зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4380 4381 4382 4383 4384 4385 4386
  • Өршөөлийн тухай хууль дахин батлагдаагүй
    2017 оны 8 сарын 01
    Зөрчлийн тухай хууль шинээр батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед цахим хуудсаар Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж эрхийг нь сэргээж байна гэсэн ташаа мэдээлэл тархжээ.

    Энэ нь ор үндэслэлгүй бөгөөд Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан иргэдийн зөрчил хүчингүй болоогүй бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна гэж ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ.
  • Жимсэнд яваад төөрч амиа алджээ
    2017 оны 8 сарын 01
    Жимсэнд яваад төөрч амиа алджээ
  • Ерөнхийлөгч Х.Баттулга өсвөрийн жүдочдод бүс гардууллаа
    2017 оны 8 сарын 01
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 2006 оноос хойш ажиллаж байгаа, мөн Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажилладаг юм.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үүсгэн байгуулсан жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, ногоон, цэнхэр, бор бүс сертификатын хамт гардан авлаа. Өсвөрийн жүдочдод бүс гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн зочид, тамирчид, эцэг эхчүүдэд хандан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай Жүдогийн академи байгуулагдаад нэлээд олон жил болж байна. Монголын өсвөр үе, залуучууд хүүхдүүд багаасаа хөдөлмөрч, тэвчээртэй болж бие бялдрын хөгжил нь сайжирч, интернэт орчинд бус, спорт зааланд цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд Жүдогийн академийн байгуулагдсан зорилго нь оршиж байгаа юм. Өнөөдөр цол ахиулж бүс гардуулах ёслол болж байна. Академийнхаа багш дасгалжуулагчид, хүүхдүүдэд баяр хүргэе” гэсэн юм.

    Өсвөрийн жүдочдод бүс гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч М.Бөхбат, Олон Улсын жүдо бөхийн холбооны Энхтайваны хорооны дарга Николас Мэсснэр, Олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Грек улсын тамирчин Иллиас Иллиадис нар болон тамирчид, дасгалжуулагчид оролцсон юм. Бүс гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын жүдо бөхийн холбооноос хийгдэж байгаа “Judo for the world” баримтат киноны багийнханд ярилцлага өгөв.



  • Юрий Власко учир битүүлгээр амь үрэгджээ
    2017 оны 8 сарын 01
    Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга, Монголчуудын эчнээ танил Буриадын хагас хүнд жингийн бөх Юрий Власко учир битүүлгээр алуулсан харамсалтай явдал болжээ. Долдугаар сарын 29-ны өглөө Буриадын Горячинскад буюу Байгаль нуурын эргээс нэгэн эрэгтэй хүний цогцос олдсон юм. ОХУ-ын гэмт хэрэгтэй тэмцэх алба, шинжээчид дүгнэлт гаргахад өдгөө 20 настай Власкогийн цогцос мөн болохыг тогтоосон байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд түүний зүрхэн тус газар хүйтэн мэсний ором байсан нь учир битүүлгээр нас барсан нь тодорхой болж байна. Власко үүнээс хоёр хоногийн өмнө Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-д жиндээ тасархай түрүүлсэн юм.
  • Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ
    2017 оны 8 сарын 01
    Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас гаргажээ.
  • Танилц: Ипотекийн зээлийн журам шинэчлэгдлээ
    2017 оны 8 сарын 01
    Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон журмын зарим зохицуулалтыг шинэчлэн, журмын хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулав.
  • Монголбанкны алт худалдан авалт нэмэгдэж байна
    2017 оны 8 сарын 01
    Монголбанкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн долоо хоногийн зарим өдрүүдэд 500-800 кг болж, нэмэгдлээ. Жирийн өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 100-200 кг алт тушаадаг бөгөөд алтны үнэ өсөлттэй байгаатай холбоотой гэж үзэж байна.
    Тодруулбал, Монголбанкны алт худалдан авах үнэ өнөөдрийн байдлаар нэг грамм нь 99,294.94 төгрөг болсон бөгөөд энэ нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үнэ болсон байна.
    Монголбанк нь өнгөрсөн оны сүүлээс алтны үнийг Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч эхэлсэн бөгөөд он гарснаас хойших долоон сарын хугацаанд Монголбанкинд нийт 8.94 тонн алт тушаагаад байна.
  • Инфографик: Хүүхдээ яагаад эхийн сүүгээр хооллох ёстой вэ
    2017 оны 8 сарын 01
    Инфографик: Хүүхдээ яагаад эхийн сүүгээр хооллох ёстой вэ
  • С.Баярыг эсэргүүцэгчид Лондонд дахин суулт зарлалаа
    2017 оны 8 сарын 01
    Английн Лондон хотод амьдардаг монгол иргэд тус хотод орших МУ-ын Элчин сайдын яамны гадаа өнөөдрөөс эхлэн дахин суулт зарлахаар болжээ.
  • ЗЦА: Зам тээврийн ослоос сэрэмжлүүлж байна
    2017 оны 8 сарын 01
    Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг #бороо орж, #салхи ширүүсэх төлөвтэй байна. Энэ үеэр бороо орсны улмаас замын гадаргууд #гулгаа үүсэх, салхи ширүүсч замын #үзэгдэх орчин #хязгаарлагдах зэрэг эрсдэлтэй тул эрхэм жолооч, явган зорчигч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон зөвлөж байна.
    Мөн:
    1. Эрхэм жолооч та хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
    2. Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед буцаж эргэх, гүйцэж түрүүлэх, түр зогсох үйлдлийг хийхгүй байх,
    3. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед ослын дохионы гэрлийг асааж болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх,
    4. Жолооч та бусад замын хөдөлгөөнд оролцогч нараа хүндэтгэн ус, шавхаа цацахгүй байх,
    5. Явган зорчигч та замын хөдөлгөөний дүрэмд зааснаар явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоно уу.
  • Гаальд хураагдсан автомашинуудыг дуудлагаар худалдана
    2017 оны 8 сарын 01
    ​Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдааг Гаалийн Ерөнхий Газраас зохион байгуулах гэж байна.

  • Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ
    2017 оны 8 сарын 01
    Өчигдөр буюу 2017 оны 7-р сарын 31-ний Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 311 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлагыг шалшаж шийдвэрлэсэн байна.
    Осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэж бэртэн ГССҮТ-д эмчлүүлж байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5, мөргөлдөх хэлбэрээр 7, онхолдох хэлбэрээр 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
    Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.
    Тухайлбал:
    1. ЧД-ийн нутаг Улаанбаатар их дэлгүүрийн хойдп замд N.Sunny маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
    Орон нутагт:
    1. Говь-Алтай аймгийн “Өвдөгийн худаг” гэх газар шороон замд T.Prius маркийн автомашин онхолдож, зорхчигч 3 настай Д-н амь нас хохирсон хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
  • Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
    2017 оны 8 сарын 01
    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 31-ний 23:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл 21-р хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон.

    Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:

    - Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”, Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замналдаа орох

    - Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замналдаа орох

    - Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж Ханын материалын эцэс дээр буцаж эргэхээр тус төлөвлөлт хийгээд байна.
  • Үйл явдал: Ерөнхийлөгч өсвөрийн тамирчдад бүс гардуулна
    2017 оны 8 сарын 01
    09:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Спортын ордны Жүдогийн зааланд өсвөрийн тамирчдад бүс гардуулна.

    10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэлт, засварын ажлын явцтай танилцана. Тодруулбал, Зайсан толгойн замыг Богд уулын арын замтай холбох ажил, ХААИС-ын уулзварын өргөтгөл, Богдын музейн уулзварын өргөтгөл, Яармагийн гүүрний барига угсралтын ажил, ГССҮТ-ийн авто зогсоолын барилгын ажил, Өгөөжийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай тус тус танилцах аж.

    11:30 цагт: Монгол Ньюс Мэдээллийн төвд Хаппи Веритас оношилгооны төвөөс гурван ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийх болсон талаар мэдээлэл хийнэ.
  • Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
    2017 оны 8 сарын 01
    Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-ний мягмар гарагт гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана. Иймд хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.







    1-14/VIII

    Баянзүрх

    09:30-17:00

    УСУГ-ын худгууд

    1-16/VIII

    Хан-Уул

    09:30-17:00

    11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор

    1/VIII

    Сүхбаатар

    09:30-17:00

    19-р хороо Санзай, Баянбулагийн зуслан, Голомт хотхон, эдгээрийн ойр орчмоор

  • “60 тэрбумын асуудалд хариуцлага тооцсоны дараа ҮХ-ийн өөрчлөлтийг ярих нь зөв үү, эсвэл өнөөдөр үү
    2017 оны 8 сарын 01
    Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг өчигдрөөс эхэллээ. УИХ-ын Тамгын газраас томилсон долоо баг долдугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дөрвөн үе шатыг дамжиж боловсруулсан учир хэлэлцүүлэг өрнүүлэхэд бэлэн болсон гэж үзэж байгаа аж. Харин энэхүү өөрчлөлтийг МАН олонхоороо түрий барьж хийхээр зэхэж байгааг сөрөг хүчнийхэн мэдэгдсээр буй. Хамгийн сүүлд гэхэд хэлэлцүлэг эхлэх гэж буй мэдээлэлтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, “60 тэрбумын асуудалд хариуцлага тооцсоны дараагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих нь зөв” хэмээн үзэж, мэдэгдэл гаргав. Тэгвэл тэдний байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
  • С.Зоригийн хэргийн үнэн мөн ирэх баасан гарагт эцэслэгдэн дэнслэгдэх нь
    2017 оны 8 сарын 01
    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал энэ баасан гарагт буюу наймдугаар сарын 4-ний өдөр Улсын Дээд шүүхэд болохоор товлогджээ. 20 орчим жил таамаг төдий байсан эл хэрэг он дамжин дэнслэгдсэн ч өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэр гараагүй байгаа юм.
  • Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо, аадар орно
    2017 оны 8 сарын 01
    Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо, аадар орно
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
    2017 оны 8 сарын 01
    2017.08.01 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9
    ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
    ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР
    Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
    Наран ургах, шингэх: 05.32-20.25
    Барилдлага: Арвидах
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
    Суудал: Гал
    Аргын тооллын 8 сарын 1, Ангараг гараг. Билгийн тооллын 9, Хонгорцог одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт өдөртөө 26 хэмийн дулаан байна
    2017 оны 8 сарын 01
    Улаанбаатарт өдөртөө 26 хэмийн дулаан байна
4380 4381 4382 4383 4384 4385 4386
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    11 цаг 54 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    13 цаг 5 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    13 цаг 38 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    13 цаг 46 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    14 цаг 14 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 52 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    15 цаг 7 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    15 цаг 24 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    16 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 2 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    17 цаг 7 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    17 цаг 23 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    17 цаг 35 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    17 цаг 36 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    18 цаг 35 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    18 цаг 49 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    20 цаг 24 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    20 цаг 30 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК