-
2017 оны 12 сарын 08
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас замын хөдөлгөөнд оролцогчдыг болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг таслан зогсоох зорилгоор “Нийтийн тээвэр-Аюулгүй зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Нэгдсэн арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс хойш орон нутгийн замд болон суурин газруудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ. Мөн жолооч нар өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж суудлын бүсийг зөв хэрэглэн, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж, замын хөдөлгөөний дүрмийг хэвшүүлэн хөдөлгөөнд оролцох зэрэг эерэг үр дүн гарч буйг Замын цагдаагийн тасгийн алба хаагчид хэлж байв.
Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг Гурван тэс, Цогтцэций зэрэг сумыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим буурдаггүй бөгөөд орон нутгийн замд үйлдэгдэж буй хэргийн дийлэнх хувийг жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс үүдсэн осол эзэлдэг аж. Иймд осол, хэрэг гардаг эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж орон нутгийн замын хяналтыг сайжруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын хэсгийн төлөөлөгчид хуваарийн дагуу цагийн менежментийн эргүүлд гарч, нөхцөл байдлын мэдээгээ Замын цагдаагийн албанд хүргүүлэн ажиллаж байна.
-
2017 оны 12 сарын 08
Д.Дэлгэрсайхан: Тоон гарын үсэгт шилжих ажлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаана
Н.Сараа.
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайханаас иргэний цахим үнэмлэхээрээ онлайн үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэсэн мэдээллийн дагуу зарим зүйлийг тодрууллаа.
-Цахим үнэмлэхээрээ онлайн бүхий л үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаа юм байна. Цаг хугацааны хувьд хэдийнээс вэ?
Монгол Улс иргэдийнхээ мэдээллийг шинэчлэх үүднээс 2011 шинэчилсэн бүртгэл явуулж эдүгээ бидний хэрэглэж буй цахим иргэний үнэмлэхийг олгож эхэлсэн. Энэхүү үнэмлэхэд тухайн иргэнтэй холбоотой бүхий л мэдээлэл багтсан төдийгүй түүн дээр тоон гарын үсэг бичсэнээр онлайн үйлчилгээ авах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, иргэд тоон гарын үсэг хэрэглэснээр интернэт болон бусад сүлжээний орчинд танигдах боломжтой болно. Ингэснээр интернэтийн орчинд иргэний үнэмлэхээ ашиглан танигдаж байгаа тохиолдолд манай байгууллагаас онлайнаар үйлчилгээ авах эрх нээгдэнэ. Манай байгууллагын хувьд бэлтгэл ажил хангагдсан. Ирэх 2018 оны нэгдүгээр улиралд багтааж иргэддээ тоон гарын үсгийг тарааж онлайн үйлчилгээг үзүүлж эхэлнэ. Иргэд үйлчилгээний нэгдүгээр байр болон аймаг, дүүргүүдэд байрлах иргэний үйлчилгээний цонхнуудаар үйлчлүүлж тоон гарын үсгээ авч болно.
-Иргэний үнэмлэх тусгай чиптэй байдаг. Тэрхүү чип нь тухайн иргэний талаархи бүхий л мэдээллийг өгдөг гэсэн үг үү?
Өнөөдрийн байдлаар иргэний үнэмлэхний чип-д тухайн иргэний үндсэн мэдээлэл агуулагддаг. Ямар овогтой, хэний хэн, хэдэн онд төрсөн гээд л зөвхөн ил харагдаж байгаа хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэнтэй холбоотой бүх л мэдээллийг чип-д бичигддэг гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь тухайн иргэний мэдээллийг давхардуулахгүй нэг утгаар тодорхойлох хурууны хээ, регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар, тоон гарын үсэг, цаашилбал хаягийн мэдээллүүд байх нь маш чухал. Ингэж давхардуулахгүй нэг утгаар тодорхойлох мэдээллүүдийг бичсэнээр олон мэдээллийн санд нэвтрэх түлхүүр болно гэж ойлгож болно.
-Тоон гарын үсгийн талаар нэмэлт тайлбар өгнө үү. Ач холбогдол нь юу вэ?
Манай байгууллага иргэдийн гар дээр байгаа одоогийн цахим үнэмлэхний чип-д тоон гарын үсэг, хаягийн бичвэрийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох боломжийг программчлалын төвшинд шийдсэн. Туршилтууд ч амжилттай болсон. Тоон гарын үсэгтэй болмогц онлайн үйлчилгээг авч эхэлнэ гэсэн үг биш. Дээр дурьдсанчлан иргэд тоон гарын үсэг хэрэглэснээр интернэт болон бусад сүлжээний орчинд танигдах боломжтой болж байгаа юм. Харин манай байгууллага иргэдэд үзүүлж буй бүхий үйлчилгээгээ онлайн болгох, мэдээллийн сангийн чанарыг сайжруулах зэрэг ажлуудыг эрчимтэй хийж байна. Энэ хоёр хосолж байж иргэдэд үр дүнгээ өгнө гэсэн үг.
-Иргэд хичнээн төрлийн үйлчилгээг танай байгууллагаас авдаг вэ?
Зөвхөн манайхаар үйлчлүүлнэ гэсэн үг биш. Бид цаашид олон байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Манай байгууллагаас иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, оюуны өмчтэй холбоотой 122 үйлчилгээг авдаг. Хамгийн гол үйлчилгээнээс эхлээд бүх л үйлчилгээгээ шат дараатайгаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад онлайн хэлбэрээр хүргэх боломжтой болгохоор зорьж байна.
-Үнийн хувьд ямар байх вэ?
“Цахим гарын үсгийн тухай” хуульд заасны дагуу 2011 онд үнэгүй тараасан. Тоон гарын үсэгний сертификат олгодог бие даасан тусдаа байгууллага байдаг. Тиймээс манай байгууллагаас үл хамаараад, тусдаа үйлчилгээтэй тул үнэлгээний асуудал яригдах нь мэдээж. Иргэдэд үнэгүй тараана гээд мөнгө төсөвлөөгүй учир ярилцаж байгаад тодорхой шийдвэрт хүрэх байх.
-
2017 оны 12 сарын 08
АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохиогдсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ын жинд М. Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртэв. Тэрбээр эхний оролтоор 101 кг-ыг өргөсөн бөгөөд хоёр дахь оролтдоо 106 кг-ыг захиалсан боловч амжилтгүй болсон. Харин гурав дахь оролтдоо 107 кг-ыг амжилттай өргөж, хүндийг өргөлтийн дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирлаа. Түүний жинд Испанийн тамирчин, олимпийн аварга Лидиа Валентин Перез түрүүлж, Колумбын Д.Неиси Патриси мөнгөн медаль зүүсэн байна. Алтан медалийн эзэн 118 кг-ыг өргөсөн бол, мөнгөн медальтан түүнээс 10 кг-аар бага, манай М.Анхцэцэгээс ердөө хоёр кг-ын илүүтэйг өргөсөн юм.
-
2017 оны 12 сарын 08
”Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” тэмцээнд оролцож байгаа билээ. Тэрбээр эхний шатандаа алтан баззерын эзэн болсон. Дараа нь олон нийтийн саналаар финалын шатанд үлдсэн. Тэгвэл өчигдөр финалын шатны үзүүлбэрийн төгсгөлд хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Уг тэмцээний ялагчийг энэ сарын 14-нд шалгаруулах бөагаад ялагчийг 100 мянган ам.доллар хүлээж байгаа юм.
-
2017 оны 12 сарын 08
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ өнөөдөр Ираны нийслэл Тегеранд эхэллээ. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Монголын залуучуудын шигшээ баг “В” хэсэгт Тажикистаны “Тажик Эйр”, Унгарын “Будапешт” клубтэй багтсан. Тэгвэл манай залуучуудын ”Хийморь” клуб өнөөдөр урамтай сайхан барилдаж, Унгарыг 6:4-өөр, Тажикистаныг 6:2-оор тус тус буулган авснаар “В” хэсгээ тэргүүллээ. “А” хэсгийг өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури”, “С” хэсгийг Ираны “Сетареган Сари”, “D” хэсгийг эзэн орны “Кашан” клубүүд тэргүүлжээ. Абдулрашид Садулаев, Аниуар Гедуев, Хетик Цаболов, Комейл Гасеми, Масуд Эсмаэльпур, Сейед Ахмад Мохаммади зэрэг дэлхийн шилдэг хүчтэнүүдтэй 2014, 2015 оны клубийн дэлхийн аварга “Бимех Рази” хэсгээ тэргүүлж чадсангүй. Тэд Гажи Алиев, Магомедрасул Газимагомедов, Магомед Курбаналиев нарыг эгнээндээ нэгтгэсэн нутгийнхаа “Сетареган Сари”-д 4:6-аар дийлджээ. Манай залуус маргааш олимп, дэлхийн аварга өнөө цагийн дэлхийн тод бөх Кайл Снайдераар ахлуулсан “Титан Меркури” клубтэй хагас шигшээд учраа таарна.
“В” ХЭСГИЙН БАРИЛДААНЫ ДҮН:
МОНГОЛ (ХИЙМОРЬ) - УНГАР (БУДАПЕШТ) 6:4
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Тамас Роман 10:0
61 кг: Батчулууны Баасанням - Жозеф Молнар 2:12
65 кг: Төмөр-Очирын Тулга - Шахери Хосейн 13:3
70 кг: Лутбаярын Батбаяр - Норберт Лукакс 4:2
74 кг: Болдхүүгийн Батсүх - Жомбор Гулиас 3:3 ялагдсан
79 кг: Ганболдын Төрболд - Ботонд Лукакс 10:0
86 кг: Ганбаатарын Ганхуяг - Патрик Зуровски 1:4
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Мохаммад Алитабар 0:4
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Балаш Жухаш 10:0
125 кг: Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ - Михаил Наги 10:0
МОНГОЛ (ХИЙМОРЬ) - ТАЖИКИСТАН (ТАЖИК ЭЙР) 8:2
57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Комрон Холов 11:0
61 кг: Батчулууны Баасанням - Жамшид Шарифов 1:8
65 кг: Төмөр-Очирын Тулга - Абдилгосем Файзиев 12:1
70 кг: Лутбаярын Батбаяр - Сайжон Амиржони 6:5
74 кг: Болдхүүгийн Батсүх – Сорбон Абдулхаев 10:0
79 кг: Ганболдын Төрболд - Сахоб Ниматзода 12:1
86 кг: Ганбаатарын Ганхуяг – Бахходур Кодиров 4:3
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Масрур Мералишоев 7:2
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Рустам Искандри цэвэр ялагдсан
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - Абдурашид Гульямов 12:2
-
2017 оны 12 сарын 08
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын гишүүний сонсголын хариуг сонсох юм байна.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох.
-
2017 оны 12 сарын 08
Монголын гарааны бизнесүүдийн анхны нэгдсэн үзэсгэлэн худалдаа эхэлнэ
-
2017 оны 12 сарын 08
“Ардчилсан намын сэтгүүлч Уянгад өөрт нь яаралтай өг! Та анхааралтай дуустал уншаарай. Би сонин хэвлэлээр бичигдээд байгаа Францаас хулгайлагдаж ирсэн Д.Энхбат байна.Би 1998 онд өвчний учир шоронгоос суллагдсан. Мөн 1999 онд хахуулиар шоронгоос гарсан гэж цагдаагаас Ганцхудагт хорьж, дахин шүүх эмнэлгийн комисс томилогдож, өвчин үнэн нь батлагдаж дахин гарсан.
-
2017 оны 12 сарын 08
Өвөг дээдсээс бидэнд бүрэн бүтнээр нь өвлүүлж үлдээсэн газрын хэвлийн баялаг Х.Хэрлэн болон түүний тойрон хүрээлэгчдийн гарт очих нь тодорхой боллоо. Тойрон хүрээлэгч хэмээсний учир мөдхөн тэр бусдын жишгээр халаа сэлээг хийж эхэлнэ. Олон нийт ч түүнийг таатай хүлээж авахгүй байгааг цахим ертөнцөд цацагдаж буй мэдээллээс харж болохоор.
-
2017 оны 12 сарын 08
2017.12.8, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20
ӨВЛИЙН ЭХЭН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.12.8, Баасан гараг
Наран ургах шингэх: 08.28-16.59
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
-
2017 оны 12 сарын 08
2017 оны 12 дугаар сарын 07-ны 20 цагаас 12 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эг, Үүр, Туул голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшиж, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын саваар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
-
2017 оны 12 сарын 07
Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд, “Rich beauty” гоо сайхны салон шинэ жилийн
-
2017 оны 12 сарын 07
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.07) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.
-
2017 оны 12 сарын 07
Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний SMARTCAR.MN хуудсаар онлайн хэлбэрээр төлбөр төлөлт хийх үйл ажиллагааг танилцуулах ажлын хэсгийн хурал боллоо.
SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем нь одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр гэсэн гурван үйлчилгээг авахаар болоод байгаа юм. Харин үүнийг цааш хэрхэн хөгжүүлэх, онлайнаар татвар төлсөн тохиолдолд гурвалжин тэмдэг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний талаар ямар зохицуулалт хийх талаар харилцан санал солилцлоо.
Одоогийн байдлаар Монгол банкны E-Commerse үйлчилгээг ашиглан төлбөр төлөлт хийгдэж байна. Энэхүү цахим систем нь үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх, татвар хураалтын ажлыг хөнгөвчилсөн сайн ажил болж байгаа бөгөөд цааш нь өргөжүүлж хөрөнгийн татваруудыг цахим хэлбэрт шилжүүлэх бүрэн боломжтой болсон талаар төлөөллүүд онцлон хэллээ.
SMARTCAR.MN цахим систем бэлэн болсон бөгөөд олон нийтэд танилцуулах нээлтийн үйл ажиллагааг тун удахгүй хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Хуралд Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газар, Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын төлөөлөл оролцов гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
-
2017 оны 12 сарын 07
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” сэдэвт үндэсний чуулганыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
-
2017 оны 12 сарын 07
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр хууль бусаар эзэмшилдээ шилжүүлсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан Монгол зэс корпораци Иргэний хэргийн хяналтын шатны шүүхэд ялалт байгууллаа. Энэ нь төр эрх мэдлээ ашиглан хувийн өмчийг хууль бусаар булааж авсныг дахин нотолсон хэрэг боллоо. Өмнө нь энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүх 2 удаа хэлэлцэн Монгол зэсийн талд шийдвэр гаргаад байсан ч дээд шүүх Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэх асуудал биш гэж үзэн Иргэний хэргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Энэ удаад шүүх зөв шийдвэр гаргаж, өмчөө хамгаалсан Монгол зэс дахин яллаа.
Булхай нь буруу булчингаараа гэгчээр хувийн хэвшлээ дээрэлхэж сурсан Монголын төрийг Европын холбоо өчигдөрхөн оффшор жагсаалтад оруулсан нь төрийн дээрэнгүй байдлыг таслан зогсоох цаг ирснийг илтгэсэн. Одоо энэ байдлыг бүрэн зогсоохын тулд компаниудынхаа эрхийг зөрчсөн алдаагаа шүүхээр дамжуулан ингэж засварлах хэрэгтэй.
Ц.Энх
-
2017 оны 12 сарын 07
Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн Монгол Улсын байнгын үйл ажиллагаа явуулж буй хилийн боомт буюу Агаарын 3, Монгол-Оросын 10, Монгол-Хятадын 13 боомтод гадаадын иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах, Монгол Улсад нэвтрэх виз олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
-
2017 оны 12 сарын 07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэн, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг уриалан ажиллаж байгаа юм.
Аяны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр төрийн болон ТББ, иргэд, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн билээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжлан уриалсан бөгөөд дэлхийн 180 гаруй орон, 6000 гаруй байгууллага 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд уг аянд нэгдэн тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдэн, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Тус аяныг 12 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг угтаж 16 хоногийн турш өрнүүлдэг уламжлалтай.
Энэ 2017 онд дэлхийн улс орнууд уг аяныг “Өрх гэрийн амар амгалангаас дэлхийн энх тайван руу” уриан дор “Боловсролыг бүх нийтэд” гэсэн сэдвээр зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход бүх нийтийн оролцоог дэмжих, чиглүүлэх зорилгоор “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриагаар аянд нэгдэж байгаа юм.
Аяны хүрээнд дараах өдрүүдийг тэмдэглэдэг.
11 дүгээр сарын 25- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр
11 дүгээр сарын 25- Цагаан туузтаны хөдөлгөөн
11 дүгээр сарын 29- Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн өдөр
12 дугаар сарын 1- ДОХ-той тэмцэх өдөр
12 дугаар сарын 2- Боолчлолыг таслан зогсоох өдөр
12 дугаар сарын 3- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр
12 дугаар сарын 5- Сайн дурынхны өдөр
12 дугаар сарын 10- Хүний эрхийн өдөр
Эдгээрээс Цагаан туузтаны хөдөлгөөнийг Монгол Улсад жил бүр өрнүүлснээр уг аянд эрэгтэйчүүдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлж чадсан байна.
-
2017 оны 12 сарын 07
Монгол банкнаас өгч байгаа мэдээллээр өнгөрөгч 11 дүгээр сард 371
-
2017 оны 12 сарын 07
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо