-
2021 оны 11 сарын 22
Ц.Мэргэний тоглогчдын холбоонд ямар тамирчид харьяалагдаж байгаа вэ?
-Ямар ч тамирчин байхгүй. Тэргүүн нь Ц.Мэргэн гэж хүн л байгаа. Одоо магадгүй манай холбоонд гишүүнчлэлгүй бусад тамирчныг бүртгээд нэмсэн байхыг үгүйсгэхгүй. Уг нь тоглогчдын хүсэж байгаа зүйл бол нэгдэх, нийлэх, нягтрах.
-
2021 оны 11 сарын 22
Орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймагт АН ялалт байгуулж, аймгийн Засаг даргаар М.Идэрбат томилогдон ажиллаж буй. Энэ нэг жилийн хугацаанд Сүхбаатар аймагт ямар хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа талаар Засаг дарга М.Идэрбатаас тодрууллаа.
-
2021 оны 11 сарын 22
10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана.
-
2021 оны 11 сарын 22
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
-
2021 оны 11 сарын 22
Улаанбаатар хотод явуулын 23, суурин 52, түр 25 цэгт 102 багийн 436 эмч, ажилтан ажиллаж, 5818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвүүдэд 25 түр цэг ажиллаж байна.
-
2021 оны 11 сарын 22
Ерөнхийлөгчид энэ эрхийг Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1.1 дэх хэсгээр олгосон байсан юм. Байсан гэхийн учир нь, Монгол Улсын эрх зүйн мэдээллийн үндсэн систем legalinfo.mn -д байршуулсан Үндсэн хуульд төрийн тэргүүний энэхүү эрхийн талаар үг үсэг алга болсон байв.
-
2021 оны 11 сарын 21
Бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтануудын маань илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжинд зарцуулья.
-
2021 оны 11 сарын 21
Тэр тэмцээнд зургадугаар байр эзэлсэн байна. Түүний хувьд пауэрлифтингийн анхны УАШТ нь энэ юм.
-
2021 оны 11 сарын 21
Тэрбээр эхний оролтоор 240, дараа нь 245 кг-ыг амжилттай шахсан юм. Ингэснээр Э.Содномпилжээ улсын аварга болоод зогсохгүй "Токио-2020" паралимпын наадмын дээд амжилтаа бататгалаа.
-
2021 оны 11 сарын 21
Энэ долоо хоногт УИХ-ын намрын чуулганаар 2022 оны Улсын төсвийг баталлаа, Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтонгууд мэндэлж, орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн тохиож нийгэм, спортын салбарт олон үйл явдал өрнөлөө. Эдгээр мэдээллийг "Багц 24" буландаа онцолж байна.
-
2021 оны 11 сарын 21
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 536 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 339 нь Улаанбаатар хотод, 197 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 33 тохиолдол Дорноговь аймагт батлагдсан байна.
-
2021 оны 11 сарын 21
Энэ жил нийт 15 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Он гарснаас хойш нийт дөрвөн удаа малын гоц халдварт өвчин гарчээ. Одоогоор халдварын 97 голомт буюу 10 аймгийн хорио цээр бүрэн цуцлагдсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
-
2021 оны 11 сарын 21
Улаанбаатар хотод явуулын 1, суурин 14, түр 21 цэгт 37 багийн 168 эмч, ажилтан ажиллаж, 4178 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвүүдэд 21 түр цэг ажиллаж байна.
-
2021 оны 11 сарын 21
Нийслэлд үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
-
2021 оны 11 сарын 20
Өргөө амаржихад өнөөдрийг хүртэл 4d эхо байхгүй байжээ. Сайд С.Энхболд энэ асуудлыг шийдвэрлэж, ирэх долоо хоногт хүлээлгэн өгөхөөр боллоо.
-
2021 оны 11 сарын 20
Монгол бөхийн өргөөнд маргааш улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан "Бүрэн монгол төсөл"-ийн хүрээнд улс, аймгийн цолтой бөхийн барилдаан болно. Энэ барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших магнайлна.
-
2021 оны 11 сарын 20
Өнөөдөр коёозүна Тэрүнофүжи давсан (7:0)-аар башёг озеки Такакейшогийн хамтаар тэргүүлж байна.
-
2021 оны 11 сарын 20
Төв аймгийн ургацын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан тус аймгийн Биеийн тамир, спортын ордонд болж өндөрлөлөө.
-
2021 оны 11 сарын 20
Дархлаажуулалтын байнгын цэгүүдийн ажиллах цагийн хуваарь, хүний нөөцийн хангалт, ажлын ачаалал, ажиллах орчин нөхцөлд байнгын хяналт тавьснаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилготой юм.
-
2021 оны 11 сарын 20
Жүдо бөхийн залуучуудын УАШТ Спортын төв ордны жүдо бөхийн шигшээ багийн зааланд болж байна.