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах, гудамж нэршүүлэх тухай хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтэй танилцсан юм.
-
2021 оны 11 сарын 19
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтуудын нээлтийг өнөөдөр хийлээ. Үүний нэг нь Баруун-Уртын таван тойргийн сүүлийнх буюу тавдугаар тойргийн сүүлийн хэсгийн бүтээн байгуулалт байв.
-
2021 оны 11 сарын 19
Иргэн бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг болоход НҮБ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.
-
2021 оны 11 сарын 19
Монгол Улс Оросын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын хамтын ажиллагаанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүмүүсийг Нийслэлийн хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа.