Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4402 4403 4404 4405 4406 4407 4408
  • Шүлхийн хорио цээрийн дэглэмийг ирэх долоо хоногт цуцална
    2017 оны 10 сарын 12
    Нийслэлийн мал эмнэлгийн газраас мэдээлснээр шүлхийн хорио, цээр одоо ч үргэлжилж байна. Уг өвчнөөр өвчилсөн үхрийг устгаснаас хойш 28 хоногийн дараа хориог бууруулдаг журамтай юм. Тиймээс ирэх долоо хоногоос хорио цээрийг цуцлах гэнэ. Үүний дараа шүлхийн улмаас яг хэдий хэмжээний хохирол учирч, ямар зардал гарсныг нэгтгэх юм.

    Малын гоц халдварт шүлхий өвчин энэ жил урьд өмнөхөөс илүү тархаж, Улаанбаатарын ойролцоо амьдардаг өрхийн мал хүртэл халдвар авсан. Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Морингийн даваа”-ны задгайд иргэн Ц-гийн 14 толгой үхрээс хоёр үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр шүлхий өвчин болох нь батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон юм.

    Дундговь аймгаас ирж, Морингийн даваа орчимд зусаж намаржсан айлыг шүлхийн вакцинд хамруулаагүйн малаас халдвар тархсан болохыг албаны хүмүүс тогтоосон.

    Морингийн даваа орчимд 4х3 км талбайд тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулаагүй байхад нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мөн шүлхий өвчин гарсан.

    Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Шижирийн аманд оршин суудаг малтай иргэний 17 үхэр гэнэт үхсэн юм. Тэгвэл үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин байгаа нь батлагдсан тул өвчин гарсан голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.

  • Кино найруулагч Питер Бросенсийг Алтан гадас одонгоор шагнав
    2017 оны 10 сарын 12
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Бельгийн Вант Улсын кино найруулагч Питер Бросенсийг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өглөө.

    Питер Бросенсийг Алтан гадас одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын кино урлагийг хөгжүүлэх, монголчуудын түүх, соёл, аж амьдралыг дэлгэцийн уран бүтээлүүдээр дамжуулан дэлхий дахинд сурталчлан таниулахад оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Бельгийн Вант Улсын иргэн, кино найруулагч Питер Бросенсийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

    Питер Бросенс нь Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад онцгой хувь нэмэр оруулсан хүн бөгөөд тэрээр 1993 онд “Талын хот” баримтат кино, 1998 онд “Нохой орон” баримтат уран сайхны кино, 1999 онд “Монголын дуу” баримтат уран сайхны киног багтаасан шинэ цагийн түүхэн гурвал буюу “Mongоlian trilogy” гурвал бүтээлийг Монголын найруулагч, зохиолчидтой хамтран бүтээж, дээрх гурвал дэлхийн 170 орчим кино наадамд оролцож нийт 30 шагнал хүртсэн байна.

    Улмаар 2006 онд Монголын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Хадаг”уран сайхны кино нь дэлхийн кино наадмуудаас 60 шагнал хүртжээ.

    Тэрээр одоо зохиогдож буй “Улаанбаатар” олон улсын кино наадамд өөрийн 3 киногоо дэлгэн үзүүлж, кино наадмын онцлох найруулагчаар уригдан ирээд байгаа юм.

    Дээрх кинонуудад Монголын талаас кино найруулагч Д.Төрмөнх, С.Бямбаа нараас гадна нийт 100 орчим жүжигчид, киноны уран бүтээлчид хамрагдсан оролцсон бөгөөд Монголын кино урлаг анх Петер Бросенсийн дэмжлэг, оролцоотойгоор дэлхийн 200 орчим кино наадмуудад оролцож нийт 50 гаруй тэргүүн дэд шагнал хүртсэн байна. Үүнээс Гран при, Швейцарь, Венециэс Алтан арслан зэрэг олон өндөр шагналыг хүртэж, “Хадаг” кино Белгийн төрийн шагнал хүртсэн юм.

    Тэрээр мөн дэлхийн хэмжээний нийт 75 шагналыг 370 кино наадмаас хүрсэн Европын холбооны шилдэг найруулагч ажээ.

    Түүний Монголын киног дэлхийн тавцанд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор ийнхүү шагналаа.
  • ХХААХҮЯ-ны 15 албан тушаалтан давхар ажил эрхэлж байжээ
    2017 оны 10 сарын 12
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 13 яам, 27 агентлагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд хэлэлцүүлсээр байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа агентлагуудад ажилласан тайланг өнөөдөр хэлэлцүүллээ.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хэмжээнд давхар ажил эрхлэлт, төлбөр авах, өөртэйгөө холбоотой шийдвэр гаргахдаа мэдүүлэг, тайлбар гаргаагүй зэрэг хуулийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн жишээ түгээмэл байв. Тухайлбал, 2016 онд Төрийн нарийн бичгийн даргын зөвлөлийн гишүүдэд хуралдаанд оролцсон оролцоогоор 1 удаагийн хуралд 1 гишүүнд 25 мянган төгрөгийн урамшуулал олгосон байна. Ийм урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд энэ нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тус яамны харьяа зарим агентлагийн дарга нар тушаал гаргаж өөртөө урамшуулал, урамшуулалт цалин олгох шийдвэр гаргасан бөгөөд энэ тухай шийдвэрийг гаргахаас өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргаагүй нь мөн хууль зөрчсөн үйлдэл юм. Тус салбарын удирдлагын түвшинд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй гэж Ажлын хэсэг дүгнэв.

    Яамны нийт албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн судалгаатай танилцахад 2017 оны байдлаар 15 албан тушаалтан ажлын бус цагаар давхар ажил эрхэлж байв. Яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн У нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 3 компанид зөвлөх, орчуулагчийн ажил хийдэг ажээ. Тэрээр яамны удирдах албан тушаалтнаас давхар ажил эрхлэх зөвшөөрлийг бичгээр хүссэн боловч удирдлагын зүгээс илтэд ашиг сонирхлын зөрчил үүсэх тул зөвшөөрөөгүй байна. Гэвч У нь удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад дээрх 3 компанид давхар ажил эрхэлж байжээ. Уг асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулийн хүрээнд нарийвчлан шалгаж байна.

    Малын үзлэг, ангилалтын ажлын талаар Ажлын хэсэг тусгайлан судалж үзжээ. Энэ ажлын зардал нь улсын төсвөөс гардаг байна. 2015 онд 391.9 сая төгрөг зарцуулсан байв. Зардлыг хянан үзэхэд аймаг тус бүр ИТХ-ын шийдвэрээр үзлэг, ангилалт хийх малын тархац судлах зардлын тарифыг харилцан адилгүй тогтоодог байна. Жишээлбэл, Өмнөговь аймагт 2500 төгрөг байхад Баян-Өлгий аймаг 300 төгрөгөөр тогтоожээ. Эрх зүйн зохицуулалтгүй байгаагаас аймаг бүр өөр өөр тариф баталдаг гэсэн тайлбарыг мэргэжилтнүүд өгч байв. Цаашид нэгдсэн жишиг тариф гаргах шаардлагатай тул аймгуудын мал, эмнэлэг үржлийн тасаг болон салбарын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж санал авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэв.

    Салбарын хэмжээнд 2015 онд баяр наадам, арга хэмжээ тэмдэглэх, зохион байгуулахад төсвөөс 1.3 сая зарцуулах, 2016 онд 45.1 сая төгрөгийн томилолт, тээвэр шатахууны зардлыг бусдаар гүйцэтгүүлсэн зэргээр төсвийн зардлын ангиллыг зөрчиж шийдвэр гаргах, сангийн албан хаагчдад 7.9 сая төгрөгийн үүрэн холбооны утасны хөнгөлөлт үзүүлэх, шууд гэрээ байгуулж ажлын хөлсөнд 21.7-23.7 сая төгрөг олгосон зэрэг зөрчил гарсан байна.

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд иргэн, аж ахуйн нэгжээс 2016 онд нийт 700 гаруй төсөл ирүүлснээс 212-т нь зээл олгох шийдвэр гаргажээ. Хурлын тэмдэглэл болон холбогдох материалуудтай танилцахад чухам ямар шалгуур үзүүлэлтээр тэдгээр 212 аж ахуйн нэгж, иргэнийг сонгон шалгуулсан эсэх нь тодорхойгүй байв. Ирүүлсэн төсөл болон холбогдох материалуудад эрсдлийн үнэлгээ хийх аргачлал боловсруулж өндөр оноо авсан нэгжийг сонгон шалгаруулсан гэх боловч төсөл сонгон шалгаруулах хурлын дараа аргачлалыг батлан гаргасан, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн талаар хурлын тэмдэглэлд дурдагдаагүй байсныг Ажлын хэсгийнхэн онцоллоо.

    Шалгарсан 212 төслийн 83 төсөлд нийт 43.54 тэрбум төгрөгийн зээл олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд шийдвэрлэсэн байв. Чухам ямар шалгуур үзүүлэлтээр, юуг үндэслэж аж ахуйн нэгжүүдэд зээл олгосныг Авлигатай тэмцэх газар дахин нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийхээр болов. Түүнчлэн Үндэсний Аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа сангуудад эрсдлийн аудит хийх шаардлагатай байна гэдгийг мэдэгдлээ.
  • ”Улаанбаатар олон Улсын IX кино наадам”-ын шилдгүүд тодорлоо
    2017 оны 10 сарын 12
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагийн ивээл дор Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар олон улсын IX кино наадам”-ыг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

    Энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцож байгаа бөгөөд наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарлаж “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино”, “Нээлтийн кино” гэсэн төрлүүдэд шилдгүүдээ шалгаруулж, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом, батламж, мөнгөн шагналаар шагналаа.

    ”Улаанбаатар олон Улсын IX кино наадам”-ын “Уран сайхны кино”-ны төрөлд ”Ээж” уран сайхны кино, ”Түүхэн кино”-ны төрөлд ”Зүрхний хилэн” уран сайхны кино, ”Хүүхдийн кино”-ны төрөлд ”Шилжилт” уран сайхны кино, “Нээлтийн кино”-ны төрөлд уран сайхны кино ”Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино тус тус шалгарчээ. Дашрамд дуулгахад тус наадмын нээлтийн киногоор шалгарсан ”Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ”Оскар”-т уригджээ.















  • Тайланд руу зорчих иргэдийн анхааралд
    2017 оны 10 сарын 12
    Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр таалал төгссөнтэй холбогдуулан Тайланд Улсад нэг жилийн хугацаанд гашуудал зарласан билээ. Гашуудлын хугацаа 2017 оны 10 дугаар сард дуусгавар болж байгаа бөгөөд 10 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Бангкок хотноо Хаан Пумипон Адульядет агсаны шарилыг чандарлах ёслолын арга хэмжээ болох юм. Үүнтэй холбогдуулан тус улсад зорчих иргэдэд дараах мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:


    Хааны шарилыг чандарлах ёслолын арга хэмжээ болох Хааны Их ордон болон Маргад эрдэнийн Буддагийн сүм (Grand Palace and Wat Phra Kaeo /Temple of Emerald Buddha/) 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олон нийтэд түр хаалттай байна.
    Хаантантай салах ёс хийх зорилгоор Тайландын өнцөг булан бүрээс олон тооны хүн Бангкок хотод ирэхээр төлөвлөж байгаа тул Та энэ үеэр Бангкок хотод ирэх бол зочид буудлын захиалгаа эртнээс хийнэ үү.
    10 дугаар сарын 26-29-нд банк, худалдааны төв, дэлгүүр, эмнэлэг болон олон нийтийн тээврийн хэрэгсэл ажиллах хэдий ч зарим дэлгүүр, хоолны газрууд эрт хаагдана.
    10 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Хааны Их ордон, түүний ойролцоох Санам Луанг (Sanam Luang) талбай орчмын замын хөдөлгөөнийг түр хаах тул Бангкок хотын замын хөдөлгөөн харьцангуй ачаалал ихтэй байх болно.
    Олон нийтийн тээврийн хэрэгсэл, тухайлбал автобус, метро (MRT), Skytrain (BTS) 10 дугаар сарын 26-ны өдөр үнэгүй үйлчилнэ.
    Тайландын иргэд, ялангуяа төрийн албан хаагчид гашуудлын хугацаанд хар, бараан өнгийн хувцас өмсөж байгаа хэдий ч жуулчид заавал хар өнгийн хувцас өмсөх шаардлагагүй, энгийн хувцаслаж болно. Зорчиж байгаа орныхоо ёс заншил, уламжлал, ард иргэдийнх нь сэтгэл санааг хүндэтгэх үүднээс хэт задгай, тод, эрээн өнгийн хувцас өмсөхгүй байх, аль болохоор хар тууз зүүж явахыг зөвлөж байна. Хар туузыг нисэх онгоцны буудал, зочид буудал, дэлгүүрүүдэд жуулчдад үнэгүй тарааж байгаа болно.
    Хааны нас барсан өдөр буюу 10 дугаар сарын 13-ны өдөр, мөн 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд хар эсхүл цагаан өнгийн цамц өмсөхийг зөвлөж байна.
    10 дугаар сарын 25-29-нд олон нийтийн газруудад хөгжим сул дуутай, гэрэлтүүлгийг нь бүдгэрүүлсэн байх бөгөөд 26-ны өдөр бар, шөнийн клубууд хаалттай байх болно.
    Хааны шарилыг чандарлаж түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслолыг жуулчид үзэж, оролцох боломжтой. Харин Тайландын ёс заншил, уламжлалын дагуу заавал дагаж мөрдөх шаардлагатай хатуу дүрэм, журам үйлчлэх тул ёслолын арга хэмжээнд оролцохдоо Тайландын иргэд эсхүл тай хэл, соёлыг мэддэг хүнтэй хамт явахыг зөвлөж байна.
    Хаантай салах ёс гүйцэтгэх ёслолын арга хэмжээнд Тайланд болон гадаадын бусад орны төр, засгийн тэргүүн, өндөр түвшний төлөөлөгчид оролцох тул Тайландын цагдаа болон арми аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн хамгаалалттай ажиллана. Иймд дээрх өдрүүдэд Бангкок хотод зорчих иргэд гадаад паспортаа биедээ авч явахыг анхаарна уу.
    Тайландын Аялал жуулчлалын газраас гадаадын жуулчдад хандан тус улсад хийх аяллаа хойшлуулах шаардлагагүй болохыг уриалж байгааг үүгээр уламжилж байна.
    МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
  • Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг маргааш Дээд шүүх хянан хэлэлцэнэ
    2017 оны 10 сарын 12
    Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг маргааш Дээд шүүх хянан хэлэлцэнэ.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
    2017 оны 10 сарын 12
    Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
  • Сүхбаатарын талбайд өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаар олгоно
    2017 оны 10 сарын 12
    Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “ӨВӨЛД БИД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

  • Сайд нарын тохирооны дараагийн нүүдэл нь намын дарга уу
    2017 оны 10 сарын 12
    Шинэ Засгийн газрыг байгуулах У.Хүрэлсүх, М.Энхболд нарын тохироо хэдийнэ хэрэгжиж, сайд нарын нэрс олон нийтэд ил боллоо. У.Хүрэлсүхийн кабинетад багтах 12 сайдын нэрийг өчигдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлж, олон нийтийн анхаарлыг татаад байсан асуултын хариултыг задлав.
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2017 оны 10 сарын 12
    Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
    2017 оны 10 сарын 12
    Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
    2017 оны 10 сарын 12
    Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Улаанбаатарт өдөртөө 3 хэмийн дулаан байна
    2017 оны 10 сарын 12
    Улаанбаатарт өдөртөө 3 хэмийн дулаан байна
  • ”Өвөлд бид бэлэн” өдөрлөг болно
    2017 оны 10 сарын 11
    Автотээврийн үндэсний төвөөс ”Өвөлд бид бэлэн” нэгдсэн өдөрлөгийг маргааш
  • Шадар сайдыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд өгнө
    2017 оны 10 сарын 11
    Өнөөдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
  • Л.Энх-Амгалан: У.Хүрэлсүх ашиг сонирхлын зөрчилтэй гэж буруу тайлбар хийсэн
    2017 оны 10 сарын 11
    У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайдад Л.Энх-Амгаланг томилуулахаар ”32-ын” бүлгээс зүтгүүлсэн.
  • Танилц: БСШУСЯ-наас АТГ-ынхны илрүүлсэн 16 зөрчил
    2017 оны 10 сарын 11
    Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцжээ
  • Төрийн соёрхолт Н.Наранбаатар шинэ “хамтлаг” байгуулжээ
    2017 оны 10 сарын 11
    Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, залуу жүжигчин Б.Баттөр буюу Ангууч нар шинэ “хамтлаг” байгуулжээ. Тэд хэрэглэгчдийн хэзээний танил болсон “Хуба хаяа” брэндийн нүүр царай болохоор ийнхүү нэгдсэн байна. Тус “хамтлагийнхан” Хуба хаяаг мэндэлсэн цагаас нь эхлэн хэрэглэж байгаа бөгөөд бүтээгдэхүүний чанарыг таньж, гайхамшигийг мэдэрсэн учраас “хамтлаг” байгуулж, цаашид “Хуба хаяа”-тай хамтран ажиллахаар болсон талаараа өнөөдөр мэдээлж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
  • Зон олны намын даргаар П.Очирпүрэвийг бүртгэлээ
    2017 оны 10 сарын 11
    Зон олны намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын
  • Жолоочгүй анхны цахилгаан автобус худалдаанд гарна
    2017 оны 10 сарын 11
    Жолоочгүй анхны цахилгаан автобус худалдаанд гарна
4402 4403 4404 4405 4406 4407 4408
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    56 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    1 цаг 0 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    5 цаг 33 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    5 цаг 44 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    6 цаг 43 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    7 цаг 30 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    8 цаг 49 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    10 цаг 2 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    10 цаг 35 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    10 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    10 цаг 45 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    10 цаг 55 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    11 цаг 3 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    11 цаг 17 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    11 цаг 19 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    11 цаг 21 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    11 цаг 59 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    12 цаг 40 мин
  • Байнгын хороод хуралдана
    12 цаг 47 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    12 цаг 55 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК