-
2017 оны 11 сарын 24
Норвеги далай ашиглах давуу талтайгаар биднийг атаархуулж байна. Гэвч асар том зах зээл,тэнцвэртэй төмөр замыг байгуулан ажиллах боломж бидний давуу тал. Манай хамгийн том бэрхшээл бол баян ядуугийн туйлшрал, улс төржилт байлаа. Үүнийг тас цохих эр зориг,механизм бол монголын ТУЛГАМДСАН АСУУДАЛ.
-
2017 оны 11 сарын 24
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуг сонсох юм байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Бусад;
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.
-
2017 оны 11 сарын 24
09:00 цагт: НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхрын А зааланд эхэлнэ.
09:00 цагт: Шадар сайд Ө.Энхтүвшин МХЕГ-т ажиллан, 21 аймагтай онлайнаар холбогдоно.
09:00 цагт: Удирдлагын Академийн байранд 21 аймаг, Нийслэлийн Засаг даргын орлогч нарт зориулсан ”НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГА” сэдэвт сургалтыг Удирдлагын академи, Дэлхийн Банк хамтран зохион байгуулна.
09:00 цагт: Корпорейт зочид буудлын Convention Centre-т ”Монгол улсын Дотоод аудиторуудын форум-2017” болно.
09:00 цагт: Монголын анагаах ухааны академи, Японы KOIKE MEDICAL компанитай хамтран “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ” сургалтыг ШУА-ийн “Эрдмийн өргөө” танхимд зохион байгуулна.
09:30 цагт: Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын нэрэмжит шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн СБД-ийн ЗДТГ-ын байрны Иргэний танхимд болно.
10:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв ”ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН АНГИЛЛЫГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ” төр төрийн бус байгууллагын хэлэлцүүлгийг СЗСҮТ-д зохион байгуулна.
10:00 цагт: Цахим мэдээллийн системийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн 6-р давхрын чуулганы танхимд эхэлнэ.
10:00 цагт: “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлтийн хэвлэлийн бага хурал Корпорэйт Зочид буудал, Eventy Hall танхимд болно.
10:00 цагт: Монголд анх удаа ”Оюутны эрүүл хоол” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн загвар, оюутны кафений нээлтийн үйл ажиллагаа Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн хичээлийн 2-р байрны 1-р давхарт болно.
11:00 цагт: БГД-ий ИТХ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн болно. БГД-ийн Нутгийн удирдлагын ордонд.
11:00 цагт: Нийслэлийн эрүүл мэндийн газар, наркологийн эмнэлгээс ”Хандлагаар эмчлэхүй” сургалтыг дүүргүүдийн сэтгэц наркологийн кабинетийн эмч сувилагч сэтгэл зүйч нарт явуулж байна. Сургалт Өргөө амаржих газарт болно.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт: Дорнод аймгийн иргэд хууль бус алт олборлолтыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлаж байна.
12:00 цагт: Польшийн кино өдөрлөгүүд болж байгаатай холбоотой мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, үйлчилгээ хүртээмж муу байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Live conference center-т
14:00 цагт: МХЕГ-ын 205 тоотод Хүнсний бүтээгдэхүүний нянгийн бохирдлыг үүсгэгч шаардлага хангахгүй сав баглаа боодлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
14:00 цагт: Эмэгтэй уран бүтээлчдийн санаачлагаар зохион байгуулагдаж буй нийгэм дэхь хүчирхийлэлийн эсрэг ”ТӨӨРДӨГ БАЙШИН” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүүхдийн Урлан бүтээх төвийн 1 давхарт, ”ОРД” арт галерейд болно.
14:00 цагт: Бишрэлт зочид буудлын хурлын зааланд Good Neighbors Монгол төлөөлөгчийн газрын Өрхийн орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй хоршоо, бүлийн тайлан, форум уулзалттай.
14:00 цагт: 100.000 хүн тутамд ганц тохиодог Мэдрэлийн эсийн хорт хавдрын улмаас шаналж буй таван настай Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ шаардлагатай болжээ. Б.Тэмүүлэнд хандив цуглуулах арга хэмжээний талаарх ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ Сүхбаатарын талбайд болно.
16:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 16.00 цагаас ЗТХЯ, 17.00 цагаас ХХААХҮЯ-нд ажиллана.
-
2017 оны 11 сарын 24
2017.11.23, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5
ӨВЛИЙН ЭХЭН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР
Аргын тооллын: 2017.11.23, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 08.09-17.07
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
-
2017 оны 11 сарын 24
2017 оны 11 дүгээр сарын 23-ны 20 цагаас 11 дүгээр сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
-
2017 оны 11 сарын 23
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд
-
2017 оны 11 сарын 23
2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 969,358 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ”Жуулчин Говь” ХК /JGV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь өссөн бол ”Материалимпекс” ХК-ийн /MIE/ ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12.9 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 17,916 ширхэг үнэт цаас 1.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ”MSE ALL” индекс 1,257.51 нэгж болж 1.89 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,413,489,557,901 боллоо.
-
2017 оны 11 сарын 23
Говь-Алтай аймагт тарваган тахал хүнд халдварласан байж болзошгүй тохиолдол гарчээ
-
2017 оны 11 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнгийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 63 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын дарга талархал илэрхийлэв.
-
2017 оны 11 сарын 23
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн Хяналт
-
2017 оны 11 сарын 23
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 969,358 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
-
2017 оны 11 сарын 23
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хандлаа
-
2017 оны 11 сарын 23
ХБНГУ-ын Засгийн газраас Германы Сэргээн босголт, зээлийн банкаар дамжуулан
-
2017 оны 11 сарын 23
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 11 сарын 23
Төмөр замын хэрэгт сэжиглэгдэн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан
-
2017 оны 11 сарын 23
Лос Анжелес Клипперс баг сүүлийн 9 тоглолтондоо хожигдоод байгаа билээ. Тэгвэл тэдний хожигдлын цуврал цаашдаа ч үргэлжилж магадгүй болоод байна. Учир нь багийн түлхүүр тоглогчдын нэг Патрик Бэвэрли өвдгөндөө мэс засал хийлгэж энэ улирлыг өнжихөөр болсон байна.
Бэвэрли 11 – р сарын 10 – аас 11 – р сарын 18 хүртэлх хугацаанд өвдөгний бэртлийн улмаас таван тоглолтыг өнжөөд байсан. Улмаар баруун өвдгөндөө зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай болжээ.
Патрик Бэвэрлигийн хувьд өнгөрсөн зун Крис Полын солилцоогоор Клипперс багт ирж байсан юм. Клипперс баг улирлыг 4 хожлоор эхэлсэн ч түүнээс хойш хийсэн 12 тоглолтоос ердөө ганц хожил авсан билээ.
Клипперсийн өөр нэг холбон тоглогч болох Теодосич мөн бэртэлтэй байгаа. Тиймээс Остин Риверс, драфтын хоёр дугаар тойргийн сонголт Яавун Эванс нарын талбай дээр гүйцэтгэх үүрэг ихсэхээр болж байна.
-
2017 оны 11 сарын 23
Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр /2017. 11. 22 / боллоо. Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгдөг билээ.
Ээлжит хурлаар арилжааны банкнуудын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүд, банкyуудын ипотекийн зээлийн тайлангийн гол үзүүлэлтүүд болон ханшийн статистик, төлбөрийн тэнцлийн статистикийн мэдээллийг Судалгаа статистикийн газрын захирал Статистикийн захирал Б.Батсүрэн өгч, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Хууль эрх зүйн газрын захирал, Б.Ганбат, Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг, Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Д.Баянзул нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ удаагийн Хэвлэлийн бага хурлаар 2017.11.16 ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн тухай, “Төв банк (Монголбанк)-ны тухай хууль”, “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монголбанкнаас боловсруулж, хууль санаачлагчдаас УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл өгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.
Сэтгүүлчид энэ үеэр Монголбанк ханшийг тогтворжуулахад ямар бодлого баримтлах, инфляцийг онилсон бодлогодоо ямар зорилт дэвшүүлсэн болох, улс төрчдөөс санаачилж байгаа зээлийн хүүний хязгаарыг тогтоох нь зөв эсэхэд Монголбанкны байр суурь ямар байгаа гэх мэт нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлуудын хүрээнд тайлбар хүслээ.
Төв банкны тухай хуулинд Монголбанкны үндсэн зорилтыг төгрөгийн тогтвортой байдал гэж тодорхойлсон бол өргөн барьсан Төв банк(Монгобанк)-ны тухай хуулийн төслөөр үнийн тогтвортой байдал буюу инфляцийг тогтворжуулах нь төв банкны үндсэн зорилт байна гэж тусгаад байна. Ингэснээр төв банк нь интервенц хийж ханшийг тогтоох бус макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн бодит секторыг дэмжих, санхүүгийн зах зээл дээр эрсдэл үүсгэхгүй байх бодлогыг хэрэгжүүлснээр ханш тогтвортой байлгах бодлого баримтална. Үүнээс гадна эдийн засгийн төрөлжүүлэлтийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа ба эдийн засгийн төрөлжилтийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн таатай үед эхлүүлбэл, илүү үр дүнтэй байдаг гэсэн судалгааны үр дүн бий. Энэхүү төрөлжилтөөс гадна эмзэг байдлыг багасгахад эдийн засаг, санхүүгийн хамгаалалтыг бий болгох нь чухал. Өөрөөр хэлбэл, төсөв, гадаад валютын нөөц талаасаа нөөцтэй, хүрэлцээтэй байх ёстой. Энэ чиглэл рүү Монголбанк анхаарал хандуулж, үндсэн чиглэлдээ тусган ажиллаж байгаа тухай МБГ-ын захирал Б.Баярдаваа тайлбарлалаа. Зээлийн хүүнд хязгаар тавих тухай асуудлын хувьд Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ба тус ажлын хэсгийн ахлагч ССГ-ын захирал Д.Ган-Очир уг асуудлаар Монголбанкны байр суурийг илэрхийллээ.
Зээлийн хүүг бууруулах стратегид урт болон богино, дунд хугацаанд юу хийх, төрийн байгууллагууд хэрхэн харилцан уялдаатай ажиллах зэргийг тодорхойлно. Одоо гарч буй холбогдох тооцоо, судалгаануудаас үзэхэд гол шалтгаан нь Монгол Улс богино хугацааны гадаад шоконд маш эмзэг байна. Өөрөөр хэлбэл, гадаад нөхцөлөөс өндөр хамааралтай байгаа үед эдийн засгийн тогтвортой байдлаа дагаад бодлогын хүү тогтворжих боломж бага. Түүнчлэн инфляци тогтвортой бус, валютын нөөц хангалттай түвшинд бүрэлдээгүй, гадаад шокийг валютын нөөцөөрөө интервенц хийх замаар шингээх боломж хязгаарлагдмал зэрэг суурь асуудлуудыг шийдэхгүйгээр өнөөдөр арга хэмжээ аваад, хүүг буулгах боломжгүй. Буулгасан ч суурь шалтгаанууд нь хэвээрээ байгаа учраас өнөөдөр буулгасан нь үр дүнд хүрэхгүй эргээд өснө. Төв банк зээлийн хүүг хүчээр тогтоож болох эсэх тухайд, банкны салбараас гарч байгаа бүх зээл, хадгаламжид хавтгайруулан хүүний дээд, доод хязгаар тогтоох нь эдийн засагтаа маш том сөрөг үр дагавартай ба санхүүгийн зуучлал зогсдог. Гэхдээ одоо явж байгаа хуулийн заалтыг бид арай өөр өнцгөөр харж байгаа. Тухайн аль нэг секторыг ач холбогдол, стратегийн хувьд дэмжих шаардлагатай гэж үзвэл тэр чиглэлд олгож байгаа зээлийн хүүнд хязгаар тогтоож өгөх эрх зүйн зохицуулалт нь байх шаардлагатай байна. Энэ утгаас нь харвал ийм зохицуулалт байж болно. Ипотекийн 8 хувийн зээл үүний нэг жишээ юм. Түүнээс бус нийтээр нь хавтгайруулах замаар зээлийн хүүг бууруулах зохицуулалт байж болохгүй гэдгийг төв банк ойлгож байгаа хэмээсэн юм.
-
2017 оны 11 сарын 23
УИХ-ын чуулганы хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
-
2017 оны 11 сарын 23
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар өнөөдөр (2017.11.23) НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банкны Манила дахь төвийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Вэнди Вокер, НҮБ-ын Бүсийн тогтвортой хөгжлийн зорилтууд хариуцсан зөвлөх Михайла Прокол, Хөгжлийн хөтөлбөрийн Нью Йорк дахь төвийн Байгаль орчны бодлого хариуцсан зөвлөх Тим Скот, тус хөтөлбөрийн Бээжин дэх ахлах эдийн засагч Бил Бикалес, Хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн Эрүүл мэндийн эдийн засгийн зөвлөх Андерсон Стансиолэ, Хүн амын сангийн Монгол дахь суурийн төлөөлөгч Наоми Китахара, Хүүхдийн сангийн Ази номхон далайн бүсийн Нийгмийн бодлогын мэргэжилтэн Жун Фан нар багтаж байлаа.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороо НҮБ-ын Хүн амын сантай амжилттай хамтран ажиллаж байгааг дурдав. Мөн НҮБ-ын гишүүн орнуудын 2015 онд соёрхон баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2030 он хүртэлх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд НҮБ-аас манай улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, эдгээр зорилтуудыг хөгжлийн бодлого, стратеги болон холбогдох салбарын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байгаа ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлэв.
НҮБ-ын суурин зохицуулагч, Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман, шинээр томилогдсон Байнгын хорооны даргад баяр хүргээд “Бидний зорилго бол Монгол Улсын Засгийн газарт Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа биелүүлэхэд олон талт хамтын ажиллагааны байгууллагууд дэмжлэг үзүүлэхээр ирсэнээ уламжлав” гэлээ.
Ажлын хэсгийн төлөөлөгчид өөрсдийн хариуцаж буй салбартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, сонирхсон зүйлээ лавлав. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх явцад хэрхэн хамтарч ажиллах, шаардлагатай мэдээллийг хэрхэн авах, байгаль орчинд нөлөөлж байгаа асуудлыг Байнгын хороо хэрхэн авч үзэж байгаа, нийгмийн салбарт тусгасан төсвийн мөнгийг хэрхэн ашигтайгаах хуваарилах талаар тодруулав.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Эрүүл мэндийг дэмжих зорилтын хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, монгол хүнийг эрүүл урт удаан амьдрах нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх, эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эндэгдлийн түвшинг бууруулах зорилтууд тавьж ажиллаж байна.
Боловсролын чиглэлээр сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулах, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчийг бэлтгэх, олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоотой болохоор зорьж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулан, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж, ядуурлын түвшинг бууруулах шаардлагатай байна” гэлээ.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг дээрх зорилтуудын хүрээнд НББСШУБХ-ны даргын хувьд болон Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-аас түлхүү анхаарч ажиллах саналаа хүргүүлснээр уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 11 сарын 23
Хуульзүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилогдсоны дараа ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц ноцтой мэдээлэл хийсэн юм.
https://www.facebook.com/altankhuyag.norov/videos/1923560864322479/
general
Тэрээр “Ц.Нямдорж сайд болохоороо С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүсийг сольдог. Хэргийг тагнуулын байгууллагаас салгадаг нь цаанаа улс төрийн зорилготой. Мөн Ц.Нямдорж, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нарын бүлэглэл хүчтэй. Шахаа хийдэг” хэмээн ярив. Мөн сүүлд “Цензургүй” яриа нэвтрүүлэгт орохдоо ч энэ тухай ярьсан юм. Тэгвэл энэ талаар Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хонгилын цаад эзэн, гардан гүйцэтгэгч нарт хариуцлагаа тооцооч ээ” хэмээн жиргэжээ. Жиргээнд өөрийнхөө “Гишүүдийг үгэнд орохгүй бол шоронд хийнэ гэж айлгадаг. Дараа нь идсэн, уусан, авилга авсан мэтээр мэдээлэл цацаж нийгмийн сэтгэлзүйг бэлдэнэ. Энэ бол төрийн байгууллагуудын хийж байгаа үйлдэл. Ингэж худал мэдээлэл хэргээр цацсаны дараа хууль хяналтын формтой хүмүүс гарч ирээд ярина” гэсэн яриаг хавсаргажээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин