зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4378 4379 4380 4381 4382 4383 4384
  • Х.Баттулга түймэр унтраахад идэвх санаачилгатай ажилласан иргэдийг хүлээн авч уулзав
    2017 оны 8 сарын 02
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эх оронд гал түймрийн аюул тулгарсан үед ой хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд сайн дураараа оролцон эх оронч идэвхи, санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч санал солилцох зөвлөлдөх уулзалт хийлээ.

    Иргэд ийнхүү сайн дураараа гал түймэр унтраахад оролцож байгаа нь иргэд эх орныхоо төлөө хэрэгтэй цагт нь эвлэлдэн нэгдэх санаа зориг, зүтгэлтэй байгаагийн илрэл юм. Одоо энэ санаа, зүтгэлийг удирдан зохион байгуулах зөв менежмент, чиглүүлэх арга зам хэрэгтэй байгааг энэхүү үйл явдал харуулж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр онцоллоо.

    Уулзалтад гал түймэрт туслахыг идэвх санаачилгатай уриалж зохион байгуулсан Фэйсбүүк хуудсуудын төлөөллүүд оролцсон юм. Тухайлбал, Пажеро клуб, Турбо Тент, Тусламж нэгдэл, Гал сөнөөгчдөд туслах групп, Мөнгөн хандив өргөсөн иргэдийн төлөөлөл, Төв аймгийн зарим сумын иргэдийн төлөөлөл, Залуу дугуйчдын клуб, Hilux Prado Group, Монголын авто спорт сонирхогчдын холбоо, Nissan Patrol, Төв гандан- Дашчоймбол дацан, Соната 6,7, Шавь цогцолбор 2Е анги, Alphard club, Монголын Хараагүйчүүд Холбоо, ATV моторт дугуйн нэгдэл, Монголын Ротари, Ротаракт клубүүдийн төлөөлөл оролцов.

    Уулзалтад хүрэлцэн ирсэн “Шавь” цогцолбор сургуулийн 2Е ангийн сурагч А.Анудард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан хандаж, анги хамт олондоо өөрийнх нь талархлыг дамжуулахыг хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гал түймрийн аюул тулгарахад сайн дураараа эвлэлдэн нэгдэж түймэр унтраах үйл ажиллагаанд оролцсон иргэдэд өөрийн гарын үсэг бүхий талархал хүргүүлж байгааг ОБЕГ-аар дамжуулан хүн нэг бүрт хүргүүлэх юм. Өнөөдөр төлөөлөл болон зөвлөлдөх уулзалтад ирсэн иргэдэд уг талархлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардууллаа.

    Энэ наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар ОБЕГ-ын дансанд нийт 760 аж ахуйн нэгж, иргэд, төрийн болон төрийн бус 780 гаруй сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлсэн байна. Үүний дотор ”Хилийн чинад дахь монголчуудын зөвлөл”-ийн төлөөлөл ОБЕГ-ын удирдлагуудад гадаадын 12 улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас цугласан 75 сая төгрөгийн мөнгөн болон биет тусламжийг гардуулан өгсөн байна.

    Гэвч түймрийн аюул хараахан намжаагүй байна. Наймдугаар сарын 2-ны өдрийн буюу өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 14 газар түймэртэй байгаагийн 9 нь Сэлэнгэ аймагт, 3 нь Булган аймагт, Хөвсгөл, Завхан аймагт тус бүр нэг түймэр асч байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ОБЕГ, холбогдох байгуулагуудаас нэмэлт хүн, хүч илгээж байгаа юм байна. Ой хээрийн түймрийн аюул ийнхүү буурахгүй байгаад хүмүүсийн буруутай үйл ажиллагаа ч ихээхэн нөлөөлж байгаа юм. Нийт гарсан гал түймрийн 70 гаруй хувь нь хүний үйлдэл, анхаарал, болгоомжгүйгээс үүдэн үүссэнийг мэргэжлийн байгууллагууд тухай үед нь тогтоосон билээ.
  • Шуурхай: Г.Шийлэгдамба нарыг шүүх хурал түр завсарлалаа
    2017 оны 8 сарын 02
    Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
  • Хийдээс 60 гаруй сая төгрөгийн эд зүйл хулгайлжээ
    2017 оны 8 сарын 02
    Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Жигжид Чойнхорлин хийдэд долдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хулгай орж бурхан тахил, эд хэрэглэлийг нь хулгайлсан хэрэг гарчээ.

  • “Автомашингүй гудамж” төслийн нээлт боллоо
    2017 оны 8 сарын 02
    Нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацитай хамтран Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төслийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд болон бусад албаныхан оролцсон юм. Төслийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Уг төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагдана. Мөн мэргэжлийн байгууллага, холбоод оролцон хэрэгжүүлж буйгаараа онцлог төсөл юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын зүгээс хотдоо оруулж буй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Б.Цэрэндоржийн гудамж нь Улаанбаатар хотын төв хэсэг. Тиймээс энэ хэсэгт иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх байгууламж бүхий тохижилтыг хийхээр төлөвлөн өнөөдөр нээлтийг хийж байна. Улмаар Зүүн хойд Азийн аяллын хөгжлийн төв болгох зорилготойгоор Сөүлийн гудамж, Б.Цэрэндоржийн гудамж зэргийг ийнхүү орчин үеийн тохижилт бүхий байгууламжаар цогцлоож байгаа юм” хэмээн онцоллоо.

    Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс тоош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн аж.

    Төслийн гүйцэтгэгчээр “Бүти” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 он хүртэл хийгдэх 80 метр урт, 40 метр өргөнтэй 4 блок байгууламжийн эхний ээлжийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр хүлээлгэж өгөх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Х.Баттулга: Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе
    2017 оны 8 сарын 02
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бизнесийн салбарыг ойлгодог, зовлонг нь мэддэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болсны хувьд Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжихөд ямар бэрхшээл, саад учирдгийг би сайн мэднэ” хэмээгээд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихэд бэлэн байна” гэлээ.

    Монголд худалдааны эдийн засаг удаан хугацаанд ноёрхлоо. Одоо худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засагт шилжихийн тулд үндэсний үйлдвэрлэгчид хүсэл, зорилгоо нэгтгэн ажиллах цаг боллоо. Монгол Улсын эдийн засаг импортоос хэт хараат, үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо сул тавьснаас баялаг үйлдвэрлэгчид хүнд байдалд орсон. Арилжааны зээлээр аж үйлдвэрийг хөгжүүлэхгүй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй. Мөн зах зээлийн эдийн засгийг өөрчилж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцолж байлаа.

    Тэрээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлэн авч уулзах үеэрээ АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд Монгол Улсын шинэ тутам ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсан боловч тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос шалтгаалан Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэх талаар санал солилон ярилцсан тухайгаа уулзалтын үеэр мөн дурдлаа.

    Үйлдвэрлэгчид санаа бодол, дуу хоолой, хүч бололцоо, үйл ажиллагаагаа нэгтгэж, дор дороо салбараа байгуулж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг шахаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үйлдвэрлэгчдэд анхааруулаад Төрийн тэргүүний зүгээс тэднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

  • Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлсэн гэж ОУВС дүгнэлээ
    2017 оны 8 сарын 02
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бизнесийн салбарыг ойлгодог, зовлонг нь мэддэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болсны хувьд Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжихөд ямар бэрхшээл, саад учирдгийг би сайн мэднэ” хэмээгээд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихэд бэлэн байна” гэлээ.

    Монголд худалдааны эдийн засаг удаан хугацаанд ноёрхлоо. Одоо худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засагт шилжихийн тулд үндэсний үйлдвэрлэгчид хүсэл, зорилгоо нэгтгэн ажиллах цаг боллоо. Монгол Улсын эдийн засаг импортоос хэт хараат, үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо сул тавьснаас баялаг үйлдвэрлэгчид хүнд байдалд орсон. Арилжааны зээлээр аж үйлдвэрийг хөгжүүлэхгүй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй. Мөн зах зээлийн эдийн засгийг өөрчилж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцолж байлаа.

    Тэрээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлэн авч уулзах үеэрээ АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд Монгол Улсын шинэ тутам ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсан боловч тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос шалтгаалан Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэх талаар санал солилон ярилцсан тухайгаа уулзалтын үеэр мөн дурдлаа.

    Үйлдвэрлэгчид санаа бодол, дуу хоолой, хүч бололцоо, үйл ажиллагаагаа нэгтгэж, дор дороо салбараа байгуулж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг шахаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үйлдвэрлэгчдэд анхааруулаад Төрийн тэргүүний зүгээс тэднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

  • Бүсчилсэн сургалт Баянхонгор аймгийн Галуут суманд зохион байгуулагдлаа
    2017 оны 8 сарын 02
    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт өнөөдөр (2017.08.02) Баянхонгор аймгийн Галуут суманд зохион байгуулагдав.



    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд болон нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлж эхлээд байгаа. Хэлэлцүүлгийн нэгдүгээр шатны хүрээнд УИХ-ын Тамгын газраас орон нутагт бүсчилсэн сургалт, хэлэлцүүлэг явуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар танилцуулж, гарын авлагаар ханган сургагч багш нарыг бэлтгэж байна. Бэлтгэгдсэн сургагч багш нар нь сумдадаа, баг бүртээ хэлэлцүүлгийн хоёр, гуравдугаар үе шатыг зохион байгуулах юм.



    Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх сургалт, хэлэлцүүлэг Баянхонгор аймгийн бүсчилсэн гурван хэсэгт зохион байгуулагдаж байна. Өнөөдөр та бүхэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал бодлоо илэрхийлж, дараагийн шатны хэлэлцүүлгийг ард, иргэдэд сурталчлан таниулах, иргэдийн саналыг авах хариуцлагатай ажлыг зохион байгуулах нь юу юунаас чухал. Бид эцэг хуульд өөрчлөлт оруулахад гар бие оролцож байгаа гэдэг түүхэн ач холбогдлоо бодож идэвхтэй, хариуцлагатай оролцохыг хүсье гэлээ.



    Сургалт Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явагдсан.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс:

    11/ Тавин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:

    1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум хот /орон нутгийн харьяалалтай/-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд тус тус хуваагдана.

    2. Хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

    Энэхүү өөрчлөлт нь Зөвлөлдөх санал асуулгын 4 дэх сэдвийн хүрээний 1 дэх дэд сэдэвт хамаарч байгаа бөгөөд дор дурдсан эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үүнд:

    1. Дархан-Уул, Орхон аймгийг улсын зэрэглэлтэй хот болгож, засаг захиргааны тусгай нэгжийн эрх хэмжээ олгох боломжийг бүрдүүлнэ.

    2. Дархан, Эрдэнэт хотын оршин суугчдаас байнга тавьдаг асуудлыг эерэгээр шийдвэрлэнэ.

    3. Аймгийн төвийн сумд болон олон мянган хүн төвлөрөн суух томоохон сум (Мандал, Хархорин, Хатгал, Тосонцэнгэл, Замын-Үүд)-ыг орон нутгийн харьяалалтай хот болгоход ач холбогдолтой.

    12/ Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг:

    2. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, хот, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот /орон нутгийн харьяалалтай/, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно.

    Энэхүү өөрчлөлтийн эхний өгүүлбэр нь Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн өөрчлөлттөөс үүдэлтэй бол хоёр дахь өгүүлбэр нь Зөвлөлдөх санал асуулгын 4 дэх сэдвийн хүрээний 2 дахь дэд сэдэвт хамаарч байгаа бөгөөд дор дурдсан дэвшлийг авчирна гэж үзэж байна. Үүнд:

    1. Засаг захиргааны анхан шатны нэгжид удирдлага бэхжиж, хариуцлагыг бодитой тооцох боломжтой болно.

    2. Ялангуяа уул уурхайн баялаг, ашигт малтмалыг хууль бусаар олборлох, бэлчээр нутаг, отрын болон хадлангийн газрын маргаан, нийгмийн халамжийн болон ажилгүйдэл, сургууль завсардал зэрэг асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүнээс сонгогдсон Засаг дарга, сум дүүрэг, хотын Засаг даргын томилсон баг, хорооны Засаг дарга гэсэн шатлалаар хариуцлагажуулах, эзэнжүүлэх боломж бүрдэнэ.

    3. Баг, хорооны иргэдийн нийтийн Хурал нь Засаг даргад нэр дэвшүүлэхээс бусад асуудлыг ардчиллын зарчмаар шийдвэрлэх боломж нь хадгалагдана.

    4. Засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд улс төрждөг байдлыг тодорхой хэмжээнд хязгаарлана.

    5. Баг, хорооны Засаг даргыг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын журмаар томилох боломж нээгдсэнээр мэдлэг боловсролтой, туршлагатай хүнийг сонгон ажиллуулах боломж бүрдэнэ гэж тусгагдсан болно.



    Өнөөдрийн бүсчилсэн сургалтад Баянхонгор аймгийн Галуут, Баянбулаг, Баян-Овоо Бөмбөгөр, Бууцагаан, Жаргалант, Заг болон Хүрээмандал сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтэн, Эрүүл мэнд, соёлын төвийн захирал, эрхлэгч зэрэг нийт 60 гаруй албан хаагчид оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
  • Яг одоо: Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг шүүж байна
    2017 оны 8 сарын 02
    Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүж байна.


  • С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олголоо
    2017 оны 8 сарын 02
    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлигийг долдугаар сарын 31-ний өдөр гаргасан билээ.

    Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт их цагаан тугт танхимд боллоо. Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв.

    Цол гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ:

    “ Эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Хүндэт хатагтай, ноёд оо,

    Их түүхт Монгол төрийн хоймор, Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, Есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших хүндэт өргөөнөөс монгол зон олон Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье.

    Модун сайн хааны үүсгэн байгуулсан Монголын Тулгар төрийн 2226 жил, Их эзэн Чингис хааны үндэслэн бадрааж, засан тохинуулсан Их Монгол Улсын 811 жил, Алтан ургийн дээдэс, Богд гэгээн оройлон манлайлж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Бодоо, Данзан нарын хичээнгүйлэн зүтгэсэн Ардын хувьсгалын 96 жилийн түүхэн ой саяхан болж өндөрлөлөө.

    Их түүх, эх соёл, монгол бахархлыг бадраасан Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын спортын түүхэнд алтан үсгээр бичих агуу амжилт гаргаж, зон олныхоо золбоо хийморийг өргөж яваа домогт бөх Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж байна.

    С.Батцэцэг бол Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, эр зориг, тэвчээр хатуужил, яс чанарыг дэлхийд гайхуулсан шилдэг тамирчин. Унаган авьяас, мэдрэмжийг хөдөлмөр зүтгэлээр чимэхээр ийм их амжилтад хүрч болдгийг тэр харуулсан.

    Зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг, түүний эрдэмт багш нар, гэр бүл, цаг мөч бүхэнд дэмждэг Монголын ард түмэнд халуун баяр хүргэе. Улам хичээж, эх орныхоо сайн нэрийг өндөр өргөөрэй.

    Баярлалаа” гэлээ.

  • Нуурын усанд морьтойгоо живсэн иргэнийг эрэн хайж байна
    2017 оны 8 сарын 02
    Өнгөрсөн сарын 31-ний өдрийн 19:00 цагт Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзий-Өндөр багийн “Биндэръяа хөх нуур” гэдэг газар (аймгаас 240 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км)-т иргэн А /21 настай, эрэгтэй/ морьтойгоо нуурын усанд живсэн тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт наймдугаар сарын 1-ний өдрийн 03:30 цагт иржээ.

  • Хакүхо Д.Даваажаргал иргэншлээ солих уу
    2017 оны 8 сарын 02
    Японы мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн олон удаа давсан, хамгийн олон башёг тэргүүлээд буй Хакүхо Д.Даваажаргалыг иргэншлээ сольж, Япон улсын иргэн болохоор шийдсэн гэх мэдээлэл Японы нэгэн хэвлэлд гарчээ.
  • Ой хээрийн түймэрт нийт 171 мянган га талбай өртжээ
    2017 оны 8 сарын 02
    Улсын хэмжээнд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 57 суманд 156 удаа, нийт 173 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 82,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

    Дээрх 173 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин, Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 8281 хүн, 831 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 204 морьтойгоор ажилласан.

    Өнөөдрийн байдлаар:

    Сэлэнгэ аймаг Мандал сумын нутагт 3 түймэр, Ерөө сумын нутагт 3 түймэр, Хүдэр сумын нутагт 1 түймэр, Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сумын 1 түймэр, Булган аймаг Хутаг-Өндөр сумын 1 түймэр нийт 9 түймэр асч байна.

    Харин Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 түймэр, Булган аймаг Гурванбулаг сумын 1, Хутаг-Өндөр сумын 1 түймэр, Завхан аймаг Яруу сумын 1 түймэр нийт 5 түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 254 алба хаагч, 22 автомашин, орон нутгаас 244 иргэн, 34 автомашин, нийт 498 хүн, 56 автомашин, 5 мотоцикльтой ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Даац хэтэрсэн цэцэрлэгүүдэд сугалаа явуулна
    2017 оны 8 сарын 02
    Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнөөдөр төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн цахим бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлээр 15,745 хүүхэд бүртгүүлээд байгаа аж.
  • Д.Тэрбишдагва ОУВС-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2017 оны 8 сарын 02
    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өчигдөр (2017.08.01) ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
  • Хэнтий аймагт зохион байгуулагдсан хэлэлцүүлэг өндөрлөлөө
    2017 оны 8 сарын 02
    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт үдээс өмнө Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулагдсан бол мөн өдрийн үдээс хойш 13.00 цагаас 17.00 цагийн хооронд (2017.08.01) хоёрдугаар шат буюу хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт сургалтад хамрагдсан хүмүүс болон иргэдийн төлөөлөл оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн юм.

    Төслийн талаар иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан хэлсэн үгэндээ “Улсын хэмжээнд хэлэлцүүлэг үндсэндээ 3 үе шаттай зохион байгуулагдана. Аймгийн ИТХ-ын 51 дүгээр тогтоолоор 29 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсэг сумдуудад чиглэл өгсөн. Сумдууд 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгээ байгуулж, сургагч багш нараа бэлтгээд орон нутагтаа хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй. 09 дүгээр сарын 05-ны дотор улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, 09 дүгээр сарын 10-ны дотор саналын дүнг нэгтгэн хүргүүлэх ёстой. Өглөө зохион байгуулагдсан сургалтад 13 хүн үг хэлж, 26 асуудлаар санал, асуулт тавьж, хариулт авсан байгаа. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг нээснийг мэдэгдэж байна” гэв.

    Хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд өрнөлөө.
    Сэдэв тус бүрийн танилцуулгыг Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хийж, хэлэлцүүлэг ямар дэгийн дагуу явагдах талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.

    Иргэд сонирхсон асуултаа асууж, хариулт авсны дараа саналаа хэллээ. Тухайлбал төсөлд тусгагдсан Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт-тэнцлийг хангах сэдвийг иргэд дэмжиж, тэдний олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлдөг байх нь зөв хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Харин баг, хороо, тосгоны Засаг даргыг хот болон сум, дүүргийн Засаг дарга томилдог байх нь буруу гэсэн санал хэлж байв.

    Энэ үеэр Бат-ширээт сумын иргэн Н.Мэндсайхан, АНУ-ын Үндсэн хуулийг харахад хүчтэй, тогтвортой хууль гэж боддог. Цаашид энэ мэт нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байх уу, эсвэл тогтвортой гар хүрээд байхгүйгээр чамбай Үндсэн хуультай байх уу гэсэн асуудал хөндөгдөж байна. Ерөнхийлөгчийн эрх үүргийг хязгаарлах тухай ярьж байна. Үүний оронд Зөвлөлдөх санал асуулга явуулах үеэр хөндөгдөж байсанчлан Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох асуудлыг нэмэх нь чухал байна хэмээгээд түүний саналыг төсөлд тусгах боломжтой, эсэхийг тодруулж байсан юм.

    Ингээд асуулт асууж, хариулт авсны дараа оролцогчид саналын хуудас бөглөлөө. Хэлэлцүүлэгт үдээс өмнө болсон сургалтад хамрагдсан хүмүүс дээр аймгийн иргэд нэмэгдэж, нийт 434 хүн оролцлоо.

    Иргэдээс гаргасан бүх саналыг нэгтгэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны дотор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
  • 285 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ
    2017 оны 8 сарын 02
    Авлигатай тэмцэх газар 2017 оны 07 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 387 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 285 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 241, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 19, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 24 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг анхааруулсан бол тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн 1 нэр дэвшигч байгааг тогтоож шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 229 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

    Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Лхагвадорж, Нийслэлийн Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Багахангай дүүргийн 207 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц.Төгсөө нарын зэрэг 285 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

    Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх хувийг Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлжээ.
  • Н.Насанбуян өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан боллоо
    2017 оны 8 сарын 02
    Финландын Тампере хотод болж байгаа залуучуудын ДАШТ-ий эхний өдрийн медалийн төлөөх барилдаан болж, эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн буюу 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр Монголын тамирчдын залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40 дэх медаль, 25 дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна. Түүнчлэн тэрбээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна. Н.Насанбуян манай эрэгтэй бөхчүүдээс өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс хоёулангаас нь медаль хүртсэн анхны тамирчин болж байна. Түүний жинд 15 бөх барилдснаас Дархан-Уул аймгийн унаган хүү Н.Насанбуян эхний даваанд Туркийн Явуз Фатих Сентуркэд зургаан оноо дараалан алдаж дийлдэж явсан ч өрсөлдөгчөөсөө хоёр оноо авч тэндээсээ даралтад оруулан цэвэр ялав. Харин шөвгийн наймд энэ жилийн залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Армений Карен Зурабянд 2:13 буюу оноогоор цэвэр ялагдсан юм. Армений бөх шигшээд шалгарснаар түүнд дагаж барилдах боломж гарч ирсэн. Улмаар дагах барилдаанд Косовогийн Дрилон Силаг 14:2-оор, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Рахат Калзаныг 6:4-өөр ялсан юм.
    60 кг-д 2013 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга ”Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах жиндээ наймдугаар байрт оров. Түүнд медаль хүртэх боломж бүрэн дүүрэн байсан ч ашиглаж чадаагүй.
    Маргааш ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 66 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Д.Эрдэнэтулга нар барилдана.
  • Өнөөдөр: С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол болно
    2017 оны 8 сарын 02
    10:00 цагт: Нийслэлчүүдийн ая тухтай амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хуулийн хүрээнд Зайсан дахь Энигма компанийн газраас 3 га газрын эрхийг цуцалсан. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шүүх дээр маргаантай байгаа юм. Тэгвэл өнөөдөр БОАЖЯ-ны хүсэлтийн дагуу Захиргааны хэргийн шүүгч газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцахаар болжээ.

    10:00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчид, Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн сайн дурын хандивын аянд нэгдэж, хандив тусламжаа илгээсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, Талархал гардуулна. Хаана: ОБЕГ

    11:40 цагт: Есөн хөлт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол болно.

    12:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гудамжны бүжгийн тулаантай.

    13:00 цагт: УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд ”Ган зам” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. Дараа нь уг дууны үгийг зохиосон төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны амьдрал уран бүтээлийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Уг арга хэмжээнд УБТЗ-ын удирдлага, их зохиолчийн гэргий оролцоно.
  • Үертэй гол, мөрний усанд орохгүй, гарам, жимээр явахыг анхааруулж байна
    2017 оны 8 сарын 02
    Үертэй гол, мөрний усанд орохгүй, гарам, жимээр явахыг анхааруулж байна
  • Хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилжээ
    2017 оны 8 сарын 02
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өxчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй хийсэн хэлэлцээрийн явц, хэрэгжилт, гарч буй хүндрэлүүдийн талаар санал солилцон ярилцав.

4378 4379 4380 4381 4382 4383 4384
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    11 цаг 37 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    12 цаг 48 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    13 цаг 21 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    13 цаг 29 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    13 цаг 57 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 35 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    14 цаг 50 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    15 цаг 7 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    16 цаг 6 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 45 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    16 цаг 50 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    17 цаг 6 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    17 цаг 18 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    17 цаг 19 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    18 цаг 18 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    18 цаг 32 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    20 цаг 7 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    20 цаг 13 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК