Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4431 4432 4433 4434 4435 4436 4437
  • ABU-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэл тавина
    2017 оны 9 сарын 27
    “Television development trends” буюу “Олон Нийтийн Хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал маргааш буюу есдүгээр сарын 27-нд Corporate hotel-д 09:00-13:00 цагт болох гэж байна. Энэхүү хурлын үеэр Монголын олон нийтийн телевизийн чиг хандлага цаашдын хөгжлийн гарц болон дэлхийн телевизийн салбарт тулгамдаад буй асуудлуудын тухай хэлэлцэнэ. Уг хурлын үеэр нийт 240 гаруй гадаадын төлөөлөгчид болон элчин сайдууд оролцох юм.
    Хүндтэй зочдын дунд Ази-Номхон далайн орны өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Доктор ноён Жавад Моттаги байгаа бөгөөд “Олон нийтийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлын үеэр оролцож илтгэл тавина.

  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 9 сарын 27
    10:00 цагт: Монгол орны нийгэм эдийн засаг, МАА-н үйлдвэрлэлийн тулгуур багана болсон бэлчээр нутгаа хамгаалах, доройтлоос урьдчилан сэргийлэх, зүй зохистой ашиглалтыг төлөвшүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх зорилгын дор салбарын мэргэжилтнүүд болон малчид, бэлчээр ашиглагчид хуран чуулж хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоогоо хөгжүүлэх, бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилго бүхий ”Монгол орны бэлчээрийн үндэсний форум” Тэрэлжийн RED ROCK жуулчны баазад зохион байгуулагдана.

    10:00 цагт: АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлэгт ”Хүүхдийн сэргээн засах төв”-ийн нээлт болно. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах эмчилгээг цогц байдлаар хийнэ.

    10:00 цагт: “Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургууль дээр болно.

    10:00 цагт: “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал” сэдэвт судалгааны үр дүнгийн танилцуулга, хэлэлцүүлэг Монголбанкны В байрны хурлын танхимд болно.

    11:00 цагт: Төрийн ордны Их танхимд Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн уулзалт болно.

    MN-Мэдээллийн төвд

    12:00 цагт: Уул уурхайн мэргэжлийн холбоодоос тус салбарын сайд, удирдлагууд, төрийн өмчийн томоохон компаниудын ТУЗ-д мэргэжлийн хүн томилдог байх асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг”-т хандан уриалга гаргаж мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: НҮБ-ын Хүний эрх, байгаль орчны асуудал хариуцсан Тусгай Илтгэгч ноён Жон Х. Нокс нь анхны албан ёсны айлчлалаа Монгол Улсад хийж, байгаль орчныг хамгаалах ажлынхаа хүрээнд хүний эрхийн хэм хэмжээг хэрхэн хөхүүлэн дэмжиж байгаа талаар дүн шинжилгээ хийж байна. Ноён Нокс нь өөрийн үнэлгээнийхээ урьдчилсан дүгнэлтийг албан ёсны айлчлалынхаа төгсгөлд НҮБ-ын Байрны Хурлын Танхимд зохион байгуулах хэвлэлийн бага хурал дээр танилцуулна.

    14:00 цагт: Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоон дээр харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан барель үсгийн үлгэрийн ном гардуулна.

    15:00 цагт: ”ДОТООДЫН АЧАА ТЭЭВЭР -ИНТЕРНЕТ ХУДАЛДАА-ШИЙДЭЛ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Тус хэлэлцүүлгийн зорилго нь дотоодын ачаа тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, интернет худалдаа буюу цахимаар ачаа, барааг захиалах, хүлээж авах, бүртгэлжүүлэх, гараас-гарт хүргэх тээвэрлэлтийн үйлчилгээг олон нийтэд сурталчлах юм. ЗТХЯамны 301 тоот өрөө,
  • Монголд телевиз байгуулагдаж, анхны эфирээ цацлаа
    2017 оны 9 сарын 27
    1924.10.01 “Ардын эрх” сониныг гаргаж эхлэв. Долоо хоногт нэг удаа хэвлэгдэж байсан сонинд тэр үеийн боловсролтой сэхээтнүүд олон талт агуулга, сэдэв бүхий ухуулан таниулах, таниулан мэдүүлэх чилэлээр нийтлэл бичдэг байжээ. Сонины анхны эрхлэгчээр Ц.Дамбадорж ажиллаж байв.

    1926.09.26 МАХН-ын V Их хурал хуралдав. 181 төлөөлөгч оролцсон уг хурлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлсон.

    1934.09.28 МАХН-ын IX их хурал хуралдав. Хурлаар Үндэсний соёл, боловсролыг дээшлүүлж, хөгжүүлэх шийдвэр гаргажээ.

    1935.10.01 МҮЭ-ийн III их хурал хуралдаж, Кино зургийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ.

    1957.10.01 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хавсарсан тогтоолоор Монголын цахилгаан мэдээний газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тусгай газар болгон, товчилсон нэрийг МОНЦАМЭ байхаар тогтов. Үүний өмнө МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 68 тоот тогтоолоор “Цахилгаан мэдээ байгуулах бэлтгэл ажлын тухай” тогтоол гарч, улмаар 1957 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Үнэн” сонины дэргэд Монголын цахилгаан мэдээний газрыг шинээр сэргээн, бие даалган байгуулах шийдвэр гарч, даргаар нь Ж.Зундуйг томилж байжээ.

    1967.09.27 Улаанбаатар хотод телевизийн төв нээх ёслол болов. Монголд телевиз байгуулагдаж, анхны эфирээ цацсан өдөр.

    1978.09.28 БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдаар Ж.Авхиа томилогдов.

    1980.10.01 Монголын пионерийн удирдагчдын улсын анхдугаар чуулган болов

    1980.10.01 МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор Монгол, Хятадын хил судлах ажлын хэсэг байгуулагдав.

    2000.10.01 Орон нутгийн сонгууль болж, МАХН ялалт байгуулав.
  • ЗГ-аа огцруулахад нэгдэж, хүслээ гүйцэлдүүлсэн гишүүд одоо амлалтандаа хүрэх үү
    2017 оны 9 сарын 27
    МАН-ынхан удтал хэлэлцэж, хөнжил дотроо хөлөө жийлцсний эцэст Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Олны анхаарлыг татаж, МАН-ынханг Тусгаар тогтнолын ордонгоор хөл болгуулж дөнгөсөн Ерөнхий сайдын суудалд Шадар сайд У.Хүрэлсүх суухаар намынхаа нөхдийн итгэлийг хүлээгээд буй. Жинхэнэ “Мэргэжлийн” Засгийн газрыг толгойлох хүнээр тодорсон түүнийг ирэх сарын 2-ны өдөр нээх УИХ-ын чуулганаар батламжлах учиртай. Харин шинэ Засгийн газрыг ирэх сарын 10-ны дотор эмхлэнэ гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдсэн.
  • Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 9 сарын 27
    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 27-ны лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
    2017 оны 9 сарын 27
    2017.9.27, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7

    НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
    ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.9.27, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 06.45-18.40
    Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага: Рашаан
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
  • Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн байна
    2017 оны 9 сарын 27
    2017 оны 09 дүгээр сарын 26-ны 20 цагаас 09 дүгээр сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.


    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
  • Сонгинохайрхан дүүргийн шинэ замын ажил 35 хувьтай байна
    2017 оны 9 сарын 26
    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 30
  • Налайх дүүргийн малчдын анхдугаар зөвлөгөөн боллоо
    2017 оны 9 сарын 26
    Дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Цагдаагийн хэлтсээс хамтран Налайх дүүргийн Малчдын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
    Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож Засгийн газар, нийслэл болон дүүргээс хөдөө аж ахуйн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, Налайх дүүрэгт 2017 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил зэрэг холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэсэн юм.
    Зөвлөгөөнд дүүргийн 7 хорооны 270 гаруй малчид хамрагдсан бөгөөд тулгамдсан асуудлаа хэлэлцэн, цаашид дүүргийн зүгээс авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрт санал бодлоо илэрхийлж зөвлөлдлөө.
    Налайх дүүрэг өнгөрсөн 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 55804 толгой мал тоолуулжээ.
    Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон хэд хэдэн заалт тусгагдсан. Тухайлбал эрчимжсэн мал аж ахуй, мах сүүний чиглэлийн мал үржүүлэх хөдөө аж ахуйн фермерүүдийг байгуулах иргэдийн оролцоог дэмжиж ажиллах, малыг эрүүлжүүлэх, ашиг шим, үүлдрийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зэрэг зорилт төлөвлөгдсөн.
    Дүүргийн 5, 6 дугаар хороо нь Городок тосгон, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар хамаардаг бөгөөд УТХГН-ын нэрээр дүүрэгт мэдэлгүй, нэг өглөө сэрээд харахад л аялал жуулчлалын том том хашаа татаж малын бэлчээр нутаг хомсдон, газар нутаг хавчигддаг, хадлан тэжээл бэлтгэх боломж тааруу, цагаан идээний борлуулалт муу зэргийн хүндрэл бэрхшээл байгаа ч хамтын хүчээр асуудлыг ярилцаж зөвлөлдөж байгаа нь сайшаалтай хэрэг гэдгийг малчид хэлж байна.
    Зөвлөгөөнөөр малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүлэг болгон цагдаа, холбогдох байгууллагатай хамтран ажиллах сүлжээ бий болгох, залуу сайн малчны туршлага судлахаас гадна зарим малчид хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж дүүргийн ИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнагдлаа. Мөн энэ үеэр дүүргийн аж ахуйн нэгж үйлдвэрлэгч, малчдын төлөөлөл бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчиллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
  • 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ
    2017 оны 9 сарын 26
    Монголын хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 198 мянга 303 ширхэг хувьцаа арилжжээ.
  • Фото: Миланы загварын долоо хоногийн онцлох загварууд
    2017 оны 9 сарын 26
    Миланы загварын долоо хоногийн онцлох загварууд
  • УИХ-ын гишүүний туслахууд номын дуу сонсчээ
    2017 оны 9 сарын 26
    Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулган эхлэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулан ээлжит нэгдсэн сургалтыг өнөөдөр (2017.09.26) Төрийн ордонд зохион байгуулав.
  • Зориг сангаас ”Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр” зарлалаа
    2017 оны 9 сарын 26
    Орон нутагт ажиллаж, амьдарч буй өөрийгөө хөгжүүлэх, манлайллын чадвараа дээшлүүлэх чин хүсэлтэй 22-30 насны эмэгтэйчүүдийг Зориг сан ОРОН НУТГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР -төө урьж байна. Хөтөлбөрийг Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрөөс санхүүжилж байгаа болно.

    Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид манлайлал, харилцаа, хэлэлцээр хийх, хэвлэл мэдээлэлтэй харилцах, цагийн менежмэнт зэрэг чадварт суралцахаас гадна хүний эрх, жендерийн тэгш байдал, төслийн менежмэнт, байгаль орчны талаар ойлголтоо нэмэгдүүлэх боломжтой.

    Тавигдах шаардлага:

    22-30 настай байх
    Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг байх
    Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзлэлтэй байх
    Хөтөлбөрт 2 долоо хоногийн турш хамрагдах боломжтой байх
    Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/rwcp2017 хаягаар бөглөх бөгөөд 2017 оны 10 сарын 8-ны өдрийн 00:00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна.

    Шалгаруулалтын хуваарь:

    Урьдчилсан шатанд тэнцсэн оролцогчидтой холбогдох: 2017.10.11
    Утсаар ярилцлага авах: 2017.10.12-13 Хөтөлбөр 2017 оны 10-р сарын 23-наас 11 сарын 3-ний хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана.
    Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон замын зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бүрэн хариуцна. Жич: Томилолтын зардал орохгүй болно.

    Хөтөлбөрийн лавлах утас: 315444
  • Саун, массаж нэрээр биеэ үнэлж байсан найман иргэнийг илрүүлжээ
    2017 оны 9 сарын 26
    Нийслэлийн цагдаагийн газраас Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн дагуу гудамж, талбайд
  • Ченжүүд ногоогоо нэг дахин нугалж хэрэглэгчдэд худалддаг
    2017 оны 9 сарын 26
    Найр наадмын хөл татарч, намрын ажил ундарч буй энэ өдрүүдэд бид Монгол Улсын эрт ургацын төмсний зах зээлийг тодорхойлдог
  • Онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа
    2017 оны 9 сарын 26
    Ус цаг уур орчны хүрээлэнгээс 25-27-нд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1-6 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй тул тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна.
    Иймд иргэд, жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохоос гадна тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, дулаан хувцас, шатахууны нөөцөө сайтар бэлтгэх, Ус цаг уур орчны хүрээлэнгээс өгч буй цаг агаарын мэдээнд анхаарах, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.
  • ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    2017 оны 9 сарын 26
    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2017.09.26) Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун бүсийн захирал, доктор Шин Ян-су тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уузлаа.



    Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан уулзалтын эхэнд доктор Шин Ян-суг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд, эртний андын ёсоор дахин уулзаж байгаадаа талархал илэрхийлэв. Мөн тэрбээр, ДЭМБ Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлт өөрчлөлтийг тууштай дэмжин, байнга туслалцаа дэмжлэг үзүүлдэг хамгийн чухал донор байгууллагуудын нэг. ”Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030” бодлогын баримт бичиг нь, ДЭМБ-ын “Нэг ч хүнийг орхигдуулахгүй” гэсэн зорилт, зорилготой нэг байгаа. Энэ удаагийн УИХ, Засгийн газар “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө эрүүл мэндийн салбарт хамгийн том зорилтуудаа тавьсан. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан, амжилттай эхлүүлээд байгаа. Үүнийг 2020 он гэхэд амжилттай хэрэгжүүлж, элэгний С вирусын халдварыг зогсоож чадвал бүс нутаг дотроо сайн жишгийг тогтоох болно. Монгол Улсын Засгийн газраас халдварт болон халдварт бус өвчний эсрэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Манай улс гурван сая гаруй хүн амтай. Ийм хэмжээний хүн амд бодлого нь тодорхой, хэрэгжилт нь үр дүнтэй байвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн нэг бүрт хүргэх бололцоотой гэдгийг онцлон дурдлаа. Тэрбээр цааш нь, Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд парламентад сөрөг хүчний гишүүн байхдаа ч, Байнгын хорооны даргын хувьд ч эрүүл мэндийн салбарыг чухалд тооцож, бусад гишүүдийнхээ хамт энэ салбарт санаа тавьж, хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдсөн ч МАН УИХ-д 65 суудалтай. Тиймээс өмнөх Засгийн газрын бодлого тогтвортой байж, гаргасан тогтоол, шийдвэрүүдээ амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллана гэдгийг онцолж байлаа.





    Монгол Улс 1962 онд ДЭМБ гишүүнээр элсэн орсноос хойш гурван удаа Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллажээ. Хамгийн сүүлд 2010-2013 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажилласан байна. Иймд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн хорооны чуулганы үеэр Монгол Улс Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 2018-2021 он хүртэл ажиллах хүсэлтэй байгааг дэмжихийг доктор Шин-Ян –сугаас хүслээ.


    ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Шин Ян-су уулзалтын үеэр Байнгын хорооны даргатай дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, УИХ-ын Байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа манлайлан ажиллаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиас эхлээд энэ салбарын томоохон хууль, тогтоомжийг эргэн харж, шинэчилэн батласныг тэмдэглэн хэлэхэд таатай байгаагаа дурдав.



    Мөн тэрбээр ”Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030” баримт бичгийг талархан хүлээн авсанаа дурдав. Үргэлжлүүлэн, танай улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2020 он гэхэд элэгний С вирусыг устгах бүрэн бололцоотой. Энэ хөтөлбөрөө та бүхэн амжилттай хэрэгжүүлж чадвал бүс нутагтаа төдийгүй дэлхийд сайн жишгийг үзүүлсэн орон болно. Түүнчлэн Монгол Улс өмөн үү, зүрх судасны эмгэгээс болсон нас баралтын шалтгаан, үзүүлэлт өндөр байгаа. Энэ бүхэн хүн ам нь нэг газар олноор амьдардаг учир агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдолтой холбоотой. Энэ асуудал санааг минь зовоож байна. Иймд УИХ-ын гишүүд та бүхэн хүн амаа амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шинэ бодлого, шинэ гаргалгаа, гарц гаргаж ажиллахыг хүсэж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.



  • Тэрбумтны хүүгийн тансаг хурим
    2017 оны 9 сарын 26
    Оросын тэрбумтан Самвел Карапетяны хүү болон instagram-ын од Лилит нар өнгөрсөн амралтын өдрүүдэд
  • Х.Батсүрэн НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзав
    2017 оны 9 сарын 26
    Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн НҮБ-ын Эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч ноён Жонн Кнокс тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.
  • Манай сагсчид дэлхийн чансааны 39 дүгээрт бичигдлээ
    2017 оны 9 сарын 26
    Азийн оюутны аварга, Азийн танхимын наадмын хүрэл медаль хүртсэн амжилтын оноогоор FIBA 3x3-ийн гишүүн 190 орноос Монгол Улс чансаагаараа 39 дүгээрт бичигдэж эхэллээ.

    Үүнээс гадна play.fiba3x3.com-д 520,000 гаруй тамирчин бүртгэлтэйгээс 120,000 сагсчин FIBA 3x3-ийн дэлхийн чансааны оноо авав.

    Монголын тамирчид Азийн наадмын хүрэл медаль авсны дараа чансаа нэмэгдэж Г.Цэнгүүнбаяр 74, Д.Дэлгэрням 79, Э.Дөлгөөн 83 дугаарт тус тус бичигдсэн байна.
4431 4432 4433 4434 4435 4436 4437
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    8 цаг 40 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    8 цаг 44 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    13 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    13 цаг 28 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    14 цаг 27 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    15 цаг 13 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    16 цаг 33 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    17 цаг 46 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    18 цаг 19 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    18 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    18 цаг 29 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    18 цаг 39 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    18 цаг 47 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    19 цаг 1 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    19 цаг 3 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    19 цаг 5 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    19 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 24 мин
  • Байнгын хороод хуралдана
    20 цаг 30 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    20 цаг 39 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК