зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4022 4023 4024 4025 4026 4027 4028
  • Сэлэнгэ аймагт Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ
    2017 оны 11 сарын 16
    Авлигатай тэмцэх газрын Сэлэнгэ аймагт ажиллаж буй Ажлын хэсэг тус аймаг дахь Гэмт хэргээс
  • Эмч, багш нарыг томуугийн эсрэг вакцинд хамруулна
    2017 оны 11 сарын 16
    Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв нь АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу ээлжит 100.000 хүн тун улирлын томуугийн вакциныг өнөөдөр хүлээн авлаа.

    Эдгээр вакцинаар улсын хэмжээний эмч, эмнэлгийн ажилчид, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч ажилтнууд зэрэг зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах юм.
  • Б.Хурц VS Л.Болд “Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийсэн, хийгээгүй”
    2017 оны 11 сарын 16
    Хэдэн жилийн өмнө Монгол Улсын БХЯ зэвсгийн наймаанд оролцсон тухай шуугиан дотоодод төдийгүй олон улсад дэгдсэн билээ. Тодруулбал 1990-ээд оны сүүл үеэс манай улсад зэвсгийн наймаа цэцэглэж, төмрийн хог нэрээр Хятад руу ачуулдаг байсан явдал улам даамжирч, Израйль руу танк, хуягт гэх мэт зүйлүүдийг зарж борлуулсан байдаг гэх.
  • БНСУ-д болсон газар хөдлөлтөд Монгол иргэн өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй
    2017 оны 11 сарын 16
    БНСУ-ын Умард Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14.29 цагт 5.4 балл, 16.49 цагт 4.6 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мөн мэдрэгдсэн байна.
    БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг байна. Монгол иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэв.
    Гадаад харилцааны яам Солонгост байгаа монгол иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай
    2017 оны 11 сарын 16
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар мөнгөний бодлого болон Элчин сайдын томилгоог хэлэлцэх юм байна.

  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2017 оны 11 сарын 16
    Өнөөдөр болох үйл явдлууд
  • Хүүдээ учирлаж хэлэх үг
    2017 оны 11 сарын 16
    Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг харж суугаа бардамхан үр минээ. Алганд минь багтаж асан бие тань сүрлэг уулс шиг ханхайж, амандаа хүлхэхэд минь багтаж асан хѳл тань дэлхийн хѳрсийг тамгалж яваа хүү минь анхаарч аавыгаа сонс, хэлэх үг байна.

    Тѳрѳхѳд чинь тосч авсан хѳрст шороо хатуухан, ѳсѳхѳд тань ивээж байсан наран дулаахан, ѳтлѳхѳд нь ухааныг тань тэлэх учирлууд зѳѳлхѳн, энэ амьдралын цаг хугацаа дэндүү богинохон. Ухаарч амжаагүй байхад тань, гомдож дуусаагүй байхад тань, учирлаж хэлээгүй байхад тань энэ амьдрал зогсох тохиолдол зѳндѳѳ. Тэгэхээр ѳнѳѳдѳр чамд наран мэт гэрэлтэн ирж буй энэ амьдралд, ѳглѳѳ нь суниан босч, үдэш нь мишээн зүүдлэх амьдралын хором мѳч бүхэнд хайртай бай. Ѳнѳѳдѳр амьдраад маргааш үхэж магадгүй энэ амьдралд шунан дурла. Сэтгэлийн чанадаасаа чамтай хамт байгаа бүх хүмүүст баярлан талархаж бай, тэднийг баярлуул, гомдоосон бол уучлал гуй, гомдсон бол уучил, зүгээр л тэдэнтэй хамт байсан мѳч бүхнийхээ тѳлѳѳ тэдэнд таларх. Учир нь тэдэнтэй маргааш, эсвэл хэзээ ч уулзахгүй байж мэднэ. Дэндүү олон хүн тѳрж, дэндүү олон хүн энэ хорвоогоос явж байгаа болохоор учрал болгон тохиолдлынх биш. Зѳвхѳн чамтай учрах гэж энэ хорвоод ирсэн ч юм бил үү, хэн мэдлээ.

    Миний бууралтсан үсийг харж хааяадаа ѳрѳвдѳх, чамайг тѳрѳхѳд энэ л янзаараа байсан юм шиг тоомжиргүйхэн анзаарах үр минээ. Ѳѳрийнхѳѳ үрийг харахдаа сэтгэлийн хайланг эдэлж, ѳвдѳхѳд нь түнэр харанхуйд сэтгэлдээ гэрэл асааж, жаргал зовлонгийн дэнсийг ѳѳрийн сэтгэлийн багтаамжаар хэмжиж яваа хүү минь аавыгаа анхаарч сонс, хэлэх үг байна.

    Чамайг энэ ертѳнцѳд мэндлэхэд аав нь яг л чам шиг хайрлан үярч байсан юм шүү. Ѳвдѳхѳд тань хамтдаа ѳвдѳж, ѳрѳѳл бусдаас ѳндгѳѳ харамласан бүргэд шиг догширч, ѳѳрийн тань нулимсыг зүрхээ шархируулан байж арчдаг байсаан. Яг л ѳнѳѳдрийн чам шиг. Хайр гэдгийг сэтгэлээ дэврээн байж, цусаа буцалган байж, зүрхээ сугалан байж ѳѳрѳѳ мэдэрдэг байсан үе зѳндѳѳ. Хүү минь энэ амьдралд бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж бай. Бүсгүй заяаных нь ѳмнѳ сѳгдѳн сууж, эрхлэх аашных нь ирийг даран байж, гагц чинийх л байх тавилангийнх нь тѳлѳѳ аргадан учирлан хайрлаж бай. Заримдаа тэсгэл алдан хашгирмаар байвч үгээ залгиж, хааяадаа алгадаад авмаар тэвчээр алдавч гараа атган буулгаж, зүгээр л нүд рүү нь харж байгаад нулимсыг нь хурууныхаа ѳндгѳѳр арчиж, бачимдаж мэгшсэн сэтгэлийг нь цээжиндээ тэврэн аргадаж бай. Үүний тѳлѳѳ чи дотроо багтравч, амьдрал үүний тѳлѳѳ чамайг хязгааргүй их хайраар шагнадаг юм. Тэвчээр алдан тасалсан нэгэн чагтага чиний амьдралыг үүрдийн харамсалд хүлэх нь бий.

    Зүгээр л энэ амьдралыг амархан юм шиг санаж, чамайг бүтээсэн биднийгээ ѳрѳвдѳнгүй харцаар харж, заримдаа биднээс тѳвѳгшѳѳж, хааяахандаа биднийгээ сургамжлан учирлах үр минээ. Ид залуу нас эрхэмсэг гоо үзэсгэлэн, ир бяр, ид хав бүхэндээ бардамнан яваа хүү минь аавыгаа сонс, чамд хэлэх үг байна.

    Чиний энэ бардамхан насан дээр бид яг л чам шиг явсан юм аа. Сайхан залуу насаараа гоёж, сархадын халуунд агсамнаж, бүсгүйчүүдийг уяраан нэгэн нэгэн шѳнийн жаргалд тэчъяадаж, дур голохгүй залуу насыг дуу хуур шиг эгшиглүүлж явсан үе зѳндѳѳ. Гэхдээ л нэгэн цагт эдийн шунал, мунхаг тачаал, эдлэх хѳрѳнгѳ, эрх мэдлийн сагсуурал бүхэн ѳѳрийн гэсэн хэм хэмжээтэй болохыг ойлгодог юм. Зүгээр л эгэл жирийн байж болох амьдралыг хэм хэмжээнээс давсан шунал тачаалаас болж зовлон болгон хувиргадагийг мэднэ. Зовлон бүхэн тарчлаааныг авч ирнэ. Тарчилсан дотоод сэтгэлийн хашгирааныг хэн ч үл сонсоно. Чи хичнээн хашгирлаа гээд цаг хугацаа чамайг уучилдаггүй. Тэр их хѳрѳнгѳ, шунал тачаалыг хэн ч авсандаа аваад орж чаддаггүй болохоор чиний амьдрал ямар ч утга учиргүй байсныг чи зѳвхѳн үхэхийнхээ ѳмнѳ л ойлгон харамсана. Гэтэл чи юуг ч ѳѳрчлѳх боломжгүй. чи юу ч хийж чадахгүй, чи хэнд ч юу ч гэж учирлаад нэмэргүй болох цагт чиний амьдрал ямар ч утга учиргүй, хов хоосон зүйл байсныг ойлгоно, гэхдээ чиний ухаарал хожимдсон байна.

    Миний энэ л амьдралын гэрч бас үргэлжлэл болох хүү минээ. Амьдралд тань оролцмооргүй байна, чамайг ѳмѳѳрч, эсвэл гомдоомооргүй байна. Энэ амьдралын эзэн нь чи ѳѳрѳѳ. Чамтай хамт байж сайн муу бүхнийг тань эдэлж, чиний ѳмнѳѳс шийдвэр гарган алдаа оноо бүхний тань шалтаг нь болмооргүй байна. Чамайг хѳлд ороход тань тэврэлгүй “Аавын хүү алхаарай алхаарай” хэмээн гараа сунган холдоод байсан шиг холдоод л баймаар байна. Бүдчиж уначихаад над руу гараа сунган уйлалгүй, ѳѳрѳѳ босоод дахиад алхахыг тань хармаар байна. Яагаад гэвэл чи миний хүү. Чиний судсанд миний цус гүйж байгаа болохоор аав нь хүүдээ итгэж байгаа. Чиний амьдралын жолоо зѳвхѳн чиний гарт л байгаа. Хэрхэн жолоодохыг чамаас ѳѳр хэн ч мэдэхгүй. Аав нь энэ ертѳнцѳд бардам амьдарсан шиг миний хүү тэгж амьдраасай хэмээн би хүсч байна. Тэгж гэмээ нь би авсанд орохдоо үл мэдэг инээмсэглэх болноо. Харин хүү минь үйлж болохгүй. Нулимсаа залгиад хэцийн ѳндрѳѳс дүүлэн нисэх бүргэд рүү хараарай. Тэнд хязгааргүй бас бардам оршихуй байдаг юм даа.


    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
  • Сутай ХХК-ны арын замыг түр хугацаанд хаана
    2017 оны 11 сарын 16
    ХУД-ийн 3-р хорооны нутаг, С.Шаравын гудамж Сутай ХХК-ны арын замд цахилгаан дамжуулах шугамын гэмтлийг засварлах ажлыг 2017 оны 11-р сарын 15-ны өдрийн 20:30 цагаас 2017 оны 11-р сарын 20-ны өдрийн 06:00 цаг хүртэл хийж гүйцэтгэх болсон тул тус замыг хаах болсон тул жолооч та бүхэн бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцоно уу.
  • Байнгын хороо Элчин сайдыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
    2017 оны 11 сарын 16
    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.15) хуралдаан 14 цаг 40 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал-ыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдыг томилолтын хугацаа нь дууссан тул эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайдаар Батын Хурцыг томилуулах саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ.



    Элчин сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж буй Б.Хурц нь төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй тул улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байгааг танилцуулгад дурдсан байна.

    Элчин сайдад нэр дэвшигч Батын Хурц нь 1969 онд төрсөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлага, эрх зүйн магистр зэрэгтэй, хошууч генерал цолтой. Төрийн албанд 17 жил, үүнээс дипломат албанд хоёр жил ажиллажээ.



    Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү, Т.Аюурсайхан, А.Ундраа, Я.Санжмятав, Н.Энхболд, О.Содбилэг нар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нараас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улсаас АНУ, Япон, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг асуудлыг өмнө нь Улсын Их Хурлаар хэлэлцэн дэмжигдэж Ерөнхийлөгчийн зарлиг гарч, улмаар тухайн улс нь хариугаа ирүүлсэн байтал Элчин сайд нарыг томилогдсон улс оронд нь яагаад явуулахгүй 75-130 хоног хүлээлгэж байгааг тодруулахад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал өмнө нь томилогдсон таван Элчин сайдын асуудал удааширсан тал бий, асуудал эхнээсээ шийдэгдэж зарим Элчин сайд нар тухайн орондоо суухаар явж байгаа, одоо үлдээд байгаа гурван Элчин сайдын асуудал удахгүй шийдэгдэнэ гэсэн хариулт өгөв. Мөн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайдад нэр дэвшигчийн асуудлыг хуулийн дагуу зохих түвшинд зөвшилцөж, шалгаж нягтлах асуудал журмын хийгдсэн. Нэр дэвшигч нь Монгол Улсаас Унгар, Турк улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байсан дипломат ажлын зохих дадлага туршлагыг нь энэ томилгоонд харгалзан үзсэн гэдгийг хэллээ.



    Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Я.Санжмятав, А.Ундраа нар нэр дэвшигч нь хууль хүчний байгууллагад олон жил ажилласан төрийн ажлын туршлагатай албан хаагч. Харин одоо шинэ салбарт ажиллах гэж байгаа учраас дипломат ёс зүйг чанд сахиж ажиллах, хоёр орны харилцааны өнөөгийн түвшинг улам ахиулах, иргэддээ туслах, эрх ашгийг нь хамгаалахад анхаарахыг захилаа.

    Ингээд Батын Хурцыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөед Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нарын нэр бүхий 21 гишүүнээс Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохтой холбогдуулан Томилгооны сонсгол хийхээр гаргасан саналын дагуу энэ ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга О.Содбилэгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тогтов.

    Байнгын хорооны Ажлын хэсэг Томилгооны сонсгол явуулах хугацааг Улсын Их Хурлын удирдлагатай ярилцаж шийдэх бөгөөд Элчин сайдад нэр дэвшигчийн асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө сонсголыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцсэн юм. Тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо нь таван гишүүнээс бүрддэг.




    Дэд хорооны гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан учраас Дэл хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Иймээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарыг, АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах саналаа Байнгын хороонд ирүүлжээ. Харин Байнгын хорооны хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол нар Дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа илэрхийлсэн юм.

    Ингээд Д.Оюунхорол гишүүний гаргасан нууцаар санал хураалгах горимын саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан, Л.Болд, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын таван гишүүнийг Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Зүүн болон говийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна
    2017 оны 11 сарын 16
    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:

    Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

  • Зурхай: Өнөөдөр санасан хэрэг түргэн бүтнэ
    2017 оны 11 сарын 16
    2017.11.16, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

    НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР
    ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.11.16, Пүрэв гараг
    Наран ургах шингэх: 07.59-17.14
    Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага:
    Шүтэн барилдлага: Төрөхүй
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөх, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
  • Цаг агаар: Оройдоо хүйтний эрч чангарна
    2017 оны 11 сарын 16
    2017 оны 11 дүгээр сарын 15-ны 20 цагаас 11 дүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 13-18 градус, бусад хэсгээр 10-15 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.
  • 500 гаруй тусгай дуут, гэрэл дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ
    2017 оны 11 сарын 15
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн дуртай нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж байгаа зүй бус байдлыг таслан зогсоох хугацаатай үүргийг холбогдох байгууллагын удирдлагад өгсөн. Өнгөрсөн 15 хоногт 1920 байсан тусгай дуут, гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цуцалсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

    Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт явуулж тээврийн хэрэгслийн 80 гэрчилгээ, жолоодох эрхийн 64 үнэмлэх, 25 ширхэг тусгай гэрэл дохио хураан авч, 25 зөрчлийг засуулсан байна.

    Мөн тусгай дуут болон гэрэл дохио ашигладаг төрийн болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үйлчилгээний зургаан автобаазын 778 тээврийн хэрэгслийг шалган 102 зөрчил илрүүлж, зөрчлөө засч хариу мэдэгдэхийг үүрэг болгожээ.

    Цаашид “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчилсэн бүртгэлээр олгох, хяналт, шалгалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Ингэснээр зөвшөөрлийн тоо дахин 500 гаруйгаар цөөрнө гэж ЦЕГ тооцжээ.

    Товч мэдээ

    · Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны есдүгээр сарын 4-7-нд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

    · Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

    · Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хүрээнд хийсэн нэмэлт хэлэлцээрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа.

    · Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын байгууллагын гишүүний татварт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Нүүрсний экспортын тээвэрт зохицуулалт хийнэ
    2017 оны 11 сарын 15
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой, Оюутолгой ордын ашиглалт, нүүрсний тээвэр, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахын өнөөгийн байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

    Үүнтэй холбогдуулан Цагаан хадны гаалийн хяналтын талбайн ажлыг идэвхжүүлэх, экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийх санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн нүүрсний тээвэр эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов.

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар Гашуунсухайтын боомтод ажиллаад ирсэн байна. Энэ оны долоодугаар сарын 10 хүртэл энэ боомтоор өдөрт нүүрс ачсан 1200-1500 хүнд даацын автомашин нэвтэрч байсан бол мөн өдрөөс хойш өдөрт 500-600 болж буурчээ.

    Монголоос мах, буу зэвсэг гэх мэт хууль бус бараа хилээр гаргадаг учир хяналт шалгалтаа чангатгах дээд газрын шийдвэрийн дагуу тоог багасгасан гэж БНХАУ-ын тал тайлбарладаг тухай Гашуунсухайт боомтын Гаалийн газрын дарга Б.Даваасүрэн хэлсэн байна.

    Үүнээс болж нүүрс ачсан автомашины 100 орчим км үргэлжилсэн дараалал үүсч, жолооч нар өнөөг хүртэл хэдэн сарын турш автомашиндаа амьдарч байгаа юм. Зарим жолооч шороон замаар тээвэр хийн бэлчээр сүйтгэж, архидалт дагасан гэмт хэрэг их гарч байгаа талаар орон нутгийн иргэд ч сайд нарт гомдол мэдүүлжээ.

    Энд нүүрсний тээвэр эрхэлдэг 97 аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, бусад даатгалд хамруулдаггүй байна.

    Гашуунсухайтын авто замаар тээвэр хийх стандарт 65 тонн. Цаашид Цагаан хадны боомт хүртэл энэ стандартыг баримтлах, энэ боомтоос Ганц модны боомт хүртэл даацын хэмжээг 100-110 тонн хүргэх нь зүйтэй гэсэн санал багагүй гарч байна. Ингэж нүүрс тээвэрлэвэл 500 автомашин хилээр нэвтэрсэн ч нүүрсний экспортын хэмжээ 40-50 хувь нэмэгдэхээр байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа.
  • Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд барьж эхэлнэ
    2017 оны 11 сарын 15
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судалж, саналаа танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан.

    Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

    Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах, тоног төхөөрөмж, барилгын байдалд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, цаашид хэрхэх талаар судлах зэргийг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

    Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор Улаанбаатар хотод амьдарч байгаа сая гаруй хүний ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж, хүрээлэн буй орчны бохирдол буурна гэж Засгийн газар үзлээ.

    Одоогийн байдлаар 225 үйлдвэр, аж ахуйн газар зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.8-4.1 дахин их химийн бохирдолттой усыг цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Байгууламжийн цэвэрлэсэн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 5.9-12.4 дахин их байгаа нь хотын ундны усны эх үүсвэр болох Туул голыг их хэмжээгээр бохирдуулж байгаа юм.
  • Мансууруулах бодисыг хууль бусаар хадгалж байсан нь тогтоогджээ
    2017 оны 11 сарын 15
    2017 оны 11-р сарын 14 ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хар тамхи, мансууруулах бодис, түүнийг хэрэглэхэд ашигладаг хэрэглүүрүүдийг гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.
    Энэ хэргийг 25-35 насны хоёр эмэгтэй, гурван эрэгтэй хамтран үйлдсэнийг баривчлан шалгалтын ажиллагааг явуулж байна.
    Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас 2017-11-15 ны өдрийн байдлаар нийтдээ 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна.
    Үүнээс 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлээд байгаа юм.
  • УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, А.Ундраа нар гадаадад сурсан төлбөрөө төл!!!
    2017 оны 11 сарын 15
    АТГ-аас Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарлах шаардлагыг холбогдох
  • Сэтгэлдээ оч асуусан бяцхан жүжигчидтэй энэ өвлийн анхны киноны нээлт 18 цагаас болно
    2017 оны 11 сарын 15
    Сэтгэлдээ оч асуусан бяцхан жүжигчидтэй энэ өвлийн анхны киноны нээлт 18 цагаас болно
  • ОБЕГ: Цасан шуурга шуурч, хүйтэрнэ
    2017 оны 11 сарын 15
    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16-ны өдөр төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.

    Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

    -Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

    -Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

  • НИТХ есөн Тэргүүлэгчээ батламжлав
    2017 оны 11 сарын 15
    Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын хуралдаанаар есөн Тэргүүлэгчийг батламжиллаа.

    Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж томиллоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдэж буй юм.

    Ийнхүү НИТХ-ын хуралдаан түр завсарлаад 15.00 цагт үргэлжилж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай болон нийслэлийн удирдлагуудын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр энэ оны таваас есдүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж байна гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
4022 4023 4024 4025 4026 4027 4028
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 59 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    16 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 18 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    20 цаг 20 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Уржигдар 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Уржигдар 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Уржигдар 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Уржигдар 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Уржигдар 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    2025-07-04
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    2025-07-04
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    2025-07-04
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    2025-07-04
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2025-07-04
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    2025-07-04
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-04
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    2025-07-04
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    2025-07-04
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК