зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4343 4344 4345 4346 4347 4348 4349
  • Цагдаагийн албан хаагчид 200 гаруй айлыг галын аюулаас аварчээ
    2017 оны 8 сарын 22
    Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид албан үүргээ гүйтгэж явахдаа галын аюулаас хүний амь нас аварсан баатарлаг, буянтай үйлс бүтээлээ.
  • “Мандухай сэцэн хатан” киноны шүүмж
    2017 оны 8 сарын 22
    “МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” КИНО ШҮҮМЖ

    1989 онд бүтээгдсэн “Мандухай Сэцэн Хатан” кино нь Монголын түүхэн сэдэвт кинонуудын ноён оргилуудын нэг мөн гэж үнэлэгддэг билээ.
    Гэвч түүхэн талаасаа уг кинонд үнэн юм гэж үнэндээ байхгүй ,Монголын түүхийг илтэд мушгин гуйвуулж олон нийтэд буруу ташаа үзэл суулгаж байгаа урхагтай кино юм. Иймд хэдий оройтсон ч шүүмж бичих нь зүйтэй гэж үзэн энэхүү бичвэрийг тэрлэв.

    Уг кино зохиолыг академич, түүхийн шинжлэх ухааны доктор Ш.Нацагдорж асан бичсэн учираас Монгол үндэстний түүхийн мэдлэг нимгэний харгайгаар ийм боллоо гэж итгэхэд бэрх,тэр тусмаа тухайн үеийн түүхийн хүрээлэнгээс уг кинонд зөвлөхөөр ажилласан нь манай түүх бичлэгийн түвшинг харуулах ажээ.
    Нөгөө талаар үзэл суртлын үүднээс ингэвүү гэж бодоё гэхэд баримт бас алга.
    Ингээд уг кинон дахь зарим нэг түүхэн алдаа мадагийг доор үзүүлэе.
    1.
    Кинонд Баруун түмэнийг Баянмөнх Жонон захирч байгаад Мандуул хааны их хамарт Юнгэн хатанд сээтэн хаясаны улмаас хардагдан улмаар Исмайл сайдын гарт алуулдаг тухай гарна.
    Үнэндээ бол Баянмөнх нь Молон хааныг алагдсаны дараа жилд нь буюу 1468 онд Бортохойд хадам эцэг Ургудын оручу Шигүсийн шууд дэмжлэгээр хаан суужээ.
    Үүний хойно 1472 онд Мандууланд өөрийн хаан ширээгээ ”найр” тальбиж өөрөө жонон болсон байна. Хоёр жилийн дараа авга ах Мандуулантайгаа эв эвдэрч дутааж явах замд нь ирээдүйн хаан Батмөнх “төржээ”.
    Үүнд Баянмөнх нь зүгээр ч нэг хаан ширээгээ Мандуулд найр тальбаагүй болно. Түүнийг Баруун түмэний Юэншуубууг захирч байсан Ойрад гаралтай Бэгэрсэн тайш дарамтлан өөрийн хүргэн Мандуулд хаан ширээг нь авч өгсөн гэж үзвэл зохино.
    Ийм учираар болон Мандуулын гол түшиг тулгуур нь Ойрадууд болж байсан тул Мин улс түүнийг “Ойрадын хаан” гэж бичиж байжээ.
    Мандуулан бол Ажай тайшийн Ойрад хатнаас төрсөн бага хүү мөн нь Монгол даяар тодорхой байсан бол залуу Баянмөнх жонон нь үнэндээ хэний хаанаас олж ирсэн нь ч баталгаатай бус бөөн хэл амны бай байсан бололтой.Ийм учираар Монголын хаан болох баталгаатай эрх байсангүй бололтой байх учираар тийнхүү Бэгэрсэн болон хаан угсаатай нь тодорхой Мандуулан нарт дарамтлагдсан бололтой байна.
    Дашрамд сонордуулахад түүний ах Тайсун хааныг хожимын ар Халхын Горлос отогийхон (Түшээт ханыхан) алсан билээ.

    Мөн Баянмөнх жонон нь баруун түмэнийг мэдэж захирч байсан гэх ч баримт алга. Тэр тусмаа өөрийнхөө Баруун түмэний Юншээбуугийн Таван отогийхонд алуулсан байдаг.
    Энэ Таван Отог бол Жалайр , Хонгирад, Ихрэс , Мангуд, Уруд эдгээр болой. Эдгээрийн эхний гурав нь сүүлээр Халхыг бүрдүүлэхэд оролцсон бол сүүлийнх нь Баянмөнх жононгийн өөрийнх нь хадамын отог болохыг анхаарвал зохино.
    Мөн зарим сурвалжаар Юншээбуугийн Барга отогийхонд ч алуулсан гэдэг. Энэ Барга отог бол хожимын Халх Барга мөн билээ.
    Улмаар уг кинонд Мин улсын түүхэнд “Ойрадын хаан” гэж тэмдгэлэгдсэн Мандуулыг өнгөрсөний дараа хэнийг Монголын хаан болгох талаар чуулган чуулж буй тухай гарна.
    Энд улиг болсон залхамшигт Ибарай тайш тэргүүтэй Ойрадууд өөрсөдөө хаан болох эс чадвал аанай л салан тусгаарлах санаархал гаргаж буй тухай үзүүлжээ. Ингээд [Халх ] Монголчууд “Ибарай тайшаар Монгол улс дутахгүй” гэж хэлээд Мандухай Сэцэн хатнаар 7 настай Батмөнхийг Монголын хаан болгодог тухай гарна.
    Үнэндээ бол Батмөнхийг Мандухай биш хойд аав нь болох Ойрадын Исман хаан ширээнд залжээ!!!.
    Хөөрхий Исман байгаагүй бол “Монгол улс” яах байсан юм бол ?.
    Исман Баянмөнхийн бэлэвсэн хатан Шихэр Тайхуг биедээ авч Бурхай,Бабуудай гэх хоёр ч хүүтэй болсон байдаг.
    Уг кинонд Эсэн хааны ач Ибарай тайшийг Исмантай хутгажээ.Ойрадын Исман тайш нь Батмөнх даян хааны хойд эцэг улмаар түүнийг Даян Хаан өргөмжилсөн хүн байсан бол Эсэн хааны ач Ибарай нь уг кинонд үзүүлсэнчлэн Батмөнхийг хаан ширээнд 7 настай заларч байх үед Монголын хаан ширээнд санаархаж байгаагүй ба тухайн үед Монголын өндөрлөгт ч байгаагүй,Цагадайн угсааны Моголстан хавиар байсан юм.
    Тэр бүүхэл хожим Даян хаан Батмөнхийн тайш ч болж явжээ.

    2.
    Кинонд Батмөнх Даян хаан Баруун Түмэнг захируулахаар өөрийн хүү Улусболдыг 6-7 орчим настай байхад нь Жонон өргөмжилөн явуулдаг ба Юншээбүгийн Ибэрэй тайш, Ордосын
    Мандулай Ахалаху хоёр зөвлөлдөн ...”бид дээрээ ноён авах хэрэг ману ягун,
    өөрийн тэргүүнээ өөрсдөө мэдэж явах буй за, энэ авгайг эдүгээ тэвчье...”
    гэж бослого гаргаж Улсболдыг алдаг” тухай гарна.Энэ бол уг бослогын үнэн учирыг гуйвуулсан зохиомж юм.
    Үнэн түүхэндээ бол Улусболд нь 20 гаруй настай нас биед хүрцэн нэгэн байжээ.

    Нөгөө талаар Улусболд жонон өөрийн талын хулгайч нараа өмөөрөн Баруун Түмний ард ,ноёдыг учиргүй харгислан цаазлаж гарсанд Юншээбуугийн Ибарай , Ородосын Мандуулай ахлах нар аргаа бараад ...”Абахайн Улусболд эчсэн нөхөд нь Уйгудын хүнд нэг морины өртэй агсан аж. Тэр өрөө авнам гэж эчээд хэрэлдэж жанчуулав. Абахай миний нөхөдийг юуны тул жанчив гэж уурлан эчээд тэр хүнийг цавчив.
    Уйгудын Ибарай тайш ,Урудсын Лэгүши Ахлаху хоёул ирж үзээд уурлан донгодсон нь: Төрийг биднийг засъя гэж ирэмза. Тэргүүнийг биднийг засъя (Төрийг минь засъя гэж ирсэнээс тэргүүнийг минь авъя гэж ирж билүү?.) Өнөөгөөс засаглах ийм хүн үүнээс хойш хэнийг ялганам ?
    ”...гэж өгүүлээд дайтан Улусболдыг тонилгосон байна.
    3.
    Даян хааныг өнөөгийн Монгол улсын нутагт байх Хархорум хотод нийслэлж буйгаар үзүүлэн улмаар Баруун Түмэн бослого дэгдээхэд Алтайн уулын Тас Бүрд гэдэг газарт тэднийг бутцохиж буй ойлголт төрүүлхээр үзүүлжээ.
    Энэ нь Баруун Түмэн бол өнөөгийн баруун аймагийхан буюу Ойрадууд мөн гэх ойлголтыг төрүүлж байгаа хэрэг.!!!
    Үнэндээ бол Даян хаан Хятадын цэргээс зугтаан Хэрлэнд өвөлжсөнийг эс тооцвол өнөөгийн Монголд бараг амьдарч байгаагүй, энд (Өмнөговьд!!! )төрөө ч үгүй хүн юм.
    Мөн уг дайн болсон Тас Бүрд гэдэг газар нь өнөөгийн Өвөр Монголын нутагт байдаг газар.
    Баруун түмэн хэмээгчид нь Зүүн Монголын баруун гарын гурван түмэн болно. Даруй Ордос, Юншээбуу,Түмэд эдгээр болой.
    Байршилын хувьд гэхэд л Юншээбуу нь өнөөгийн Бээжингийн зүүн хойшоо маягтай байжээ гэх мэт. Юун алтайн уул.
    Батмөнх даян хааны эсрэг босож хүүг нь алж явсан уг баруун Түмэнээс өнөөгийн ар Халхын Засагт ханыхан голцуу буюу Сартуул, Тангуд отогууд тэр чигээрээ ирэлтэй юм. Иймд Баруун Түмэнийг дан Ойрадууд маягаар үзүүлсэн нь буруу болой.
    4.
    Мандухай Сэцэн хатан бол Ойрадын Цорос омогт Төмөр чинсаны охин. Ээж нь ч Цорос овогийн сурвалжит хатан байжээ. Түүний аавыг Эсэн хаан төрийн тайш болгон Түмэд аймагийн Онгуд отогийг захируулсан байна.
    Энэ Түмэд бол даруй Ойрадын нэгэн аймаг болно.
    Зарим сурвалжийн мэдээг үзвэл Мандухай хатан нь Эсэн хаантай нэг овогийнх байгаад зогсохгүй түүний маш ойрын төрөл байж болохыг таамаглах бололцоог олгож байгааг хэлэх нь зүйтэй.
    Үүнтэй холбогдуулан Эсэн хааныг үхсэний дараа Ойрадын зарим аймагийг дайлсан Мандухайн аян дайнууд нь тэрбээр өөрийн төрлийн ах нараа дэмжин зүүн Монголын зарим хүчийг дайчлан Ойрадын бусад аймагтай дайтсан “гэр бүлийн” буюу ургийн дотрох дайн байсан гэж үзэхэд хүргэж байна.
    Үнэхээр ч уг дайнд Мандухайн талд Ойрадын зарим төлөөлөл оролцсон болохыг эх сурвалжууд (Алтан Товч гм.) харуулж байгаа нь Ойрадын эсрэг зүүн Монгол цэргэлсэн гэж үзэх боломжгүй болгож байна.
    Мөн уг дайн нийт Ойрадын эсрэг чиглээгүй түүний зарим аймагийн эсрэг чиглэсэн болох нь дээрх таамаглалыг улам батлах болно.
    Түүнээс зүүн Монголчууд Ойрадыг хураан захирсан гэж үзэж хараахан боломгүй байна.
    Сүүлийн үеийн бүхий л судалгаагаар Даян хаан Ойрадуудтай байлдаагүй ба харин ч хэл амаа ололцон хамтран Мин улсыг цохих, Баруун түмэний бослогийг дарах, Урианхайн урвалгааныг номохтгох зэргээр нилээд эвтэй явжээ.
    5.
    Уг кинонд Мандухай хатан бээр биеэр цэрэглэн Ойрадын Өштөмрийг ялж улмаар Ойрадад ...” Махаа шүдээрээ зулгалж ид, Айрагаа цэгээ гэж нэрлэ, Малгайн залаагаа хоёр хуруунаас илүү бүү хий, Гэрээ Орд гэж бүү нэрлэ”...гэх мэт хатуу цааз гаргасан тухай үзүүлжээ.Энэ бол хожимын үеийн уран зохиолын хэллэг ба түүхэнд иймявдал болоогүй юм.
    Эсэн хааны хүү Өштөмөр нь Мандухайн тун ойрын төрлийн ах нь бололтой байх ба тухайн үед (1479онд ) нэгэнт үхчихсэн байсан тул хэрхэн дүү Мандухайтайгаа байлдах улмаар ...”Михан Огтлох Хитуга”... гуйх билээ ?
    Энэ үед Батмөнх хаан суугаа ч үгүй ,Мандухай төрийн хатан ч болоогүй байжээ.

    6.
    Кинонд Тас Бүрдэд болсон байлдаанд Баруун Түмэнийхэн тодруулбал Ибарай ,Исмайл нар үгсэн Мин улсын цэргийг урин ирж Батмөнх хаантай тулалдсан гэж үзүүлжээ.
    Энэ хоёр хүн цаг хугцааны ба насны хувьд хоёр өөр үеийн хүн төдийгүй Ибарайг Даян хааны тайш болсон үед Исман аль хэдийн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байлаа.
    Өөрөр хэлбэл Баруун Түмэний бослогонд Исмайл сайд хамаагүй үхчихсэн байсан ба уг бослого Мандуулай ахлах ,Ибарай тайш нарын үед болжээ.
    Мөн Баруун Түмэний бослогийн үед Ибарай тайшийн талд зүүн түмэний Урианхай нар урван орж ирсэннээс Батмөнх Даян хаан эхний удаад ялагдсан байна. Дараагаар нь хаан бээр Ойрад хийгээд Хорчин нараас тусламж авч Тас Бүрдэд тэднийг ялжээ.
    Уг Урианхай түмэнийг энэ ялынх нь төлөө болон хожимын дайсагналых нь төлөө хожим хядан сөнөөж үлдсэн заримыг нь бусад таван түмэнд тараасаны Халхад оногдсон нь ар Халхын Саму Буймаад оногдсон Урианхан отог юм.Энэ бол ар Халхын долоон отогийн нэг нь билээ.
    Иймд уг кинонд өнөөгийн баруун аймагийхан тодруулбал Ойрадууд хааны эсрэг боссон маягтай үзүүлсэн нь хуудуутай байх ба үнэн хэрэгтээ Зүүн түмэний баруун гарыхан түүний дотроо ирээдүйн ар Халх нар уг бослогод идэвхтэй оролцсон байна.
    Мөн уг дайнд Мин улсын цэрэг хөндлөнгөөс оролцсон гэх ямар ч эх сурвалж байхгүй болно.
    7.
    Кинонд Мандухай хатанг Исман сайд алж буйгаар үзүүлсэн бол үнэн түүхэндээ Мандуухай хатан өндөр нас сүүдрийг зооглож тээр хойно өөрийнхөө жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг.
    Хөөрхий Исман сайд аль хэдийн үхчихсэн байсан болой.
    Гэх мэтээр өнгөц харахад л иймэрхүү ноцтой алдаа дутагдалаар дүүрэн байх ба ерөөс Баруун Түмэн бол Ойрадууд тэд Монголын төрийн эсрэг тэрсэлсэн гэсэн ээлжит гүтгэлгээ кино болгожээ.
    Гэтэл Ойрадууд нь дундад зууны Монгол угсаатны бүрэлдэн буй болоход өөрийн балрашгүй ул мөрийг үлдээн түүхэн гавъяа байгуулсан билээ.|
    Зүүн Монголын баруун гарын гурван түмэнг үнэндээ Даян хаанд нэгтгэж өгсөн ба зүүн гарын гурван түмэний Урианхайг дарж тусласан ,Халхын ихэнх отогуудыг Мин улсын Фу Юу харуул зэргээс олзлон авчирсан мөн Цахарыг Хорчингоос булаан Алтан урагтанд ноёлуулсан түүхэн гавяатай юм.
    Мөн Ажаа тайж түүний гурван хүү Тайсун хаан, Мандуул хаан, Агаваржин Жонон болон Баянмөнх хаан , түүний хүү Даян хаан Батмөнх нар бүгд Ойрадуудын дунд төрж өссөн Ойрад аялагаар хэлд орсон нь эргэлзээгүй Ойрадуудтай ураг төрлийн маш бат зузаан холбоотой алтан ургын хаад байсан юм.(Бүгд Ойрад эхтэй Ойрад хатадтай ).
    Тийм ч учираасОйрадуудаас маш хүчтэй дэмжлэгэтэй байсан ба тэднийг бүгдийг нь Ойрадууд хаан суулгасан байх төдийгүй Мандуул хааныг гэхэд л Хятадууд Ойрадын хаан гэж нэрлэж байсан нь бодит байдлыг шууд харуулна.
    Үнэндээ бол Ойрадууд бус зүүн Монголчууд эдгээр хаадынхаа эсрэг тэмцэж явсан нь үнэн юм.
  • Баянзүрх дүүрэг цахилгааны хязгаарлалт хийнэ
    2017 оны 8 сарын 22
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны мягмарт Баянзүрх дүүрэг цахилгааны хязгаарлалт хийх бол маргааш гурван дүүрэг цахилгаан хязгаарлахаар товлогджээ.
  • У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгож болохгүй 5 шалтгаан
    2017 оны 8 сарын 22
    ...Төрийн албыг сүнгэнэтэл зарсан байж магадгүй “ТЭРБУМ-60” тогтолцоо нурна. Төрийг төгрөг мөнгөний талбар болгосон авилгын нэхээс хөвөрнө. Ц.Сандуй мэтийн бацаан байрнаасаа унаж шалгагдана...
  • 3 жил хүлээгдсэн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн байр шинэ хичээлийн жилд ашиглалтад орно
    2017 оны 8 сарын 22
    Шинэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль, 13 цэцэрлэг ашиглалтад орно. 12 цэцэрлэгийн барилгын ажил дууссан бөгөөд 9 дүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орох бол 5 сургууль 9 дүгээр сарын 1-нээс өмнө, үлдсэн 5 сургууль 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 15-ны дотор ашиглалтад орох юм. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан баг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, засварын явцтай танилцлаа.
  • Сэрэмжтэй байхыг анхааруулж байна
    2017 оны 8 сарын 22
    Өнөөдрөөс ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24,25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно
  • Нийслэлийн МАН-ынхан Ц.Сандуйгаа авч үлдэхээр “найруулгаа” хийгээд эхэлчихэв үү
    2017 оны 8 сарын 22
    Эхэндээ МАН-ын удирдлагуудын дунд байсан хагарал хүрээгээ тэлж, нийслэлийн МАН-д хүртэл “цуурсан” нь яах аргагүй Ц.Сандуйтай холбоотой. Алдарт “60 тэрбум”-ын хэрэгтэй нэр нь холбогдож эхэлснээс хойш улс төрийн карьер нь дээсэн дөрөө нь дэнжигнэж яваа тэрбээр сүүлийн өдрүүдэд эр хүнийхээ 13 мэхийг ч жинтэйхэн хийж байх шиг.
  • Өнөөдөр намрын эхэн сарын шинийн нэгэн
    2017 оны 8 сарын 22
    2017.8.22, Мягмар гараг / Билгийн тооллын: 1
    Намрын эхэн шар бич сар
    Хоёр хар мэнгэтэй Цагаагчин могой өдөр
  • Дуу цахилгаантай бороотой
    2017 оны 8 сарын 22
    2017 оны 08 дугаар сарын 21-ний 20 цагаас 08 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Гурилын үнэ өсөхгүй
    2017 оны 8 сарын 21
    Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ. Энэ жил 170 мянган тн улаанбуудай гаднаас авах бөгөөд гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй гэдгийг салбарын сайд онцолж байна.
  • Тарвас эрүүл мэнд, гоо сайханд онцгой нөлөөтэй
    2017 оны 8 сарын 21
    Тарвас бидний төсөөлж байснаас ч олон шидтэй жимс шүү.

    1. 100 гр тарваст 30-аас ч бага илчлэг агуулагддаг. Тиймээс зуны турш хоолны дэглэмдээ заавал оруулах амттан мөн. Бас чиний хорхойг дарж чадахаар хангалттай чихэрлэг. Тарвасны найрлагын 92 хувь нь ус байдаг учраас биеийг чинь шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарах болно. 8 аяга цэвэр ус уухаас хамаагүй хөгжилтэй, амттай аргаар шингэнээ нөхөж, залуу төрх, гэрэлтсэн арьстай болж болох нь ээ. Мөн халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй хүн хэрэглэвэл маш тохиромжтой.

    2. Яг одоо гэрээсээ гарч супермаркет ороод тарвас худалдаж авах бас нэгэн шалтгаан бол, тэр антиоксидантаар үнэхээр баялаг. Бидний хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх гэж оролддог А, C витаминууд, бета каротин тарвасанд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой.

    3. Тарвас жимс нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Зүрхний шигдээс, хорт хавдраас сэргийлэх хамгийн натурал арга бол тарвас юм шүү.

    4. Тарвасанд ихээр агуулагддаг B1 болон B6 амин дэмүүд нь хүнд эрч хүч бэлэглэдэг. Хэрвээ фитнесстээ явахаасаа өмнө тарвас идвэл илүү эрч хүчтэй байж, булчинлаг болох болно. Туршаад үзээрэй бүсгүйчүүдээ.

    5. Тарвас жимс Кали, Магнигаар маш баялаг. Зуны цагт биед маш хэрэгцээтэй байдаг кали болон зүрх жигд ажиллуулж, даралт тогтвортой байлгадаг магнигаар баялаг гэсэн үг. 6. Цусны даралтыг бууруулна. Зуны хэт халуун үед, ялангуяа эмээ өвөө, аав ээжүүд маань тарвас идвэл үнэхээр хэрэгтэй шүү. Биед хэрэгцээтэй кали, магнигаа авчихна дээрээс нь даралт бууруулна, амны цангааг тайлаад авна.

    7. Бие махбодийн эсийн гаднах, доторх шингэний харьцаа тогтвортой байснаар биеийн хүчил шүлтийн тэнцвэр тогтвортой байх ба хүн эрүүл амьдрах үндэс бүрдэнэ. Хүчил шүлтийн тэнцвэрийг цусны рН узүүлэлтээр тодорхойлдог. Харин тарвасыг хүнсэндээ хэрэглэснээр цусны РН тэнцвэрждэг ажээ.

    8. Арьсыг цэвэрлэх, чангаруулах, уян зөөлөн болгох, өнгийг сэргээх, сэвх толбыг арилгах зэрэгт маск тавьж ашигладаг. Хуурай болон хэвийн арьсанд нэг цайны халбага тарвасны шvvс, хоёр цайны халбага тарвасны vрийг нунтаглан єндєгний шартай хутгаж нэг єнгийн зуурмаг болтол хутгах хэрэгтэй. 15 минут нvvрэндээ тvрхээд бvлээн усаар угааж арилгана.

    Харин тослог арьсанд бол дээрх зуурмаг дээрээ хэдэн дусал нимбэгний шvvс дусаана. Хэрвээ та тослог арьстай бол хөлдөөсөн тарвасны шvvсээр өглөө бvр нvvрээ арчиж байгаарай. 15 минут хэртэй болсны дараа хvйтэн усаар нvvрээ шавших хэрэгтэй.

    10394025_646913025453690_1177826131081535611_n

    Гэхдээ анхаарах хэдэн зүйл байна.

    • Бөөр болон цөсний чулуутай байх, цистит, тvрvv булчирхайн өвчлөл, даралт ихсэх өвчний vед заавал эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.

    • Таван өдрөөс илvv хугацаагаар тарвас идэж хэрэггvй. Энэ бол нэг төрлийн хvнсний бvтээгдэхvvн хэрэглэж богино хугацаанд турах аргыг хэрэглэж буй хvмvvсийн хувьд зайлшгvй мөрдөх ёстой алтан дvрэм юм. Учир нь таван өдөр бие организмыг цэвэрлэсний дараа эргээд тэжээлийн дутагдалд орж, хямрах аюултай.

    • Тарвасны тураах хоолны дэглэм сахих хамгийн тохиромжтой vе нь найм болон есдvгээр cap. Энэ vед тарвас нь хамгийн шинэ, аминдэмээ алдаагvй байдаг.

    • Тарвасыг их хэмжээгээр хэтрvvлж идэж болохгvй. Таны биеийн арван кг жин бvрт нэг кг тарвас оногдохоор тооцох хэрэгтэй. Тарвасны 92 хувь нь ус байдаг тул тураах дэглэм сахих vед бөөр болон зvрх судасны vйл ажиллагаа хоёроос гурав дахин нэмэгддэг.
  • Болц гүйцээгүй самар нян, вирус татаж, халдварт өвчин тараадаг
    2017 оны 8 сарын 21
    Ойрын өдрүүдэд нийслэлийн гудамж, автобусны буудал, зах орчимд түүхий самар худалдаалах иргэд олширч байна.
  • Инфографик: 30 км/цагийн хурдтай явахад амьд үлдэх магадлал 90 хувь
    2017 оны 8 сарын 21
    Та машин барьж явахдаа хэдэн км/цагийн хурдтай явдаг вэ. Хэрэв та 60 км/цагаас дээш хурдалдаг бол осол аюулд амьд үлдэх магадлал 1-50 хувь бол 30 км/цаг бууруулахад 90 хувь болдог байна.
  • Эмийн зөв зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлээрэй
    2017 оны 8 сарын 21
    Ард иргэдийн дунд ямар нэгэн өвчин туссан үедээ эмчид хандалгүй, эмийг өөрсдөө дур мэдэн хэрэглэх, мөн тухайн эм бэлдмэлийн хэрэглэх зааврыг баримталдаггүй гэх мэт буруу дадал, заншил түгээмэл байна. Тиймээс эмийн зөв зохистой хэрэглээ нь хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой болох талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж буй энэхүү зөвлөмжөөс сонирхоно уу.


  • Ж.Бат-Эрдэнэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал хүргүүллээ
    2017 оны 8 сарын 21
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар санал тавьж байсныхаа дагуу зарим аймаг орон нутагт ажиллалаа.
  • Эмэгтэй хүн зодсон дэд сайд ажлаасаа чөлөөлөгджээ
    2017 оны 8 сарын 21
    ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума Дээд боловсролын асуудал хариуцсан дэд сайд Мдудузи Манан ёс зүйн хариуцлага алдсаны улмаас ажлаасаа чөлөөлөгджээ.
  • Могойд хатгуулан амь насаа алджээ
    2017 оны 8 сарын 21
    Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд могойд хатгуулан гэмтсэн иргэн эмчлэгдэж байгаад нас барлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 18-ны өдөр иржээ.
  • Сэрэмжлүүлэг
    2017 оны 8 сарын 21
    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны 08 дугаар сарын 22-нд ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24,25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно.
  • Хотын дарга 16 дугаар сургуулийн засвартай танилцлаа
    2017 оны 8 сарын 21
    Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд, дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар албаны хүмүүсийн хамт 16 дугаар сургуулийн засварын ажилтай танилцлаа.
  • МАН-ынхан Т.Цэрэнноровыг зодож байгаад гарын үсэг зуруулсан уу
    2017 оны 8 сарын 21
    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Цэрэнноровыг зодож байгаад гарын үсэг зуруулжээ. Энэ талаар тэрбээр
4343 4344 4345 4346 4347 4348 4349
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    1 цаг 50 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    1 цаг 57 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    2 цаг 4 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    2 цаг 7 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    2 цаг 13 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    2 цаг 35 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    4 цаг 52 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    4 цаг 58 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    5 цаг 35 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    6 цаг 4 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    6 цаг 54 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    6 цаг 58 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    7 цаг 37 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    9 цаг 46 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    10 цаг 0 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    10 цаг 8 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    10 цаг 13 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    10 цаг 15 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    10 цаг 31 мин
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК