зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4250 4251 4252 4253 4254 4255 4256
  • Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжинд саналаа өгөөрэй
    2017 оны 10 сарын 10
    Өнгөрсөн жил Дэлхийн мисс тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, Монгол улсын рекордыг шинэчилсэн. Тэрбээр ”Multimedia” шалгаруулалт буюу ”Mobstar” аппликейшны санал хураалтад тэргүүлж, энэхүү амжилтын эзэн болсон юм.
  • “Улаанбаатар” кино наадмыг Д.Золбаярын бүтээлээр нээнэ
    2017 оны 10 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
  • Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох асуудлаар МАН завсарлага авлаа
    2017 оны 10 сарын 10
    Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн /ҮХЦ/ гишүүнийг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцэв.
  • Д.Тэрбишдагва: Замбараагүй байдлаас нам дамжсан олигархууд, дэлхий дамжсан эдийн засгийн алуурчид хождог
    2017 оны 10 сарын 10
    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа.
  • LIVE: Төрийн ордонд АН-ын бүлэг мэдээлэл хийж байна
    2017 оны 10 сарын 10
    Ардчилсан намаас шинэ Засгийн газрыг шуурхай байгуулах хэрэгтэй байгаа талаар мэдээлэл хийж байна.
  • АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
    2017 оны 10 сарын 10
    АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
  • Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ
    2017 оны 10 сарын 10
    Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэхээр тов зарлалаа. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 13-ны 09.00 цагт болно.
  • “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал-2017”-д оролцов
    2017 оны 10 сарын 10
    Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Онцгой байдлын яам болон Япон Улсын Төрийн сайд нарын танхимтай хамтран 2017 оны 10 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотноо зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал-2017”-д Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал оролцоод ирлээ.

    Азийн Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга Масанори Хамада уг хурлыг хоёр өдрийн турш хамтран зохион байгуулсанд Азербайжаны Онцгой байдлын яаманд талархал илэрхийлж, сүүлийн жилүүдэд Ази тив нь байгалийн гамшигт ихээр нэрвэгдэж байгаатай холбогдуулан Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дараагийн 20 жилийн туршид хэрэгжүүлэх шаардлагатайг хурлын үеэр цохон тэмдэглэсэн байна.



    Хурлын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн төлөвлөгөө, томоохон хэмжээний гамшгийг даван туулах, үр дүнтэй хариу арга хэмжээ авах болон гамшгийн эрсдэлийг бууруулах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хялбаршуулах дэвшилтэт технологи гэсэн сэдвүүдийг хэлэлцлээ.

    Хошууч генерал Т.Бадрал бага хурлаас гадна Азийн Гамшгийн эрсдэлийг бууруулах хорооны удирдах зөвлөлийн хуралд оролцож Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал бодлоо солилцов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • ”Улаанбаатар олон Улсын IX кино наадам”-ын шилдгүүд тодорно
    2017 оны 10 сарын 10
    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар олон улсын IX кино наадам”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцож байна.

    Наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом, батламж, мөнгөн шагналаар шагнах юм.

    “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруулалтанд 2016 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээгдсэн болон нээлтээ хийгээгүй кинонууд оролцсон бөгөөд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарсан бөгөөд 10 сарын 10-нд болох кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа нээлтээ хийж үзэгчдэд хүрэх юм байна. Түүнчлэн “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино”-ны шалгаруулалтын дүнг 2017 оны 10 сарын 10-ны өдөр шагнал гардуулах ёслолын ажиллагааны тайзнаа зарлах юм байна.





  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тагнасан болон 60 тэрбумын асуудлаар албан бичиг илгээжээ
    2017 оны 10 сарын 10
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.

    2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна”, мөн хуулийн 8.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” хэмээн заасан байдаг.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн холбогдох заалтуудын дагуу дээрх хоёр асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа юм.

    Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр арилжсан гэх “60 тэрбумын” хэргийг хаасанд ард иргэд илэрхий дургүйцэн тодорхой мэдээлэл шаардсаар байгаа болон Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар мөрдөн мөшгиж тагнан, гар утсыг нь чагнаж, бусадтай ярьсан яриаг нь бичлэг болгон улс төрийн зорилгоор олон нийтэд цацсан үйл ажиллагаа нь төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, иргэд, олон нийтийг айдаст автагдуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү УИХ-ын даргад явуулаад байна.
  • Москва хот Улаанбаатар хоттой хамтран ажиллана
    2017 оны 10 сарын 10
    Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Москва хотод айлчилж байна. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Москва хотын дарга Сергей Собянинтай уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд С.Дэлгэрмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Москва хотын засгийн газрын сайд, Москва хотын гадаад эдийн засаг болон олон улсын гадаад харилцааны газрын дарга С.Е.Черёмин нар оролцлоо.

    Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааны тухай 1996 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн протоколд заасан зарчмыг үндэслэн 2018-2020 оны хугацаанд хамтран ажиллах хөтөлбөрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотын дарга Сергей Собянин нар гарын үсэг зурлаа. Талууд хот төлөвлөлт архитекур, орон сууц, нийтийн аж ахуй, хот тохижилт, боловсрол эрүүл мэнд, архив зэрэг салбаруудад найрамдалт харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Танилц: У.Хүрэлсүхийн кабинетад хэн хэн багтах вэ
    2017 оны 10 сарын 10
    Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө тамгаа гардаж авсан. Тэрбээр эдгээр өдрүүдэд тамхимаа бүрдүүлэхээр ил, далд тохироо хийж байгаа нь нууц биш. Тэгвэл олон нийт У.Хүрэлсүхийн кабинетад хэн хэн багтаж ажиллах бол хэмээн чих тавин хүлээж сууна. Шинэ Засгийн газар хэрхэн бүрдэхээс цаашдын ирээдүй нь харагдах учиртай.
  • Өнөөдөр болох үйл явдлын товчоон
    2017 оны 10 сарын 10
    09.00 цагт Чингис зочид буудалд ХААИС-иас “Мал, амьтны халдварт болон зооноз өвчнүүд” сэдэвт олон улсын хурал зохион байгуулна.
  • 24 ишлэл: С.Амарсайхан ”Ц.Сандуй ажлаа өгсөн ч санаа сэтгэл нь сандалдаа, гар хуруу нь бүлгийн асуудалд дүрээтэй л байна”
    2017 оны 10 сарын 10
    Өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан багагүй зүйлийг туулсан. Өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагандаа дарамт шахалт ирж, нэрээ татахыг тулгаж байгаа талаараа дуулгаад авсан. Гэвч тэрбээр хотод бугшаад байгаа гэх М.Энхболдын бүлэглэлийнхэнтэй амжилттай тэмцэж, НИТХ-ын даргын суудлыг өөрийн болгож чадав. Уг нь НИТХ дахь МАН удирдлагуудынхаа даалгавараар төлөөлөгч Д.Баярсайханыг “ногоон гэрлээр” зүтгүүлсэн. Харамсалтай нь С.Амарсайхан гэх өрсөлдөгчийг тооцоолоогүй тэд хоёр долоо хоногийн турш төлөвлөгөөгөө биелүүлэх гэж улайрсан ч эцэст нь ийн бууж өгсөн юм.
  • “Экспо Монголиа 2017” өнөөдөр эхэлнэ
    2017 оны 10 сарын 10
    “Экспо Монголиа 2017” олон улсын техник технологийн үзэсгэлэн, тогтвортой хөгжлийн бага хурал “Монгол улсын ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор тав дахь удаагаа 2017 оны 10-р сарын 10-12-ны өдрүүдэд Мишээл Экспо Төвд зохион байгуулагдах гэж байна. Уг үзэсгэлэнг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс дэмжин, хамтран ажиллаж байна.

    Та дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу. Утас: 70009471

    Цахим шуудан: contact@expomongolia.com
    Цахим хаяг: www.expomongolia.com
    Facebook хуудас: expomongoliajv
  • Шашны сургуулийн стандарт
    2017 оны 10 сарын 10
    1990-оноос хойш Монгол улсад шашныг чөлөөтэй болгожээ. Гэвч Шашны боловсрол олгодог сургуулиудад орчин цаг үедээ тохирсон СТАНДАРТ тогтоовоос зохино. Шашны анхан шатны боловсрол олгодог бага дунд сургуулиудад Монгол улсын иргэдэд олгодог үндсэн боловсролыг олгож, тус сургуулиудыг төгсч байгаа төгсөгчдийг улсын шалгалтанд хамруулан аттестатын үнэмлэх олгож байх хэрэгтэй.
  • 16-р хороолол Дандарын гудамжинд цахилгаан хязгаарлана
    2017 оны 10 сарын 10
    Өнөөдөр буюу аравдугаар дугаар сарын 10-ны мягмар гарагт нэг дүүрэг цахилгаан хязгаарлахаар товлогджээ. Тиймээс засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



    Баянзүрх дүүрэг



    11:00-18:00 16-р хороолол Дандарын гудамж
  • УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
    2017 оны 10 сарын 10
    1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Бусад.

    2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Бусад.

    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Бусад.

    4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
    Бусад.
  • Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр
    2017 оны 10 сарын 10
    2017.10.10, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

    НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
    ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.10.10, Мягмар гараг
    Наран ургах шингэх: 07.03-18.14
    Үс засуулбал: Өлсөж ундаасна
    Барилдлага: Хүчин төгсөх
    Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
    Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
  • Улаанбаатарт өдөртөө 1 хэмийн дулаан байна
    2017 оны 10 сарын 10
    2017 оны 10 дугаар сарын 09-ний 20 цагаас 10 дугаар сарын 10-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
4250 4251 4252 4253 4254 4255 4256
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    18 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    41 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 9 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 48 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 1 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК