зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4243 4244 4245 4246 4247 4248 4249
  • Өнөөдөр дэлхийн “Хөхний даруулгагүй өдөр”
    2017 оны 10 сарын 13
    Өнөөдөр “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг АНУ болон Английн охид, бүсгүйчүүд “Хөхний даруулгагүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд эл өдрийг хөхний хорт хавдрын эсрэг олон нийтэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.



    Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог байна. Үүний дотор хөхний хорт хавдар өвчлөлийн тоогоор хоёрдугаарт ордог ба энэ нь хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг гэсэн үг юм.



    Өнгөрсөн таван жилд нийт 6.3 сая эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчилсөн байна. Мөн 2012 онд гэхэд 1.7 сая хүн уг өвчнөөр шинээр оношлогдсон гэжээ. 2008 оноос хойш хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 20 хувиар, нас барсан хүмүүсийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2009 оноос эхлэн энэ өдрийг “Хөхний даруулгагүй өдөр” буюу хөхний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай билээ.



    Монголд дунджаар жил бүр 4500 гаруй хүн хорт хавдраар шинээр оношлуулж, бүртгэгдсэнээс 100 мянган эрэгтэйчүүд тутмын 273, мөн тооны эмэгтэйчүүдийн 204 нь хорт хавдраар өвчилжээ.
  • ”Дэлхийн мисс-2017”-д оролцох Ц.Энхжингийн видео танилцуулга
    2017 оны 10 сарын 13
    Дэлхийн мисст өрсөлдөх Ц.Энхжингийн видео танилцуулага
  • Шуурхай: Дээд шүүх Г.Дэнзэнгийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэв
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаан эхлэнгүүт Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ
  • Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн, залгамж чанарыг хадгалах болно гэлээ.

    Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх бөгөөд зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнд л өөрчлөлт оруулж, ажлын хариуцлага, сахилга батыг бүх шатанд сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

    Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 600 сая ам.долларын зээл олгохоор болж эхний ээлжинд 250 саяын санхүүжилт хийсэнд талархал илэрхийллээ. Ирэх онд мөн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгааг ч тодотгов.

    Цаашид уул уурхайн салбараас олсон орлогоо дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт зарцуулж эдийн засгаа олон тулгууртай болгохын төлөө ажиллана гэлээ.

    Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саиед баяр хүргэж амжилт хүсэв.

    Азийн хөгжлийн банк 2017-2020 онд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх бөгөөд Түншлэлийн стратегийн хүрээнд эдийн засаг, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

    Мөн эдийн засгаа олон тулгууртай болгох Ерөнхий сайдын бодлоготой санал нэг байгаагаа илэрхийлж макро эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, төсвийн сахилга батыг хангах чиглэлээр олсон амжилтаа бататгана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

    Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлж эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 280 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хууль зүйн байнгын хороо хуралдлаа
    2017 оны 10 сарын 13
    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.13) хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох
  • АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхолын зөрчилгүй гэжээ
    2017 оны 10 сарын 13
    МАН-ынхан сайд нараа эцсийн байдлаар тодруулаад байгаа билээ. Улмаар Ерөнхий сайд
  • “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт хурал болж байна
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ШУТИС-ийн төв байранд болж байна.

    Уг бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Номын гурван хүрдэн сан ТББ, ШУТИС, Шинэ Монгол эрдмийн хүрээлэн, ХААИС, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Сан бизнесийн дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.

    Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан оролцож үг хэллээ.

    Эрдэм шинжилгээний бага хурлаар Мадхъямака ба Квант физик, Бурхны шашны бясалгал ба тархи судлалын шинжлэх ухаан, Уламжлалт ба орчин цагийн одон зурхай, анагаах ухаан, Орчин цагийн боловсрол ба Буддын ёс зүй зэрэг сэдвүүдийг хэлэлцэж эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.
  • Экспорт, импорт өсчээ
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улс энэ оны эхний есөн сард дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум америк доллар хүрчээ. Үүнээс экспорт 4.6 тэрбум америк доллар, импорт 3.1 тэрбум америк доллар байна.

    Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллараар, импорт 682.8 сая америк доллараар тус тус өсчээ.

    Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний есөн сард 884.4 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 567.7 сая америк доллараар нэмэгдэж, 1.5 тэрбум америк долларт хүрчээ.

    Экспорт өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.2 тэрбум америк доллар, үүн дотор нүүрсний экспорт 1.2 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

    Импорт өмнөх оны мөн үеэс 682.8 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 235.0 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 161.2 сая америк доллар, автобензин 44.8 сая америк доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 136.8 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 135.0 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 82.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
  • 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн АШТ Улаанбаатарт болно
    2017 оны 10 сарын 13

    Энэ сарын 27-29-ний өдрүүдэд 2020 оны олимпийн эрхийн оноо олгох 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болно.

    Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна 3х3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм. Ази тивээс Япон, БНХАУ, Казахстан, Туркменистан, Киргиз, Хятадын Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол гэсэн 15 орны эрэгтэй,эмэгтэй багууд оролцох юм.

    Манай улсын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээний “А” хэсэгт Япон, Бахрейны шигшээ багуудтай нэг хэсэгт орсон. Эмэгтэй баг БНХАУ, Шри-Ланк улсын багуудтай хэсгийн тоглолтоо хийнэ.
  • Оюутнууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    2017 оны 10 сарын 13
    Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Цохилт” арга хэмжээний хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Чингис СООСЭ” олон улсын харилцааны сургуультай хамтран “Оюутан” эргүүл арга хэмжээг зохион байгуулж байна.
    Эргүүлийн үйл ажиллагаанд 60 оюутныг хамруулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, Хууль сахиулах их сургуулийн сонсогчид, цагдаагийн алба хаагч нартай хамт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүлд ажиллуулж байгаа юм.
    Тус дүүргийн 22 дугаар хорооны 56 байгууллага, аж ахуй нэгжид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн албан мэдэгдлийн хүрээнд шалгалт хийж, 2 байгууллага аж ахуй нэгж гадна, дотор орчноо шинээр камержуулжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэг болох 7 газарт Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл холбоо технологийн төвтэй хамтран явуулын 7 камер байршуулан 24 цагийн хяналт тогтоон ажиллаж байна.
  • Зудын хор уршгийг арилгах стратеги боловсруулна
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинар хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

    Тус семинар нь нь 2017-2018 оны өвөлжилтөд гарч болзошгүй хүндрэлийг тодорхойлж, эрт сэрэмжлүүлэх, гарч болзошгүй хүндрэлийг бууруулж, бэлэн байдлаа хангахын тулд нэн шаардлагатай арга хэмжээ болон тусламжийг тодорхойлох, шуурхай зохион байгуулах, нөхцөл байдал хүндэрсэн үед үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулах, өмнөх жилүүдийн зудын хор уршгийг арилгасан туршлага дээр суурилан хор уршгийг арилгах стратеги боловсруулах зорилготой юм.
  • Хулсан ташуур нь байгаасай даа...
    2017 оны 10 сарын 13
    Хуруундаа өлгөөд явах юмсан даа...гээд л аялчихмаар мэдээнүүд ар араасаа хөврөх юм даа. Хад нь өндөр боловч хажуугаар нь гардаг замтай даа.Халх Монголын үр садтай хамтраад амьдрахыг бодсон юмсан даа, ай хүү минь ээ хө... гэж энэ дуу үргэлжилдэг юм билээ...Айсуй Засгийн газрын сайд нар бүгд давхар дээлтэй гэдгийг сонсоод эхлээд урам хугарав. Ганц би ч биш, бүх хүн л хэсэгтээ гацаанд орох байх.
  • Шуурхай: Г.Дэнзэнгийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг түр хойшлууллаа
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Шүүх хуралдаан өглөө 9 цагт эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд уншиж танилцуулав.



    Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шүүх хурлыг нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх хүсэлт гаргасан ч түүний хүсэлтэд хариу өгөөгүй учир хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна хэмээн үзэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байна.



    Дэнзэнгийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг түр хойшлууллаа.
  • Шуурхай: Г.Дэнзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргалаа
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нартэр холбогдох хэргийг хэлэлцэж байна.
  • Ерөнхийлөгч Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа
    2017 оны 10 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-д өргөн барьсан.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 10 сарын 13
    ​

    09.00 цагт ШУТИС-д ”Буддизм ба Шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний бага болно.
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр өнөөдөр тохионо
    2017 оны 10 сарын 13
    Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.
  • 24 баримт: Дээд шүүхээр дэнслэгдэх Г.Дэнзэнгийн өчилтэй танилц
    2017 оны 10 сарын 13
    Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүх хянан хэлэлцэнэ.


  • Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 10 сарын 13
    Өнөөдөр буюу аравдугаар дугаар сарын 13-ны баасан гарагт Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлахаар товлогджээ. Тиймээс засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, хүйтэрнэ
    2017 оны 10 сарын 13
    Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, хүйтэрнэ
4243 4244 4245 4246 4247 4248 4249
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 43 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 55 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 38 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 38 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 38 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 38 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК