Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4965 4966 4967 4968 4969 4970 4971
  • МУГТ Д.Мөнхбаяр зодог тайллаа
    2016 оны 12 сарын 20
    Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр зодог тайллаа.
  • Дээрэм үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ
    2016 оны 12 сарын 20
    Энэ сарын 15-16-нд шилжих шөнө иргэн Б гэртээ харих замдаа дээрэмдүүлжээ. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн, сэжигтнүүдийг баривчиллаа.



    Энэ гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй урд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан Т, Ө нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн тогтоогдоод байгаа аж.



    Хэргийг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Мөнхтөрөөр ахлуулсан хамтарсан баг илрүүлж, сэжигтэй этгээдүүдийг баривчилж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.



    Иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулан амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь халдах гэмт хэрэг гарч байна. Иймд иргэд та бүхэн шинэ жил болон аливаа баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
  • Галт зэвсгийн тооллого өнөөдөр дуусна
    2016 оны 12 сарын 20
    Улаанбаатар хотын хэмжээн дэх иргэд, аж ахуй нэгжийн эзэмшилд буй “Зэвсэг-2016” галт зэвсгийн тооллого өнөөдөр дуусна.
  • С.Зориг агсны шүүх хурал маргааш болно
    2016 оны 12 сарын 20
    шүүгдэгчид, хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу хойшилсон юм.
  • З.Энхболд: 250 сая төгрөг дэнчин биш хандив
    2016 оны 12 сарын 20
    Ардчилсан намын даргад нэр дэвшиж байгаа таван хүн намдаа 250 сая төгрөгийн хандив өгөх учиртай. тэд гишүүд, дэмжигчдээсээ хандив хүсч данс нээсэн байна. АН-ын дарга З.Энхболд хандивын арга хэмжээнд нэгдэж таван нэр дэвшигчдэд хувиасаа тус бүр нэг сая төгрөг хандивлажээ. Тэрбээр ”АН даргын сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нартаа адилхан нэг сая төгрөгийн хандив хувиасаа өглөө. Дүрмээ биелүүлээд шударгаар өрсөлдөөд, ялснаа хүлээн зөвшөөрөөд яваарай. Цаашдаа хамтдаа намаа бэхжүүлж, 2020 оныхоо сонгуульд амжилттай оролцож ялаад улс орноо хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Сонгууль хийхэд зардал гардаг, тэр зардлыг нэр дэвшигчдээр гаргуулах дүрмийг саяхан хуралдсан Намын их хурлаас гаргасан. Энэ нь дэнчин биш. Нэр дэвшигчээр дамжуулан өгсөн Таны хандив сонгуулийн зардалд зарцуулагдана. Нийт намын гишүүддээ эдгээр банкны данс болон нэрээр боломжын хирээр хандив өгөхийг уриалж байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
  • АН-ын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа Хэнтий аймгаас эхэлнэ
    2016 оны 12 сарын 20
    Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа энэ сарын сарын 22-нд буюу ирэх пүрэв гарагт Хэнтий аймгаас эхлэхээр болжээ. Үүний дараа Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт ажиллаж, сурталчилгаагаа үргэлжлүүлэх юм байна.

  • Монгол иргэн хууль бусаар 14 удаа Оросын хил рүү нэвтэрчээ
    2016 оны 12 сарын 20
    онгол Улсын иргэн Амартүвшин гэгч бүр 2014 онд ОХУ-ын хилийг хэд хэдэн удаа хууль бусаар нэвтэрч наймаа хийсэн тул оросууд түүнийг 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл ОХУ-д зорчихыг хориглосон юм байна.

    Гэтэл монголын 30 настай залуу энэ хугацааг хүлээж тэвчсэнгүй овог нэрээ солиод шинэ паспорт авч 2015 оны аравдугаар сараас дахиад л улсын хилийг хууль бусаар нэвтэрч өмнөх ажлаа үргэлжлүүлжээ.
    Ингээд 2016 оны тавдугаар сард түүнийг оросын хилчид саатуулан захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгож, ОХУ-д зорчих эрхийг нь таван жилээр хориглон сунгасан байна.

    Гэтэл хэрэг явдал үүгээр дууссангүй өнөөх эр нэрээ дахиад л сольж Сонгинот-уул-Амартувшин болгоод дахиад л хил зөрчин Хятадаас бараа зөөж, Орос руу оруулж эхэлж.

    Ингээд 2016 оны аравдугаар сард оросын хилийн хяналтынхан монгол иргэнийг саатуулан ОХУ-ын хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын газрын Өвөр байгалийн хязгаарын Хилийн цэргийн газарт мөрдөн шалгаж эхэлсэн байна. Түүнийг хилийг 14 удаа хууль бусаар зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа гэж newsbabr.com сайтад бичжээ.
  • Үндсэн хуулийн ойд зориулсан хурал болж байна
    2016 оны 12 сарын 20
    Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнөөдөр /2016.12.20/ Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хурал 09.00 цагт эхэллээ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шаттай боллоо
    2016 оны 12 сарын 20
    Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр Эрхэм чанар протезийн үйлдвэрт ажиллаж тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус үйлдвэрт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шатыг хүлээлгэн өгөв.
  • Хүүхдийн бэлэгний бүтээгдэхүүнд шалгалт хийж байна
    2016 оны 12 сарын 20
    Шинэ жилийн баярыг угтаж хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүнд Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийж байна.
  • Г.Мөнхбаяр: 40 мянган айл орон сууцад хамрагдах хэрэгцээ байна
    2016 оны 12 сарын 20
    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар БХБ-ын сайд Г.Мөнхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:



    -Барилгын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт 2008 онд 3.8 тэрбум төгрөг байсан. Өнгөрсөн жил 100.9 тэрбум төгрөг болж 3.1 дахин нэмэгдсэн. Энэ онд барилгын салбарт ямар нэг шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Улсын хэмжээнд 770 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын иргэдийн 30 хувь нь инженерийн тоног төхөөрөмжид холбогдсон орон сууцанд хамрагдсан байна. Ойрын дөрвөн жилд Улаанбаатар хотод жил бүр 40000 айлын орон сууцад хамрагдах хэрэгцээ байна. Улаанбаатар хотод орон сууцны хэрэгцээ байнга байдаг. Өнөөдөр 4 их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлээд байна. Өнгөрсөн 10 дугаар сарын дүнгээр 672 иргэд ипотекийн зээл авсан байна. Монгол банк УИХ чиглэл өгсний дагуу өмнө нь 8 хувийн зээлээр санхүүжүүлэгдсэн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр зээлийг үргэлжлүүлэн явуулж байгаа. Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн байгаа. Зээл олголтын бодит эх үүсвэрээ нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж байна.



    Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны 725 айлын сууц Улаанбаатар хотод байна. Үүнээс борлогдоогүй орон сууц Буянт-Ухаа хороололд байгаа. Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцны талбайн ам.метрийн хэмжээг нэмэгдүүлсэн хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариулсан юм.



    Гишүүн Б.Дамба-Очир “Ипотекийн зээлийн эх үүсвэр бага байна. ТОСК цаашид барилга барих шаардлага, хөтөлбөрийг үргэлжлүүлээд явуулах хэрэгтэй гэсэн юм. Үүнд БХБ-ын сайд Г.Мөнхбаяр “Ипотекийн зээлийн эх үүсвэр бага байгаа нь эдийн засагтай холбоотой. ТОСК-ийн хувьд цаашдаа барилга барихгүй. Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллана” хэмээлээ.
  • Хүүхэд хамгааллын хуулийг төслийг хэлэлцлээ
    2016 оны 12 сарын 20
    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
  • Даашинзтай хүргэн, костьюмтай бэртэй хурим боллоо
    2016 оны 12 сарын 20
    Даашинзтай хүргэн, костьюмтай бэртэй хурим боллоо
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив
    2016 оны 12 сарын 20
    Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Т.Аюурсайхан гишүүний санаачилсан уг хуулийн төсөлд хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг эхлээд аж ахуй эрхлэгч шийдвэрлэхээр, улмаар арбитр, төрийн захиргааны байгууллага, эцэст нь шүүхээр шийдвэрлүүлдэг байхаар тусгажээ.
  • Малын тоо буурчээ
    2016 оны 12 сарын 20


    Өвлийн мал тооллого энэ сарын 7-ноос 17-ны хооронд явагдлаа. Өнгөрсөн онд манай улс 65 сая мал тоолуулсан бол энэ жил энэ тоо буурсан үзүүлэлттэй гарчээ.

    Ийн малын тоо толгой буурсан шалтгааныг малчид зуд болж магадгүй гэж болгоомжилсноос бог малаа худалдан, борлуулж буйтай холбон тайлбарлаж байна. Улсын хэмжээнд тоологдсон нийт малын 98.2 хувь нь амины мал аж.
  • Олон мянган ээжүүдэд урам зориг хайрласан бүсгүй
    2016 оны 12 сарын 20
    Олон мянган ээжүүдэд урам зориг хайрласан бүсгүй
  • ТҮЦ-үүдийг нүүлгэж байна
    2016 оны 12 сарын 20
    ”Тэнгис” кинотеатр, 25-р эмийн сан болон Зайсан орчимд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-нүүдийг нүүлгэлээ.
  • 93 сая орчим төгрөгийн гаалийн татвар төлөхөөс зайлсхийжээ
    2016 оны 12 сарын 20
    Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, дэд ахлагч Б нь Замын цагдаагийн 24 цагийн постонд үүрэг гүйцэтгэж байхдаа
  • Н.Алтанхуяг болон түүний эхнэр Э.Сэлэнгэ нарын дансанд тендерийн мөнгө орж ирээгүй гэв
    2016 оны 12 сарын 20
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ талаар Н.Алтанхуягийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.



    -Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай холбоотой мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Хамгийн сүүлд гэхэд УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат ярилцлага өгсөн байсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу?



    -Улсын ерөнхий прокурорын газрын эрх мэдэл бүхий албан тушаалтан шударга бус ажиллаж байна гэж үзэж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтэд худал мэдээлэл тарааж, миний үйлчлүүлэгчийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна.



    -Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, түүний эхнэр Э.Сэлэнгэ нарын дансаар тендерийн мөнгө орж ирсэн гээд байгаа. Энэ үнэн юм уу?



    -Улсын ерөнхий прокурорын газрын албан тушаалтны хэлж буйгаар Н.Алтанхуяг болон түүний эхнэр Э.Сэлэнгэ нарын дансаар тендерийн мөнгө орж ирсэн хэмээн мэдэгдсэн. Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Н.Алтанхуяг болон түүний эхнэрийн дансаар мөнгө орсэн зүйл огт байхгүй. Ийм асуудал огт үүсээгүй.



    -Ер өнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа шүү дээ?



    -Би Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэж үзэж байгаа. Улсын Еренхий прокурорын газар төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг болохоос биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн гүтгэдэг, улс терд хутгалдан ордог газар биш шүү дээ. Ингэж худал цуурхал тарааж, шударга бус ажиллахаар иргэд яаж прокурорын байгууллагыг зөв шударга ажиллаж байна гэж итгэх юм бэ. Прокурорын байгууллагын ганц албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж тус газрын нэр хүнд бүхэлдээ унаж байна. Иргэдийн прокурорын байгууллагад итгэх итгэл алдарч байна. Прокурорын байгууллага хэвлэлээр хүн гүтгэдэг, худал хуурамч зүйл хийдэг газар биш ээ. Үүнийг хязгаарлаж, хуульд заасан чиг үүргээ биелүүлмээр байна. Төрийн нэрийн өмнеес шүүх хуралдаанд оролцдог болохоос биш, үнэн мен нь шийдвэрлэгдээгүй хэрэгт хүнийг гүтгэж, доромжилж болохгүй гэж хэлмээр байна. Шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад бусдын нэр хүндэд санаатайгаар халдаж болохгүй.



    -Энэ талаар мэргэжлийн байгууллагад хандсан уу?



    -Прокурорын байгууллагын албан тушаалтны хууль бус үйл явдлыг Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллагад хандаж, гомдол гаргасан. Улсын ерөнхий прокурорын байгууллага миний үйлчлүүлэгчийн асуудлыг үнэн зевөөр шийдвэрлэж өгех хэрэгтэй байна. Үүнтэй холбоотой мэдээллийг улстөржүүлж, худал цуурхал тараасныг таслан зогсоож үнэн зев шийдвэрлэж агөхийг шаардаж байгаа гэв.



    Өдрийн сонин
  • Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна
    2016 оны 12 сарын 20
    Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байна. Гал түймэр гарах шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас гал алдах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхих, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна.

    Өчигдөр буюу 2016.12.19-ний өдрийн 14:22 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжинд иргэн Ц-гийн шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн албан хаагчид ажиллаж галыг унтраасан байна.

    Дээрхи гал түймэрт Ц /1,7 настай, эрэгтэй/, Н /4 настай, эмэгтэй/, Г /5 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

    Эцэг, эх нь хүүхдүүдээ гэрт нь цоожилж үлдээснээс нэг айлын бага насны гурван хүүхэд ийнхүү галд өртсөн байна.

    2016 онд улсын хэмжээнд ахуйн гал түймэр 3523 удаа бүртгэгдэж, гал түймэрт 50 хүн амь насаа алдсаны 16 нь бага насны хүүхэд байгаа юм.

    Гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг өөрийгөө хамгалдах чадваргүй иргэд өртөн амь насаа алдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

    Иймд, иргэд та бүхэн гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх, шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

    Мөн өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхихгүй байх, халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах, хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох, эззэнгүй гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх, автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

4965 4966 4967 4968 4969 4970 4971
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдийн зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
    7 цаг 48 мин
  • ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
    7 цаг 55 мин
  • УИХ дахь Монгол Ардын Нам-ын бүлэг: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    8 цаг 25 мин
  • Д.Цогтбаатар: Австралид төгссөн залуучуудыгаа дэмжинэ
    8 цаг 43 мин
  • Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ
    9 цаг 39 мин
  • П.Сайнзориг: Х.Нямбаатар дарга ажлыг их амархан харагдуулж чадсан
    9 цаг 49 мин
  • Х.Нямбаатар: Ах нь дахиж мах яримааргүй байна
    9 цаг 50 мин
  • ХХБ “Хязгааргүй Мөрөөдөл” төслөөрөө дамжуулан, Монгол Улсын Консерваторын номын санг тохижуулж өглөө
    9 цаг 58 мин
  • Имарт 10 жилийн ойн хүрээнд 5 дахь удаагийн мод тарилтаа амжилттай зохион байгууллаа
    11 цаг 43 мин
  • М.Бадамсүрэн: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсрууллаа
    11 цаг 47 мин
  • Дархан хотыг эрч хүч, урам зоригоор дүүргэх "Дархан марафон 2026" гарааны шугамандаа ойртсоор бүртгэл хаагдахад 1 хоног үлдлээ
    12 цаг 14 мин
  • Ж.Бат-Эрдэнэ: Холимог тогтолцоотой парламент байгуулахыг анхнаас нь дэмжсэн
    12 цаг 24 мин
  • Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал сайн ургажээ
    12 цаг 54 мин
  • Цагаан ордны орчимд буудалцаан болсны улмаас нэг хүн нас барж, нэг хүн шархаджээ
    13 цаг 5 мин
  • Сэрэмжлүүлэг
    13 цаг 21 мин
  • ФОТО: "Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаасан ээжүүд
    13 цаг 30 мин
  • Украинчууд Оросын оюутны дотуур байрыг бөмбөгдсөний улмаас 18 хүн амь үрэгдлээ
    13 цаг 44 мин
  • Эболагийн халдварын тархалт хүрээгээ тэлж аюулын хэмжээнд хүрлээ
    13 цаг 53 мин
  • Х.Мөнгөнцэцэг: "Ээж ээ" гэж дуудуулах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй
    14 цаг 6 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК